Гавьяа авьяасын нууц
Улаан туг залуучууд хоёр ихэр юм гэж дуулдаг шиг авьяас, гавьяа гэсэн үгс хоорондоо их ойрын садан төрлүүд. ”Монгол Улсын гавьяат” гэдэг цол байдаг даа. Энэ цол хэргэм нь тамирчин, дуучин, жүжигчин зэрэг онцгой нөхдүүдийн хүрэх гээд мацаж яваа өндөрлөгийн нэр юм.
Улаан туг залуучууд хоёр ихэр юм гэж дуулдаг шиг авьяас, гавьяа гэсэн
үгс хоорондоо их ойрын садан төрлүүд. "Монгол Улсын гавьяат" гэдэг цол
байдаг даа. Энэ цол хэргэм нь тамирчин, дуучин, жүжигчин зэрэг онцгой
нөхдүүдийн хүрэх гээд мацаж яваа өндөрлөгийн нэр юм. Тэнд цагаасаа
өмнө буюу харьцангуй залуудаа яваад очих боломж гардаг. Уйгагүй хөдөлмөр
дээр нэмэх нь "авьяас хэмээх өөр турбо хөдөлгүүр" өөрт давхар
ажиллаад байгаа тохиолдолд шүү дээ. Харин зөвхөн уйгагүй зүтгэлийг
бол "Хөдөлмөр"-ийн гэх өөр үнэлэмжээр байлна. Сайн малчин, барилгачин
болохын тулд авьяас гэхээсээ хөдөлмөр чухал.
Тэгэхээр хүн багаасаа юуны төлөө суралцах ёстой юм бэ? гэсэн асуултыг хариулах гээд байна л даа. Хэт нь сайхан амьдрах санаатай. Тэр сайхан амьдрал нь чинээлэг, эрх мэдэл, алдар суугийн аль нэгээр хангагддаг. Зарим нь бүгдийг нь хангаж байхад ихэнх нь аль ч үгүй явсаар хорвоог бардаг.
Монгол хүний боловсролын чиг хандлага эдгээрийн аль нэгэнд хүрэхийн төлөө зориулагдаж таарах нь. Хүүхдийн авьяас билгийг хангах тухай их сайхан ярьцгааж байна. Нийт хүүхдийг шүү. Эцэг эх бүр үр хойчоо сонжиж шинжин ид шид байгаа эсэхийг ажиглаж, хөгжүүлэхийн төлөө явдаг биз ээ. Онолын хувьд хоосон толгойт байхгүй гэж ярьж бичдэг. Чухам юунд гаргуун гэдгээ мэдээд авбал дөт замаар аз жаргалын түлхүүрийг авчих ч юм шиг.
Энэ хайлт ба хэрэгцээн дээр төр болон хувийн хэвшлийнхэн янз бүрийн тоглолт хийж харагдах юм. Засаг төрөөс өнөөдөр хүүхдэд энхрий хайр зарлажээ. Бүрээ бөмбөр, бөх, сагсны дугуйлан секцийг хөхиүлэн дэмжив. Сурахад яршиг төвөгтэй тоо моо гэсэн хичээлийг программаас нь хасч цөөлж баярлууллаа. Эрх чөлөөтэй, аз жаргал дүүрэн хүүхэд нас 12 жилийн турш сунайтал үргэлжилнэ.
Хүүхэд байхад давын өмнө баяжих тухай төдийлөн боддоггүй. Харин мундаг жүжигчин, яруу найрагч зэрэг алдартан болохыг бараг бүгдээрээ хүсдэг. Энэ гэгээн сайхан мөрөөдөл дунд "Хүүхэд бүрийн авьяасыг нээе" гэсэн уриа хичнээн сайхан сонсогдоно гээч. Хожим ямар үр дүнд хүрэхийг өнөөдөр тааж болохгүй юм даа. Бодит амьдрал дээр суутнууд байнга төрдөггүй. Гэхдээ сэтгэлээр унах явдалгүй. Ямартай ч Монголдоо гавьяатын хэмжээний авьяастан болоход заавал хутагтын хойд дүрд тодрох шаардлага байхгүй.
