Тэр бөх хэний хэн бэ?
Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн урьдчилсан прогноз дүнгийн талаар өгүүлэл бичсэн нь сонгуулийн эцсийн дүнтэй бараг мөргөсөн билээ. Нэгтгээд би л бичсэн болохоос энэ нь мэргэжлийн олон арван хүний нэлээд хэдэн сарын хөдөлмөр, шинжлэх ухаанч аргачлалынүр дүн байсан юм.
Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн урьдчилсан прогноз дүнгийн талаар өгүүлэл бичсэн нь сонгуулийн эцсийн дүнтэй бараг мөргөсөн билээ. Нэгтгээд би л бичсэн болохоос энэ нь мэргэжлийн олон арван хүний нэлээд хэдэн сарын хөдөлмөр, шинжлэх ухаанч аргачлалынүр дүн байсан юм. Урьдчилсан ба эцсийн дүн мөргөсөн нь харин нэлээд марзан гэмээр гүтгэлэг дайралтын бай болов. Өнгөрсөн жил манайд анх удаа шударга сонгууль болсон. Өөрөөр хэлбэл анх удаа сонгуулийн тооллогыг хүн биш машин хийсэн. Тэгсэн чинь “машин зальддаг” гэсэн гомдол гарлаа. Бүр байчихаад машиныг программыг нь би хийсэн болов. Тиймээс урьдчилсан дүн гаргасан прогнозтой эцсийн хариу мөргөж байгаа нь ч ийм учиртай гэнэ. Гар утсаа гаргаж ирэн дуудлагын авиаг янз бүрээр тохируулж болдогтой тооллогын машиныг зүйрлэв. Нэр дэвшсэн тойрогтоо их олон багын найзтай атал тооллогоор ердөө аравхан санал авсан гэнэ. Балайрсан л даа. Уг нь байгаа царай нь тэр шүү дээ.
Та минь ээ, XXI зуун гарчихаад байна. Хагас дамжуулагч нээгдсэнээс хойш хүн төрлөхтөн элекрон тооцоолуурт бүхнээ даатгадаг болсон, үүнээс хойш жаран жил өнгөрлөө. Нанотехнологи буй болоод арван жил боллоо, электрон тооцоолуурын овор жижгэрч, багтаамж нь санаанд багтамгүй тэлж, үйлдлийн хурд нарийвчлал ой тойнд багтамгүй болжээ. Электрон цагнаас эхлээд тооны машин, компютэр, гар утас, хөгжмийн тоног, зурагтыг өдгөө бидний амьдралаас хасчихвал юу болох вэ? Онгоц, галт тэрэгний бүхий л хөдөлгөөн электрон тооцоолуураар хөдөлдөг болсон үе. 2000 он гарч тоололд орон цифр солигдсоноос болж ямар их шуугиан үүсч дэлхий даяараа асар мөнгө төгрөг зарцуулж байлаа даа. Түрээсийн гурван онгоцтой Монгол хүртэл эндээ сүрхий л бужигнаж байсан.
Одоо мөн л мөнөөх машин зальддаг тухай сүржин мэдэгдлээ ман-ынхан шуугиулсаар явна.Тэд угаасаа ийм хуучтай. 1996 онд УИХ-д саналыг компютэрээр тоолж эхэллээ. МАХН-ынхан шууд л “Наадах чинь зальдаж байна, Ардчилсан намд тооны болоод компютэрийн мэргэжилтэн олон бий” гээд дайраад эхэлж билээ. Нямдорж, Гомбожав хоёр оройлон орилж хурал хаях дээрээ тулж байсан. Тэднийхээр компютэр дотор жижигхэн одой хүн байрлуулчихдаг бололтой. Одоо гоцлон дуулаад байгаа нь нэгдлийн эдийн засагч мэргэжилтэй Занданшатар л даа. Уг нь малыг ч гэсэн тоолдог элетрон багаж гарчихсан л даа. Гайхалтай нь ноднин банкны захирал Ганхуяг ялагдангуутаа тоолуурын машинаас боллоо гэж баахан дөвчигнөсөн. Мөнгөө автомат машинаар тоолдог бичиг үсэгтэй хүн шүү дээ. Ингэхээр зарим нь “ард түмэн тэнэг юм чинь ингээд бүлтрэхэд ядахнаа хагас нь үнэмшиж л таараа” гэж боддог юм шигээ.Өнгөрсөн жил хуульд заасан тооноос олон машины дүнг давхар гараар тоолж шалгасан. Баянхонгорт Занданшатарын заргаар хамгийн олон машиныг гараар давхар тоолон гомдлыг нь баржээ. Зарим машин дээр нэг хоёрын зөрөө гарсныг дахин шалгахад гар тооллогод алдаа гарсан нь тодорч байв. Хөөрхий зайлуул гомдогч сүүлдээ бүр ядраад залхаад. Харин ичихийг бол мэддэггүй юм билээ. МАН-ын сонгуульд ялагч нараас машинд гомдол гаргасан хүн харин ганц ч гараагүй шүү. Машин хахууль авдаггүй, тал засдаггүй, намд харъяалагддаггүй гэдгийг тэд ялсан болохоороо мэдээд байх шиг байгаамаа!
