Барсэлонаг “өмөөрөхүй”
Барсэлона бол өнөө цагийн хамгийн шилдэг клуб. Гуардиолагийн амжилтын ид шидийг бүгд л судалж хэрэгтэй зүйлийг нь хэрэгжүүлэхийг хүсэж буй.
Барсэлона бол өнөө цагийн хамгийн шилдэг клуб. Гуардиолагийн амжилтын ид шидийг бүгд л судалж хэрэгтэй зүйлийг нь хэрэгжүүлэхийг хүсэж буй. Барса сайн байгаа шигээ, хамгийн ихээр үзэн ядагддаг. Миний хувьд Барсаг “өмөөрч” хэдэн зүйл хэлье гэж бодлоо. Тэгэхгүй бол хөлбөмбөгийг сайн ойлгодогүй хэдэн хөгжөөн дэмжигчдээс, сэтгүүлчдээс (гадны болон дотоодын) болж бүгд Барсэлонагийн үнэн царайг харж чадахгүй нь. Гадны сайт болгон үнэн биш шүү дээ. Зөвхөн Барсагийн хар бараан бүхнийг түүж авсан бичлэг, зураг үзүүлээд гоё сайхныг нь чимээгүй өнгөрөөж болохгүй. Миний хувьд Барсаг дэмждэггүй гэхдээ тоглолтыг нь үзэх дуртай. Би тэднийг өмөөрөх гэсэнгүй, бас муулахгүй. Байгаа байдал ямар байна түүнийг бичихийг зорьлоо. Барсаг муулагсад бай гаа онолгүй дутуу харваад байх шиг. Би ч бас магтаж байг давуулж харвахыг хүсэхгүй байна. Адилхан байг оноогүй гэсэн үг. Тэгэхээр байг онох л ёстой болохоос дутуу харвах, давуулж харвах адилхан оноогүйтэй ялгаагүй.
Барсэлонагийн тоглогчдыг жүжиглэж унахад тэднийг бүгд л хараадаг. Хөлбөмбөгт жүжиглэх тохиолдол бий. Зөвхөн Барса биш бүгд л жүжиглэдэг. Харин Барса жүжиглэдгийг яагаад илүү тод хараад байна.
Миний хувьд өөрөөсөө чадвар муу хүмүүстэй тоглож, тэднийг хуурч гоол оруулахад чадвараар дийлэхгүй тоглогч буюу надаас бөмбөг салгаж чадахгүй байгаа өрсөлдөгч бөмбөгөнд биш миний биед анхаарал хандуулж эхэлдэг. Тэгээд биед тохиромжгүй үйлдэл хийж алдаа гаргаж, зарим тохиолдолд гэмтэл учруулах тохиолдол бий. Ийм нөхцөлд ямарч хүн гэмтэхгүйг бодож алдаатай үйлдэл болохоос өмнө биеэ хамгаалж “худлаа” (эрсдэлээс биеэ хамгаалж түрүүлж унах) унана. Ямар гэмтэлтэй нь биш. Энэ бол биеэ, чадвараа хамгаалж байгаа үйлдэл болохоос жүжиглээд алдаа авчихья гэсэн бодол биш. Үүнийг санаатай унасан үйлдлээс ялгаж харахгүй бол болохгүй. Үр дүнг биш шалтгааныг нь тодруулах гэх үү дээ. Эсрэгээр, би өөрөөсөө харьцангуй чадвартай хүнийг хамгаалж байгаад дийлэхгүй, товчоор хэлэхэд алдаа гаргалгүй бөмбөгийг нь авч чадахгүй бол биетэй нь тоглохоос өөр арга байхгүй. Очоод биеэрээ мөргөж айлгах тохиолдол олон гардаг. Өрсөлдөгч жижиг биетэй бол бүр ч бахдалтайгаар, зоригтойгоор хийнэ. Дараагийн үйлдэл дээр худлаа унахад нь “үхсэндээ жүжиглээд байгаа юм” гэж би хэлж байсан. Жүжиглэсэн нь үнэн, гэхдээ миний бохир тоглолтоос биеэ хамгаалж байгааг нь буруутгах аргагүй. Шалтгаан чухал. Тэгэхээр хэн чадвартай байгаа нь ийм үйлдэл