Хүүхэд хожим юу ч болдог бай эхлээд гарааны мэдлэг цуглуулах ёстойг анзаарахгүй байна. "IQ"-ийн Ц.Дэмбэрэл багш "Тунгаан бод. Бүтээлчээр сэтгэ" гэж байнга уриалдаг. Энэ цаг үед амьдарч байгаа алдар суутнууд болон эрх мэдэлтэн гэгдэгсэд нуль гоц авьяастнууд биш. Ерөнхийдөө жирийн л хүмүүс. Тэд сайн сайхан явах зам мөрөө уйгагүй хөдөлмөр, бүтээлч сэтгэлгээний үрээр олж авсан юм. Харин тэрнийгээ зарим нь нууж "Би төрөлхийн авьяастай" гэдэг тал бий. Энэ бол худлаа. Өөрийгөө улам мундаг яагаад ч дийлдэшгүй мэт харагдуулах гэсэн заль юм. Өөрөөр хэлбэл өрсөлдөгчөө цөхрөөж байгаа байхгүй юу. Угийн солгой хоолойтонг сайтар сургуулилаад зэгсэн дуучин болгох боломж бий. Харин ингэхийн тулд цаад "материал" нь тааруухан төрсөн бол нэмэлт үйлчилгээ хөрөнгө цаг жаал зугаа орох л байх. Өөр асуудал байхгүй. Жишээлбэл дасгалжуулагч багш хөдөө аймагт очоод тэндээсээ баахан медальтан төрүүлдэгт гайхах явдалгүй. Аль нэгэн газар алтны уурхай аятай бөөн авьяастан буйг олоод оччихсон юм биш байхгүй юу. Улсын начин болсон хойноо хамаатан садангаасаа бөхийн удам байсан эсэхээ хайх тохиолдол зөндөө л байдаг. Дурын хүүхдийг сайтар ятгаад тэгээд зүтгүүлнэ. Улмаар хичээнгүйд автуулж үр дүн болгоныг нь бүртгэж тэмдэглэдэг. Хожим их бага амжилтанд хүрсэн, үнэлүүлсэн хойноо хүмүүс өөрсдийгөө "Удамтай, авьяастай, аварга чигээрээ л энэ орчлонд шар гэрэл сацруулаад буугаад ирлээ шүү дээ хө" гэхчилэн юу ч ярьж магадгүй. Жинхэнэ сод мундагууд мянга түмэн жил хүлээлгэн ганц нэг төрдөг байх. Тэр нь эд ба бид, би л лав бишдэг.
Одоо "Ардын авьяастан" хэрхэн төрж болох тухай яриандаа эргээд оръё.
Ц.Дэмбэрэл багшийн хэлсэнчлэн яаж "тунгаан бодож" сурах вэ?.
Ерөнхий боловсролын сургуульд сурагч байхаасаа академик өргөн мэдлэгийг хуримтлуулах ёстой гэнэ. Хийсвэр сэтгэлгээний бяр суухын тулд эхлээд математик, физик, геометр мэтийн шинжлэх ухаантай тулж харьцан теором, приомуудыг цээжилж авна. Тэнд байгаа хууль аксиомийн дагуух бодлого дасгал дээр цаг хайрлаад хэрэггүй. Шатар даамаар эхлэн суралцахад ч гэмгүй. Бие халаалтын суралцлага 14,15 нас хүртэл үргэлжилнэ. Энэ насанд эрэгтэй хүүхэд хичээлдээ идэвхгүй байдаг бол охид ягштал цээжлээд онц сурцгаадаг гэсэн шүү. Цээжинд цугларсан мэдлэгийг амь оруулж хувиргах гэхээр охидын толгой дутаж харин банди нарт суурь гайгүй тавигдсан бол илүүрхэх ээлж ирдэг. Томьёоны дагуу тооны хариуг олоход цээжлэх, ой тогтоолт хэрэгтэй байв. Охидод их тохиромжтой сургалт энэ хүрээд зогсоно.