Одоо Ерөнхийлөгчийн сонгууль туллаа. Бид ч мэргэжлийн залуустайгаа хамтарч бие даасан судалгаа цувуулан хийж үзсэн. Өнгөрсөн намраас хойш. “Дараагийн Ерөнхийлөгч хэн бэ?” гэсэн өгүүллийг энэ оны 3-р сард хэвлэлээр танилцуулж сонирхуулсан. Тэгэхэд АН-аас Элбэгдорж нэр дэвших нь тодорхой байсан, харин бусад дэвшигч тодроогүй байлаа. Халз хоёр хүн нэр дэвшвэл Элбэгдорж ялах нь тодорхой байв. Харин тодорхой нөхцөлд гурав ба түүнээс дээш нэр дэвшигчтэй тохиолдолд сонгуулийн хоёрдугаар шат гаран түүгээр Элбэгдорж ялагдах ч магадлал буй аж. Тодорхой нөхцөл гэдэг нь МАН ба МАХН-аас хүчтэй нэр дэвшигч зэрэг дэвшсэн тохиолдлыг хэлж байгаа юм. Хүчтэй гэдэг нь судалгаагаар Энхтөвшин, Бат-Эрдэнэ, Улаан, Тэрбишдагва гэх хүмүүс. Гэтэл МАН-аас аварга дэвшлээ. Тэрээр өөрийн нам дотроо илүү санал авч байсан авч нийтийн сонгуульд Энхтөвшингөөс муу үзүүлэлттэй байсан. МАХН-аас хамгийн сул нэр дэвшигч тодров (Уучлаарай, судалгааны л дүн шүү).
Намын хурлуудаас нэр дэвшигчээ тодруулсны дараа хийсэн судалгаагаар аварга 25%, Удвал 5%, Элбэгдорж 70%-ийн үзүүлэлттэй байв. Гэхдээ энд шийдээгүй байгаа сонгогчдыг хасаж тооцсон ба тэдний эзлэх хувь нийт сонгочдын 40% хүрээд байсан юм. Сонгуулийн компанит ажил эхлэх үед хийсэн судалгаагаар Элбэгдоржийнх бараг 50% руу унаж, аваргынх 40% руу дөхөв. Удвал ч өсөж 10% -д очлоо. Хэнд өгөхөө шийдээгүй сонгогчпийн хувь 30% болтлоо багасав. Энэ хандлага цааш явсаар аварга 38%, Элбэгдорж 48%, Удвал 13% болсон ба шийдээгүй сонгогч 15% болтлоо буурлаа. Шийдээгүй сонгогчдыг хасаж тусад нь тооцсоныг дахин анзаараарай. Ингээд нэр дэвшигчдийн өсөлт бууралт максимумдаа тулаад үүнээс хойш эргэх процесс яваад эхэлж байна.