үзүүлдэг. Барса бусдаасаа илүү байгаа учраас жүжиглэлт их гарах нөхцөл болж байна. Тэрийг хөгжөөн дэмжигчид жүжигчид гэж хэлж байтал жинхэнэ худлаа жүжиглэлт болоход “за тэр хэлээгүй юу” гэж амыг нь барина. Гэтэл жүжигчин гэж хэлэгддэггүй бусад багуудаас худлаа уналт гарахад Барса шиг хүлээж авдаггүй. Хэлбэрийн асуудал. Чадвартай байсны буруу гараад байна л даа. Чадвар багатай бол ийм үйлдэл гарахгүй, гаргах гээд ч амжилтанд хүрэхгүй. Барсэлона бол одоо үеийн нүүр царай болсон баг. Нүүрэн дээр гарсан батга хамгийн тод харагддагтай адил бид ч тэдний бүх үйлдлийг тод хардаг. Биеийн аль нэг хэсэгт байгаа сорвиос илүү нүүрэн дээр байгаа жижигхэн сорви илүү нүдэнд тусдаг. Тиймээс Барса торгуулийн цохилт, чөлөөт цохилт авахад нөгөө л шүүгч толгойд нь бууна.
Хөлбөмбөг сайн тоглодоггүй, жинхэнэ “тулаан”-д орж үзээгүй хүмүүст бол гутармаар жүжиг шиг харагддаг байх л даа. Яагаад гэвэл тэдэн шиг хамгаалах чадвар байхгүй, тэрийг амсаж үзээгүй учраас ойлгохгүй байгаа нь буруу биш юм.
Реалын Пэпэ хөлийн улаараа жийж ороход Дани Алвэс хүрээгүй байхад нь жүжиглэж унасан бичлэгийг, жүжиглэлтийн нэг хэсэг болгодог. Хүрээгүй байхад нь уначихсан, ямар сайн жүжиглэж байгааг нь хараарай гээд л...
(Бичлэг)
Яг тоглолтын явцад биеэ татах боломж байхад ямарч тоглогч ингэдэг. Дээр нь чадварлаг тоглогчдод ийм үйлдэл тохиолдох нь элбэг. Хэн ч өшиглүүлээд алдаа авна гэж бодохгүй. Дараагийн үйлдэл болох, баашилж хөлөө барьж байгаа нь эсрэг тоглогчоо улаан авахуулахын тулд тоглогчдоос харагддаг л үйлдэл. Баашилалгүй шууд босож ирдэг нь тухайн байдлаас (тохиолдлоос) болдог болохоос өшиглүүлэх тоолондоо баашилдаггүй тоглогчийг бид хаанаас ч олохгүй. Хөлбөмбөгийн дүрмэн дээр хүн гэмтээж болох үйлдэл хийхэд улаан худаас өгдөг. Хэлмэгдэгч гэмтээгүй байсан ч гэсэн ялгаагүй. Заавал гэмтсэнийх нь дараа улаан хуудас өгнө гэдэг өөрөө утгагүй юм.
Бас нэг жишээ нь Сэрхио Бүскэтс. Жүжиглэж унаад нүүрээ дарж байгаа нь, улмаар гарынхаа завсараар хардаг хэсэг бол надад ч гэсэн муухай санагддаг (Бичлэг). Гэтэл Криштиану Роналду, Дрогба (Дрогбагийн энэ үйлдэл Бүскэтсээс ялгаатай гэж үү?), Суарэс нараас ч ийм үйлдэл харагддаг. Та энэ бүгдээс Бүскэтсийг илүү тод хараад байна. Тэгээд ч энэ бол хувь тоглогчийн асуудал болохоос хувь тоглогчийн асуудлыг багт нь нялзааж өгөх нь учир дутагдалтай. Би дээр хэлсэн шиг чадвартай баг ийм байдалд орохоос өөр аргагүй. Үүн дээр Бүскэтсийн хачир илүү болсон. Хэрвээ Бүскэтс өөр багт тоглоод яг ингэж жүжиглэсэн бол хүндээр тусгаж авахгүй л байх. Ийм тохиолдыг Дрогбагааас эхлээд бид зөндөө л хардаг.
