Новшийн цахим ертөнц
Интернет гэдэг сайнтай муутай. Товчхондоо хүмүүсийн хоорондын харилцааг л дэндүү хялбарчилсанаас өөр юу ч биш. Ажилд нь саад болно гээд төрийн албаныхны интернетийг хаасан. Фээсбүүк, твиттер орохгүй гүрийлээ гээд тэд маань ажилдаа улайран шамдаж бидэндээ шуурхай үйлчилдэг болчихдог бол сайхансан.
Интернет гэдэг сайнтай муутай. Товчхондоо хүмүүсийн хоорондын харилцааг л дэндүү хялбарчилсанаас өөр юу ч биш. Ажилд нь саад болно гээд төрийн албаныхны интернетийг хаасан. Фээсбүүк, твиттер орохгүй гүрийлээ гээд тэд маань ажилдаа улайран шамдаж бидэндээ шуурхай үйлчилдэг болчихдог бол сайхансан. Үнэндээ зүгээр л интернетээр чалчдаг цагаа ажлынхантайгаа чалчдаг цагаар л сольсоноос өөр ямар ч өөрчлөлтгүй.
“Арван гуравтай охид бөгс бөөрнийхөө ажлыг жаахан зохицуулмаар юмаа...” гэж хоёр охины аальгүйтсэн бичлэг нэг хэсэг фээсбүүкээр тарав. “Интернет залуусын моралийг эвдээд дууслаа, охид садарлалаа, арай ч дээ 13 –хан настай юу даа, интернетийн замбараагүй хэрэглээ л энэ бүгдэд буруутай... бла бла бла” гэж жаал шогшров. Үнэндээ хөгжил дэвшил, ёс суртахуунаас ямар ч хамааралгүй цор ганц үйл бол секс юм шүү. Амазонкийн зэрлэг омог, Америкийн хөгжилт нийгэмд адилхан л 13 –тайдаа бэлгийн харилцаанд оролцсон охид хөвгүүд олдоно, Монголчууд л гэнэт хүмүүжилгүй садар самуун болчихов гэж дээ. Бүүр нарийндаа 500 жилийн өмнө ч, 100 жилийн өмнө ч 13 –тайдаа “юм үзсэн” охид хөвгүүд байж л байсан, өнөөгийн залуус л интернетийн уршигаар ийм замбараагүй болчихов гэж дээ. Гэхдээ интернетийг л өмөөрсөн болохоос 13 –тайдаа замбараагүйтдэг нөхдийг өмөөрөөгүй юм шүү.
Намайг 6 –р ангид байхад ангийн зарим нэг “атмаан, хулигаан” гарууд буудалд янхан авч зандангаа тайлсан тухайгаа гайхуулдагсан. Хөвгүүд ч ангийнхаа зарим охидыг “энэ ч яг үзсэн дээ... тэр үзээгүй байхаа” гэж шивэр авир хийдэг л байсан. Манай сургуулийн 7 –р ангийн ганц нэг охин гучин хэдтэй залуустай уулздаг, машинд нь суугаад явчихдаг л байсан. 8 –р ангийн “ах нар” биллиардны газруудад бүгээд л, орцонд архидаад л... Мэдээж бүгдээрээ биш “хүмүүжилгүй” цөөхөн нь л ингэдэг байсан байж таараа. Харин PC тоглоомын газрууд нээгдсэнээр хэчнээн хүүхэд залуус архидалтаас хөндийрсөн гэж санана. Хямдхан бас зугаатай учир баарнууд биш PC тоглоомын газруудад л оюутнууд шаваастай болж эхэлсэн. Ад үздэг PC –ний хүчинд өнөөгийн залуус өмнөх үеэ бодвол архидалт нь илт анзаарагдам багассан юм шүү. Харамсалтай нь 70 мянга тарааж эхлэснээс хойш оюутнууд маань эргээд баар буудалтайгаа зууралдах болсон доо. Эцсийн дүндээ соошл мэдиа, PC тоглоом, интернет, фээсбүүк байхгүйсэн бол эрүүлжүүлэхд очих 13 –тай жаалууд л нэмэгдэнэ. Хөлбөмбөг, за ядаж “гүүдэг маатак” тоглох талбай ч байхгүй, суралцах сургууль нь ч хүрэлцэхгүй мөртлөө хаа сайгүй баар буудал чихээстэй байхад чөлөөт цагаараа чухам юу хий гэж хүүхэд залуусыг хүчлэх юм бэ? Ганц үлдсэн хүүхдийн парк дээр нь хүртэл юу болсоныг хараа л биздээ. Хүүхэд гэртээ суусан нь л өлзийтэй, гадаа гараад тоглох газар үгүй. Гэртээ суухын тулд интернет л түүнийг торгооно.
