Хувийн хэвшил байшин барих нь онц хүнд гэмт хэрэг үү
Сайн муу бүтээл бий болсон байхыг хараад өө хэлэх шиг амар юм байдаггүй. Залгуулаад надаас илүү хөрөнгөлөг болсон байвал муу юм л эхэлж бодогдох нь бидний араншин.
Сайн муу бүтээл бий болсон байхыг хараад өө хэлэх шиг амар юм
байдаггүй. Залгуулаад надаас илүү хөрөнгөлөг болсон байвал муу юм л
эхэлж бодогдох нь бидний араншин. Яагаад гэвэл бидний ихэнх нь ажиллаж
хөдөлмөрлөлгүйгээр "амжилт"-д хүрцгээсэн байдаг. Социалист өмч хийгээд
түүний "ариун цагаан хөдөлмөр"-ийг хайрлаж сураагүй сэтгэхүй одоо
капиталист хувийн өмч болон түүний бохир аргаар мөнгө угаасан орд харшид
харшил нь үл хөдөлнө гэж юу байхав. Монголд халаас суйлсан хулгайчид
барагтай л бол ял өгдөггүй атлаа юм хийж байгаа этгээдэд түмэн янзын
шалтаг ял тулгадаг гаж тогтолцоо өнөө хэр байсаар. Сүүлийн үеийн
байдлаас харвал байшин барих нь үнэхээр том гэмт хэрэг мэт ажээ. Хувийн
хэвшил өндөр барилга барьж байвал бүүр онц хүнд гэмт хэрэг гэж үзэгсэд
манай нийгэмд хавтгайрлаа. Бүтээн байгуулалтыг гэмт явдал мэт үздэг ард
түмэн монголоос өөр энэ дэлхийд байна уу. Энэ байшин сав барих, өндөр
барилга босгох чинь бидний ялалт, бидний бахархал биш юм уу? Үүнийгээ
тойрч зогсоод нулимцгааж байх нь одоо хэвийн зүйл үү. Хорь гаран жилийн
турш өөрчлөх гэж чардайж байгаа тогтолцооны үр дүнд цөөхөн хэдхэн
бизнесмэнээс бусад нь үндсэндээ хуруугаа ч хөдөлгөөгүй өдийг хүрсэн юм.
Харин амьдралд бол ахиц гарсан. Бид үзэл санаа, хэл ус, хувцас хунар,
унаа машины хувьд барууныхан ч атаархам өөрчлөгдсөн. Тэгсэн атлаа
зам, барилга, байгууламж барих явдлыг тэвчиж чаддаггүй. Бүх хууль
дүрэм байшин барихын эсрэг ба олон нийтийн хэрэлддэг тэмцэлддэг талбар
нь дандаа бүтээн босголт дээр явагдана. Одоо Ардчилсан намын өнгөн
дээр л буулгах нураах нь таарчихаад байгаа болохоос хүн бүр л баячуулын
байшинг нурааж хая гэж хашгиралддаг. Наад шинэ байрыг нураана гэж
орилолдож байхаар дэргэд нь байгаа хуучин байшингуудыг нь нураах ёстой
биш үү.
Нийслэл Улаанбаатар хотод гэхэд л зөвшөөрөлгүй барьсан гэх нэрийн дор өчнөөн барилгын ажлыг аль найман сараас эхлэн таг зогсоож, түрүүчээс нь нураахаар зэхэж байна. Социализм байгуулахын тулд 700 гаран сүм хийдийг нураасан бол дараа нь капитализм барих гээд 300 гаран сум сууринг түйвээж орхисон. Одоо юугаа байгуулах гэж 80 гаруй шинэ байшинг нураах гэж. Мөнгөнд үнэр байдаггүйтэй адил бүтээсэн баялаг бүхэнд хөдөлмөр шингээстэй. Бусдыг нь буруутгадаг юм байгаа биз. Хөдөлмөрлөж бий болгосон байгууламжийг шалтаг олон сүйтгэх, зогсоох нь ажлын амт мэддэг хэнд ч арай хайран байна.
Эрх баригчид өөрсдөө хэлдэг дээ. Хөдөөгийн сургуулийн дотуур байрны дээврээс борооны ус гоожих асуудлыг шийдэхийн тулд УИХ, Засгийн газар, Сангийн яам нь хэлэлцэж, эрхэм гишүүн нь мөрийн хөтөлбөртөө тусгаж бөөн юм болдог гэсэн. Тэр оргүй үг биш. Засаг дарга нартай уулзаж орон нутагт юу бүтээв гэхээр "Сумын төвд шонгийн модон дээр чийдэн өлгөж, хашааны хайсаа энэ дөрвөн жилд цоо шинээр будлаа шүү дээ" гэхийг нэг бус удаа сонссон. Нэг иймэрхүү юу ч хийдэггүй, юу ч хийж чаддаггүй төрийн албан тушаалтнууд ямар олон байна вэ.
