Төсвөөс яаж хулгайлдаг вэ?
Ой хээрийн хортон шавьж устгах хоронд зориулж улсын төсөвт 700 орчим сая төгрөг тусдаг юм байна. Лоббидоно гэж нэг яриа бий, энэ нь Сангийн яам улсын нэгдсэн төсвийн ноорог гаргаад ирүүт төсөв захиран зарцуулагч нар УИХ-ын гишүүд рүү гүйлддэг юм.
Жишээ 1. Ой хээрийн хортон шавьж устгах хоронд зориулж улсын төсөвт 700 орчим сая төгрөг тусдаг юм байна. Лоббидоно гэж нэг яриа бий, энэ нь Сангийн яам улсын нэгдсэн төсвийн ноорог гаргаад ирүүт төсөв захиран зарцуулагч нар УИХ-ын гишүүд рүү гүйлддэг юм. Ноогдож буй төсвийг тус болгондоо чамлан бүхий л аргаа хэрэглэнэ дээ. Хортон шавьж устгагчид ч мөн ялгаагүй төсвөө голон УИХ-ын нэг чанга нөхөр рүү үүнийгээ тэрбум болгож өгөөч гэж очижээ. Өнөөх нь давхиж орж баруун солгойгүй шүлс үсэргэж байгаад бүүр гурван тэрбум болгочихоод ороод ирэх нь тэр. Гишүүд төсөв хэлэлцэж байх үедээ ингэж хоорондоо наймаалцдаг юм. Миний чирж орсныг чи, чиний авчирсныг би дэмжинэ гээд л.
Гаднаас хор зөөдөг наймаачдыг хувьд энэ бол тэнгэрийн гэнэтийн бэлэг байлаа. Гишүүн маань одоо хор олж ирэх 5-6 компанитай яриад цаадуулынхаа болоод өөрийн хэргийг амжилттай бүтээв. Цаадуул нь ч цаадуул, хомхой гэж жигтэйхэн. Дэлхий даяар хорьчихсон, байгаль орчинд гэмтэй, хүн мал болон өөр амьтан шувуу хордуулдаг сумицидин, дэцис, кинмикс гэх мэтийн бодис авчиржээ. Олон улсын байгууллагын шахалтаар арваад жилийн өмнөөс эдгээр бодисыг Хятадад хүртэл хэрэглэхийг нь хуулиар хорьсон аж. Хятад бол аль болох олон улсын стандартад бүх юмаа ойртуулж яваа хөгжиж буй орон билээ. Иймээс хориглогдсон эдгээр бодисыг манай нөгөө гарууд хувийн жижиг компаниудад захиалан тамга тэмдэгийг нь өөрчилж хуурч хулхидаж оруулж ирж таараа. Ашигт үйлийн илтгэцүүрийг тооцох бололцоо одоохондоо алга, учир нь токсик хортой эдгээр хориотой барааг хэдээр авсан нь мэдэгдэхгүй байна. Гишүүнийх ч бас мэдэгдэхгүй байна, компаниудтай хэдээр тохирсон нь тодорхойгүй. Хортой хор цацдаг нь ч бидэндээ дасал болчихсон зүйл, 700-г нэг тэрбум болгоод өгөөч гэхээр гурван тэрбум болгодог нь сонин байгаа биз. Гэвч энд сонин юм юу ч байхгүй. Төсөвт ахиу мөнгө суулгаад түүндээ юм шахдаг луйвар ер нь тун дэлгэрсэн бизнес. Энхболдын засгийн газрын үед Батлан хамгаалах яаманд дайн байлдаантай ямар ч хамаагүй асар их шахаан явж байсан.
Ер нь хятад хүнснээс болж хордлоо гэх яриа их байдаг, байсхийгээд л бөөн шуугиан дэгддэг боловч үнэндээ эдгээр стандарт бус бараа нь хулгайн замаар манайхны оруулж ирсэн зүйл байдаг. Хүнсний аюулгүй байдлын талаар хоёр талын уулзалт болоход Хятадын гааль стандартад тохирохгүй бараа нэвтрүүлсэн байвал хариуцлагаа хүлээе гэж ам бардам хэлсэн гэдэг. Харин нөгөө хордуулаад сүйд болоод байгаанууд нь ямар ч бичиг баримтгүй учир аль ч гаальд огт бүртгэлгүй байжээ.
Жишээ 2. Хорь гаруй жилийн өмнө социалист Монгол улс Японоор төмрийн үйлдвэр бариулжээ. Бүх үнэ мөнгийг нь төлөөд асуудал дуусчихсан юм. Монголчууд шинэ үйлдвэрээ ажиллуулж чаддаггүй ээ. Ингээд үйлдвэр барьсан япончууд мэргэжилтэн болон техникийн туслалцаа нэмж үзүүлсэн байна. Арваад жилийн дараа тусламжийн өртөг 3 сая доллар болжээ. Үүнийг Монголын засгийн газраас удаа дараа нэхсэн боловч нэгэнт компани хоорондын хэлцэл учир Сангийн яам мөн удаа дараа татгалзсан хариу өгчээ. Японы компани хоёр удаа шүүхдсэн боловч шүүхийн дүгнэлт Монголын засгийн газарт гарч. Ингээд япон компани монголын төмрийн үйлдвэр харилцан хэлцэл хийсний дүнд үйлдвэр 3 сая долларын өртэйгээ хүлээн зөвшөөрч, энэ өрөнд бүтээгдэхүүнээ 20 жилийн турш бага багаар өгөхөөр тохиролцжээ.
