Байгалийн ба монголын хууль
Хэн нэг эмэгтэй хаана ч хамаагүй, хаашаа ч хамаагүй хараад сууж байхад нь хаана нь ч хамаагүй хэн ч гэсэн нэг цаас маас, гялгар уут муут шажигнуулуул тэр эмэгтэй баян ядуу, яс үндэс, бэлгийн чиг хандлагаасаа үл хамааран тийшээ сортолзохоо байг гэхэд хяламхийн харах нь ертөнцийн хууль бөлгөө.
Хэн нэг эмэгтэй хаана ч хамаагүй, хаашаа ч хамаагүй хараад сууж байхад нь хаана нь ч хамаагүй хэн ч гэсэн нэг цаас маас, гялгар уут муут шажигнуулуул тэр эмэгтэй баян ядуу, яс үндэс, бэлгийн чиг хандлагаасаа үл хамааран тийшээ сортолзохоо байг гэхэд хяламхийн харах нь ертөнцийн хууль бөлгөө.
Тэгвэл мөн адил нэг залуугийн хажууд мөн адил хатуу зүйлийг түсxийтэл тавиатахвал мөн л адилаар харах нь мөн л адил ертөнцийн егөөтэй хууль билээ л. Шажигнасан дууг эмэгтэй хүн ямар нэг амттан задлаадахвуу гэж зөнгөөрөө сэрж мэдэрч байхад түсxийсэн дууг эрчүүд маань пиав ацраад тавьчвуу гэж зэрвэс бодож, цочир хардаг байх нь.
Гэлээ гээд, тэдгээр зүйлс нь чиклаад эсвэл пиавны аль нь ч биш байсан ч "өө чоортоо!" гэтлээ горьддог хүн байхгүй, харин дараа нь тэрийгээ санах ч гүйгээр анзаараагүй байдаг билээ л.
За энэ бол хүний ухаанаас гадуурх байгалийн зөн билиг байх нээ.
Байгалийн хуулиа гэж. Хөдөлж явдаг бүх амьд биетэд байдаг 3 чухал инстинкт байдаг нь үр удмаа үлдээх, идэх ба биеэ хамгаалах. За хамгаалж сүйд болохгүй юм гэхэд атирах. Хэхэ атираад атираад одоо яахав дээ хөөрхий тэр өтнүүд. Гэтэл зарим нь биеэ хамгаалах гээд аймшигтайгаар архирч урдаа байгаа бүхнийг тасчин шидэлж сүйдий нь хийдэг шд, жишээ нь бар энэ тэр. Ялгаа байнаа, тухайн амьд биетийн хувийн чадал, төрөл зүйлээс болоод. Жишээ нь одоо хөөрхий муу чийгийн улаан өтнүүдийн секс гэж чааваас.....юу байдаг юм бол. Гэтэл таван гушуу малынх ямар гээч... . Зоо тээхнэгчийн зохиомол хээлтүүлэг дээр л хулхидуулдаг болохоос сүртэй шүү дээ.
Идэж уух дээр ярих юм бол жишээ нь арслан гуай бол тал тахь өлхөн хусчаад ахиад өөр тахийн тарган хондлой хараад хэвтэж байхад өт бол хонины хорголны үртэсийг барахгүй зовж байх. Гэхдээ тэр цагаан эрвээхэй, гэрийн хулгана энтэр бол маниусаас илүү юу гэхээс дутуугүй иддэг хогнууд тээ (Жамц баян яалаа даа?). Ийнхүү амьтны ертөнц дээр бүх юм өөр байдаг байх нь. Арга ч гүй дээ, тэс өөр зүйлийн амьтас.
Гэтэл хүн төрөлхтөн яаж байна? Уг нь төрөл зүйлийн хувьд ижилхэн боловч тэс тэс ондоо хувь заяатай байхым. Үр удмаа үлдээх дээр ч яахуу, азаар бурхан бүх хэрэгцээт багажий нь тэгш хуваарилж. Үр удмыг асуудалгүй үлдээж чадна гэсэн үг. Гэтэл үлдээх нэг хэрэг, үлдсэн удам нь хэрхэн бойжих өөр хэрэг. Хүний зарим төлүүд "өлсөнө гэж юу байдийн ааваа?" гэж асууж байхад нөгөө зарим нь "цадна гэж яахыг хэлдийн ээжээ?" гэх жишээтэй. Зарим хүмүүс, "олноороо эрүүл аж төрцгөөе" гэж уриалах атлаа зөвхөн өөрөө л эрүүл хүнсээр хооллодог, нөгөө "олон" нь хятад мятад, цацраг идэвх мидэвхтэй аймар юмаар хооллох. Бүр заримд нь тэр нь ч олдохгүй. Зажилж болдог, залгиж болдог, тэгээд өглөө сэрэхэд амьд л байдаг бол бүгдий нь иднэ. Нэг их олон өглөөг үзэхгүй л байх даа тэгээд.
Үүнээс улбаалаад хүний биеэ хамгаалах, амьд явах инстинкт дээр гэсэн чинь бүр ч гомдмоор болж. Зарим нэгний нь зүгээр Парисын гудмаар явж байхад нь хулгайлж ацраад бодий нь хөтөлж байхад, нөгөө зарим нь илэрхий шийтгэл хүлээх ёстой атлаа зөөөөв зүгээр маасайгаад зангиа зүүгээд явж байх жишээтэй.
Зангиат этгээд 10 тэрбумыг цавччаад "алы шүү!" гэцэн даналзаж байхад захын жи-хорооллын иргэн 10 мянгаас болж 10 жил шоронд хатаж байх.
Гэхдээ ицсийцст арслан ч гэсэн дотроо хүчтэй хүчгүйгээрээ ялгараад, хүчтэй нь тарган гуя идэж, хүчгүй нь мөлжөөд хаяцан хавирга дахиж мөлждөг нь үнэн.
Гэхдээ ицсийцст тэр 2 арсланд ижил боломж, ижил гараа..ижил хууль үйлчилж байгаа нь тэр. Ай даа шударга ёс гэдэг чинь тэр шүү дээ. Байгалийн зөн билиг, байгалийн хууль.
Нийгмийн хууль байгалийнхаас илүү энэрэнгүй, илүү шударга байх ёстойг үндсэн хуулиар заацан байдааг гэж. Гэтэл Монголын үндсэн мүндсэн бүх хуулийн үйлчлэл яг л зүлгүүр шиг. Зангиатай хүмүүс зүлгүүрийн цаастай талд нь, харин маниус чулуутай талд нь оршино. Хуультайгаа харьцна гэж санахын ч хэрэггүй. Цаасан талд байгаа хүнтэй хууль ярьж харьцаад зүлгүүлж дуусxын нэмэр биз дээ? Тэгснээс зүгээр эргээд нүцгэн байгалдаа амьтан болоод гар хөлийнхөө хүчээр тэмцээд амьдарвал илүү ч юм шиг. Юун нийгэм, юун улс, юун хөгжил, юун монгол хүн.
Зочин
shuumjlegch
shuumjlegch
оюунтуяа
оюунтуяа
Зочин
mongol
aman
amgaa
ariun
ariun
ariun
ariun
ariun
hehehee
eldve
Зочин
sanal
nimkaa
Batbold
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Dondog
Зочин
Zochin
Зочин
Зочин
Гоё болжээ
suragch
suragch
Зочин
Зочин
eebii
zochin
Зочин
Unshigch
Зочин
Зочин
Ganaa
Зочин
Ganaa
lady
korea-s
gantulga
Зочин