Жүжигчин гэдэг нэрийг том багийн, сайн тоглогчид зүүдэг. Англид байхад Роналду шиг худлаа унадаг гар байхгүй гэж бүгд л хэлж, тэрийгээ батлах бичлэг, зургийг олноор олдог байсан. Тэр далимаар Манчэстэр Юнайтэдийн шүүгч худалдаж авдаг, шүүгч Юнайтэдэд үлээдэг гэдэг нэр улам даамжирч үнэн ч юм шиг болсон. Хэрвээ худалдаж авдаг нь үнэн бол ямар илэрдэггүй хэрэг вэ? Итали шиг илэрч болохгүй байгаа нь Англид хэрэг илрүүлэлт муутай холбоотой юм уу! Мундаг хүний хажууд өөрийнхөөрөө байхад хэцүү байдаг шиг Фэргюсон шиг нэр алдартай хүнээс хамаарч шүүлт хийгээд байвал хэн нэгнээс хараад биш, сайн шүүгч гаргаж ирэхгүй байгаа Английн хөлбөмбөгийн холбоо буруутай болохоос чадвартай нь хамаарч харьцах хүмүүсээс болж Фэргюсон буруутан болохгүй. Күинс Паркийн хуучин мэнэжэр Нил Варнок гэж байнга шүүгчтэй хэрэлдэж байдаг хүнийг яагаад сайн хардаггүй вэ гэвэл баг нь хожигддог учраас. Баг нь хождог учраас буруутах магадлал өндөр байна. Юмыг байгаагаар нь харахаас илүү хожил, хожигдол, амжилт гэх мэт хэлбэрийн асуудал оролцуулж харах нь дутагдалтай. Үүн дээрх гол зүйл бол “олон нийт”. Олон хүн Манчэстэр Юнайтэд шүүгч авдаг, Барса жүжиглэдэг гэхээр нээрээ ч тийм юм уу гэсэн бодол хүмүүс төрөөд байх шиг. Р.Чойномын хэлсэн “Тусдаа толгойтон учир Тулгарсан юманд...” гэж үг бий. Заавал олон хүн хэлсэн болохоор зөв байх албагүй. Тоонд биш чанарт.
Худлаа унадаг гэх Роналдуг Премьер Лигт өөрөөр яаж зогсоох юм бэ? Английн хатуу тоглолтоос Роналду өөрийгөө, өөрийн өндөр чадвараа хамгаалах ёстой биздээ. Эсвэл хөлөө хугалуулчихаад бусдаар өрөвдүүлж байх ёстой юм уу? Дэндүү харгис юм биш үү? Бүдүүн Роналдо жүжиг хийхдээ муу байснаараа ид үедээ гэмтэж хохирсон. Улам өндөр амжилт гаргах боломжоо алдаж, өөрийгөө, чадвараа хамгаалж чадаагүй. Түүн шиг хар залуудаа байж болох бүх шагналыг түүсэн хүн Мэсси л байна. Жүжиглэдгээрээ алдартай байсан Криштиан Испанид очоод яагаад жүжиглэхээ больчихов. Тэр болиогүй харин түүнийг биш тэрнээс илүү чадвартай Барсаг олж харж байгаа учраас. Хөөрхий сэтгэл санааны хувьд ч амар болсон байх. Тэдгээр тоглогчдыг хувь хүнийнхэн хувьд бодоод үзэхэд чадвартайнхаа төлөө олон хүнд үзэн ядагдаж, гэхдээ бусадтай л адил хийдэг үйлдлийг хүмүүс өндөр ач холбогдол өгч байгаад гунигладаг биз. Би тэгээд яах ёстой юм бол гэж өөрөөсөө байнга асуудаг