Их бүтээн байгуулалтын өмнө “Багануурын уурхай” сөхрөхгүй ээ
Улс орон даяар их бүтээн байгуулалт өрнөнө. Манай сонин ч гэсэн энэ бүтээн байгуулалтанд оролцож уул уурхайн салбарын гүнд нь орж горняк уурхайчин хар болж ажиллах, газар дээр нь очоод байгаа байдлыг бичих асуудал байвал илрүүлэх шийдэлцүүлэх байлаа.
Нэг. Томилолт
Улс орон даяар их бүтээн байгуулалт өрнөнө. Манай сонин ч гэсэн энэ бүтээн байгуулалтанд оролцож уул уурхайн салбарын гүнд нь орж \горняк\ уурхайчин хар болж ажиллах, газар дээр нь очоод байгаа байдлыг бичих асуудал байвал илрүүлэх шийдэлцүүлэх байлаа. Шинэ оны босгон дээр надад оногдсон томилолт бол “Таван толгой” -д очих өнөө бидний хувьцаа юу болж байгааг сурвалжлах байв. ”Таван толгой дахь бидний өмч өр болчихжээ” гэсэн нийтлэл бичлээ. “Таван толгой”-н хамгийн том асуудал нь Хятадын “Чалко” гэдэг компаниас манай эрх баригчид 360 сая ам.доллар аваад үрчихсэн учраас юун хувь эзэмших өр эзэмших болсон тухай. Бас дээр нь шахааны явдаггүй машин, хэрэглэдэггүй дугуй гэхэд л долоон тэрбум төгрөг хэвтэж байгаа тухай өгүүлсэн. Харин саяхан УИХ, Засгийн газар хуралдаж, шахааны бизнесийнхнийг нь илрүүлж олж төлүүл гэж хууль хяналтынханд үүрэг өгч байх шиг байна. Хоёр дахь томилолтыг “Багануурын уурхай”-д өглөө. Багануурын уурхайг байгуулагдахаас нь авхуулаад анх “Багануур” гэдэг нэрийг өгснийг нь хүртэл мэдэх юм. Одоогийн Багануур дүүрэг байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт “Багануур” гэдэг нэртэй газар байхгүй л дээ. Нүүрэнтэй \дээр үед нүүрстэй гэдэг байсан Г.Д\ Наран, Их бага гүн нуур, Галуут нэртэй газрууд бий. Нэг орос зөвлөх газрын зураг дээрх их, бага гүн нуурыг заагаад “Здесь находиться маленькое озеро“ гэжээ. Манайхан орос зөвлөх маань нэр өгч байна гээд Багануурын уурхай болж тосгон үүссэн юм. Багануурын уурхай 34 жил Улаанбаатарын Цахилгаан станцуудыг гал алдуулалгүй яваа. Харин хэр өөдлөж өргөжих ирээдүйтэй юм бол доо.
Хоёр. Багануурын уурхайг төр дампууруулчихжээ
Аливаа аж ахуйн нэгжүүд үндсэн хөрөнгөнөөсөө давсан өртэй л бол дампуурдаг. Албан ёсоор дампуурлыг нь зарладаг. Тэгээд ч аж ахуйн нэгжийн бланс байгууллагынхаа нууцад багтдаг. Багануурын уурхайн блансыг би үзэх эрхгүй л дээ. Гэхдээ нэг эрх бүхий хүнээс үг алдуулсан юм. Тэрээр манайх 60 тэрбумын үндсэн хөрөнгөтэй. Харин 75 тэрбумын өртэй гэсэн юм. Багануур амьсгал