МҮОНТ: Гэрээт банк, компаниуд ...
МҮОНТ, ялангуяа ”Монголын мэдээ” агентлагийн удирдлага Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг дахиад нэг уншвал гайхаж, бас цочиж магадгүй.
МҮОНТ, ялангуяа "Монголын мэдээ" агентлагийн удирдлага Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг дахиад нэг уншвал гайхаж, бас цочиж магадгүй. Үнэхээр тийм: мэдээллийн хөтөлбөрийн дундуур ямар ч зар сурталчилгаа нэвтрүүлэх ёсгүйгээс гадна арилжааны болон далд зар сурталчилгааг бүрмөсөн хориглодог. Гэтэл тэд хуулиа сэм сэмхэн зөрчсөөр байгаад сүүлдээ баримжаагаа алдаж улаан цайм болжээ.
Юуны өмнө "Цагийн хүрд". Энэ удаад төр засгийн ухуулга сурталчилгааг үлдээгээд (дараа бичнэ) зөвхөн арилжааны реклам сурталчилгаанд анхаарлаа хандуулья.
Сүүлийн хэдэн жилийн турш "Цагийн хүрд"-ийн дугаар бүрт "Монголын мэдээ" агентлагийн технологийн түнш - Summit Computer Systems, Юнител-ийн Premium үйлчилгээ зэрэг байнгын болон нэг удаагийн 2-3 ил сурталчилгаа, бас 1-3 далд сурталчилгаа орж байна. Эхнийхийг ивээн тэтгэлэг гэж өмөөрөхийг сонссон, тэгвэл мэдээллийн хөтөлбөрийг ивээн тэтгэх явдал бас хуулиар хориотой.
Далд сурталчилгаанууд нь сэтгүүл зүйн мэдээ, сурвалжлагын хэлбэрээр байдаг. Ажиглахад, олон нийтийн телевизэд хэдэн том банк, компани онцгой эрх эдэлжээ. Юуны өмнө ХААН банк. Ноднингоос хойш Ням гариг бүрийн 19.40-өөс "ХААН банк-талархлын баяр"-ын азтан тодруулах арга хэмжээг шууд дамжуулж (бас "Цагийн хүрд"-ээр давтаж мэдээлэхээ мартдаггүй) байна. Ийм тансаг сурталчилгаа гэж байх уу? Тус банкныхан юу ч болсон хамаагүй, саяхан худалдааны санхүүжилтын гэрээ байгуулах сэдвээр сургалт явуулахдаа "Монголын мэдээ"-гийн сэтгүүлчийг дуудсан байв. Дараачийнх нь "Капитал" банк. "Цагийн хүрд" эхлэхийн өмнө байнга үзүүлдэг нэгэн сурталчилгаанд өмнө цацаж байсан захиалгат сурвалжлагуудаа нэгтгэжээ. Огт нуухгүй, санаа зовохгүй байна гэсэн үг. Сүүлдээ цаг агаарын мэдээгээ "Капитал"-ын сурталчилгаатай хамтруулдаг болов. Энд тэнд банкны салбар нээгдэж тууз хайчилсан арга хэмжээнүүд "Цагийн хүрд"-ын хамгийн дуртай сэдэв. "Хаан", "Капитал"-аас гадна "Хас" банкны элдэв арга хэмжээ, жишээлбэл "Хас лото"-гийн шалгаруулалт, Төрийн банк, Хадгаламж банкны сурвалжлаган сурталчилгаанууд ээлжлэн гарсаар байна.
Компаниудаас "Мобиком" ба "Юнител" хоёрын шинэ салбар, шинэ дугаар, урамшуулал, сугалаа тасрахгүй. MCS группын сурталчилгаанууд бас тасархай: түүний харьяа "Орчлон" сургуулийг монголын бусад бүх сургуулиудыг нийлүүлснээс олон удаа сурвалжилжээ. Саяхан "Орчлон" сургуулийнхан их ажилтай байна” гэж магтаж ядсан мэдээ үзсэн. Он гарснаас хойш Моннис ба MSM-ийн автомашины өргөтгөсөн худалдаа, нээлттэй өдөрлөгүүдийг алгасалгүй зарлаж өгч байна. "Соёолж" төв, "Талх чихэр", "Мах импекс"-ийн сурталчилгаа үе үе гардаг. Үл хөдлөх хөрөнгийн "Мастер пропертиз" компани дөрвөн жилийн ойн арга хэмжээгээ хэдэнтээ үзүүлсэн бол "Тэсо" компани "Дэлхийн аялал" нэртэй урамшууллын азтан шалгаруулах нэвтрүүлгээ шууд цацуулжээ. "Оюуны ундраа" групп өөрийн зардаг европын "Грюндиг" брэндийн цахилгаан бараа ба "Монголын санхүүгийн групп" ББСБ-ынхаа зээлийн үйлчилгээг бас "Цагийн хүрд"-ээр танилцуулсан. Тусгаар тогтнолын ордонд нээгдсэн “Оргил” супермаркет ч бас амжуулжээ. Саяхнаас “Улаанбаатар цахилгаан шугам сүлжээ” гэж компани ой тэмдэглэсэн ч, хурал зохиосон ч, ажилчиддаа байшин өгсөн ч олон нийтийн телевизээр гайхуулах боллоо. Цагаан сараар компаниуд мэндчилгээ нэрээр цагаандаа гарсныг бэлэг дэмбэрэлээ бодоод, бас дуусахгүй учраас нэрээр тоочихгүй өнгөрөөе.
