Хууль зүйн салбарыг ”гэрэл цохиулья”
Өнгөрсөн жилүүдэд манай төрийн байгууллагууд иргэд, олон нийтэд зориулан хавар, намартаа нэг удаа үүдээ нээж, “Нээлттэй хаалганы өдөрлөг” гэх зүйлийг хотын төв талбайд зохион байгуулдаг байсныг уншигчид санаж байгаа байх.
Өнгөрсөн жилүүдэд манай төрийн байгууллагууд иргэд, олон нийтэд
зориулан хавар, намартаа нэг удаа үүдээ нээж, “Нээлттэй хаалганы
өдөрлөг” гэх зүйлийг хотын төв талбайд зохион байгуулдаг байсныг
уншигчид санаж байгаа байх. Иргэд, олон нийтэд үйлчлэх ёстой төрийн
захиргааны байгууллагууд жилийн 365 хоногоос ердөө нэг, хоёрт нь л
ийнхүү нээлттэй ажиллаж, иргэдэд шаардлагатай мэдээллүүдээ ил гаргадаг
байлаа. Харин бусад өдрүүдэд яам тамгын газраар орсон, өргөдөл гомдол
барьсан олон хүн “Хариуцсан мэргэжилтэн алга” гэх хариу ч юм уу, эсвэл
“Долоо хоногийн дараа ирээрэй” гэсэн “урилга”-тайгаар буцдаг байлаа.
Төрийн байгууллагуудад тогтсон энэ хүнд суртал, ажил хийдүүлэлтийг алга
болгож, иргэдэд нээлттэй, шуурхай, үр дүнтэй ажиллахаар Хууль зүйн яам
анхлан “Хууль зүйн салбарын нээлттэй бодлого”-ыг боловсруулсанаа маргааш
нийтэд зарлах гэнэ.
Сануулахад сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Төр засгийн бодлогыг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох цогц арга хэмжээг авах” тухай нэгэн заалт туссан бий. Харин энэ цогц арга хэмжээний эхлэлийг Хууль зүйн яам өөрийн салбар, харьяа агентлагуудын хүрээнд эхлүүллээ. Ингэхдээ тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль дүрмээр хүлээсэн үүрэг, өдөр тутам гарч буй шийдвэр, ажилтнууудын чиг үүрэг, утасны жагсаалт, иргэдийн зүгээс гаргасан өргөдөл гомдол зэрэг бүх мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэн иргэдэд нээлттэй болгохоор шийдвэрлэжээ. Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой энэ бүх мэдээлийг ийнхүү иргэдэд нээлттэй болгож “гэрэл цохилсанаар” иргэд өөрсдөө тэдэнд хяналт тавих, хариуцлага нэхэх боломжтой болох юм.
Өнгөрөгч сард ажлаа хүлээж авсан Хууль зүйн шинэ сайд Х.Тэмүүжин “Хууль зүйн яам Засгийн газрын бусад яам, агентлагуудын хуулийн хэлтсийн үүргийг гүйцэтгэж ирсэнээс хууль зүйн бодлого боловсруулах үндсэн үүрэг функциа алдсан байна. Хууль зүйн салбарт өөрт нь том шинэчлэл хэрэгтэй” гэж хэлсэн. Энэ дагуугаа ч эхний арга хэмжээ болгож, “Хууль зүйн салбарын нээлттэй бодлого”-ыг боловсруулан яамны харьяа агентлагууд болон газар хэлтсүүддээ үүрэг өгчээ. Тус яамны харьяа Бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхй газар, Шүүхийн шийдвэр биелүүлэх газар болон Улсын төв архивын газар, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар гэхчлэн олон агентлагууд бий. Хүний эрх, аюулгүй байдал, амь насны асуудалтай үргэлж тулж байдгийн хувьд энэ салбартай холбоотой гомдол санал тасардаггүй.
1990 он гарсаар 1992 онд анхны ардчилсан шинэ Үндсэн хууль гарч, хүний эрхийг баталгаажуулах чиглэл рүү зарчмын шинэ өөрчлөлт хийгдсэн авч, тэр нь тухайн салбарынхаа хууль тогтоомжид сууж, системийн хувьд бүрэн шинэчлэл явагдаагүй хэмээн шүүмжлэгддэг. Тухайлбал эрх зүйн салбарын хамгийн их хоцрогдсон салбар нь Эрүүгийн эрх зүйн салбар. Үүнээсээ үүдээд хүнийг хүчээр тулгаж ял хүлээлгэдэг, хилсээр хорьж цагддаг, гэрч, хохиогч нарыг хамгаалалтгүй үлдээдэг гэх мэтчилэн сул талуудаа хадгалсаар, улам томруулсаар ирсэн байдаг. Ц.Нямдорж, С.Нарангэрэл гээд эрүүгийн эрх зүйн том төлөөлөгчид нь өмнөх нийгмийн үед Орост сургууль төгсч ирсэн хуучин системийн төлөөлөл гэдэг утгаараа хуучнаа хадгалж үлдэхийн төлөө улайрсан гэхээсээ илүү шинэ нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг олж харахаас зүрхшээх, зугтах байдлаар явж ирсэн гэж болно. Тиймээс нийгмийг улам бүр шоронжуулж байгаа эрх зүйн энэ системээ халах, шинэ нийгмийнхээ хэрэгцээ шаардлагад тохируулан өөрчлөх тухай яриа өнөөг хүртэл төдийлөн дэмжлэг авч чадахгүй явсаар ирсэн билээ. Үр дүнд нь Монгол Улс хүн амд ноогдох хоригдлынхоо тоогоор дэлхийд дээгүүрт давхиж, тухайн үед эрүүгийн эрх зүйн системийг нь шууд хуулбарлан авч хэрэглэсэн Оросоосоо ч илүү хоцрогдолд орчихоод байгаа.
