Бичсэнээ эргэн эргэн санахуй
...ЗХУ задарлаа. Бид зөвлөлт ахыгаа дуурайх гэсэн боловч аймаг аймгаараа задарч болоогүй нь ойлгомжтой. Орос ах нар коммунист дэглэмээс эгүрт татгалзаж, Коммунист намаа татан буулгаж, хөрөнгий нь хураасныг яг даган дуурайх байтал гайхалтай нь харин энэ амин чухал асуудал дээр орос ахыгаа нулимж, Хувьсгалт намаа авч үлдлээ.
...ЗХУ задарлаа. Бид зөвлөлт ахыгаа дуурайх гэсэн боловч аймаг аймгаараа задарч болоогүй нь ойлгомжтой. Орос ах нар коммунист дэглэмээс эгүрт татгалзаж, Коммунист намаа татан буулгаж, хөрөнгий нь хураасныг яг даган дуурайх байтал гайхалтай нь харин энэ амин чухал асуудал дээр орос ахыгаа нулимж, Хувьсгалт намаа авч үлдлээ. Яагаад үүн дээр хайрт ахыгаа тоолгүй том толгой гаргав? Хэн ингэж зүрхлэв? Олон намын тогтолцоо ба зах зээлд гал ус шиг харш онолтой МАХН-ыг тойрон хүрээлэгч паразит бүлгийн эрх ашиг хөндөгдсөн учир ингэхээс өөр гарц тэдэнд олдсонгүй. Тусгай хангамжаар амьдрагчид ширээнээс ширдэг дээр унавал жирийн иргэд шиг зах зээлд “тэг”-ээс эхлэхэд хүрсэн юм. Чадвар мөхөс тэд ингэхээс үхэтлээ айсан. Биеийн амраар цус сорогч маягаар амьдарсан хүмүүс арга ч үгүй. Азаар тэдэнд дахин мэхлэгдэх харанхуй хүмүүс нийгэмд хангалттай олон байсан бөөн баяр. Тэднийгээ ч олов. Тэд гэдэг хэн байв? Зах зээлийн бие даан өрсөлдөх шалгуураас хулчийсан, овсгоогүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй, коммунист номнолд хордсон голдуу албан хаагчдын давхрага байсан бөгөөд тэдний хуучнаа санагалзах мөрөөдөлд дөрөөлж, Хувьсгалт намаар бизнес хийсэн нь гялалзсан амжилтад хүрсэн билээ. Ингээд зүүдэнд багтахын аргагүй эрх мэдэлтэй, мөнгөтэй болсон Хувьсгалт намын зүг эцэстээ цөхөрсөн залуус баяжихаар, хөгшид өвдөл цөвдөл горьдож, ёстой хошуурсан даа. Гайхмаар нь коммунизмыг таягдан хаясан оросууд марксист хувьсгалт намтайгаа үлдсэн том толгойт монгол барлагаа зэмэлсэнгүй. Уг нь юм болгон дээр 70 жил даган дуурайсан үнэнч дагалдан нь явсан Монгол нь шүү дээ. Оросын болъщевикуудын байгуулсан МАХН-ыг монголчууд хөндөөгүйд шинэ оросууд цаагуураа битүүхэн талархаж, ашигт малтмал хил даван сул урсах хоолой болгохоор нөөцлөв үү? Үнэндээ ху. нам орос ухаанд ховсдуулсан тэдний үнэнч банкурт нам юм чинь нөөцлөх нь хэр биз ээ. Бид ч Америк, гурав дахь хөрш, энэ тэр гэж бишгүй ангалзсан. Орос ахаасаа дуурайхгүй юмаа дуурайгаад, дуурайх юмаа дуурайсангүй юу даа. Юмыг хэзээ гүйцэд тунгааж сурах улс бол бид? Түүхийн үнэн заримдаа гашуун байдаг. Унхиагүйдээ миний үеийнхэн, миний өмнөх үеийнхэн гадныханд доромжлуулж ирлээ. Буруутан нь бид өөрсдөө! Бурууг бусдад тохож, биеэ цэвэрлэх үр дүнд хэзээ ч хүрэхгүй. Залуус минь түүхээ судалж, өөрийгөө шинж. Сургуульд та нарт зааж буй түүхэнд худал юм маш их бий. Худал түүх төөрүүлэх зэвсэг гэдгийг хатуу сана. Үнэн түүх өөрийгөө харах нөлөөгүй толь. Түүхээс харийн элдэв хорон санааг цэвэрлэ. Тэгээд ариуссан түүхээ өөд нь зал. Чамд үндэсний омогшил бадарч, ичих мэдрэмж чинь сэрнэ.
“ИКС байгаагүй бол” номын 219-р тал. 2008 он.
...МАХН-д (МАН-д) эдүгээ сайхан сайхан, боловсролтой залуус орсон байх юм. Орчин үеэ мэдэрсэн ардчиллаар сэтгэсэн тэр ч байтугай Харвардын их сургууль дүүргэсэн эдгээр залуус яах гэж тийм муухай бузар намд элсэв ээ гэж харуусмаар. “Мөнгө бүхнийг чаддаг” нийгэм хойно тэд мөнгөнд л захирагдсан байх. Түүнээс бус болъщевик хорлолд гэмтэж, өвчилсөн, цустай хутгалдсан намд дурлах ёсгүй. Эдүгээ МАН-д бохир мөнгө бүхнийг жанжилдаг гэсэн. Болъщевик араншин бохир мөнгөтэй заавал сүжирдэг. Энэ намыг үтэр түргэн тарааж, суурин дээр нь цэвэр монгол цус, ясны угшилтай, коммунизмын эсрэг онолтой, мөнгөний шуналд бузартаагүй, цоо шинэ Нам байгуулах сан. Хэлмэгдүүлэгч болъщевик коммунистоороо дуудуулахгүй чих амрах сан. Ху намыг тарьсан бүх нүгэлтэй нь хамт хэргийн эзэн хэнгэргийн дохиур Чойбалсан Цэдэнбал хоёртой нь үхдэлийн ёсоор тайван нойрсуулаад буурин дээр нь орчин үеийн нам байгуулах сан. Үүнд нэг их явдал орохгүй. Тарлаа, байгууллаа! Гүйцээ бус уу? МАН-аас одоо хэр болъщевик араншин арилаагүйгээс сая 4 иргэнээ Сталинчаар буудаад, нэг иргэнийхээ гарыг хугалж, тархийг бяцлаад алчихлаа. Тэгээд гудийх ч үгүй сейф онгойлгож, хулгай хийх гэж байж угаартаж үхсэн гэсэн гүтгэлэг намын дарга нь цацав. Угаартсан хүний тархи бяцарч гар нь хугарах уу? Задлан шинжилгээний хариуг будлиантуулах гэж МАХН-ын удирдах Зөвлөл аль муу арга залиа барж, заваарч байх шиг. Задлан хийсэн эмч нь зочид буудлын өрөөнд учир битүүлэг шатаж үхэв. Энэ бүгд Ленин амаар тушаал өгөөд Сталин буудаж байсан болъщевик загвар яах аргагүй мөн!
Батнэрэн
Зочин
XABTXACAP
IRGEN
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Энх
Зочин
Зочин
иргэд
равжаа
ХӨӨРХИЙ МАН! . . . ХЭ ХЭ ХЭ
Зочин
Зочин
zochin
Зочин
111111
Зочин
unen ug khooloo khorsogdog
Kommunist
Communist uzelgui MAH
уншигч
Зочин
жанго
Зочин
ганаа