Баячуулын хохиролыг барагдуулж барахгүй нь ээ
Энэ чинь татвар төлөгчдийн өгсөн мөнгө гэж ерөөсөө ойлгохгүй юм.
Энэ чинь татвар төлөгчдийн өгсөн мөнгө гэж ерөөсөө ойлгохгүй юм. Нам засгаас гэдэг байснаа төр засгаас өгч байна гэж сольж хэлдэг болсноос өөр засвар орохгүй байна. Тэр төр засаг, тэр саарал ордон дотор мөнгө үйлдвэрлэдэг юм шиг хүний юмаар хүүдэгнэхээ хэзээ болих вэ.
Саяхны мэдээллээр “Анод” банк дампуурсны алдангийг хохирогчид нь төрийн нуруунд тохох боллоо. Юу гэсэн үг вэ? Ядарсанд нь гапий улаан зоос хялайлгадаггүй байж , задарсанд нь уут уутаар чулууддаг яасан их мөнгөтэй төр вэ? Ингэхэд “Анод”-ын хохирогч гэж хэн бэ? Хоногийн хоолоо чадан ядан олж байгаа гэр хорооллынхон лав биш. Дор хаяхад зуун сая төгрөгтэй, тэрнийгээ багтааж шингээх газаргүй болсон боломжтой айлын хүүхдүүд, банканд мөнгөө хадгалуулж, хүүгээр нь ашиг ологсод биздээ. Миний унаж байгаа жийп хуучирчихлаа, суудаг хаус маань маань шал тэнэг юм байна ш тэй гээд хингэнэтэл уйлж байгаа иргэдээ хараад төр туйлаас өрөвдөн элэг эмтэрч нулимс дуслуулж байна. Эвий минь аргагүй хөөрхий. Төр нь аргалж өгөхөөс. За битгий дэвхцэлдээ. Гуйж байна ш тэй...гэх бололтой. Нэг нөхөр эхлээд Хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө алдсан байгаа юм. Тэгээд заргалдаж байгаад тал хохиролоо төрөөс гаргуулаад авсан. Дахиад хашралгүй “Анод” –руу мөнгөө бариад очсон. “Анод” нь одоо ийм байдалтай байдаг. Хохирогч одоо төрөөс нөгөө мөнгөө олж авах гээд явж байна. Төр төр л гээд байгаа болохоос угтаа төр бол бид юм. Хаан юмуу тэрбумтангийн хөрөнгөөр манай төр босоогүй. Энэ олон хүний татвараар мөнгө хуримтлагдаж, түүгээр хүүхдүүддээ сургууль барьж өгөх зориулалттай. Цаана нь мөнгө үлдвэл үерийн далан босгоно гэх мэт. Түүнээс баячуудын хохиролыг барагдуулах , хэн дуртай нь очиж цөлмөж байдаг газар биш.
“Анод”-ын 20 тэрбум төгрөгийн хувьцаанаас худалдаж авагсад бол энэ банкны нэг гишүүн нь мөн. Гишүүд мөнгөө цуглуулж дундаасаа гүйцэтгэх захирлаа томилсон. Хөрөнгөний эзэн бол гишүүд өөрсдөө. Татвар өгөхөөс өөр үүрэггүй ядарсан бид энэ банк руу шагайх хувь заяагүй хүмүүс. Эдний цамаан амьдралыг хараад бид бас өрөвдөөд уйлах хэрэг үү. Барагтайхан шиг галзуурч байгаач. Та нарын дэргэд наад ард түмэн чинь жинхэнэ өрөвдмөөр амьдарч байна. Банкинд мөнгөө хийгээд олсон дээрээ олж чадахгүй байсан юм бол банкны эзэн та нарын хохь биздээ. Яахлаараа төр даах нэрээр бусад нь төлбөр төлөх болчихдог байна.
Гал усны гашуун зовлон тохиолдсон бол яая гэхэв гэхсэн. “Анод” яасан юм. Зүгээр байсан банкийг гэнэт тал талаас нь ноцож, эздийг нь улс төрийн шалтгаанаар барьж хориод л унагаад хаячихсаныг бүгд л харж байсан.
Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид гэж бас нэг халуу оргисон юмнуудын хохирлыг бид л барагдуулсан. Дор хаяж наян сая төгрөгтэй байсан хүнийг ядарсан амьтан гэж хэлмээргүй дээ. Ханзан дор жооролсон мөнгийг нь хадгаламж зээлийн хоршоо панаалдалж аваад сураг алдарсан. Олсон шигээ алдсан ч юм билүү хэн мэдлээ. Лав л манай нэг танил төрд багашаархан алба хашиж ядруу яваа мэт харагддаг байсан. Гэтэл “Баян-Өндөр” санд 300 саяаа тавиад туучихсандаг.
Хэн нэгэн даалуу тоглож байгаад хожигдож мөнгөө алдаад дээр нь морио тавиад тавиад туучихлаа гэхэд хохиролыг төр даах ёстой юу?
Хувь хүн хаанаасаа ямар замаар мөнгөтэй болоод банк, хоршоонд байршуулсан нь бидэнд хүртээлгүй. Тэр мөнгөө өсгөж арвижуулаад хүүгийн хүүгээрээ ашиг олж яваа нь мөн л хүртээлгүй. Хүртээдэг ч үгүй.
Бизнес бүтэлгүйтэж, дампуурч алдаатай болоод ирэхэд холбогдох газрууд учир шалтгааныг нь шүүгээд өгөх биз. Энэ нь жирийн иргэд мянга мянган татвар төлөгчдөд ямар ч хамаагүй.
Асуудлын гол нь төр хохиролыг даахгүй гээд тэд даалгана гээд байгаа биш шиг байгаа юм. Төрийн нэр барьсан төрийн албан тушаалтанууд байсгээд ийм балмад шийдвэр гаргаж гаргадагаас болж мөнгөө алдсан болгон хохиролоо олон түмнээр төлүүлэх жишиг тогтох нь.
Баячуудын хохиролыг барагдуулж барахгүй нь ээ.