биз. Баатарлагаар хөлөө өшиглүүлэхээс өөр сонголт бага даа. Бид өөрсдийн амьдрал дээр зөндөө алдаа гаргадаг, ёс суртахуунгүй үйлдэл хийдэг мөртлөө олны танил хүмүүс нэг алдаа гаргахад хүн чанаргүйг нь гайхдаг биз дээ. Хүн хайртай хүнээ хайрлаж эсвэл үзэн яддагтай адил, чадвартай хүнийг хүндлэлээс гадна үзэн ядалтын “туйл” дагаж явдаг. Робэрто Бажо 1994 оны шигшээд торгуулийн цохилт алдахад Итали орон даяараа үзэн ядаж байсан бол, адилхан алдсан Франко Барэзид тэр дарамт маш бага ирсэн. Бажод дэндүү хайртай байсны хариу тэр байсан юм. Наниг хамгаалж чадахгүй дээ, очоод мөргөж чадахгүй дээ, бөмбөгийг нь салгаж чадахгүй дээ, Галлас, Жастин Хоит нар Арсэналд байхдаа араас нь амбаардаж, өшиглөж байсан тохиолдол байдаг. Зогсоож чадахгүй дээ шаралхаж, уурласандаа тэгсэн хэрэг (Бичлэг). Ийм тохиолдол хөлбөмбөгт захаас аваад олдоно. Том багийн тоглогчид илүү их гэмтдэг бөгөөд нөгөө л ур чадварыг эрсдэл дагаж явдгийн сонгодог жишээ.
Мэсси яагаад жүжиглэхгүй гэмтэхгүй байгаа юм гэж үү? Мэсси анх гэмтдэг байсан харин одоо багассан. Хатуу ширүүн тоглолттой тулсаар байгаад аргаа олчихсон, эсвэл тоглолтын арга барил нь гэмтлээс холуур өнгөрөөдөг байж болох юм. Роналду, ван Пэрси нар ч одоо гэмтэх нь багассан. Амжилтыг эрсдэл тогтмол дагаж явдагтай адил ур чадварыг жүжиглэлт дагахаас өөр аргагүй. Жишээлбэл арван нэгэн метрийн торгуулийн цохилтыг одууд алддаг гэж ярьдаг. Үнэндээ бусад нь цохихгүй, цохисон ч бүр их алдах учраас сайн тоглогчид л цохидог. Тэд юм хийж байгаа учраас алдаа дагадаг. Би дээр Алвэс дээр болзошгүй нөхцлүүдийг бичсэнчлэн та бүхэн ч гэсэн тухайн үйлдлийг хийсэн тоглогчоос гадна, өөр үйлдэл үүсэж болох нөхцлүүдийг ч гэсэн тооцоолохгүй бол болохгүй.
Манчэстэр Юнайтэд Англид сүүлийн 20 жил босоо байлаа. Тэдний алдар нэр нь гялалзаж байгаа учраас нүүрэн дээр гарсан батга шиг тод харагддаг. Байж болох бүгдээр муулахыг оролддог. Хэрвээ Бүскэтс шиг хувь тоглогч байсан бол шүүгч худалдаж авдаг, жүжиглэдэг гэсэн нэрийг баталгаажуулагчид захаас аваад олдоно. Дрогба Манчэстэрт байгаад яг дээрх бичлэг шиг үйлдлээ хийсэн бол Бүскэтсээс дутахгүй нэр хүнд дагана. Чэлсид байгаа учраас л хүмүүс тод хараагүй эсвэл мартчихсан. Премьер Лигийн баг дэмждэг хүмүүс ихэнх нь Манчэстэр Юнайтэдэд дургуй, үзэн яддаг бол, Барсэлонаг хөлбөмбөг сонирхогчидын дийлэнх нь.
