Кола ба барууны ертөнцийг зүхэх хөдөлгөөн
Баабар “Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдал”-ын үнэн түүхийг цувралаар бичиж нийтийн өмнө дэлгэж байна. Ардчиллын буянаар бид дэлхийтэй хөл зэрэгцэн алхдаг болоод хорь гаран жил боллоо. Мэдээж гадаадын болгон сайн гэх гээгүй. Гэвч шинэ хандлагыг үгүйсгэгч ялангуяа “барууны” гэсэн хаягтай болгоныг царцаах гэсэн оролдлого сүүлийн үед илт анзаарагдах болсон.
Монголын ХХ зууны түүхийг уншиж байхад бид бусдын адил ууж идэж, өмсөж зүүхийг ямагт тэмүүлж ирсэн байдаг. Тэр тоолонд хуучинсаг үзэлтэй эцэг эх биш өөр эх сурвалж эсэргүүцэн болиулсаар ирснийг төдийлөн анзаардаггүй. Нэгэнт орж ирээд дасчихвал салахаа байж мэдэх гадаад ертөнцийн бараа таваараас бид хэн нэгний ятгалгаар зайгаа барих ёстой юм уу? Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг далимдуулах сиймхийг ашиглах замаар янз бүрийн сурталчилгаа ятгалга газар авч иргэдийг, дараа нь эрх баригчдыг эргэлзээнд оруулж байна. Ер нь аливаа юмыг бүтээхээс нураах нь хамаагүй хялбар аж. Нөгөө талаар хүмүүс орчин үед аливаа зүйлд маш амархан үнэмшдэг болчихсон ч юм шиг. Зүгээр л дэлхий сөнөнө гээд давталттай хэд мэдээлэхэд л лаа олдохоо байж, эсгий гэр үнэд оров шүү.
Иймэрхүү жишээний нэг хувилбар бол “Кока кола” юм. Аль 1800-аад онд буюу орчин үеийн техникийн хөгжилтэй хамт мэндэлсэн уг хийжүүлсэн ундаагаар угжуулж үзээгүй хүн одоо дэлхий дээр бараг үгүй дээ. “Кола”-г хүн төрөлхтөн тав зургаа дахь үедээ ууж байна уу даа. 144 жил үйл ажиллагаагаа явуулах зуураа амт найрлагаа төдийлөн өөрчлөөгүй өнөөдрийг хүрсэн гэхээр овоо шалгарсан эд юм уу гэж бодогддог. Харин бид “Коланд донтоод” ердөө хорь хүрэхгүй жил өнгөрчээ. Хүмүүс олон төрлийн хоол унд хэрэглэж улмаар насжилт уртассан, үүнтэй хамт Кока кола ч үүссэн. Гэхдээ коланы буянаар эрүүл саруул болсон гэх гээгүй. Сүүлийн зуу гаран жилийн турш маш олон хүнс бүтээгдэхүүн мартагдаж, мөн шинээр бий болсоор байхад Кока кола бүр анхныхаа хувилбараар үйлдвэрлэгдээд байдаг нь сонирхол татдаг. Бодвол бишгүй л шүүмжлүүлж байсан байх. Эрт дээр үед дэлгэрсэн тамхи зэрэг хорт зуршлын гайг хожим эрдэмтэд таньж мэдсэн ч одоо болиулах боломж маш хэцүү байдаг. Харин шинээр элдэв дон дэлгэрвэл бага дээр нь таслан зогсоох тал дээр улс орон бүр сэрэмжтэй ханддаг болжээ. Үүний дагуу генийн өөрчлөлттэй хүнс, Чернобыл хавьд ургуулсан ногоо цагаа, меламинт сүү тараг гээд олон бүтээгдэхүүн хоолны жагсаалтаас хасагдсаар байна. Харин кока кола-г тэгнэ ингэнэ гэсэн юм Монголоос өөр газар сонсоогүй.
Саяхнаас манай олон нийтийн зүтгэлтнүүд хийх ажилтай болж “Кола”-тай тэмцэхээр болжээ. АНУ-ын Атлантад төвтэй дэлхийн 200-аад оронд салбартай бас үйлдвэрүүдээ байршуулсан үнэхээр дийлдэхээ өнгөрсөн луг байгууллага бол “Кока кола”. Энд Монголд хорилоо ч хаашаа л очно тэнд Орос Хятадад ч пиг кола зарагдаж байгаа.
Манай мэдээллийн хэрэгслээр ятгаж байгаагаар бол кола нь хортой, чихэртэй, таргалуулдаг, шүд ам цоолдог аймшигт ундаа тул битгий уу, хүүхдэд үзүүлж болохгүй гэжээ. Молоког орос эхнэрийн сүүгээр хийсэн гэж ухуулаад болиулахыг оролдсон шиг юм болж байна. Кока кола-г америк авгайн сүүгээр хийсэн тул хар хүрэн өнгөтэй гэх нь л дээ. Манай кола-тай тэмцэгчид ДЭМБ, болон бусад эмч нарын яриа мэдэгдлийг гул барьдаг болохоор нээрэн ч онцгүй эд юм биш байгаа хэмээн эргэлзэж сонирхон сурвалжилсан юм.