тасрах нь ээ. Тэгвэл буруутан нь хэн бэ. Өвөл зун, өглөө үдэшгүй 24 цагаар ажиллаж байгаа 1200 гаруй уурхайчин нь л лав биш. Түүний удирдлагууд ч биш. Тэгвэл хэн юм бол. Багануурын уурхайг дампууруулсан буруутан нь төр. Зах зээлийн хуулиар хэн сайн ажиллана тэр ашиг орлоготой болдог. Харин энд өдөр, шөнөгүй ажиллаж дунджаар хоногт 200 вагон ачаалж байна. Хэдий чинээ сайн ажиллана төдий чинээгээр өр нэмэгддэг. Намайг уурхайд очиж хонох шөнө гадаа 40 хэмийн хүйтэн шөнө байсан. Үүрээр 196 дахь вагон ачаалагдаж бага ачлаа гээд бөөн хэл ам болж байна. Энд цэргийн хэлээр байлдааны өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад 90 хоножээ. Уурхай түр ч бол зогслоо бол нийслэлчүүд бид үхлээ л гэсэн үг. Уурхайн удирдлагууд нь ч гэсэн гэрээсээ хоол захиалаад бүс тайлалгүй хонож байна. -40 хэм болоход бүх техникийн тос масло царцдаг учраас уурхайг хаах горимтой. Гэвч хүн, техник хоёрыг ёстой нэг махыг нь идэж байна. Нэг тонн нүүрсэнд 25 мянгөн төгрөг зарж олборлочихоод 20 мянган төгрөгөөр худалддаг. Энэ ганц шөнө гэхэд 72 сая төгрөгийн алдагдалд оржээ. Багануурын уурхайнхныг чардайлгаж жилд гурван сая тонн нүүрс нийлүүлүүлж төр алдагдалд оруулж байна. Уурхай анх байгуулагдсанаасаа эхлээд 1996-2000 онд буюу Ардчилсан холбоо эвслийн Засгийн газрын үед нэг зоригтой техникийн шинэчлэл хийсэн. Техникийнхээ бараг 80 хувийг шинэчилсэн. Тэр техникээрээ одоог хүртэл салгалуулж явна. Ойрын хугацаанд 17 тэрбумын өр төлнө. Холын хугацаанд 62 тэрбумын өр төлнө гэж Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Ч.Очирлхам ярилаа. Уул уурхайн зориулалттай, өндөр чанартай техникийн сэлбэг ямар үнэтэй гэж бодно. Нэг дугуй 33 сая төгрөгийн үнэтэй. Газрын хөрс ян хөлдсөн өдийд 50-80 метр гүн хөрсийг ухаж байж доороос нь нүүрс ачина гэдэг арван хэдэн жил солиогүй муу машинаар амждаг ажил биш. Гэвч тэд нүдээ анин зүтгэсээр байх. Улаанбаатарын ойролцоо цахилгаан станц-5 баригдана. Дулааны станц нэмэгдэнэ. Ашигт малтмалын газрын мэдээлснээр цахилгаан дулаан үйлдвэрлэх нүүрсний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж 2020 он гэхэд 16 сая тонн нүүрс хэрэг болно гэж захиалга өгөөд байдаг. Ялангуяа алхагч эксковаторууд нь 20 хонох уу үгүй юу, энэ өвлийг барах уу үгүй юу настай болжээ. Мориор ярих юм бол эдний техникүүд бүүр хөгширч ясан шүд болон өвс ч даахаа больж үхэж байна.
