“Цэнхэр үстэй хүнд Төрийн соёрхол өгдөг л юм байна” гэж зураач С.Саранцацралт өгүүлсэн тухай хүмүүс хэсэгтээ л сонин болгоцгоосон. Түүний танигдашгүй гэмээр нууцлаг сэтгэхүй магадгүй амьдралыг нь эгэл бус, ер бусын болгосон байх гэж олон хүн таамаглах нь бий. Тийм ч биз. Үгүй ч байж мэднэ. Үнэндээ эгэл энгийнээр амьдрахын жинхэнэ хэв шинж нь С.Саранцацралтынх л байж болох шүү дээ. Дүрслэх хийгээд учирлахын бүхий л бололцоог эрэлхийлж явдаг уран бүтээлчийн ирээдүйн тухай хүүрнэлийг “Солбицол” нэвтрүүлэг толилуулж байна. Хүмүүсийн нийтлэг үзэл санаа, цаг үеийн суртал баримтлалд байгаа төөрөгдөл хийгээд хэтийдлийг сэтгэгч хүмүүсийн үзэл, сэтгэлийн гүн нууц, дотоод оршихуйн чинадын хэмнэлээр олны нүднээ дэлгэн талбихыг эрмэлздэг нь “Солбицол”-ын онцлог юм.

(Видеог үзэх бол зураг дээр дарна уу)

http://www.youtube.com/watch?v=OCX_SP9RIqM