Интернет заавал ч үгүй чөлөөт цагаа өнгөрөөх, хүүхдийг барьж саатуулдаг зүйл ч биш л дээ. 1 –р сургуулийн төгсөх ангийн нэг хүүтэй жаал хөөрөлдөв. Улсын математикийн олимпын медальтай, удахгүй олон улсын математикийн олимпиадад оролцох гэнэ. Хэдэн жилийн өмнөхөн 1, 11 –ийн олимпиадын хүүхдүүдийг МУИС –ын багш нар тусгай онолууд зааж бэлтгэдэг байв. Харин өдгөө хамгийн сайн багш нь интернет болжээ. Интернетэд бүх шаардлагатай онолууд, дэвшигдсэн бодлогууд бий. Нэгэнт толгойтой, тоонд дуртай хүүхэд өөрөө л бүгдийг олоод мэдчихнэ. Цаашлаад төрөл бүрийн гадны тэтгэлэг гээд л явж өгнө.
Орчин үеийн залуусын дунд хуучны амьд харилцаа цөөрч, бүх юм амтгүй, хялбарчлагдсан гэж саяхан твитэрийн тухай нэгэн нэвтрүүлгээр хөтлөгч бүсгүй ярив. Хулсан ташуураа дуулсаар таван жил цэрэгт яваад ирэхэд эхнэр нь хүлээж суудаг романтизмын дэргэд социализмын үеийн хайрын захидлууд дэндүү “хэврэгхэн” байгаа биз. Хот хоорондын шугамаар арай ядан хоорондоо ярьж, сарын өмнөөс цаг товлон ресторанд болзох нь хайр дурлалыг илүү амттай болгодог нь үнэн. Хүмүүсийн харилцах хүрээ давчуухан байсан учир социализмын үед эхнэр нөхөр ч тэр нууц амраг ч тэр “жинхэнэ” цэвэр шоколад шиг байж. Социализмын үед хайр дурлалыг олоход хэцүү байсан бол 13 –р зуунд бараг байгаагүй биз, малаа хариулаад дайтаж явахад юун дурлалцах. Харин өнөө цагт бүх юм өөрчлөгдсөн. Олон төрлийн шинэ сэтгэл хөдлөлүүд бий болсон. Нууц амраг, нэг шөнийн учрал, уулздаг залуу, үерхдэг охин, явдаг хүүхэн г.м. зөндөө нэршилүүд сүүлийн хорин жилд үүсч. Магад мянган янзын сэтгэлийн хөдөлгөөнийг “хайр” “дурлал” гэсэн хоёрхон үгээр илэрхийлэх гээд байгаа нь асуудлыг их төвөгтэй болгоно. Шогших, цогих, давхих, жороолох г.м. олон янзын морьны явдалыг ганцхан run гэдэг Англи үгээр илэрхийлэхтэй л ижил. Хайр дурлал устаж алга болоогүй, зүгээр л маш олон янзаар хэлбэржсэн, үүнийг бид бүгдээрээ л мэдэрдэг ч илэрхийлж чаддаггүй. Социализмын үед хайрыг хайж олдог байсан бол өнөө цагт хайрыг шилж сонгодог болсон, үүгээрээ л ялгаатай. “Нүүр нүүрээ харалцаж, бие биесээ мэдрэлцэх амьд харилцааг үгүй хийж байна” гэж бас шүүмжлээд байсан. Харин ч нүүр нүүрээ харалцах, бие биесээ мэдрэлцэх нэгнээ цахим орчноос олж байна. Ажлын газар, найзуудын танил, сургуулийн найз төдийхөн хүрээнд хязгаарлагддаг байсан эрэл хайгуул хамаагүй өргөжсөн нь л тэр. Интернет, фээсбүүк, твиттэр яаж ч хөгжлөө гээд хүний ертөнцийн хамгийн сайхан мэдрэмж нь хайрлалцах, дурлалцах, сексдэх нь хэвээрэй л үлдэх хойно “амьд харилцаанд” нэг их санаа зовох хэрэггүй бизээ.
