Манай нэг багшийн хэлдгээр чихэндээ ус ч юм уу алт ч юм уу хийлгээд сэгсрээд зогсож байдаг илжиг гэж юу байхав, бүгд чихэвчтэй болсон гэдэг шиг ерөнхийдөө бүгд дөжирч дээ.
Сүүлийн 34 жилийн хугацаанд хөгжөөгүй салбар
Энэ Засгийн үед гацаатай асуудал бүрт Нямбаа л очиж учрыг нь олсоор гурван жил өнгөрч. Сайд байхдаа хамгийн бэрхшээлтэй асуудал бүрийг барьж арав гаруй ажлын хэсэг ахлав. Хэдий хуулийн сайд байсан ч Боомтуудын гацааны асуудал дээр ч хятадуудтай шууд хуралдаж шийдэж байлаа. Оюутолгойн хэлэлцээр дээр ч ажлын хэсэг ахалж, гардан гүйцэтгэв. Бадамжунайг авчрахад ч биечлэн хөтлөв. Ямар сайндаа Чойжамц хамба ажлаа өгөхөд Нямбаатар орыг нь залгах нь ээ хэмээн цахим орчинд маазраа явж байх билээ. Энэ төрийн араа шураг бүгд Нямбаатар шиг хурдтай, шийдэмгий ажилладаг бол байдал их өөр байхсан. Алдаа оноог нь харин цаг хугацаа шүүх биз.
Манай нийгэмд хувьсгал явагдаж байна. Энэ цаг үеийн кэйсүүд одоо л сүр сархийгээд, энгийн мэт өнгөрч буйгаас биш хожим дурсахад Монгол улсын хувьд гутарч боломгүй гурван жил өнгөрсөн байх вий.
“Хөгжлийн банкны хэрэг” гэж сүүлийн нэг жил нийтээрээ шуугьж, бас ч гэж олон асуудал шийджээ. Санхүүгийн хувьд өвчлөөд байсан, цаашид оршин тогтнох аргагүй болчихсон байсан байгууллагыг нэг жилд ямартай ч сэхээнээс нь гаргаж чадсан байна. Өмнөх алдаагаа засаж, банкны бизнес модель, засаглал дээр гарч болох олон өө сэв, дутагдлыг ч олж таньсан байх.
Гадаад бодлого нэн түрүүнд өөрийнхөө ашиг сонирхлыг тодорхойлох, дараа нь цаад талынхаа ашиг сонирхлыг мэдэх, улмаар хоёр талын ашиг сонирхол дээр огтлолцох цэгээ тогтоож, эцэст нь арга хэрэгслээ бүрдүүлэх ёстой.