Японы компани хэзээ дуусах нь мэдэгдэхгүй энэ өрийг хямдруулж зарахаар шийдэв. Монголын талаас ч нэлээд сонирхож хэд хэдэн компани явж уулзсаны дараа 3 сая долларын өр 250 мянган бэлэн доллароор зарагдахаар боллоо. Эцэст нь үүнийг УИХ-ын нэгэн гишүүнээр ахлуулсан хэдэн гар худалдаж авав. Харин 2005 оны улсын төсөвт төмрийн үйлдвэрийн өр барагдуулах гэдэг заалтаар 3 сая доллар гараад явжээ. Ашигт үйлийн илтгэцүүр 1 200 хувь.
Жишээ 3. Сэлэнгийн гурил тэжээлийн үйлдвэрийг нэгэн гишүүн 51 хувийг нь дуудлагаар худалдан авчээ. Үүндээ 600 сая төгрөг төлөхөөр болсон байна. Тэгснээ 85 мянган тонн багтаамжтай элеватораасаа 15 мянга буюу хорь хүрэхгүй хувийг нь эргүүлж улсад нэг тэрбум төгрөгөөр “худалджээ”. Энэ сайхан жишээ цааш халдварлав. Дарханы гурил тэжээлийн үйлдвэрийг өөр нэг гишүүн 400 саяар худалдаж аваад төдөлгүй 90 мянган тонн багтаамжтай элеваторынхаа 15 мянга буюу ердөө 15 хувийг нь эргүүлж улсад 1.3 тэрбум төгрөгөөр “тохиролцон заржээ”. Үүний дараа бас нэг гишүүн Булганы гурил тэжээлийн 32 мянган тонн багтаамж бүхий элеватортай үйлдвэрийг 200 саяар аваад “Атрын – 3” гэдгээр далимдуулан улсад 4 тэрбум төгрөгөөр буцааж худалдан мөнгөө хорь дахин өсгөж авсан байна. Ашигт үйлийн илтгэцүүр гурван үйлдвэрийн нийлбэрээр зөвхөн мөнгөн дүнгээррээ 1500 хувь. Нэг талд нь хувьчлал яваад байгаа юм шиг мөртөө нөгөө талд нь улс хувийнхнаас үйлдвэр завод худалдан авдаг бизнес сүүлийн үед их моодонд ороод байгаа. Телевизийн цацалтын тендэр авсан компани үүнийгээ улсад худалдах гээд хөөцөлдөж явна гэж сонссон. Улс маань баян юм чинь үнэ цохиж авах л байх л даа. Үүнийг нь дэмждэг туршлагатай гишүүдийн чих нь соотойн төсвийн тодотгол яриад унаж байгаа бололтой.
Жишээ 4 Төсвийн мөнгө угаах. “Мөнгө угаах” гэсэн нэршлийг манайд ялангуяа мэдээллийн хэрэгслэлээр ихэд буруу хэрэглэдэг. Энэ нь хууль бусаар олсон мөнгийг эргэлдүүлж хууль ёсны болгож авахыг хэлдэг. Гучаад оны үед Америкт архи хэрэглэх худалдаадах тээвэрлэхийг хориглосон үе байлаа. Мафигийнхан архинаас олсон мөнгөө хими цэвэрлэгээнээс олсон мөнгө болгож хууль ёсны болгодог байв. Хими цэвэрлэгээ нь бэлэн мөнгөөр үйлчилдэг, хэд орж гарсан нь мэдэгддэггүй учраас тэр. Англиар “лондри мани” гэнэ. Тэгэхээр “мөнгө угаах” нь шууд хулгай хийх, шамшигдуулах, авилга авах, дээрэмдэхээс өөр ангилалд багтах луйвар. Мэдээж адилхан гэмт хэрэг. Улсын төсвийн асар их мөнгө УИХ-аар батлагдаад Сангийн яамаар дамжин яамд болон агентлаги, тэгээд төрийн байгууллагууд руу хуваарлагдана. УИХ-аас баталсан дөрвөн тэрбум гаруй төгрөгийн 20 орчим хувь нь Боловсрол шинжлэх ухааны яам руу, арав гаруй хувь нь Эрүүл мэндийн яам руу гэх мэтээр. Төрийн мөнгөтэй байгууллага болгон үүнээ аль нэг банкинд хадгалуулж таараа. Мөнгө хуваарийн дагуу доод байгууллага болон тэндэрт шалгарсан гүйцэтгэгч нар руу очин очтолоо. Банкууд энэ мөнгө руу хошуурдаг. Мэдээж захиран зарцуудагчид шан амалдаг. Энэ бол хэдийнээс хийгээд