Хэмжээндээ байгаа юм биш...
Өр ихтэй байх нь дээр үү, бага байвал зүгээр үү гэх асуулт үнэн хэрэгтээ асуудлын цөмийг оновчтой илэрхийлж чадахгүй байгаа юм.Уул нь монголчууд өргүй бол баян гэж хэлэлцдэг. Харин өнөө цагт ажил хэргийн (бизнесийн) хөдөлгөгч хүч нь өр юм гэж үзэх хандлага давамгай болж.
Өр ихтэй байх нь дээр үү, бага байвал зүгээр үү гэх асуулт үнэн хэрэгтээ асуудлын цөмийг оновчтой илэрхийлж чадахгүй байгаа юм.Уул нь монголчууд өргүй бол баян гэж хэлэлцдэг. Харин өнөө цагт ажил хэргийн (бизнесийн) хөдөлгөгч хүч нь өр юм гэж үзэх хандлага давамгай болж. Өртэй, түүнийг нь шаардсан шахаатай, энэ шахаагаар түлхэгдэж ажиллан, ашиг орлогоо өсгөдөг байх гэсэн гинжин нөлөөлөл, магадгүй санхүүгийнхний хувьд чухал үзүүлэлт болдог байж болох юм. Өр, зээлийн түүх намтар хэчнээн зузаан байна, тэр хэрээр зээлдүүлэгчид итгэл төрүүлдэг байх прагматик туршлага санхүүгийн секторт тун бодитой үйлчилдэг. Гэхдээ “Чингис”, “Самурай” болон Хөгжлийн банкны бондуудтай холбоотой Монгол Улсын гадаад өрийн огцом өсөлтөөс үүдсэн “хэл ам”-ны цөм утга нь хэмжээ, шатлалдаа байгаа юм биш. Мэдээж, үүсгэх өрийнхөө хэмжээг төлбөр гүйцэтгэх чадвартайгаа зохимжтой харьцаанд байлгах учиртай нь зүй ёсны хэрэг. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий л гэсэн үг. Нөмөрч буй хөнжил маань хөлөө хучиж хүрэх үү буюу улс орны эдийн засгийн нөхцөл байдал нэгэнт үүсээд байгаа, цаашид үүсгэх өрийг хүчрэх үү гэдэгт асар их эргэлзээ яг л “коммунизмын хий үзэгдэл” шиг тэнүүчилж байна.
Урьд өмнө манай улс зөвхөн хөнгөлөлттэй зээл, хөгжлийн албан ёсны тусламжаар л томоохон төсөл, хөтөлбөрүүдээ санхүүжүүлж ирсэн. 30-60 жилийн хугацаатай, 0,5-2,0 хувийн хүүтэй, үндсэн өрийн төлбөрөөс өч төчнөөн жилээр чөлөөлөгддөг зээл болон эргэлт буцалтгүй тусламжийг асар болгоомжтойгоор авдаг байсан зуршилдаа бид хэтэрхий дасчихсан байж ч мэднэ. Энэ оны төсвийн төслийг боловсруулж байхдаа Сангийн яам Улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийг 10,3 их наяд төгрөг байхаар буюу ДНБ-ий 50,3 хувьтай тэнцүүлэхээр тооцож, төсвийн тогтвортой байдлын хуульд өөрчлөлт оруулах санал оруулсан ч УИХ дээр унасан. Үндэсний Аудитын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд, томоохон эдийн засагчид, сөрөг хүчин гэх мэт нөлөө бүхий субьектууд “хэт өрийн дарамтанд оруулах аюултай” гэж дүгнэсэн. Өнгөрсөн оны эцсийн байдлаар гадаад өр 8,7 их наяд төгрөг байгааг Ч.Улаан сайд бүлгийнхээ хуралд танилцуулсан. Түүний өгүүлснээр хэрэв гадаад зээлийг ДНБ-ий 40 хувьд барина гэвэл “хөгжлийн санхүүжилтын эх үүсвэр дутагдахад” хүрэх юм. Төсөв батлуулахдаа өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэх бололцоотой гэж үзсэнээс нь Засгийн газар эдийн засгийн цаашдын өсөлтөд бүрэн дүүрэн итгэлтэй байгааг харж болно.
