Эсэргүүцлийн цайллага
Төрийн ордонд эсэргүүцлийн тухлалт болсон тухай зурагтаар мэдээлж байна. Өвөрхангай аймагт болсон сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас арга буюу диван дээр суухдаа тулсан юм гэнэ. Хэсэг ахмад улс төрч буйдан дээр тухлаад янз бүрийн үг бүтээн тэрийгээ барьсан харагдана.
-фельетон-
Төрийн ордонд эсэргүүцлийн тухлалт болсон тухай зурагтаар мэдээлж байна. Өвөрхангай аймагт болсон сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас арга буюу диван дээр суухдаа тулсан юм гэнэ. Хэсэг ахмад улс төрч буйдан дээр тухлаад янз бүрийн үг бүтээн тэрийгээ барьсан харагдана. Зарим итгэлгүй нөхдийн хэлснээр бол тэр хавиар явсан улсыг дуудан “энэ бол“А” үсэг авилга гэхэд ингэж орно” гэхчлэн тайлбарлаж суусан гэх.
Эсэргүүцэл. жагсаал гэхээр л хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд амь хайргүй тэмцдэг юм мэтээр ойлгосон нь буруу болж байна. Харин ч амь биеэ энхрийлэх замаар хурц, хурц тэмцэж болдог ажээ.
Ийм аятайхан эсэргүүцэл, тэмцэл урьд хожид хараагүй хүмүүсийн атаа жөтөө нь хөдлөж, биеийн алжаал тайлангаа санасан хэргээ бүтээчих гээд байсан тул эсэргүүцэгчдэд амаргүй байжээ. Бөгс өндийх л юм бол суудлаа алдчих гээд байсан тул ийш тийш явахдаа хажуудах хүндээ сайн захиж үлдээхгүй бол горьгүй байсан гэнэ. Горьгүй юм болсноор барахгүй хадгаламжийн хоршоонд хохирогчдын нэг ирж суучихаад тэмцлийн жанжин шугамыг гулзайлгах шахжээ.
Төрийн ордонд эсэргүүцэл хийгсэд суусаар байгаад бие чилэхийн хэрд эсэргүүцлийн суниалт товхийтэл гүйцэтгээд дараа нь нойлын өрөөнд орж мөн л эсэргүүцлийн бие засалт үйлдсэн гэж байна. Айхавтар хүчтэй эсэргүүцэл ханх тавьж байсаан гэх юм билээ.
Буйдан олдоогүй хэсэг нь дургүйцлийн хууч хөөрөлт, үзэн ядалтийн хөзөрдөлт, тэмцлийн сэлгүүцэлт, шаардлагын тамхилалт зэрэг тэмцлийн бүхий л арга хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлж байсан байна.
Бие султай зарим нь шууд тэндээсээ хоёрдугаар эмнэлэг орж эсэргүүцлийн эмчилгээ хийлгэж, дургүйцлийн витамин тариулаад харьж байсан байна.
Ер нь бол эсэргүүцэл нь л байх юм бол арга мундахгүй гэж Маркс Энгельс Ленин багш хэлсэн юм билээ. Үнэхээр ч их хурлын нэгэн гишүүн үнэтэй госчоом авч буйгаа эсэргүүцлийн тэмдэг гэж мэдэгдээд, асуудлыг нааштай шийдэхгүй юм бол бүр илүү үнэтэй цув авах болно гэж хэлж.
Уур бухимдлаа барьж дийлээгүй хэсэг бүлэг ард түмэн дугуй унаад цэвэр агаарт хилигнэн амарчээ. Хөдөө талд морь унаж яваа ардууд юунд ч юм бэ, уурласан л хэрэг болж таарч байна.
Будлиантай сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй гишүүд тэр оройгоо эсэргүүцлийн цайллага хүлээн авалтыг нижгэр хийсэн дуулдана. Тэнд хундага өргөсөн хүн “Ерөнхийлөгч өө, Их хурлын дарга аа, Ерөнхий сайд аа, ноёд хатагтай нараа. Асуудлыг нааштай шийдэхгүй бол бид идэж уухаа зогсоохгүй шүү. Ер нь бид идэж уух илүү хүнд хэлбэрийг сонгохыг ч үгүйсгэхгүй. Шударга ёсыг тогтоохын тулд хоол унднаас эхлээд өмч хөрөнгө юу л бол юуг идэхээс бид хулчийхгүй” хэмээн зарласан гэх.
Орой нь тэд гэртээ хариад тайван тэмцлийн хурц хэлбэр болох эсэргүүцлийн нойрсолт хийнэ гээд явжээ. Залуучууд нь тэр шөнөдөө эсэргүүцлийн юу юу ч хийсэн юм бэ, бүү мэд ээ.
Маргааш нь “Ард түмэн бидний талд байна. Та нар харцгаа, ард түмэн яг л бидэн шиг сууж, идэж ууж, хэвтэж, яаж байгаа. Худлаа гэвэл очоод хар. Бид яллаа” гэсэн байна. Үнэхээр л бид яасан ч байсан тэдний тал болчихож байгаа юм байх аа.
...Гэртээ цөмөөрөө буйдан дээрээ тухлаад зурагт үзэж суухад орж ирсэн хамаатан маань “Болж бүтэж явж л юу дутлаа гэж төр засагтайгаа шөргөөлцөж байгаа чинь энэ вэ” гэж ирээд хангинаж гардаг байгаа. Энэ ч бага хэрэг. Цаана чинь автобусны буудал, цэцэрлэгийн сандал дээр эгнээд сууж байгаа хүмүүсийг цагдаа нар “зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийлээ” гэж бороохойдож хөөгөөд байна гэнэ. Бага сургуулийн багш нар “Үсэглэлийн баяр хийж улс төржихгүй” гэж явна гэнэ.
Төгсгөлд нь нэг сэрэмжлүүлэг маягийн юм дуулгая. Цаад улс төрчид чинь Халловений баяраар баггүй явж биднийгээ айлгахаар болсон гэдэг шүү. Зүрх муутай улс мэдээтэй байхад илүүдэхгүй нь байна.
1Нэгийгээ ядарч явахад нэрмээд яахав гэж үзээд нам мамыг нь нэрлэсэнгүй. Монголчууд 1945 онд Фронтод морь бэлэглэх үеэр “Баатарлаг улаан армид 10 морь бэлэглэе. Ялагдаж ядарч яваа Гитлер хүүд тугалтай үнээ бас өгье” хэмээн хүний мөс жудгаа гайхуулж явсан нь санаанд орчихлоо байна.
Зочин
11
Tsenddoo mandtugai!
Öàãààí
Öàãààí
оюун
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
хархориноос
зочин
зочин
sukhbat
сүхээ
Зочин
Зочин
tsenddoo
Зочин
энхээ
maandai
Зочин
Za neg uls turjuud av’yaa
Зочин
j
hm
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
зочин
zochin
хахаха
Ганаа
энэ их сайхан бичиж иймд би дэмжиж байна.
Jenko-giin yariltslagyin dor baisan setgegdel
bibi
mash olon jil unshlaa tanig
mugi
Зочин
Зочин
Зочин
Bek
14654897897
456487989
б
б
уншигч
Зочин
Зочин
Зөгий
Зочин
хөөрхийдөө
***
Зочин
Зочин
Зочин
teneguudee gej
Зочин
Зочин
зочин
Зочин
10
suuper
pooh
pooh
Зочин
Зочин
Зочин
aso
2
1