Улс төр улам сонирхолтой болж байна. Орон нутгийн сонгууль өнгөрөөд хоёр сар болсон ч нийслэлийн Багануур дүүрэгт тэнцүүхэн суудал авсан АН, МАН хоёр ёстой нэг ард түмний хэллэгээр ана мана ач тач үзэлцэж дээр, доороо орон ноцолдсоор шинэ онтой золголоо. Тус дүүргийн ИТХ-д 25 төлөөлөгч сонгогдохоос МАН 13 суудал, АН 12 суудал авсан гэж сонгуулийн тойргийн хороо зарласан юм.
Улс төр улам сонирхолтой болж байна. Орон нутгийн сонгууль өнгөрөөд хоёр сар болсон ч нийслэлийн Багануур дүүрэгт тэнцүүхэн суудал авсан АН, МАН хоёр ёстой нэг ард түмний хэллэгээр ана мана ач тач үзэлцэж дээр, доороо орон ноцолдсоор шинэ онтой золголоо. Тус дүүргийн ИТХ-д 25 төлөөлөгч сонгогдохоос МАН 13 суудал, АН 12 суудал авсан гэж сонгуулийн тойргийн хороо зарласан юм. Гэтэл хуучин БНН-аас угшилтай Намшир гэдэг эмч өөрийн сонголтоороо АН-хантай ханилчихжээ. Уг нь тэр нөхөр МАН-ын нэр дээр нэр дэвшиж төлөөлөгч болсон аж. Ер нь сүүлийн үед МАН-аас дайжин АН-ыг дэмжигчид дээр, дооргүй олширсон. Хэрэлдэх цаг дууссан хийх цаг ирсэн гэж сонголтоо хийж байгаа тэднийг буруутгаад урвагч, шарвагчаар нь дуудаад байх хэрэг байна уу даа. Ингээд ялсан МАН ялагдагч болж, ялагдсан АН ялалт байгуулж он гарахаас өмнө амжиж хурлаа хийж дүүргийн ИТХ-ын даргаар Багануур дүүргийн АН-ын дарга Б.Бямбадоржийг сонгож дүүргийн Засаг даргаар дүүргийн Ардчилсан холбооны дарга М.Гончигжавыг сонгожээ. Гэвч хууль ёсны Засаг дарга М.Гончигжав ажлаа хүлээн авч эрхээ эдлэж үүргээ биелүүлж чадахгүй явна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Засаг даргыг батламжилж нийслэлийн удирдлагууд ажлыг нь хүлээлцэхээр очив. Гэтэл хуучин Багануурыг удирдаж байсан МАН-ын дарга нар тамгаа өгөлгүй зугтаах нь тэр. Энэ мөчөөс эхлэн Багануур дүүргийн улс төрийн тайзнаа “Тамгагүй төр” гэдэг инээдмийн ч юм уу эмгэнэлт ч юм уу жүжиг тоглох нь тэр. Ардчилсан намынхан тамгаа авна гэж гуйж нэг үзэж, урьж нэг үзэж, дахин тамга хийлгэх арга эрэлхийлж, аргаа барахдаа мөнгө төлөөд худалдаж авах арга сэдэн нэг үзэж төрийн тамганы эрэл сурал дайн эхлэв. Засаг даргын Тамгын газар он дамжин тас цоожтой. МАН-ын хуучин дарга төрийн тамгаа өвөртлөөд явсан, өрөөнд нь ч байхгүй. Намын төв байр явсан л гэнэ. Хэрлэн гол явсан л гэнэ тамга нь олддоггүй ээ. Сүүлдээ тэднийд эднийд нуусан байж магадгүй гэлцэнэ. Чингэс хааны төрийн тамгыг Лэгдэн хаан агуйд нуудаг “Цогт тайж” гэдэг кино шиг юм болоод байна. Арай хийж МАН-ын төлөөлөгчдийг 2012 оны арванхоёрдугаар сарын 25-нд цуглуулан төсөв төлөвлөгөө ярих гэтэл, хурал яриа биш хэрүүл зодоон болов. Энэ мөчөөс эхлээд Багануур дүүргийн “Тамгагүй төр” инээдмийн жүжиг эмгэнэлт жүжиг болох нь тэр. МАН-ын төлөөлөгч Батнасангийн далайсан төмөр сандал буухдаа шинэ дарга нарын нүүр ам, “Урвагч, заналт дайсан Намшир”-ын толгой дээр ч биш, хэн нэг төлөөлөгч амжиж хаасны үр дүнд хурлын ширээн дээр няр хийн бууснаар жүжиг дахин завсарлаад байна. Одоо тамганы төлөө дайн Багануур дүүргээр л дүүрэн онигоо. Ер нь МАН-ын дээд удирдлагуудаас эхлэн өнгөрсөн онд “буйдандах” гэж нэг марзан улс төр гаргаж ирсэн нь дунд доод шат нь “сандалдах” гэдэг хэлбэрээр бүтээлчээр хэрэгжүүлсэн нь энэ хэрэг. Багануур дүүргийн ИТХ одоо хүртэл юун шинэ оны төсөв, хөрөнгө оруулалт, цалин, олигтойхон ч хуралдаж чадахгүй тамгаа хөөцөлдөж, тоглож байна. Багануур дүүргийн хуучин удирдлага төргүй тамгатай. Харин шинэ удирдлага нь тамгагүй төртэй. Арайхийж нэг хуралдаж гэмээ нь гутлаараа шидэлцэж, эсвэл намаараа талцан ноцолдож биесээ сандалдан тоосоо гөвөлцөнө.
DdtKXWMfYI
G.Nyamdavaa
батый
ббб
ббб
ббб
Зочин
Зочин
Бат
Бат
MAN-ii bandi nar garaaraa ajil hiij uz 4 jil
huuhduud mini dee
Зочин
pkxny
bobo
Зочин
Зочин
Зочин
teneg
brayan
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bileg
Зочин
japar
RAVDAN