Ажиглагч

@ajiglagch
119
нийтлэл
2,529,057
уншигдсан
2,418
сэтгэгдэл

Өнөрцэцэг

Хэдэн арван жилийн түүх, туршлага, хэдэн зуун тэрбумын барилга байшин, хэдэн арван тэрбумын төсөв, хэдэн зуун хүн хүч, цор ганцаараа мэдээллийн эх сурвалжаа нууцлах хуулийн эрхтэй, үүгээрээ Монголын их авлигыг бүрэн устгасан ч чадах хэрнээ нэг ч эрэн сурвалжлага хийж үзээгүй, ядахдаа ганц ч зээлийг төлүүлж бараагүй Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн талын талын талын талын тал хэмжээтэй “Зариг”-ын Өнөрцэцэг юуг чадаж байгааг хараад би хааяа бахархдаг.

Бид агуу …

Бид агуу. Хүний түүхийг хэсэг зуур манлайлсан болоод тэр үү, өнөөдөр хоёр гүрний завсарт хавчуулаастай хэрнээ хүзүү сунган шоволзож, юм л бол монгол хүний генээс эхлээд дуучныхаа хоолойг дэлхийд зарлаж, Гиннесийн ном, Дэлхийн банк, стратегийн ордоос доош, их наядаас бага, 2030, 2040 оноос нааш юм ярихаа больжээ. Дээдсийн захиснаар мориноосоо буугаад тогтож хайрлахын оронд сав л хийвэл буцаж мордсоор өдий хүрлээ.
#нийгэм #нийтлэл

“Төрийн төв телевиз”

МҮОНРТ-ын 2015 оны төсвийн бараг 50 хувийг хасаад хаячихлаа. Анх УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, уг телевизийг эрх баригчдын амаар дуугарч Ардын намыг дандаа хаадаг, улс орон хэцүү байгааг ард түмнээс нууж байгаа учраас 7.4 тэрбумыг нь бусад телевизүүдэд хуваагаад өгчихье гэсэн дуугарсан юм.
#нийгэм #нийтлэл

Даварсаар даварсаар ...

Хүн юмыг амархан мартдаг. Арав, хорь байтугай хэдхэн жилийн өмнөхийг сануулахад мэл гайхаж, 2004, 2008, тэр ч бүү хэл 2012 оны сонгуулийн сурталчилгааны материалыг эргэж үзсэн хүмүүс “пөөх”, “арай ч дээ”, “үгүй байлгүй дээ” хэмээн дуу алдаж байна.
#нийгэм #нийтлэл

Олон нийтийн телевизийн үнэ ханш

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 2-нд төрсөн өдрөө тэмдэглэж байх учиртай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе-г албан тушаалаас нь түдгэлзүүлсэн, төдөлгүй бүрмөсөн огцорч мэдэхээр болоод буйн шалтгааныг сонсоход хачирхмаар.
#нийгэм #нийтлэл

“Шинэчлэлийн” Засгийн газрын арилжааны телевиз

Арваннэгдүгээр сарыг улстөрийн битүүхэн хөл хөдөлгөөн, бас жижиг сажиг хэрүүлтэй болгосон аймаг, сум, дүүргийн ИТХ-ын хурлын сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд МҮОНТ-ийн “Цагийн хүрд” бүрийн өмнө “Олон нийтийн радио, телевизээр сонгуулийн аливаа сурталчилгааны нэвтрүүлгийг нэвтрүүлэхийг хориглоно” гэсэн хуулийн заалтыг уншиж ер бусын албархуу байжээ.
#улстөр #нийтлэл