Гурав. Ерөнхий сайдын нүүрс буюу удирдлагадаа итгэх гэрэл гэгээ
Ердөө 90 хоногийн өмнө шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Багануурын уурхайд иржээ. Тэр үеэрээ уурхайн удирдлагыг сольж, гэр хорооллын нүүрсийг шигшүүлж хүргэх тусгай даалгавар өгөв. Бас Багануурын уурхайн газраас шомбодоод байсан хоёр аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлав. Удалгүй хоёр, гурван техник ирж бөөн баяр болов. Бас уул уурхайгаар дагнасан яам байгуулав. Уурхайчид шинэчлэлийн Засгийн газарт ам сайтай байна. Уул уурхай, Түлш эрчим хүчний яамны хавсарганд байхад сайдууд нь эрчим хүчээ бөөцийлөөд уурхайнх нь дагавар хүүхэд шиг байсан гэнэ. Уурхайчид Ерөнхий сайдын нүүрсэнд дахиад нэг яшик тат гэх яриа сонсов. Би муу юм бодох. Ерөнхий сайд нүүрсээр юугаа хийх гээ вэ гэж бодсон шиг. Тэгсэн чинь Ерөнхий сайд нүүрсний ченж хийгээгүй л юм байна. Харин уурхайчид гэр хороололд өгч байгаа ялгасан нүүрсийг ингэж нэрлэдэг юм байна. Нүүрс ялгаж байгаа машин дээр очиж үзлээ. Нүүрсийг гурав ангилж байна. Данхан чинээ том нүүрс. Шигшсэн нүүрс, гурав дахь цоргоор гурил шиг нунтаг хар нүүрс урсана. Тэгээд вагонд ачиж ченжийн гар дамжилгүй хотын маань хоёр захад бууна. Уурхайн шинэ захирлаар Мөрдоржийн Отгонбаяр гэдэг геологич томилогдсон. Отгонбаярыг би сайн танина. Даанч хот руу зөрөөд давхичихаж. Уулзаж чадсангүй. Явсан ажил нь Чингэс бондоос 100 сая ам.доллар гуйх санаатай. Маш том төсөл хийгээд явсан байна. Шинэ захирал М. Отгонбаярыг Төв аймгийн Ардчилсан намын дарга байсан, бас Сэлэнгэ аймагт үр тарианы бизнестэй гэдгийг нь мэднэ. Нэр хүнд нь ямар байгаа юм бол доо гэж тандав. Дажгүй байна. Отгонбаяр бол маш хурдтай ажилладаг. Бас их мэдрэмтгий ажил хэрэгч зантай. Геологио ч мэднэ. Техник сэтгэлгээ сайтай. Их хурдтай ажилладаг болохоор жаахан залхуу, хойрго, удаан хүн их чирэгдэнэ дээ гэж бодож явав. Уурхайчид Ерөнхий сайд, Уул уурхайн сайд, уурхайн шинэ удирдлагадаа итгэлтэй байна. 1998 онд нэг техникийн шинэчлэлт хийсэн. Одоо эд хийнэ шүү гэж горьдож байна. Алдагдал малдагдал яах вэ. Хэзээ нэгэн цагт төлж л таараа, босч л таараа. Уурхайчид урамтай, итгэлтэй, зоригтой байна гэдэг хамгийн чухал. Их бүтээн байгуулалтын өмнө Багануурын уурхай сөхрөхгүй ээ.
Төгсгөл. Цэцэн ховдог галаа, тэнэг ховдог тогоогоо өнгийх
Багануурын уурхайн нөөц барагдашгүй ээ. Хотоос зуугаад км газарт уртаараа 12 км, өргөнөөрөө 4 км газарт 700 сая тоннын нөөц бий. Ингэж бодоход улаанбаатарчууд бид буянтай хүмүүс. Тус уурхай 34 жил ажиллаад 90 сая тонныг нь олзворложээ. 1989 онд л 700 сая тонноор бүдүүвчилж нөөцийг тогтоосон. Одоо дэлхийн хэмжээний нэр төртэй компаниар нөөцөө дахин тогтоолгох шаардлага тулгараад байна. Хэрэв маш нарийвчлалтай тогтоосонсон бол Багануурын нөөц лав тэрбум тонн байгаа гэж уурхайн том инженерүүд итгэлтэй байна. Монголчууд нэг ийм үг ярьдаг. Цэцэн ховдог галаа, тэнэг ховдог тогоогоо өнгийдөг гэж. Төр олон жил тэнэг ховдог шиг аашилж зөвхөн тогоогоо өнгийгөөд Багануурын уурхайг хаяж дампууруулжээ. Харин энэ Засгийн газар галаа буюу галд түлж эрчим хүч гаргах уурхайгаа эхэлж тордож цэцэн ховдогийн үлгэр үзүүлбэл улс орон маань хөгжихсөн. Их бүтээн байгуулалтын өмнө Багануурын уурхай сөхрөхгүй ээ.

Зочин
Zaluu
Лин Кау анддаа
Зочин
nemo
ЛИН КАУ
Лин Кау
Хуягаа
чааваасдаа
чааваасдаа
zochin
Үргэлжлэл
энергетик
zochin
uurkhaichin
gornyk
Uurhaichin
Uurhaichin
Зочин
Зочин
Зочин