Гуравдахь хүчнүүд
Улс төрийн гуравдахь хүчний тухай ойлголтыг энэхүү “3” гэсэн цифрээр илэрхийлэгдэх дэс тоогоор ойлгох нь өрөөсгөл.
Улс төрийн гуравдахь хүчний тухай ойлголтыг энэхүү “3” гэсэн цифрээр илэрхийлэгдэх дэс тоогоор ойлгох нь өрөөсгөл. Ялангуяа хоёр намын зонхилол харьцангуй удаан үргэлжилж, үзэл баримтлалын эсрэг туйлууд ээлжлэн засагласан улс төрийн системийн орчинд эдгээр зонхилогчдоос бусад хүчнүүдийг бүхэлд нь хамруулан үзэх явдал бий. Ингэхдээ тодорхой нэг нам буюу институцийг гэхээсээ илүүтэй өөр үзэл санаа, шинэ хандлага, өвөрмөц манлайлалд тулгуурлан дүгнэдэг. Монголын улс төрд эзэлсэн байр суурь, голлон тоглогчдынх нь нөлөөллийг эрэмбэлэх зарчмаар ИЗНН, МАХН-МҮАН-БНН-ын Улс төрийн холбоог гуравдахь хүчнүүд хэмээн нэрлэж байна. Удирдлагын бүтэц болон манлайллын бүрэлдэхүүнээр нь уруу харсан болон босоо гурвалжингаар хэлбэрийн хувьд төлөөлүүлээд, тун удахгүй болох УИХ-ын сонгуульд эдгээр хүчнүүд хэрхэн оролцохоор тогтоод байгаа талаар тоймлон хүргэж байна.
Хэвтээ гурвалжин буюу ИЗНН
Парламентад байгаа гуравдахь хүчин. Ганц ганц гишүүнтэй байсан ИЗ нам, Ногоон намууд нэгдсэнээр одоо УИХ-д хоёр төлөөлөлтэй болоод байгаа. Хуулийн дагуу бүлэггүй. Бүлэггүй болохоор идэвхгүй. Гэхдээ энэ “идэвхгүй” гэдэг дүгнэлт харьцангуй юм. Бүхэл бүтэн намууд гэдэг агуулгаар нь хандвал тийм. Түүнээс биш, хувь улс төрчдийнх нь хувьд үнэлвэл, магадгүй хамгийн идэвхтэй хүмүүс ч байж мэдэх юм.
Саяхан болсон ИЗ намын Их хурлын дараа УИХ-ын гишүүн С.Оюун “Эвсвэл хэнтэй эвсэх вэ гэдгийг ярихаар ажлын хэсэг гаргасан. Бид судалж байгаа. Манай намын дийлэнх нь дангаараа явъя л гэж байгаа” гэсэн ярилцлага хэвлэлд өгсөн. Энэ ярилцлага ИЗ нам, Ногоон намуудын нэгдлийн дараа хийгдсэнийг хэлэх хэрэгтэй. Харин ийм чухал асуудлыг яагаад Их хурлаараа шийдээгүйг уншигчид гайхаж магадгүй. Би ч гайхаж байна. Бусад намуудын жишиг шийдлийг харвал ийм шийдвэрийг харин ч Их хурлаараа гаргацгаадаг. Зарим талаар өрөөсгөл гэж хэлж болохуйц энэ мэдэгдэл ИЗНН-ыг сонгуулийн бодлогогүй болгож харагдуулна. Хэдийгээр “төвийн үзэл баримтлалтай ч одоо хамгийн баруун талд манай нам гарчихаад байна” гэж ярьсан С.Оюун даргын мэдэгдэл энэ хүчний байр суурийг бүдэг бүрхэг ч гэлээ илэрхийлсэн.