Харин одооноос эхлэн хууль зүйн салбарт өөрт нь шаардлагатай шинэчлэл, хууль сахиулах байгууллагуудыг илүү иргэншсэн хэлбэрээр ажиллуулах, ялын олон төрлийг бий болгох, аль болох хөнгөвчлөх асуудал яригдаж эхэллээ. Хамгийн түрүүнд тус яам хорих байгууллагуудтай холбоотой гаргасан бүх тогтоол, шийдвэр, журмуудыг татаж аван нэгтгэж эхэлсэн байна. Мэдээж тэнд хүний эрх зөрчигдөж байгаа эсэх, хоригдлуудын хоолны орц, норм, эрүүл ахуйн шаардлага шахалтаас авахуулаад олон асуудал энд хөндөгдөж таарна.

Хэний хүүхэд хэдэн төгрөгөөр сурав
Энэ салбарт хийгдэх шинэчлэлтэй хамт яригдах ёстой бас нэг зүйл бол боловсон хүчний бодлогын асуудал. Тиймээс Хууль зүйн яамнаас өнгөрсөн 20 жилийн хугацаанд тус яамны захиалгаар, төсвийн зардлаар гадаадад суралцсан төгсөгчдийн мэдээллийг ил болгохоор шийдвэрлэжээ. Хэний хэн гэдэг хүүхэд хэдэн төгрөгөөр суралцсан, төгсч ирээд сурсан мэргэжлийнхээ дагуу захиалгатай ажлын байрандаа ажилласан уу, үгүй юу гэдгийг тус яамны вэб хуудас руу ороод үзчих боломжтой юм. “Засгийн газрын захиалгаар” гэдэг хаягны цаана хэн нэгэн эрхтэн дархтаны хүүхэд төсвийн зардлаар сурчихаад “Би гадаадад тийм ч том сургууль төгссөн, ийм дипломтой” хэмээн гайхуулж явахыг хэн мэдлээ. Үүнтэй холбоотойгоор тус яамны төсөвт аудит хийсэн тайланг ч гэсэн яамны вэб хуудаснаас шууд татаад үзчихээрэй.
Хууль зүйн бодлогод иргэн таны ч оролцоо чухал
Өөрчлөгдөж буй бодлого, хууль зүйн салбарын ил тод байдлыг хангахтай холбоотой бас нэгэн шинэ бүтэц маргааш өглөө Хууль зүйн үндэсний төвд нээлтээ хийх гэнэ. Энэ бол Хуульчдын танхим. Өмнө нь зөвхөн УИХ, Засгийн газар дээр яригддаг байсан хуулийн том бодлого, боловсруулсан төслүүд энэ танхимаар дамжиж иргэдэд хүрэх учиртай. Тиймээс хууль зүйн аямнаас боловсруулан Засгийн газар, УИХ-д оруулж хэлэлцүүлэх бүх хуулийн төслийг энэ танхим дээр иргэдэд нээлттэй байдлаар хэлэлцүүлж, хараат бус хуульчид болон эрх ашиг нь хөндөгдөж буй сонирхлын бүлгүүдийн ч саналыг нь тусгаж байхаар болсон байна. Мөн түүнчлэн иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх тусгайлсан мэргэжилтэнг ч яаман дээрээ орон тоогоор ажиллуулах юм байна. Өмнө таны өөдөөс тас ширвээд “Мэдэхгүй” гэдэг ганц үгээр мянган үгний таглаа хийдэг байсан яамны ажилтан өнөөдрөөс эхлээд таны өмнөөс өргөдлийг чинь барьж гүйгээд хэн гэдэг хүнээс ямар үйлчилгээ авах, асуудлаа хэрхэн шийдүүлэх, хуулийн хугацаа ямар болох гэхчлэн бүх асуултуудад чинь бүрэн хариулт авч өгнө өө гэсэн үг. Нэгэнт таны гаргасан хүсэлт, өргөдөл, гомдлыг тань шийдвэрлэхээр болсон бол нэг, эсвэл хоёр өдрийн дараа таны гаргасан гомдол хэн гэдэг албан тушаалтан дээр ямар шатандаа хянагдаад явж байгааг ч бас яамны цахим хуудснаас шууд харж, хянаж чадахаар болжээ. Шинэчлэлийн Засгийн газрын амласан “Төрийн бодлогыг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох” том зорилтын хэрэгжилт хууль зүйн салбараас эхэллээ. Хууль зүйн салбарыг иргэдэд “гэрэл цохиулья”
Erdenebat 99198968
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Zochin
Зочин
Зочин
kkkk