Сонгогчдын санал яагаад ингэж хүчтэй савлаад байна вэ? Нэр дэвшихийн өмнө сонгогчид Удвал, аварга нарыг Ерөнхийлөгч болох зиндааны биш, чадахгүй гэсэн үнэлгээтэй байв. Харин нэр дэвшээд сонгуулийн компанит ажил өрнүүлээд эхэлмэгц нэгдүгээрт хүнээ гэхээсээ дэмждэг намдаа татагдсан, хоёрдугаарт компанит ажилд татагдсан, гуравдугаарт нутаг усны гэсэн хүчин зүйл үйлчлээд эхэлжээ. Эдгээр хүчин зүйлээс болоод Элбэгдоржийг дэмжигчид буурч эхэлсэн байна. Харин сонгуулийн компанит ажил талдаа орох үед энэ үзүүлэлт өсөлт бууралтынхаа дээд цэгт хүрээд эргэх процесс болж эхэлсэн нь нэр дэвшигчдийн алдаа ололтоос шалтгаалж эхэлсэн аж. Тухайлбал аварга цэвэр цусны тухай “онол”-оо яриад эхэлмэгч Увсын сонгогчдын түүнийг дэмжих үзүүлэлт 55 хувиас 15% хүртэл буурсан байх юм. Эсвэл аварга нутагтаа уулзалт хийхэд дэмжигчид 70% хүрч байсан бол дараа нь Элбэгдорж очиж уулзалт хийсний дараа тэр хоёрын дэмжлэг тэнцүү болсон байна. Энэ процесс үргэлжилбэл аварга нутагтаа ялагдах шинжтэй.Үүнтэй төстэй үзүүлэлт Эрдэнэтэд ажиглагдав.Аваргын сүүлийн үеийн уналт зурагтаар өрсөлдөгчөө хэт муулах, дайрч давших, үнэн худал нь мэдэгдэхгүй гүтгэлэг, өрсөлдөгчид хамаагүй зүйлээр мушгин холбож дайрах зэргээс болж буй нь судалгаагаар илэрч байна. Удвалын дэмжлэг нутаг хошуу болон намын дэмжигчидээс гэхээсээ голлох хоёр намын аль алинд нь сэтгэл алдарсан сонгогчдыг зүгээс илүү нөлөөлж байлаа. Иймээс тэрээр 12% гэсэн “аварга” амжилтад ч түр зуур хүрсэн юм. Гэвч тэрээр сонгуулийн компанит ажлыг эмнэлэгэн шоронд байгаа даргыгаа өмөөрөх компани болгон хувиргасан учир дэмжигч (үнэндээ дэмжигч гэхээсээ голлох хоёр намыг эсэргүүцэгч) нараа хурдан алдлаа. Түүний үзүүлэлт одоо 6-7 хувь болсон ба энэ эрчээрээ 3% ч хүрэхгүй болж болох.
Элбэгдоржийн уналтад голлох нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь Засгийн газрыг тойрсон шуугиан байлаа. Олон хамаатан садантай даргад зовлон их байдаг бололтой. Aваргын өсөлтийн шалтгаан нам нь байсан бол Элбэгдоржийн уналт нь намынх нь бүтэлгүйтэл аж. Хөвсгөл, Эрдэнэт, Дорнод Сэлэнгэ зэрэг аймагт Элбэгдорж эхэндээ аваргад ялагдсан үзүүлэлттэй байсан нь тухайн орон нутаг дахь АН нь дотроо хуваагдан олон хэсэг болж өөрсдийгөө үгүйсгэн иргэдийн дунд нэр хүндээ барсан явдал байв. Хөвсгөлд гэхэд биенийгээ нэг ноймрын дайснаар тодруулсан АН-ын таван бүлэглэл ажиллаж намаасаа нэр дэвшигчийг дэмжих байтугай унтраагаад явж байх жишээтэй. Гэхдээ яг ижилхэн хүчин зүйл аваргыг тойрон буй болсноор тэрээр бас унаж эхэлсэн байх юм. МАН-ын удирдлагад түүнийг эс дэмжсэн бүлэглэл улам хүчирхэгжин, дагалдаад орон нутагт хүрээгээ тэлжээ. Бөх хүн нэр дэвшүүлснээр олон жилийн түүхтэй намын нэр хүндийг нэг мөсөн унагаж байна гэсэн аваргыг үл дэмжигч МАН-ын гишүүд дэмжигчидийн хариулт зонхилж байна. Буурь суурьтай нэр хүндтэй намын хувьд энэ сонголт огт зохихгүй гэж тэд үзэж байгаа юм байна. Орон нутагт сонгогчидтой хийсэн уулзалтын дараах судалгаа их хүчтэй савлаж байна. Хачирхалтай нь аварга орон нутагт очсоноор дэмжигчдээ алдаж байгаа бол Элбэгдорж дутуугаа нөхөж засаад байх юм.