Ардчилсан нийгэм одоо эргэлт буцалтгүй болсон байх гэж ажил хийдэг олон хүн итгэж найдсан. Тийм хүмүүс өөртөө, дараа нь хойч үедээ өвлүүлэх баялаг босгохоор хөрөнгө, хөдөлмөрөө үл хайрлан зүтгэж байна. Тэр Зайсан толгой, тэр Нүхтийн ам үнэн тансаг болсон байна билээ. Дотор нь би амьдрах биш дээ гэж бодохоос л сэтгэл нь бачуурч байгаа хүн олон бий. Гэлээ гээд тэнд чинь Монгол ахан дүүс минь л амьдарна шүү дээ. Ойрд очоогүй газарт танигдахын аргагүй өндөр барилга босгочихсон байх юм. Монгол Улс төв хэсгээсээ бүр тодруулбал нийслэлийн төвөөсөө эхлэн нийгмийн баялагтай болох сонирхол улам хүчээ авч байна. Хотын төвд хууль зөрчиж байшин бариад байгаа биш, хотын төвөөсөө эхлэн баялаг чухал гэдгийг ойлгож байгаа явц юм. Алийн болгон явуулын, нүүдлийн амьдрах юм. Хотын төвд хоёр өрөө байртай болчихвол мөн ч их хэрэгтэйсэн. Машин нь багтахгүй бол явган алхана л биз. Автобус ч байж л байна. Энэ асуудал биш. Нийтээрээ дэлхий даяараа аль эртнээс хүмүүс төвдөө шигдээд амьдраад ирсэн. Бүх л том хотуудад метр гаранхан өргөнтэй гудам бишгүй л тааралддаг. Манайхан л гэж аймаар ярдаг хажиг улс. Байшингаа барьж л байг л дээ. Юун хууль яриад байгаа юм. Тэгж яривал хэн зах зээлд шударгаар хөл тавьж амжилт олсон юм. Барилга барих газар, түүний зөвшөөрөл өгөх журам гээч юм зүгээр л шулуухан "Али Баба ба дөчин дээрэмчин" шиг юм байсан. Одоо ч тийм. Хойшид ч тэгэх нь. Тэнд ямар балиар хүнд суртал, жоом хархнууд шавцгаан хөдөлмөр хийх гэж байгаа хүнийг сорон мөлждөг гэж санана. Төр засаг, ард иргэд, хууль цагдаа, хэвлэл мэдээлэл бүгд нэг тал болцгоон юун нам улс төр манатай. Муусайн барилгын компаниудын эзэдтэй харин ч нэг "шударга" тэмцэл явуулж дор бүрнээ ганц хоёр өрөө байр авахаас нааш сална гэж гонжийнжоо. Би өөрөө барилга барьдаг ч биш, байр сав хэн нэгнээс горьдож захиалгаар ингэж өмөөрөөд байгаа юм биш. Хамгийн гол нь ажил хийж байгаа хүн ба түүний босгосон бүхэнд дайсагнаад байгаад нь дургүй хүрээд байгаа юм. Магадгүй цаад барилгын эзэн улаан луйварчин өөдгүй новш байж л таараа. Луйвардсан хөрөнгөө үүрээд хил даваад арилсангүй. Эндээ нэг ч болохноо аятайхан юм бүтээчихэж байна. Ялангуяа барилгын компаниудын өрсөлдөөн жигдэрч хурд чанар нь их өөрчлөгдсөн юм билээ. Харин байшин бариад байхад байрны үнэ буурахгүй байдаг нь өөр учир шалтгаантай. Барилгынхан орон сууц оффис үнэгүй авах гэсэн олон хүнд хийж бүтээснээсээ багагүйг хэсгийг нь авлигад өгдөг. Цөөвөр чононд хөөгдөж яваа кенгуру зулзагаа уутнаасаа гаргаж шидээд амьд үлддэг шиг. Хууль зохиогчид, сахиулагчид, хэрэгжүүлэгчид дор бүрнээ ямар нэгэн хоригийг бодож олцгоодог. Тэр бүү хэл мэдээллийн хэрэгслийнхэн хүртэл гайтуулах аргаа олчихсон. "Танай байшин чанаргүй, удахгүй нурна" гэж хэллээ шүү гэж айлгаж байгаад хувь хүртчихдэг. За тэгээд мэргэжлийн хяналтынхан мэргэжил мэргэжлээрээ жагсан ирцгээнэ. Цагдаа гэхэд л замынхаас эхлээд хаа хамаагүй малын хулгайтай тэмцдэг нь хүртэл орон сууц барих явцад "санаа зовцгооно". Ус суваг, эрчим хүчнийхэн гүн бодолд дарагдаастай. Гадаа хүүхдийн тоглоомны талбай дээрэмдчихлээ, цонх таглачихлаа гэсэн дугаар хорооны иргэд чарлаастай. Үндсэндээ барилга барих нь маш ноцтой гэмт хэрэг хийж байгаагаас ялгаагүй. Энэ бүгдээс мултрахын