Саяхан манай Улаанбаатар дээд сургуулийн баг Эрхүү рүү заалны хөлбөмбөгийн найман багийн тэмцээнд оролцоод ирсэн. Улаанбаатар дээдийнхэн хэсгийн нэг багтайгаа тоглоход эсрэг баг нь бөмбөг авахаараа хаалгачаа суулгаад таван тоглогчтой тоглож эхлэв. Дөрвийн эсрэг тав, сайн зохион байгуулалттай бөмбөг алдахгүй маш удаан барьж манайхыг бөмбөггүй хэдэн минут байлгах тохиолдыг ярьж байлаа. Залхтал дамжуулна. Дээр нь хамгаалж байгаа манай баг сэлгээ хийх боломжгүй учраас талбай дахь тоглогчид маш их ядарна. Бөмбөг авахгүй болохоор уур, шар нь хөдлөж алдаа гаргана, хүссэн хүсээгүй ширүүн тоглох сэтгэл зүйг бэлдээд өгнө. Эсрэг баг довтлоод бөмбөгөө алдаж манайд бөмбөг ирсэн ч удахгүй учраас ахиад л хаалгачаа суулгаад өнөөх залхаалт руу оруулна. Ийм харьцангуй тулаанаас хэн ч уйдна. Харин сурах зүйл маш их. Тэгэхээр Барсагийн бөмбөг барилт ч гэсэн эсрэг багийн шарыг дээд цэгт хүргэх нь ойлгомжтой. Баг нь бөмбөг авахгүй болохоор дагаад хөгжөөн дэмжигчид нь уцаарлаж эхэлнэ. Тоглогчид бүр ч их уцаарлах нь ойлгомжтой болохоор алдаа хийх, ширүүн тоглох эх үүсвэр болж улмаар тэр бүхнээс Барсагийнхан биеэ хамгаална. Бүгдийнх нь зорилго бөмбөг барих бөгөөд зорилгоо гүйцэлдүүлж байгаа нь Барса юм. Өрсөлдөөнөөс илүү нэг баг давамгайлсан үед тактикын жинхэнэ гүйцэтгэл бий болдог нь суралцахад хамгийн тохиромжтой.
Дараагийн асуудал бол Барсэлона хөлбөмбөгийг утгагүй, уйтгартай болгож байна гэх юм. Харин ч хөлбөмбөгийн өнөөгийн өнгө төрх, гоёмсог багийн тоглолт, прэссинг буюу нэхэлтийг ямар чадварлаг хийж байгааг харж биширмой. Математик мэддэггүй хүнд математикын яриа уйтгартай. Тэднээс сурах зүйл дэндүү их. Өрсөлдөөн ихтэй учраас Английн лиг үзэгчдийг байлдан дагуулдаг нь үнэн. Том жижиг гэлтгүй үзэж тарж байгаа нь хэнийг ч уйдаахгүй. Хатуу ширүүн тоглолт, хүчтэй такл, хурд, агаарын тоглолт. Тиймээс мэдрэмж тал руугаа тоглогчид идээшиж чадвал жинхэнэ од болдог. Хөлбөмбөгийн бүтээл талын юм харья гэвэл Премьер Лиг биш, Барсэлонаг үз. Үзэгчдийг уйдаахгүй гээд бөмбөгөө зүгээр өгөлтэй биш.
Барсэлонаг Европын хөлбөмбөгийн холбоо дэмждэг гэсээ яриаг бүгд хэлдэг. Жишээ болгож 2009 оны Чэлсигийн талбай дээр болсон тоглолтыг ярьж мад тавьдаг. Тиймээ дөрвөн торгуулийн цохилтоос нэгийг нь ч өгөөгүй. Баллакын шүүгчийн араас гүйж байгаа дүр зураг одоог хүртэл эмзэглэмээр санагддаг. Пикэгийн гар хүрсэнийг захын шүүгч харах боломжтой байхад хараагүй. Малудагийн алдааг өгсөн боловч торгуулийн талбайн гадна заасан. Гол буруутан нь талбайн шүүгч Норвегийн Том Оврэбо. Оврэбо гэж нэг хүний дараалласан алдаанууд байх магадлалтай. Хөлбөмбөгт алдаануудын 70? хувь нь зөв, үлдсэн нь буруу байдаг. Тэр буруу буюу шүүгчийн анзаараагүй давхцал бий болсныг үгүйсгэх аргагүй.