Болж бүтэхгүй зүйлийг нийгэмд дуулгахаар хоёр сая “матаасчин” алхалж явна. Хамгийн шуурхай мэдээ твитэрээр л эхэлж цацагдана. Цагийн дараа сайтуудаар тавьж, оройн мэдээгээр ТВ –ээр гарч, маргаашийн дугаараар сонинууд дээр хэвлэгдэнэ. Ямар ч рекламнаас илүү найзуудын үг л үнэн байдаг. Цахим ертөнцийн олон найзууд ямар ресторан сайн үйлчилгээтэй, ямар кино сонирхолтой, ямар утасны операторын 3G гацаагүй, төрийн алба ямархуу байна г.м. бүх асуултын хариуг ямар нэг реклам, нэмэлт хачиргүйгээр илэрхийлнэ.
Хүн төрөлхтөн хувьсан өөрчлөгдсөөр, ан хийдэг холын хараа биш дэлгэц ширтдэг ойрын хараа нүдийг ядраах болсон. Заримд нь энэ үзэгдэл үнэхээр таалагдахгүй байгаа. Гэхдээ л энэ чинь жам шүү дээ. Өнгөрсөн цагийн асуудал нь мэдээллийг, найзуудыг, хайр дурлалыг “хайж олох” байсан. Харин өнөө цагийн асуудал бол зүгээр л “зөвийг нь сонгох”. Өөрт хэрэгтэй зүйлсээ олж, хэрэггүйг нь хаяж, элдэв хуурмаг зүйлд донтохгүй байх нь шинэ цагийн бидний эзэмших ёстой хүмүүжил бас чадвар биз ээ.
Эцэст нь твиттэр нээгээрэй, тун хэрэгтэй шүү. Хүсвэл намайг дагна биз, нийтлэлээс таалагдаагүй зүйл байвал энэ доор худлаа коммэнтоор харааж байхаар нүүрэн дээр нь шууд хэлчих.
twitter.com/aanxaa

Хажидмаа
баяртуяа жаргал
баяртуяа жаргал
баяртуяа жаргал
hi
Зочин
Saran
japanas
жанар ханым
ЖАНАР ХАНЫМ
Гэрлээ
joker
Зочин
naraa
ХЯТАДУУДЫН ЭРХ
aanhaa
Зочин
Зочин
Зочин
Ж
Зочин
hm
yum bol kommunist esvel ardchilal
Зочин
Зочин
Зочин
genee
...
baje
baje
ahahahah
Зочин
teneg setguulch
unen shu
уншина биз аанхаа
Зочин
bat
Sotho
Зочин
bat
Brian
Зочин
Зочин
Зочин
Батхаан
Bold
d temuujin
serius
эмээ
62 той эмээ
uchral
Зочин
Zochin
test
test
Зочин
Зочин
olymp, olympiad
oddiin ohin
Зочин
хххн
Савдаг
Зочин
he
Angiin chin Onon baina
Зочин
Зочин
87
1
azula
Guest