Ундааны салбарын бизнесийнх нь өрсөлдөгч болов уу гэмээр цөөн тооны эсэргүүцэгчдээс өөр муу хэлээд байгаа газар олдсонгүй. Эмч нар болохоор “Ганц кола ч биш бусад хүнсэнд байдаг “гурван цагаан”-ыг хэтрүүлэх юм бол ялгаа байхгүй дэмий” гэж байна. Харин Кока кола-ны хувьд гадуур муу ч гэсэн юм алга, сайн ч гэсэн юм алга.
Тэгвэл яагаад энэ дэлхийн хүмүүс 144 жилийн турш уугаад ирж болоод байгаа юмыг монголчууд амсаж болохоо байчихав. Одоо бүр энэ талаар тамхинаас нэг их дутахааргүй хууль санаачилж Монголд үйлдвэрлэхгүй, нэвтрүүлэхгүй, уулгахгүй, бүрмөсөн хориглох тухай саналаа төрийн өндөрлөгүүдэд өгөөд байгаа юм гэхчив.
Сонирхуулахад Кола хэзээ ч “Эрүүл мэндэд сайн, амин дэмээр бүтэн өдрийг хангана...” гэхчилэн өөрийгөө ерөөсөө магтаагүй ирсэн нь сонирхол татдаг. Мөн рекламандаа алдартнуудын нэрийг ашигладаггүй харин ч од бологсод кола-гаар өөрийгөө гаргаж ирдэг урвуу сурталчилгаатай. Кола-ны үйлдвэрүүд хэрэглэгчид ялангуяа хүүхдийн байгууллагууд өөрсдөө хүсэлт гаргаагүй тохиолдолд тэнд очиж бараа таваараа сурталчилдаггүй, тэр бүү хэл үйлчилдэггүй тийм журамтай юм билээ. Кока кола-г уувал яачихдаг юм гэсэн асуултанд хөндлөнгийн бүх эксперт “Яах ч үгүй. Гагцхүү хэтрүүлбэл бусад хоол хүнсний адил таны биед илүүдэх нь тодорхой” гэв.
Жишээ нь чихэрлэгийн тухайд гэхэд сахар биенд, глюкоз нь уураг тархины энергийг хангах анхдагч эх сурвалж болно. Чихэр нь цаашаа бодисын солилцоонд орохоороо зөгийн бал ч ялгаагүй, чихрийн нишингэ, эрдэнэ шишээс гаргаж авсан ч организмд адилхан нэг л үйлчилгээ үзүүлнэ. Гагцхүү хэтрүүлсэн үү, тохируулсан уу гэдэгт л гол шалтгаан оршино. Бүх л кола-ны үйлдвэрүүд (Монголд ч ялгаагүй) дээд зэргийн элсэн чихэр ба чихэр орлуулагч үйлдвэртэй хатуу гэрээ хийн зөвхөн түүнээсээ баталгаатай бүтээгдэхүүн нийлүүлдэг гэнэ. Түүнээс дурын дэлгүүрээс сахар барьж ирээд хутгаад сууж байдаг жижиг гар биш аж.
“Кола”-даад ясны сийрэгжилд ордог гэхийн тухайд баримт олддоггүй. Яс сийрэгжихийг анагаах ухаан өөрөөр тайлбарладаг. Товчхондоо кальц, Д витамин хоёр дутагдсанаас шүд цоорох, яс хэврэгшин бэртэмтгий болдог. Кола-ны найрлагад кофеин, фосфор байдаг болохоос кальци буюу давс байхгүй. Энэ нь яс сийрэгжүүлээд байгаа биш сийрэгжсэн ясыг бэхжүүлэхэд кола уух нэмэргүй төдий гэсэн үг. Дашрамд дурдахад хүн тогтмол дасгал хөдөлгөөн хийх дамаа тодорхой хэмжээгээр штанги өргөдөг бол яс барагтай бол хэвийн бат бэх чанараа алддаггүйг өөрийн биеэр нотлох байна. Эмч нар бол кофеин ба кальц хоёроо тэнцүүхэн хэрэглэ гэж зөвлөдөг. Яс бэхжүүлэх кальцийн төрлийн өчнөөн бэлдмэл гараад ирчихсэн.
Таргалалт бол өнөө цагийн гамшиг мөн. Мөн л хөдөлгөөний дутмагшлаас үүдэлтэй. Илчлэг буюу калори ихтэй хүнс биед илүүдэн хуримтлал үүсгэдэг. Өөх тос, уураг, спирт, нүүрс ус бүхий хүнс хааяагүй байна. Хамгийн энгийн жишээ бол үхрийн өөх алагласан хавиргыг тосыг нь савируулан идчихээд огт хөдлөхгүй хэвтээд байвал мяраалаг болох нь ойлгомжтой. Тэгэхээр оюуны болон биеийн хүчний ажил бага хийж байгаа бол ходоодны өлсөх мэдрэмжээ дарах зорилгоор илчлэг багатай өөхгүй, чихэргүй, давсгүй нэг тийм амнаас унахаа алдсан хоол идэж л жингээ барина. Кола-ны үйлдвэр янз бүрийн хүмүүст зориулж илчлэг багатай бүр илчлэггүй ундаа хүртэл үйлдвэрлэдэг. Тэгэхээр кола-тай тарган туранхайн асуудлаар хэрүүл хийх боломжгүй. Хариуцлагатай хүнс үйлдвэрлэгчид барааны шошгон дээрээ калори, илчлэгийнхээ хэмжээг заавал бичсэн байдаг. Хэрэв өөрийнхөө өдөр тутам авах калорийн хэмжээг мэдээд авбал юу идэж уухаа тохируулчихдаг юм л даа.