Эсвэл Европын хөлбөмбөгийн холбоо Английн багуудын ноёрхлыг зогсоох үүднээс түүнийг “золиос” болгосон. Гэхдээ хэн ч нэг багт хийж муугаа үзэхийг хүсэхгүй нь ойлгомжтой учраас ихээхэн хэмжээний мөнгө, албан тушаал ахисан байх ёстой. Хөлбөмбөгийн холбоодуудад улс төр ордогийг эх орон дээрээ хүртэл бид харж л байна.
Барсэлона манай багт хийгээд өгөөч гэж гуйгаагүй нь ойлгомжтой учраас буруутан тэд биш. Хэрвээ тухайн үед Английн гурван багтай Милан, Интэр, Реал, Байерн алин ч үлдсэн Европын хөлбөмбөгийн холбоо хийх байсан юм биш үү!!! Үнэхээр ЕХБХ тэнцвэржүүлэх үүднээс дэмжлэг үзүүлэх болсон бол тэр үед нь Барсэлона байж таарсан. Аваргуудын Лигт Английн багууд голчлон үлдээд байхад телевизийн эрх, үзэгч, ивээн тэтгэгч гээд олон зүйлийн нөлөөллөөс мөнгө орж ирэх нь багасдаг учраас ЕХБХ ийм зүйл хийсэн гэдгийг үгүйсгэхэд хэцүү юм. Үнэхээр ийм зүйл болсон бол хэрэгтнийг олох хэрэгтэй. Тэр нь ЕХБХ. Хэрэг хийхэд тухайн үед байж таарснаараа буруутан болвол олон ч хүн хэлмэгдэнэ дээ. Эвдрэх гэж байсан зүйлээ хүнд өгөөд “өө чи эвдэлчихлээ” гэвэл шударга биш. Тэр хэн дээр ч байсан эвдэрэх л байсан.
Сүүлд Милантай хийсэн тоглолтонд хоёр дахь торгуулийн цохилт эргэлзээтэй байсан. Миний хувьд эхэндээ яг л торгууль байна гэж бодож байсан ч сүүлд сайн харахад биш байсан. Тухайн үед хэрвээ би шүүж байсан бол алдаа өгөөд сүүлд нь өөрийгөө буруу шаах байсан биз. Би шүүгээгүй юм чинь ингэх нь оновчтой биш ч, өөрийн харсанаа буулгаад шийдвэр гаргавал хариу нь дээрх. Энэ дээр шүүгч алдсан. Тэгвэл Миланы талбай дээр болсон тоглолтонд Алексис Санчэсийг хаалганы хажуу дахь шүүгчийн өмнө дөрөвхөн метрийн зайд унагахад алдаа заагаагүйг яагаад ярихгүй байна (Бичлэг). Хэрэвзээ Барса унагаагаад алдаа өгөөгүй бол түүх, домог шиг зүйл ярьж байгаа. Чэлсиг, дараа нь Миланыг луйвардчихлаа гэсэн яриа газар сайгүй болж хөөрхий Барсагийнхан өөрсдөө хэрэг хийгээгүй ч, шалтгааныг нь олж харах чадваргүй нөхдүүдээс болж хэлмэгдэнэ. Санчэсийг унагасан бичлэг Юүтүб дээр олигтой олдохгүй, зургаар хийсэн зүйл ч ховор байна. Амжилт биднийх байхаас гадна, алдаа бас биднийх. Үүнтэй адил, шүүгчийн алдааг заавал нэг багт нялзаах нь дэндүү шударга бус бөгөөд нэгийг харж, нөгөөг нь харахгүй байгаа нь үзэн ядалтаас үүсэж байгаа арчаагүйдэлт юм. Барсаг дэмждэг хүнээс тэдний хожигдлыг харахыг хүсэгчид их учраас Барса жүжигчид, шүүгчийг хахуулддаг, луйварчин гэх мэт сөрөг зүйлийг дэмжигчид хэт олон болдог. Зөвхөн Барсагийн алдааг хараад бусдыг нь чимээгүй өнгөрөөгөөд байвал та ч гэсэн луйвар хийж байгаагаас ялгаа юу байна. Байг онох л ёстой биздээ. Байг онох биш ямарч аргаар хамаагүй Барсагийн хожигдохыг харахыг хүсэж буй гэж би ойлгож байна.