Цээжлэх замаар олж авсан гарааны мэдлэгээ ашиглан "тунгаан бодох" эрдэмд нэвтрэх, дэвтэх үндсэн багаж бол арифметикийн янз бүрийн өгүүлбэртэй бодлогууд гэдэг. Шинжлэх ухааны хаан нь математик түүний дээр нь өгүүлбэртэй бодлого ч гэж ярьдаг. Энд ёстой л хамрынхаа нүхээр утаа гартал бодлогошрох, "хууль бус", сахилгагүй ч гэмээр задгай сэтгэлгээнд умбана. Улам өргөн хүрээнд эргэцүүлэх, өөр салбараас бодлогын хариу олдох ч бий. Дунд сургуулийн ахлах насанд бүх хичээлийг тунгаан бодох дасгалуудаар булж өгөх ёстой юм байна. "Энэ ер нь ямар учиртай юм бол" гэж юмс үзэгдлийг сэрдээд эхэлбэл уяа сойлго орж ирж буйн шинж. Ингээд овоо толгой нь ажиллаад зүгширсэн хойно залгуулаад түүнээ ажил хэрэг болголгүй хаячихдаг нь харамсалтай.
Манайхны муу зан бол боловсрол эзэмшдэгийн даваан дээр "ам фигур"-ээс цааш хэтрэхээ байчихдаг. Баахан яригч мэдэмхийрэгч нар. Геометрийн теором ба бодлого амьдрал дээр банз панер хөрөөдөхөд хүртэл хэрэг болбол болохоор тэнд байж л байдаг. Монгол хэл уран зохиол дахь дэлгэрэнгүй ба хураангуй өгүүлбэр гээчийг адаглаад найздаа захиа бичихдээ туршиж үзээгүй. Өөрийгөө бяцхан дайчлаад эссэ бичих арга барилаа өөрчлөх боломж бий. Яваандаа сайн нийтлэл туурвих үр хөврөл энд бүрэлддэг. Өчигдөр багш тонгорох мэх заасан бол өнөөдөр тэмцээн дээр хэрэглэх л хэрэгтэй. Хэрэглэхдээ бүр баараггүй, заавал өрсөлдөгчөө унагахуйцаар шүү. Бид буюу бидний хүүхдүүд ийм бүтээлч байхын ач холбогдлыг мэдсэнгүй хамаг цагаа алджээ. Яг л дэлгүүрээс ном худалдаж аваад дахиж сөхөлгүйгээр тавиур дээр хаячихсан мэт. Охин багадаа цээжилсэн тооны хүрдээ тархиныхаа мухарт хаяад одоо калкулятороор наймаа хийгээд сууж байдаг. Тооны машин байсаар байхад өөрийгөө заавал тэгж тамлах хэрэггүй гэх байх. Цаад санаа нь оюун ухааны хөдөлмөрч байдлыг хэвшүүлэх гээд байгаа юм. Тэрбумтан хүн задгай мөнгө бүрээ хүртэл сэгсэрч гүйлгээнд оруулдаг нь бүтээлч сэтгэлгээний нэгэн хувилбар юм. Орчин цагт ухаалаг бүтээл, авьяас хоёрын ялгаа арилсаар байна. Аливааг авьяастай агаар нэгэн буй болгож чадсан бол гавьяаг нь хүртээхэд ялгал үгүй.
"Олонлог"-ийн Б.Баясгалан багш "Манайд гоц гойд удамгүй, авьяасгүй гэгдэх хүүхдүүд бишгүй л ирж суралцдаг. Тэднийг хичээл зүтгэлээр дээш гаргасаар ирсэн. Сонирхолтой нь ийн "таримал сорт"-ын дараа үе нь болох дүү, үр хүүхдэд нь шинэ сайн удам өвлөгдөн очдог гээч. Гагцхүү аль ч үедээ боломжит амьдралтай, сайн орчинтой, хөдөлмөрч байхад л хаанаас ч хэнээс ч аварга математикчид төрдөг юм" гэж байна.
Бурхан надад ийм зураг төөрөг зураагүй дээ гэсэн бодол л бидэнд эхлээд төрөөд байдаг. Энэ маш буруу хандлага юм байна. Эрх баригчид өөрсдийнхөө хүүхдийг эрдэмээр балбаад бусдыг эрхлүүлдэг нь сайхан сэтгэлтэйнх ч биш байхаа.
Монголын боловсролын тогтолцооны хэв загвар чиг хандлага эрх танхи биш дайчин бүтээлч байх ёстой. Бусдаасаа арай гайгүй амжилт олчихсон, жаал мөнгөтэй болчихсон, дарга марга хийж яваа нөхдүүдийн амжилтын нууц ердөө л энэ шүү дээ.

Галбадрах
зориг
Зочин
Зочин
Батнэрэн
bb
buyan
Батнэрэн
хэхэ
лалар
zugeer l sain suulgaj surgah estoi
ганаа