ЯАГААД ГАДААДЫН ГУРИЛ БИТГИЙ ИД ГЭЭД БАЙГАА ЮМ
Тариа ургасан биш бүр дордох нь ээ. ”Үндэсний үйлдвэрээ дэмжих” эх оронч үзэлдээ үнэнч байя гэхээр болохгүй байна.
-НААД ГУРИЛЫНХАА ҮНИЙГ ЯДАЖ ОРОС ШИГ БОЛГООЧ-
Тариа ургасан биш бүр дордох нь ээ. "Үндэсний үйлдвэрээ дэмжих" эх оронч үзэлдээ үнэнч байя гэхээр болохгүй байна. Нэмэгдэхүүний байрууд л солигдсон болохоос эцсийн нийлбэр тоо нь хэвээрээ гараад байна шүү дээ. Өөрөөр хэлбэл ардуудын авч идэх гурил хямдарсан нь хаа байгаа юм.
Малчдад энэ жил хураасан "400 мянган буудай" ба түүнээс гарах хэвэг энэ тэр сонирхолтой байж магадгүй. Бусдад нь бол зөвхөн гурил л чухал.
Ард түмний ходоод түрүүвч хоёр чанартай, хямд гурил нэхсэн болохоос тариа тарьдаг, гурил тээрэмддэг салбаруудыг баян болгоод аль гээгүй.
Одоо бүр үндсэн сэдвээсээ халиад Монголоор дүүрэн жигтэйхэн үнэтэй будаатай болоод авчихсан, тэрэнд нь хүчиндүүлсэн гурилын үйлдвэр өөрийн өртгөө шингээгээд "уут гурил мянга" гээд зогсож байх юм байна л даа. Өөр сонголт байхгүй.
Манай гурил цармангүй, шороогүй, дээр нь хямдхан байх ямар баталгааг хэн гаргаад байгаа юм.
Эрээний гурил хямдхан ч чанаргүй гээд авахаа больё. Тэгвэл одоо орос гурилыг өнөөдөр яг иддэг, авдаг дээрээ байна. Манайхан шиг хавар тариад намар хурааж авсан. Ялгаа нь гэвэл илүү амттай, дутуу үнэтэй. Тэрнээс олж хүртэх гэхээр улс төржсөн ч юм уу, эсвэл мафижсан ч юм уу бүлэг нөхдүүд гарч ирээд төр засгийн тархийг атгаж Монголд гурил ба будаа оруулж ирэхийг болиуллаа. Оруулсан ч баргийн хүн наймаа хийх, авалцаж өгөлцөхийн аргагүй татвар нэхэхээр үгссэн байна. Хөрштэйгээ ийм жудаггүй болхи харьцаад байхаар яаж өөдлөх вэ дээ. Тэд зөрүүлээд бензинийхээ крантыг хаах зэргээр харилцан бие биенээ хорлох хэнд ашигтай юм. "Айл хүний амь нэг" гэдгээр бол хуншгүй зан тэндээс биш эндээс гардаг юм шиг.
Орост ч бас ургац сайн гарсан. Тэгэхдээ тэд үнээ хямдруулчихаж. Тэдний хямд будаа орж ирээд манай арай гэж босч байгаа үндэсний үйлдвэрийг нураагаад хаячихна гэсэн айдсыг нийтэд мөн ч их цацаж байна. Энэ бол худлаа. Өөрсдөө газар тариалан эрхэлж байгаа эрх баригчид өөрсдөдөө ашигтай сурталчилгаа хийх нь мэдээж. Жилийн 365 хоногийн ердөө дөч хүрэхгүй өдөр нь идэвхтэй ажилладаг, бүрэн механикжсан энэ салбарын бүтээгдэхүүний өртөг тонн буудай тутамд 350+50 мянган төгрөг яагаад болчихдог билээ. Тариаг үүнээс хямдхан өртгөөр бий болгодог наад захын жишээг зах зээлд ороогүй шахуу Оросын будааны үнээс бид олж хараад байна.
Манайхан газар тариалангаа сайхан сэргээжээ. Баярлалаа тариаланчид аа. Одоо зах зээл дээр өөрсдөө өрсөлд. Битгий булхай хий. Шударга бай л даа. Төрийн хайрыг бишгүй л хүртлээ ш дээ та нар. Хамаг одон медаль, урамшуулал, хөнгөлөлт, адаг сүүлд нь ард түмэн дэлхийтэй гурилын сэдвээр дахиж харьцахгүй болтлоо наад үндэсний үйлдвэр ухаантай юмыг чинь дэмжихээр болчихож. Тэгээд байхад "Нохойн толгойг ширээн дээр тавьсан ч шороон дээр өөрөө ойчдог" гэх зүйр үг шиг улам л новшроод байх юм. Зөвхөн та нарын төлөө бусад нь амьдарч байдаг гэж бодоогүй биз дээ. Наад гурилынхаа үнийг ядаж орос шиг болгооч. Ингээд байвал бусад салбарууд мөн л барьцах болно. Бид өөрсдөө шатахуун үйлдвэрлээд тэрийг нь төр дэмжээд, импортыг хориод, дотоодын зэвтэй улаан бензин "литр нь 5000, авбал ав, байвал бай" гэсэн төсөөлөл бүхий төсвийг нэг нөхөр хийчихсэн гүйж явна гэсэн.
Ган гачиг болж ургац алдаж байсаан. Тэрнийг бол ойлгож байна. Тэгвэл өнөө жил гадаа ямар сайхан намар цаг налайж байна вэ. Жинхэнэ тариачин эр ийм баян намрыг дахиасай хэмээн бэлгэшээж өгөөмөр суудагсан. Түүнээс хойтонгийн тариа мөндөрт цохиулчих ч юм билүү хэмээн муу ёрлож хурааснаа бэрдэлж харамладаггүй. Ажиглаад байхад ургасан дээр нь нэг сайн цөм хийж аваад салбараа тэр чигт нь зарчих бодолтой түр зуурын тариаланч цөөнгүй байдаг байх. Их л ашиг олохгүй бол болилоо гээд туниад байх юм бол энэ тийм ч чухал салбар биш. Гурил идэх өөр хувилбар олон бий. Бүр идэхгүй байж ч бас болно. Энд төрийн оролцоогүй жам ёсны зах зээлийн өрсөлдөөн явагдах ёстой тийм л салбарын нэг.
Setgegdel
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
DUREM bol DUREM
So-n chuluut ursulduun
зочин
Хүмүүс хямд гурил л хэрэгтэй
Mongol
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Гамшиг
Z
Зочин
Зочин
Demjij bn
????
Зочин
Монгол
Зочин
mongol huu
Зочин
Зочин
shuumjlegch
Энкүш
Eebii
Oros guril
Зочин
энэ бүх мэдээллийн хаагуур явдаг мангар вэ
Зочин
uncle
Зочин
duka
Lucky strike
Boldoo
хөдөөний хүн
Хал үзсэн хүн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
conflict of interests
Зочин
Зочин
Зочин
Зочин
red’s den
zochin
Зочин
Зочин
hulgana60
Зочин
зочин
Зочин
Зочин
зөв
Hutul
xaa yam
tarialanch
би
Зочин