Айн Рэндийн хэлснээр “Дундаж хүний (багийн) ялгарах чанарыг мэдэх үү? Тэр нь бусдын (сайн багийн) амжилтанд уцаарлаж явдаг зан. Ямар ч авьяасгүй амьтас бол хэн нэгэн хүн өөрөөс нь түрүүлчих вий гэж байнга дагжин чичирч байдаг. Алдрын оргилд хүрсэн хүн яаж ганцаарддагийг тэд мэдэх ч үгүй. Өөртэй нь энэ тэнцүү хүнтэй учрахгүй байгаадаа гуниглахын зовлонгоос тэд хол байдаг юм. Бүтээгч хүмүүс бусдаас өчүүхэн ч гэсэн авьяасын гэгээ олж харахын тулд амьдралынхаа бүтэн жилийг ч өгөхөд бэлэн байхад, алдрын гэрлээрээ бусдыг харанхуйлах нь чамд таалагдаж байгаа хэмээн эндүүрдэг тийм амьтас оготны нүхнээс чамайг хараад шүдээ ярзайлгаж байдаг. Аугаа их бүтээн байгуулалтанд (сайн багуудад) тэд атаархаж явдаг. Тэдний хувьд аугаа их гэдэг ойлголт нь бусад бүх (бусад бүх баг) юм өөрөөс нь илүү авьяасгүй (өөрийнхөн багаас авьяасгүй байх) байх тийм л ертөнц юм. Өөртэй нь энэ тэнцүү хүнтэй учрахгүй байгаадаа гуниглахын зовлонгоос тэд хол байдаг. Аугаа хүмүүс үзэн яддаг гэж үү? Үгүй дээ гуниглаж явдаг юм.
Та үүнийг нэг хэсэг битгий болоосой гэж хүсэж байна.
Энэ нийтлэл бол Барсэлонагийн захиалга биш, би өмөөрөөгүй, бас муулах гээгүй. Нийтлэлийн эхэнд бичсэн шиг байг онохыг л хүслээ. Түүнчлэн та бүхний толгойг угаах сонирхол ч надад алга. Өөрөө өөрсдийнхөөрөө дүгнэж, өөрийн гэсэн хариугаа гаргаарай. Заавал минийхтэй таарах албагүй учраас харааж ерөөсөн сөрөг зүйл ч гаргахгүй байхыг хүсье. Хөлбөмбөгийн буруу ойлголт яваад байгаа учраас л цаад шалтгааныг илүү тод болгохыг хүссэн минь энэ нийтлэлийн зорилго болохоос нэг талд зогсохыг хүссэнгүй. Муу багтай тоглоход та багтаа сэтгэл хангалуун байж, эсрэг багийн хөгжөөн дэмжигчид хожигдсон доо уурлахад, хожигдож чаддаггүйг нь гайхдаг шүү дээ.

- Тэр ширүүн жийлтээс өмнө нь унаж алдаа авахгүй, өшиглүүлснийхээ дараа алдаа авна гэж үү?
- Хэрвээ өшиглүүлээд хүндээр гэмтсэн бол Алвэс хөлөө татаж чадаагүй хүнд гэмтчихсэн, гэмтлээс ирээд хуучин тоглолтоо үзүүлж чадах болов уу? Эсвэл. Ашгүй танай баруун жигүүрийн ядаргаа чин байхгүй боллоо гэж баярлах уу?
- Өшиглүүлээд гэмтээгүй бол, алдаа байсан байна гээд өнгөрч, Пэпэгийн зэрлэг балмадыг гайхна (зарим нь Пэпэд талархана). Ийм жийлт гэмтсэн, гэмтээгүй улаан хуудас.
- Түрүүлж унасан болохоор ямар сайн жүжиглэж байгааг нь харж жигшинэ (тухайн тохиолдолд энэ үйлдэл болсон)