Кола-ны уруу татуулдаг нэг нууц бол нүүрсхүчлийн хийгээр ундааг хачирласан явдал. Нүүрсхүчлийн хий гэдэг нь нэг үгээр бол амьсгалчихсан агаар гэсэн үг. (Үүгээр амьтан биш ургамал “амьсгалдаг” тухай сургуульд заалгасан) Хүн өдөрт багагүй хэмжээний ус уух зохистой байдаг. Гэтэл цэрийтлээ уугаад байх дуршил төрж өгдөггүй. Харин ч кола ууснаар хэрэгцээт шингэнээ таатай нь аргагүй нөхдөг сайн тал бий. Кола-ны 85-99 хувь нь уснаас бүрддэг ба хий нь савны таг онгойх агшинд ихэнх нь гараад явчихна. Хий ундааны хамт ходоодонд орсон ч ямар нэг гаж нөлөө байхгүй. Сайндаа л хэхрэх болохоос талх исэх лугаа арьс махан завсар ороод хөөлгөх шинжлэх ухааны үндэслэлгүй юм.
Эцэст нь хэлэхэд “Кока кола”-г хамгийн хариуцлагатай компани гэдэг. Дэлхийн зах зээлд ямагт тэргүүлэгч байранд явдаг барууны энэ брэнд бүтээгдэхүүн яаж ч бодсон урд зүгийн пийжүү, хойноос ирдэг квасаас хулхи л байв гэж. Хэрэв бид кола-наас татгалзвал эд биднээр ер дутахгүй. Буцаад гараад л явчихна. Харин оронд нь хуурамч бүтээгдэхүүн орж ирэх, зохиомол үнэ хөөрөгдөх зэрэг зохисгүй үзэгдэл газар авч мэдэх юм. Ер нь хэн ямар учраас барууны гэсэн болгоныг Монголоос хөөж туугаад биднийг вакуум дотор хөмөрсөн тогоонд хийх гээд байдаг юм бол?
Naniga
UFfMewkg
bkDYMwAL
gTgNVqiqkrwJQQZthQz
bwmgsDks
OBheApWXOgOGHDmuQ
bKWJDJiuU
pGUGADLR
WRKrInmmvIkwjhM
SIBurEnUDzWDAXuZH
ZFNkndkq
gAFQUciRc
FUocjIczcKwRnNa
JIJUbFJJyUCuR
zfEoWFrXofVlt
TcpBEPMNWLGKTxJEK
QYezMwpokAvvVSEfhk
Зочин
Зочин
Зочин
Зочин
луун шивээст
Зочин
Зочин
Зочин
sukhee
SH
Зочин
Зочин
badamsuren
Зочин
Зочин
Зочин
Зочин
Батнэрэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Баяраа
kkk
t1t
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
zochin
zochin
Зочин
ABCD-korea-gaas
Зочин
Ганзай
He he.
mongol
zochin
Зочин
Зочин
худал
Дорж
сэтгэгдэл бичигч Сувдаад
иргэн
Зочин
Уншигч
Suvdaa
Gangaa guin zuv bnaaa
Darid
ato
MCS
Зочин
НАЙС
Зочин
cola america
Хэмжээг нь тааруул
mcs dampuurna
Зочин
Зочин
xxx
Иргэн
Зочин
НАЙЗ
Зочин
[[[
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
BG
Uher mongoluud
пурэв
ih medegch tand 1
Ih medegch tand
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Dashramd n"...
Зочин
Зочин
Шороотын Цэвээн
s
Зочин
s
Зочин
Шороотын Цэвээн
Шороотын Цэвээн
nuudel
Шороотын Цэвээн
Зочин
Зочин
Munhuud
Гангаад
Зочин
munkhuu
Зочин
Зочин
Зочин
Шороотын Цэвээн
Зочин
Зочин
Gangaa
Зочин
Зочин
зочин
Шороотын Цэвээнд
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Шороотын Цэвээн
Зочин
Шороотын Цэвээн
ГАНАА
Зочин
з
з
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Та гуай
Та гуай
Та гуай
fjg
Монгол ухаан
Монгол ухаан
Зочин
Монгол ухаан
Ука
fxfhfggf
Зочин
уншигч
хэрээжамц
Zailaa
Beer talks
Зочин
Зочин
Зочин
Зочин
Lola
Lola
Lola
GAngaa
Зочин
Зочин
HH
Зочин
bitgii hudal bich