Цасанцэнгэл
Саяхан гадаадын нэг хувийн кампаани Moody гэж газар манай банкнуудын зэрэглэлийг САА зэрэгтэй болгож бууруулсан гэнээ. Новшнууд атаархаад сангын аж ахуй гэсэн зэрэглэлд оруулж байгаан байна л даа.
Саяхан гадаадын нэг хувийн кампаани Moody гэж газар манай банкнуудын зэрэглэлийг САА зэрэгтэй болгож бууруулсан гэнээ. Новшнууд атаархаад сангын аж ахуй гэсэн зэрэглэлд оруулж байгаан байна л даа. Тэгээд дахиад миа байвал МАА буюу мал аж ахуй гэсэн зэрэглэлд оруулаад бүүр миарвал ГЧ бюу гохчинь чи гэсэн ангилалд оруулах юм гэнээ. Алийн болгон гадныханд ингэж дээрэлхүүлдийн бээ хэдүүлий гадны банкуудын зэрэглэлийг тогтооё. Тэдний банкуудыг ХХГ буюу хогын хогын банк гэдэг ч юмуу англилд оруулмаар байна гэж захирал дээрээ ороод манайх тийм юм хийдэг газар биш гарж мэддэг зүйлдээ санаа зов гээд хөөгдөөд гарваа хөөрхий.
Мэддэг юмаа ярий даа гэж бодоод сошл сүлжээг ухсан бидний амьдрал ерөнхийдөө дажгүй яваан байнаа. Хамгийн санаа зовоосон асуудлууд бол Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон асуудал, Дүгэрсүрэн гуайг авяаслаг монголчуудад сонгоогүй байгаа гээд нэлээд хэдэн хурцадмал асуудал байна шүү. Харин эд дундаас овоо улс төржөөд асуудал дэвшүүлхээр асуудал бол хотын цас мөс хальтаргаа ажэээ.
Хальтаргааны асуудлыг хотын дарга их сайхан тайлбарласан нь Батүүлийн үед бүтэн жил ордог цас нэг сарын дотор орсон бөгөөд түүний тоо нь 13 юм. Харин хүмүүс цасаа цэвэрлээч гэсэн шаардлагыг сонсоод өөрөө гараад хүрз бариад цасаа цэвэрлэсэн нь шатар тоглож байсан хүнд толгойгоо ашигла гэсэн зөвлөгөөг сонсоод шатраа мөргөөд нураацан явган шогтой агаар нэг зүйл боллоо гэлцэж байх юм. Сайн талаас нь харвал хотын даргын орсон цасыг тоолсоноос хойш он цагын баримжааг их амар авдаг болж түүний нэр нэг хэсэгтээ хүмүүст дурсагдахаар болжээ. Су.Батболдын анхдугаар оны гуравдугаар цас орсон өдөр УИХ-ын ээлжит чуулган хуралдаан болжээ. Су.Батболдын хот захирсаны 2 дугаар оны 57 дугаар цасны НҮБ-ийн хуралдаан болно гэх мэтээр ярьж болжээн.
Харин хотын даргаа дэмжиж ерөнхий менежер нь та ордон тойруулж давсаа цацаад байгаамуу гэсэн асуултанд би хаана цацхаа мэднэ гэсэн нь дарга нараа тойруулж цацхаа мэднэ гэсэн хариулт гэлцэх юм. Гэхдээ шазруун мэнэжэр тэгээд ч Батүүл чинь цас цэвэрлэх мөнгийг идцэн гэж хэлж амжсан гэнэ. Одоо нэгэнт мөнгөгүй бас тэхник байхгүйм чинь арай туршлагатайгаар нь сумогын бөхчүүдээ урдаа оруулаад ардаас нь мэргэжлийн тогооч нараарааа хүч нэмээд хотын гудамжаараа давсаа цацхаас өөр яалтай билээ гэнээ. Гэрийн эзэгтэй нар ч бас хоолруугаа өдөртөө нэг давс цацдаг болхоор туршлагатай л байж таараа.
Ямарч байсан гулгаа массажыг тосонцэнгэл гэж нэрлэснээс үүдэн албан ёсоор гулгаа замаа цас орж байхад цасан цэнгэл, дагтаршаад ирхээр нь мөсөн цэнгэл, машинууд гулгаад ирхээр нь тэшинцэнгэл гээд, зундаа усан цэнгэл, хавартаа шороонцэнгэл, намартаа хогон цэнгэл, өвөлдөө тэр чигээрэй утаанцэнгэл гэж ярьцгааж эхлэх тухай хүмүүс ярилцаж байх юм.
Бүгдийг ингэж харлуулалгүйгээр сайн сайхан зүйлээр дуусгая. Юм дандаа сайн талруугаа өөрчлөгдөж байдаг. Хальтаргаа ихтэй өвөл монголчуудын цагаан махны өвчин хэд дахин буурч, хүүхнүүдий фитнэст бөгс нээх хийхгүй голцуу цээж гэдэс хийдэг болсон байна гэнэ. Сайхан л мэдээ.
nasan
Зочин
Зочин
Зочин
иргэн
Зочин
Гаамп гуайд
hahahha
Зочин
Tulug
Зочин
Зочин
Зочин
Зочин