Төвөд гэхээр танд хамгийн түрүүнд Буддын шашин, лам хуврага, Потала хийд бодогдож буй нь лавтай. Цаашлаад Дэлхийн дээр Эверестийн зураглал нүдэнд тань харагдсан байхыг үгүйсгэж боломгүй. Би ч мөн адил түгээмэл ойлголт, мэдээллээр төсөөлсөөр байлаа. Мөнх цаст Эверест намайг даллан дуудаад байгаа юм шиг санагдаад сэтгэл хөдлөл догдлол бүх л зүйл энэ цээжинд маань багтаж ядаж байх шиг.  Эверест оргилын зургийг авах нь  миний хувьд мөрөөдөл минь. Гэвч санаандаа хүртэл авч чадах эсэх дээр эргэлзэж, бас эмээсээр. Учир нь уг оргилыг очихоосоо өмнө хэдийнээ зүүдэндээ гайхамшигтайгаар зураглачихсан тул харьцуулах зураглалаа урьдчилаад бэлтгэчихсэн байсан юм. Ингээд зүүдлэгч би Чингис хаан олон улсын нисэх буудлаас аялалынхаа маршрутыг эхэлсэн юм. Тэнгэрийн хөлгөөр ниссээр өглөөний 09:00 цагт Бээжин хотод саатан мориллоо. 

Бээжин хотод ирсэн шөнө би  нойр авах шинжгүй. Маш их хүлээлт  бэлтгэл ажил, догдлол их байсны шинж юм болов уу даа. Камер, дурангийнхаа бэлэн байдлыг хэдэнтээ шалгаж Лхасахотод буугаад л шууд зураг дараад эхлэх юм шиг бэлдсэн. Лхасахотын цаг агаарыг интернетээс шалгатал хур тунадасгүй, цэлмэг байна гэх мэдээг хараад  Эврестийн зүг улам ч яарах шиг. Амжиж очихгүй бол тэнгэр бүрхчих гээд байгаа юм шиг л санагдаж байсныг нуух юун. Бээжинд саатан буусан өдөр БНХАУлсад бидний нэрлэж заншсанаар “Майн баяр” болж  Бээжин хот хөл хөдөлгөөнтэй байсан юм. 

Бээжин хотоос өглөө эртлэн нислээ. Арав гаруй хоногийн өмнө газар хөдлөлт болж нилээдгүй хүний амь эрсэдсэн Сичуан мужийн нийслэл Chongqing Jiangbei олон улсын нисэх онгоцны буудалд Зүүдлэгч нэгэнтээ газардлаа.



Онгоцоор удаан ниссэний дараа  хамгийн түрүүнд тамхи татах өрөөг хайдаг зуршилтай болчихсон байх. Энэ онгоцны буудлын тамхи татдаг өрөө нь миний өмнө нь хаана ч таарч байгаагүй том хэмжээтэй байсан. Smoking Room биш Smoking Hall гэж нэрлэмээр том. Хятадуудын тамхины хэрэглээ өндөр байдагтай холбоотой юм болов уу гэх таамаглал дэвшүүлсэн.  Уг өрөө нь хаалгагүй байхын дээр тамхины асаагуур нь ч бас их өвөрмөц.



Ихэнхи газруудын тамхины асаагуур нь машины тамхи асаагууртай ижил байдаг бол энд шууд тамхины асуугуур /Шожгалк/  байх юм. Тамхины асаагуурын /Шожгалкны/ зөвхөн толгой хэсгийг нь ил гаргаад бусад нь далдлагдсан хэлбэртэй. Асаахад жаахан төвөгтэй хэдий ч сонирхолтой эд.

Танилцуулга дээрээ International Airport буюу олон улсын нисэх онгоцны буудал гэж нэрлэсэн байгаа ч минийхээр орон нутгийн онгоцны буудал боловуу гэж боддогдлоо.  Орон нутгийн онгоцны буудал гэхэд харьцангуй цэвэрхэн. Онгоцны буудлын Passenger Service Guide танилцуулгынх нь нүүрэн дээр гарчигаа англи хэлээр бичсэн хирнээ доторх танилцуулга текст нь тэр чигтээ Хятад ханз байх. Монголд ч гэсэн та ийм үзэгдэлтэй алхам тутамдаа таардаг биз. Эргээд онгоцондоо суулаа 3 цагийн нислэгийн дараа Лхасахотод бууна гэж бодохоор сэтгэл тогтож чадахгүй  аанай л би яарах нь тэр шүү дээ. Онгоцондоо суухад уулчин болов уу гэмээр аялагчид намайг тосон авсан ч тэд Төвөд хүмүүс биш байлаа. Зүүдний тайлагч  зорьсон газартаа...


Үргэлжлэл бий.

Аялалын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг
https://www.facebook.com/alexsphototour
www.alextumee.com хаягаар.

Дээрх зургууд зохиогчийн эрхээр хамгаалагдсан тул зөвшөөрөлгүйгээр ВЭБ САЙТ, СОНИН, СЭТГҮҮЛ, РЕКЛАМ, ТЕЛЕВИЗ, ҮҮСМЭЛ БҮТЭЭЛ зэрэгт ашиглахгүй байхыг хүсье.