МАН буюу хуучны МАХН бол үзэл суртлаар үнэнхүү мэргэшсэн бүлэглэл. Нийгмийг ч олон жил үзэл суртлын хүчээр авч явсан. Харин энэ удаагийнх шиг үзэл суртлаар сул дорой байсан тохиолдол нэгээхэн ч үгүй. Сонгуулийн компаний төлөвлөгөө байхгүй, арга тактик стратеги үгүй, дайрч довтлох, хэрүүл өдөх, замбараагүйгээр тактикаа гэнэт өөрчлөх, удирдлага үгүй байдал зэрэг нь цуглуулж чадсан дэмжигчдээ хурдан хугацаанд эргүүлж алдах шалтгаан болов. Намын удирдлагын хуваагдал, хоорондын зөрчил тэмцэл нь нэр дэвшигчээ олигтой дэмжихгүй байх шалтгаан болжээ. Судалгаагаар тэдний “цэвэр цусны онол” олны дургүйг их хүргэсэн байна. Сонирхолтой нь хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг халх ястны дэмжлэгийг авахын тулд болов уу - хийсэн энэ тактик нь чухамдаа халхчуудын дургүйг илүүтэй хүргэсэн байх юм. Ардчилсан намын нэр хүнд нэлээд унасан Өвөрхангай аймагт энэ нь тод харагдсан. Компанит ажил эхлэхийн өмнө МАН-аас дэвшигч гэдэг утгаар нь аваргыг 60% дэмжиж байсан өвөрхангайчууд “цэвэр цусны онолоос” болж Элбэгдоржийг 65% дэмжих болсон байна. Энэ байдал мөн Дархан, Эрдэнэтэд ч хүчтэй ажиглагдав. Харьцуулахад Элбэгдорж сонгуулийн тактиктаа аваргыг хасч тооцсон ба түүний тухай сайнмуу алинаар нь ч хэлэхгүй таг дуугүй байх шугам барьжээ.
Өөр нэг сонирхолтой үзүүлэлт бол нийгмийн ямар бүлэглэл дэвшигчдийг хэрхэн дэмжиж байгаа асуудал юм. Орлогын хувьд нэн ядуу, ядуу, дунд, баян, нэн баян гэж хувааж судалгаа хийлээ. Хачирхалтай нь нэн баян гэсэн бүлэглэл хэдийгээр хүн амд эзлэх хувь нь бага ч аваргыг маш зөрүүтэй хувиар дэмжиж байх юм. Уг нь энэ бүлэг гагцхүү шинэ нийгмийн тогтолцооны хүчээр ийм зэрэглэлд хүрсэн баймаар. Нэн ядуу хэсэг аваргыг бас их дэмжиж байна. Шалтгаан нь нөгөө дэвшигч одоо Ерөнхийлөгч хийж байгаа ба өөрсдийнх нь ядуу зүдуу байдалд төр буруутай гэсэн утгатай хариу өгч байна. Дөрвөн жилийн өмнөх сонгуульд ч ийм хүчин зүйлийн нөлөөлөл тайлбар бас л байсан. Насны хувьд 45-аас дээш насныхан аваргыг дэмжиж байна. Гэтэл энэ насныхан л чухамдаа 23 жилийн өмнө ардчиллыг голлон дэмжиж нийгмийн хувьсгал хийлцсэн билээ. Шалтгаанаа ардчилсан нийгэмд орсноор амьдрал дээшлээгүй, ардчиллыг дэмждэг байсан ч тэрнээс олдсон юм үгүй, социализмын үед амьдрал илүү дээр байсан гэх мэтийн гол төлөв гоморхсон хариу хэлж байна.Хэдийгээр анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байгаа ч сонгогчдын хүйст хамаарах нөлөөлөл огт алга.
Сонгууль болоход 10 хоног дутуу байна. Гурав дахь нэр дэвшигч сонгуулийн дүнд нөлөө үзүүлэхгүй ба тунасан хоёр бөх наадмын өмнөхөн “Тэр бөх хэний хэн бэ!” хэмээн цоллуулсаар дэвэн дэвсээр гарч ирэх дөхлөө. Хэрэв гэнэтийн юм болохгүй бол сонгуулийн дүн дараах байдлаар гарах төлөвтэй. Элбэгдорж Улаанбаатарт 56-58%, орон нутагт 51-53% гэсэн үзүүлэлтээр шууд Ерөнхийлөгчөөр сонгогдох судалгаа гарлаа. Давагдашгүй хүчин зүйл, байгаль цаг уурын гэнэтийн үзэгдэл зэрэг болзошгүй хүчин зүйлийг тооцсонгүй.