тулд өрөө тасалгаануудаасаа шидэлж өгнө. Хишиг хүртэгчид чоно биш хүн юм болохоор хариуд нь хууль зөрчихийг зөвшөөрдөг. Тэгээд барилгын үнэ суга өсөх, хаана ч хамаагүй байшин барих зөвшөөрөл авах нь ямар ч асуудалгүй болчихож байгаа юм. Энэ олон рекетлэгч өөр өөрсдөдөө л ганц нэг байр авч байвал хөдөлмөр хамгаалалтыг зөрчих, норм стандартыг мөрдөхгүй байх нь падлийгүй болж хувирдаг. Үүнээс үүдээд л сүүлийн үед осол аваар их гарч байна. Байшин барьж байгаа жирийн барилгачин хүртэл ажилдаа санаа тавьж дараа нь муу үр дагавар гарчих вий гэж анхандаа санаа зовдог байлаа. Гэтэл хянадаг шалгадаг тэр бүү хэл хажуунаас нь хараад сууж байгаа хаа хамаагүй хөндлөнгийн этгээд хүртэл шал өөр юм хүсч, түүнээ шаардаад байхаар илүү юм хийхээ зогсоосон. Жишээлбэл хөдөлмөр аюулгүйн дүрэмд захирагдах явдал орхигдсон. Аюулгүйн дүрмийг чанд сахилаа гээд мөнгөний гарлага болохоос өөр ямар ч шидгүй мэт санагддаг болсон. Энэний гай гарч саяхан хараал туссан юм шиг дараалсан аваар гарч хэд хэдэн хүний эрдэнэт амь эрсдэж харамсалтай явдал боллоо. Үүн дээр дөрөөлөн амныхаа хэмжээгээр барилгын салбарыг зүхэцгээж "Наадахаа буулгаж хая эсвэл надаа юм өг" гэцгээж байна. Одоо чинь Ардчилсан нийгэм. Ямар коммунизмд байгаа биш капиталистууд бүтээж коммунистууд нураадаг гэдэгсэн дээ.
Аливаа бүтээн байгуулалт анх хэрхэн эхэлдгийг ерөнхийд нь тоймлоход хэтэрхий олон салбараас асуудаг. Салбар бүхэн болохгүй бүтэхгүй дүрэм журам тулгадаг. Ядаж тэрнийгээ ягштал хянадаг бол өөр хэрэг. Уг нь тэр "ТЭЗҮ" буюу цаасан дээр зурсан төсөөллийг нь ойлгодог бол уншаад л бусад нөхөд зайгаа тавиад өгчих эд шүү дээ. Хожим "ТЭЗҮ"-ээс зөрчсөн алхам хийсэн бол байшинг биш эзэнг нь нураасан шиг нураах хэрэгтэй. Түүнд хуулийн дээд хэмжээ өгөхүйц ял төлөвлөж амь настай нь уяад өгөхөөр хэн хууль зөрчих юм. Бүтээн байгуулалтын муу үр дагавар, хулхидсан байдал арав хорин жилийн дараа илэрсэн ч хаа байгаа газраас нь байхгүй болчихсон байвал үр хүүхэд, төрөл төрөгсдөөс нь нэхэн хөөж, хохирлыг барагдуулдаг, ялладаг хуультай болчих хэрэгтэй. Хэдэн зуун жилээр домог түүх болон үлдэх байгууламжтай аль аль нь ийм хариуцлагагүй хандаж болохгүй ш дээ. Салхи гарахаар ганхаад байгаа биш бол нэгэнт эхэлсэн барилгыг нураагаад яах юм. Оронд нь бас л нэг нөхөр тэр газар дээр нь барьж таараа. Хотын төвд хорин давхрыг босгож байгаа нөхрөөс наад руу чинь хожим очих машин унаа, хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг гэсэн хэдэн тоймтой проблемыг яаж шийдсэнийг нь асуух хэрэгтэй. Хэлэх үг олдохгүй үнэн мулгуу үйл хийсэн бол өөрсдөөр нь хэлүүлж өөрийнх нь гараар дампууруулахгүй юу.

zochin
гангаад
Baagii
зочин
Зочин
Зочин
Зочин
зориг
Barilgachin
Zochin
zevsheereltei ni buruu
d temuujin
d temuujin
zochin
Zochin
zochin
zochin
zochin
Зочин
ГЭРД
Зочин
Зочин
БАТАА
Зочин
Зочин
Gangaa
Гадаадынхан төвдөө шавдаггүй юм ш дээ
Зочин
Зочин
sanal
sanal
sanal
Зочин
Гангаа ганган бичжээ
Зочин
amar
amar
Mongoliin odor tutmiin shar sonin odriin sonin
Зочин
Зочин
zochin
zochin
bibby
зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Boldoo
Зочин
d temuujin
d temuujin
Зочин
Зочин
6523
barilgachin
зочин
зочин
хэрэг алга
Зочин
Зочин
Guest
Unshigch
Зочин
Зочин
зөв
Barilgatcin