Тус нам гурван даргатай. С.Оюун, Д.Энхбат, С.Дэмбэрэл гурвын хэн нь гол хүн бэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Өөрсдөө ч мэдэхгүй. Тэд намын байгууллыг хэвтээ удирдлагатай болгох оролдлого хийсэн нь энэ л дээ. Хэдийгээр энэ удирдлагын систем харьцангуй дотоод журмын шинжтэй харагдаж байвч улс төрийн институци болохоор сонгогч болгонд хамаатай. Нийгмийн реакц энэ асуудалд тийм ч таатай үнэлгээ өгөөгүй. Гэсэн ч тэд зүтгүүлсээр л байгаа. Сонгууль болох хүртэл хангалттай ойлгуулж чадвал харьцангуй ардчилсан энэ тогтолцоо хүлээн зөвшөөрөгдөх боломж бий. Гэхдээ юу л бол. Олонхиороо шийдвэр гаргах механизмд сонгогчид итгэл алдраад байгаа.
Гурван даргыг нь эс тооцвол лидер гээд байхаар манлайлагчгүй энэ хүчинд нийт сонгогчдын 5.0 хувийн санал авах боломж бий. ИЗ нам дангаараа 2008 онд 10 хувийн санал авсан ч суудал нь ганцхан болчихсоныг С.Оюун гишүүн гоморхонгуй жишээлсэн. Ингэхдээ тэр можаритор системийг шүүмжилж байлаа. Шүүмжлээд байгаа “учир дутагдалтай” системээрээ тэр 10 гаруй жил хууль тогтоогчоор сонгогдсон. НН-ын дарга байсан Д.Энхбат анх удаагаа л УИХ-ын гишүүн байж үзсэн. Түүнд дараагийн шанс тун бага. Яагаад гэвэл Улаанбаатар хотын сонгогчдын хувьд түүнд дэмжлэг байхгүй, хөдөө орон нугийн хувьд бүр таних ч үгүй. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлийг бизнес секторынхон “давгүй эдийн засагч” гэж нэрлэдэг ч тэр “давгүй” нь огт төрийн бодлогод орж, улс оронд нэмэр хандив болж байгаагүй.
Улс төрийн намуудын нийтлэг удирдлагын бүтцийг өөрчилсөн нь тэдэнд ялалт авчирна гэдэг эргэлзээтэй. Цөөхөн болчихсон мажоритар мандатууд дээр хэн нэг нь ч юм уу, хэсэг бусаг нь ялаад гараад ирнэ гэх итгэл найдвар тун муу. Хамгийн магадлалтай нь С.Оюун боловч энэ удаад ахынх нь нэрийг хичээсэн хүнлэгийн үйлчлэл харьцангуй бага байх болов уу.
Удирдлагаасаа авахуулаад жирийн гишүүдээ хүртэл гуравдахь хүчин гэдэгтээ эвлэрсэн ИЗНН-ынхан шинээр батлагдсан сонгуулийн хуулийн үйлчлэлээр одоогийнхоосоо олон суудалтай болох магадлал бий. Гэсэн ч бүлэг байгуулах хэмжээнд хүрэхгүй болов уу. Учир нь тэд ердөө л гуравдахьчууд.
Босоо гурвалжин буюу Улс төрийн холбоо
Уул нь МАХН-МҮАН гэсэн бүтэцтэй байсан энэ холбоонд өнгөрөгч долоо хоногт болсон нээлттэй хэлэлцүүлгийнх нь үеэр БНН нэгдсэн. УИХ-ын гишүүн Д.Энхбатаас “үлдэж хоцорсон” Ногоон намынхан хэзээнээсээ энэ нэгтгэлд байгаа гэж олон нийт ойлгож байсан ч үйл явдал хараахан нотлохгүй л байна. Учир нь үүнтэй холбоотой зарга шүүхийн шүүгээнд буй.