Чингис бондын хөрөнгөөр Засгийн газар авто зам, инженерийн дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт, барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, агаарын тээвэр, орон сууцны барилгын төслүүд хэрэгжүүлэхээр шийдээд, эхнээс нь санхүүжүүлээд явж байгаа. Самурайгийн хөрөнгөөр ямар төслүүд хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. Бонд бол зээл, зээл бол өр гэдэг агуулгаар олон нийт асуудалд хандаж, өрөө төлөх хэмжээний үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж чадахгүй бол манай улс өрийн дарамтад орж, улмаар санхүүгийн хямрал ч нүүрлэж болзошгүй гэсэн болгоомжлолоор Засгийн газрын хэрэгжүүлж эхлээд байгаа дээрх төслүүд рүү итгэлгүй харцаар харж, шүүмжлээд байгааг буруушаах аргагүй юм. “Замын уулзваруудыг засаж янзаллаа гээд тэндээс бид ямар ашиг олж тавьсан зээлээ хүүтэй нь төлөх вэ”, “Шинэ төмөр замаа олигтойхон санхүүжүүлж бүтээн байгуулалтыг түргэлүүлэхийн оронд хариугүй мөнгө хандивласан болж байгаа нь хэр үр ашигтай вэ”, “Орон сууцны барилгууд хувийн компаниудын хүчээр хангалттай олноороо баригдаж, борлогдож гүйцэхгүй байхад төрийн өмчтэй барилгын корпораци байгуулах ямар хэрэг байна вэ” гэх мэт эргэлзээ дагуулсан олон асуулт Чингис бондоор санхүүжиж байгаа төслүүдийн ард уяатай хэвээр байна. Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслүүд тухайн зээлээ хүүтэй нь төлөөд, цаана нь ашиг үлдэж байх хэмжээнд орлого оруулах шаардлагатай гэсэн үндсэн зарчмыг л олон нийт Засгийн газарт шаардаад байгаа хэрэг. Бүр тов тодорхойгоор “Бизнесийг санхүүжүүлээч ээ” л гээд байгаа юм.
Ер нь Засгийн газрын бондоор юуг санхүүжүүлэх ёстой юм бэ, манай Засгийн газар шиг урт хугацаанд үр ашиг өгөх олон нийтийн төслүүдийг үү, эсвэл жижиг, дунд бизнесийг үү гэдэгт тогтсон жишиг байхгүй. Анх Европт дайныг санхүүжүүлэх зорилгоор бий болгосон энэ санхүүгийн хэрэгслийг өнөөдөр Засгийн газрууд үндсэндээ төсвийн алдагдлаа нөхөхөд ашиглаж байгаа. Дэлхийн өр өдөр, цагаар биш хором, мөчөөр нэмэгдэж байгааг маргааш Швейцарийн Давос хотноо эхлэх Дэлхийн эдийн засгийн форумд зориулан бэлтгэсэн жилийн тайланд, “дэлхийн эдийн засагт аюул учруулж болзошгүй хамгийн том эрсдэл” гэж нэрлэж байна. Форумын үндсэн хэлэлцүүлэг энэ сэдэв рүү чиглэх гэж байна. Ялангуяа өндөр хөгжилтэй, том эдийн засагтай Япон, АНУ зэрэг орнуудын өрийн түвшин санаанд оромгүйгээр өсөн нэмэгдэж байгаа нь дэлхийн санхүүгийн байгууламжийг бүхэлд нь татаж унах аюултай нөхцөл үүсгэлээ гэж форумын эдийн засагчид дүгнэжээ. Засгийн газруудын өрөөс шалтгаалан дэлхийн санхүүгийн хямрал үүсэж байсан түүх цөөнгүй бий. Хамгийн ойрын жишээнд 1980 оны Латин Америкийн Мексикт зээлүүлсэн өрөөс шалтгаалсан санхүүгийн хямрал, 2010 оны Европын холбооны Португал, Ирланд, Грек, Испани, Бельги улсын Засгийн газруудын өрөөс үүдсэн эдийн засгийн уналт зэргийг нэрлэж болох юм.
Бондоор босгосон хөрөнгийн зарцуулалт буруу байна гэх манайхны эргэлзээ бас нэг болгоомжлолыг дагуулж байгаа нь төр, бизнесийг хэрсэн авилгын сүлжээ. Төсвийн гадуур үндсэн хөрөнгийг зарцуулаад, харин хүүний төлбөрийг улсын төсөвт суулган барагдуулж байгаа нь ил тод байдлыг алдагдуулж, улмаар үр ашгийг бууруулж болзошгүйг үндэсний мэргэжилтнүүд ч, олон улсын экспертүүд ч сануулж байгаа. Ерөөс төр муу менежер, дээрээс нь авилгад идэгдсэн байвал цөөхөн хэдэн хүн л улсын өрөөр баяжиж, татвар төлөгчид төлбөрийг хийж барагдуулахад хүрнэ.
Өр, зээл бол өглөг хандив биш. Үндсэн онцлог нь түүнийг төлдөгт оршдог. Хүүтэйгээр. Өр их тусмаа төлбөр том байна. Том төлбөр төлөхийн тулд эдийн засагт маань ачааны хүндийг даах бяр тэнхээ хэрэгтэй. Засгийн газрын өр ирээдүйд татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөнө. Улсын төсвөөр. Улсын төсөв татварын хэмжээнээсээ илүүтэй татвар төлөгчдийн “хэмжээгээр” тэлж, чадварждаг. Татвар төлөгчдөө олон, “бяртай” болгохын тулд эдийн засгийнхаа өсөлтийг хангах уян хатан, зөв зохицуулалт, оновчтой хөрөнгө оруулалт хэрэгтэй. Үүн рүү “хөгжлийн санхүүжилт”-ээ чиглүүлэх учиртай. Ер нь тэгээд өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувьд барь гэдэг маань зээл авахаа хязгаарла гэсэн үг биш шүү дээ. Харин ч ДНБ-ийнхээ хэмжээг нэм, эдийн засгаа өсгө л гэсэн үг.

Өмг. Баярсайхан
zuv khun
Зочин
Энхбаяр
Зочин