2013.6.17
Зочин
Зочин
Зочин
unshdag
Зочин
Зочин
Зочин
songogch
zochin
zochin
zochin
Майяа
Зочин
Батнэрэн
gah gah gah
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
naadam
Зочин
Зочин
Zochin
Bat
zochin
ОЛоон
ОЛоон
Өнөөх
Зочин
Зочин
Мөөжиг
Зочин
зочин
Зочин
Зочин
unen
Baabar zov prognoz hiilee
Зочин
herev
Hailan
Сонгогч
Бас нэг сонгогч
Сонгогч
Зочин
Baagii
Baagii
bayrbat
bayrbat
songogch
Sain bna
Харийн тавиулыг аль эсвэл Монголоо сонгоцгоо !!!!!
Bi helie
Зочин
Оргил
Оргил
Тэлмүүн
Зочин
Зочин
Зочин
Зочин
bas neg zochin
beeber
Зочин
Зочин
bold
Иргэн
zochin
zochin
БАЯСАА
Ричэр
amar
санаа
санаа
Зочин
кореа
Caraa
хиад боржигон
хиад боржигон
хиад боржигон
Baagii
bodol
Зочин
Зочин
Зочин
Анхаа
Warta
Зочин
enkh
enkh
enkh
Зочин
Зочин
Зочин
Зочин
Б.Хүрэлтогоо
zochin
туяа
Зочин
baabar
S
tsegeen
tsegeen
tsegeen
Зочин
Зочин
Зочин
Enkhbat.Kh
Иргэн
Зочин
Зочин
БАМБАР
БАМБАР
БАМБАР
Зочин
Даваасүрэн
chimedregzen
зочин
Зочин
netizen
Zochin
Зочин
Зочин
сониуч
сониуч
zochin
Demjigchid
Зочин
zochin
Зочин
company, campain
company, campain
ӨӨ ХӨӨРХИЙ
Зочин
Зочин
Зочин
Зочин
bhjhjkjkklkl
Tur
Зочин
Зочин
Daxin songono
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
555
Mongol
ЗОЧИН
Hachig
Зочин
Зочин
huh tolbo
иргэн
Зочин
Зочин
Зочин
хахаха
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Мөн алваа
bor
Irgen
Зочин
Зочин
Зочин
BAt
Songogch
Songogch
Зочин
зочин
МОНГОЛ
Зочин
ДОВДОН
...,,
Заяийн шавь
Zzzzzzzz
Доорхи бичсэнийг зев гээд копийдовоо
Зочин
Зочин
Уншигч
Зочин
Зочин
Зочин
Зочин
Reader
Baterdene butehgui shuu
tulgaa
Зочин
bohir tsust
burnee
ЗОЧИН
ЗОЧИН
Зочин
баабар
Зочин
Доорхи МАН-ын мангар нөхөрт
ХАХАХАХАХХАХА
Батэрдэнэ нь сонгуульд ялна.
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Mr Tugsuu
Зочин
EZO
Зочин
Зочин
baagii
Jiliin irged
Зочин
MG
ХОРЧДЫН БОДЛОГО
Зочин
Зочин
bayaraa
Зочин
Зочин
Талархагч
Sanaa
Avraga
Zoloo
Tsever tsusnii onol ba tsever baterdene
Зочин
Зочин
Зочин
Demjigch
bg
Зочин
Зочин
залуучууд саналаа өгөөрэй
Baba
Зочин
заа бараг л мөндөө мөндөө
Зочин
Зочин
Бат-Эрдэнэ
Зочин
emma
Зочин
bi
Батэрдэнэ
Зочин
Äàíçàí
зочин
зочин
Батэрдэнэ
ABCD-korea-gaas
Зочин
Azar from USA
Batzaya
Батэрдэнэ
ганаа
ДОВДОН
Заяийн шавийн мөнгөн цоолтуур
Зочин
Зочин
Tod Otgonbayar, London
xxccvv
Заяийн шавийн мөнгөн цоолтуур
Зочин
Зочин
ДОВДОН
uuganaa
БҮҮБУРТ БҮҮ ХУЛХИДУУЛ
БАААБАР БҮГДИЙГ МЭДДЭГ ХҮН МӨН ҮҮ
Эрдэнэ
уншигч
ok baabar
ok baabar
ok baabar
munkhuu
R
Зочин
Зочин
Аргагүй сонголт
Зочин