Ялангуяа Х.Нямбаатарын үед арав, хориор нь алгасдаг болсон байх юм. Ил тавьсан захирамжуудын агуулгыг харахад хамгийн эгзэгтэй буюу хөрөнгө мөнгө зарцуулах, газар, барилга байшингийн зөвшөөрөл олгосон нь ор тас алга. Хавсралтууд бол бүр сураггүй. Хэрвээ бүх захирамж хавсралттайгаа бүрэн ил тод байдагсан бол өнөөдрийн нийслэлийн төсвийн хахалт, мега хулгай ингэж даамжрахгүйсэн. “Тэд юуг нууж байгаа нь тэдний жинхэнэ нүүр царай” гэж үнэн үг шүү.
Ингээд би өөрийгөө “хувьцаа эзэмшигч Цэрэнжав” нэрээр цоллуулж мянга мянган идэвхгүйчүүдийн нүүрийг тахлан УИД-ийн түүхэнд ул мөрөө үлдээж чадлаа.
Улаанбаатарын “хуурай газар"-ыг дур зоргоороо устган байгуулж, тэр нь түгжрэлийг огт бууруулаагүй, дараа нь Улаанбаатарыг тэтгэдэг гол ус руу халдаж Дунд голыг дагуулан, бүр дотор нь, сүүлдээ Туулын эргээс хулгайлсаар барилга, орон сууцуудыг тулгаж бариад үүнийгээ далан, дугуйн замаар тусгаарлаад зогсох нь уу гэтэл "даварсаар даварсаар Дагвын орон дээр" гэгчээр Туул гол дотор, бүр гольдрил дээгүүр нь хэдэн мянган тулгуур зоосон хурдны гүүрэн зам тавихаар дайрч тэртээ тэргүй нарийссаар хэзээ мөдгүй тасрахдаа тулсан "улаан шугам"-ыг давахыг санаархсан тул олон нийт тэсэрлээ. Туул бол Улаанбаатарын амь, түүнд халдах нь Улаанбаатарын аминд халдсан хэрэг.
Би Улаанбаатар хотын музейг Сүхбаатарын талбай руу харсан Улаанбаатар хотын ЗДТГ буюу анх “Алтай” зочид буудал нэрээр 1948 онд баригдсан гурван давхар уран барилгад оруулбал маш тохиромжтой гэж үзээд энэ саналаа дахин дэвшүүлж байна.
Ихэнх суудлыг хаа нэгтээгээс мултарсан, арай дээгүүр албан тушаал хүртээгүй, хөөгдөж туугдсан, тэгсэн хэрнээ төрийн биед хувалз мэт он жилээр шигдээд сорж суудаг этгээдүүд эзэгнэж юу ч хийхгүйгээр, цалин авч, өчүүхэн төдий хариуцлага хүлээхгүй, мэдээлэл бүрэн хаалттай учраас бараг нууц байдалд зургаан жилийг өнгөрүүлдэг болсон нь дампуурлын шалтгаан
“Байгууллага байхгүй бол асуудал байхгүй”