Араасаа 10 гаруй жижиг нам, төрийн бус байгууллагууд, иргэний хөдөлгөөнүүдийг дагуулсан энэ холбоо УИХ-ын сонгуульд МАХН-МҮАН-БНН гэсэн бүтцээр оролцохоо албан ёсоор мэдэгдлээ. Өнөөгийн эрх баригчдыг бүх өнцгөөр эсэргүүцэн, цэвэр сөрөг хүчний байр суурь дээр тоглолт явуулж буй нь энэ холбоог өдгөө “моодонд оруулаад” байгаа. Монгол төрийн өндөр дээд сэнтийнүүдэд бүгдэд нь заларч үзсэн Н.Энхбаяр, шилжилтийн эмзэг үед түүхэн чухал үүрэг гүйцэтгэж явсан М.Энхсайхан, манай улсын анхны бөгөөд тууштай капиталист Б.Жаргалсайхан төдийгүй УИХ-ын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан Н.Батцэрэг, Хууль зүйн сайд байсан Л.Цог, Эрүүл мэндийн дэд сайд байсан Н.Удвал, “авилгачдын аянга” Г.Уянга гээд олонд танигдсан хүмүүс холбооны бүрэлдэхүүний намуудад бий. Ямар ч үнээр хамаагүй Засгийн эрхэнд гарах гэсэн тэмүүлэл нь “МАН-АН-гүй Монгол орон, утаагүй Улаанбаатар нийслэл, өргүй өрх гэрийг цогцлоон хөгжүүлэх, монгол хүн эх орныхоо баялагт эзэн суух...” зэрэг хар масст таалагдахыг эрмэлзсэн бодлого, зорилгоос нь тов тодорхой харагддаг. Он гарснаас хойшхи эдийн засгийн хямралын шинжтэй үзэгдлүүд энэ холбооныхны хувьд завшаан болж байгаа. Үндсэндээ зүүний үзэл баримтлал ханхлуулах холбооны сонгуулийн тактикт МАХН, МҮАН зэрэг одоогийн гол хоёр намын хуучин нэрүүд тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэж өөрсдөө найдаж байгаа. Гэвч хэрхэн нөлөөлөхийг кампанит ажлын үеийн сурталчилгаа л шийдвэрлэнэ. МАН, АН-ынхны аль аль нь “усан тэнэгүүд” бас биш.
Өнгөн талаасаа олон лидертэй харагдавч энэ холбоог гагц Н.Энхбаяр зангиддаг. Өөрөөр хэлбэл тэр одоо үндсэн гурван хөлтэй болсон гэсэн үг. Түүний босоо удирдлага улс төрийн туршлага, зонхилолтой нь нийлээд асар хүчтэй үйлчилгээтэй байх болов уу. Сонгуулийн үр дүнд энэ холбоо маш бодитой нөлөө үзүүлэх магадлалтай. Учир нь оппозиц байр суурь ихэнхдээ олон нийтэд таалагддаг. Одоогийн төрийн механизм бүхлээрээ энэ холбооны лидер Н.Энхбаярын эсрэг чиглэсэн нь харин ч түүнийг “баатарлаг” болгож буй. Дээр нь тэдний гал цогтой популист уриа лоозон хангалттай санал татах магадлалтай. “Би улсын өрийг тэглэсэн, одоо иргэдийн өрийг тэглэнэ” гэсэн гуравдахь Ерөнхийлөгч асны амлалт үл бүтэх, употи зүйл болохыг зургадугаар сараас өмнө МАН-ынхан нотолж амжихгүй бол хэцүүхэн л байдалд орох вий.
Өнөр бүрэлдэхүүн, дэмжлэг дагуулаад байгаа энэ холбоо дараагийн парламентад бүлэг байгуулах хэмжээний суудал авах байх. Тэгсэн тохиолдолд олонхи, цөөнхийнхөнтэй ээлжлэн хавсайдах зарчмаар тун нөлөөтэй ажиллаж чадна. Улс төрийн үзэл санаа нь гүйцэт төлөвшөөгүй гишүүдийг урвуулж шарвуулж, парламент дахь бүтцийг задлан, нам, эвслүүдийн харьцааг сарниулж ч магадгүй.

2012.02.17
Зочин
Зочин
Сүхээ
Зөгий
ìóóãûí ¿ð Í Ýíõáàÿð
ENHBAYAR good luck
АЛУУРЧИН МАН (ХУ НАМ) СӨНӨТҮГЭЙ!
Зочин
Зочин
Зочин
nemu-t
bat
Зочин
Boldoo
Зочин
Зочин
Тэмvvжин
Зочин
Зочин
Иргэн
Зочин
Зочин
Зочин
Zochin