сурчихсан нэгдүгээр гарын үсэг зурагчийн дассан бизнес. Банкны хүү сард 0,7 хувь, жилээр бодохоор 10 хувь. Иймээс төсвийн хуваарлагдсан мөнгийг ах дүү хамаатан садныхаа нэр дээр олон данс нээж хуваан байршуулна. Их хэмжээний мөнгө долоо хоноход л шуудайгаар нь хүү өгнө. Их төсөвтэй газрын сайд дарга болох гээд үхэлдээд зууралдаад байдгийн нэг нууц энд байдаг юм. Яам агентлагууд гүйцэтгэгчийн мөнгийг өгөхгүй олон сараар, заримдаа жилээр унжаад байдгийн учир гэвэл мөнөөх мөнгө банкинд нэгдүгээр гарын үсэг зурагчид хүү төрүүлэн нойрсож байгаа хэрэг юм. Улсын жилийн төсөв 4,5 ихнаяд (4 500 000 000 000) төгрөг байгаа, үүнийг жил банкинд дарахад 450 тэрбум (450 000 000 000) төгрөг гараад ирж байгаа биз? Үүнийг төсөв зарцуулагч 20 мянга орчим хүн хувааж хүртдэг болой. Цэцэрлэгийн эрхлэгч зэрэг дэвдээ тохирсон ганц нэг саяыгаа, яамны сайд өөрийн зиндаандаа таарсан хөөрхөн хэдэн тэрбумыгаа.
Дээр дурдсан эдгээр жишээ бол хүн мэдэхгүй зүйл ч биш, шинэ ч юм биш, онцгой содон ч юм биш. Зүгээр л жишээ авсан юм шүү. Хуулиар далдсагдсан хулгай! Үйлдэгчид нь хуульчлагдсан хулгайч нар. Хулгай биш гэх үү? Төсөв хусдаг олон мэргэн аргаас ихэд дэлгэрч моодонд ороод байгаагаас ердөө дөрьөн төрлийнхийг нь онцолж жишээлэв. Үүнийг цагдаа, тагнуул, прокурор, авилгатай тэмцэх газар бүгд мэдэж байгаа. Гэхдээ хуваагаад гөвдөг болохоор хэн нь хэнийгээ ч гэх юм билээ дээ.
Далимд хэлэхэд ашигт үйлийн илтгэцүүр физикт хэзээ ч 100 хүрдэггүй юм. Угаасаа байгалийн хууль нь тийм юм билээ.

2013-06-11
Offer of credit to serious and honest individuals
зочин
Зочин
Unshigch
Зочин
сүхээ
Зочин
zochin
BAABAR
Монгол улс
Монгол улс
Монгол улс
Зочин
Оюутан
Зочин
хнн
Зочин
tuuchii
жжжжж
Delger
Зочин
www.oronsuuts.com
www.oronsuuts.com
Нямаа
Даш
Унщигч
122 oo
Дэлбэрцэн баабар ах кк
Дэлбэрцэн баабар ах кк
Дэлбэрцэн баабар ах кк
Зочин
гайхмаараа хөө
hu tsji ma
kommunist huuhnuud
Зочин
хөх чоно
Зочин
baabar
Зочин
araichdee
Зочин
poooohhhh... yamar muuhai zavaan shaarnuud ve, ene
Зочин
Зочин
Irgen
Зочин
баабар өөрөө хуйвалдааны онолч ш дээ үгүй гэх үү
555
ЗАМХАРУУЛНАА ГЭЖ
Шамшиг
Зочин
Зочин
Irgen
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Саруул
meddeggui yum bichsen bn... estoi balai avlaa daa.
Зочин
gogo
Зочин
66
Нямка
Зочин
Tengeriin tashuur
tester
Ёо ёо
boldoo
ээ
Зочин
Зочин
Зочин
Батаар хулгайч
Батаар хулгайч
Батаар хулгайч
ккк
Үүнийг бас бичээрэй бүү март мартвал ...
kkkk
unrn
Зочин
zochin
unshigch
g
Demjigch
Мгл
Иргэн
Зочин
tso tso tso
Зочин
Зочин
найз нь
Зочин
yaa goyo bna
Зочин
Эрдэнэ
CISV
Зочин
uiii
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ард түмэн
Зочин
Зочин
Зочин
s
Гүүк
zochin
Зочин
хх
Зочин
Зочин
Зочин
Зочин
тд
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Цэвээн
BD
би
Зочин
Зочин
Зочин
xxcccv
Зочин
Зочин
Зочин
Зочин
sf
ДОВДОН
Зочин
unshigch
Зочин
мо
NB
Зочин
Зочин
Зочин
Зочин
kkkk
Зочин
Ричэр
Зочин
Зочин
Koba
Зочин
Зочин