Энэ бүхэн Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг шууд зөрчиж байгаа баримтууд юм. "Сауз гоби сэндс” компани ажилчдаа бөөнөөр халсан, хайгуулын лицензээ ашиглалтын болгосныг тойрсон дуулиан дэгдээд байхад тус компани 2011 оныг гайхамшигтай амжилтаар үдсэн талаар "Цагийн хүрд"-ээр жигтэйхэн сайхан сурвалжилж өгсөн нь бас л далд сурталчилгаа.
Том банк, компаниуд МҮОНТ-ээр мэдээ, сурвалжлага захиалах тоолондоо мөнгө бариад гүйдэггүй, бөөнөөр шилжүүлдэг, үүний тулд "хамтран ажиллах гэрээ" байгуулж, тухайн компанийн талаар сөрөг мэдээлэл цацахыг хааж чадаж байна. Иймээс "төлбөртэй"-гийн оронд "гэрээт" мэдээ, сурвалжлага гэж нэрлэе.
МҮОНТ: Нэвтрүүлгийн нэрний цаана ...
МҮОНТ-ийн хөтөлбөрт зөвхөн нэрийг нь битүүхэн зарлаж байгаад үзүүлдэг төлбөртэй нэвтрүүлгүүдийг хэлье. Юуны тухай, ямар агуулгатайг нэрнээс таах аргагүй бөгөөд оршил, танилцуулгагүйгээр эхэлж, төгсгөхдөө уран бүтээлчдийн нэрс, хаяггүйгээр зөвхөн "2012 он" гэж бичдэг хачин онцлогтой. Бодоход, нэрээ нуусан сэтгүүлч, зураглаач нар хаанаас ч юм захиалга авч бэлтгээд олон нийтийн телевизийн хаалгаар оруулж, дээр нь мөнгө тавиад зугтдагаас зайлахгүй. Цагаан сараас өмнө надтай тааралдсан тийм нэвтрүүлгүүдийг тэмдэглэж авснаа жагсаав.
1-р сарын 18. 21.30 "Зуун дамнасан тэмүүлэл"
1-р сарын 19. 18:30 "Эрдмийн баяр" сурвалжлага
1-р сарын 26. 19.00 Сэтгэлд шингэсэн үйлчилгээ.
Гаднын захиалга. Бүгд Найрамдах Солонгос улсын нэгэн эмнэлгийн тухай цуврал нэвтрүүлэг
1-р сарын 31. 18.40 "Хамтын ажиллагааны эхлэл". БНСУ-аас бэлтгэв.
Гаднын захиалга. Солонгосын Гуму нэртэй хотын нэгэн эмнэлгийн тухай сурталчилгааны нэвтрүүлэг
2-р сарын 1. 18:30 Сэтгэлд шингэсэн үйлчилгээ.
Дахиад Солонгос улсын нэгэн эмнэлгийн тухай цуврал нэвтрүүлэг
2-р сарын 1. 19:00 Захиалгат нэвтрүүлэг: “Илч гэрлийн эзэд” Дулааны IV цахилгаан станц ХК
2-р сарын 3. 18.10 Захиалгат нэвтрүүлэг: "Илч түгээсэн он жилүүд"
Дархан-Уул аймгийн “Дулаан түгээх сүлжээ” ТӨК-ийн амжилтын тухай. Дээрх хоёр нэвтрүүлэг бол "захиалгат" гэж бичсэн ховорхон тохиолдол. Хэрвээ бүгдийг ингэж шударгаар бичвэл олон нийтийн телевизийн хөтөлбөр хэцүүхэн харагдана.
2-р сарын 4. 19.10 "Хөгжлийн түлхүүр-хүн"
MCS группийн сурталчилгааны нэвтрүүлэг.
2-р сарын 11. 19.05 "Хөгжлийн түлхүүр-хүн".
MCS группийн сурталчилгааны нэвтрүүлэг.
2-р сарын 12. 12.50 "Хөгжлийн түлхүүр-хүн"
MCS группийн сурталчилгааны нэвтрүүлэг.
2-р сарын 13. 18.10 Шинэ цагийн эхэнд.
"Хас" банкны 10 жилийн ойд зориулсан сурталчилгааны нэвтрүүлэг. Төгсгөлд нь нэр, хаяг байтугай он ч гараагүй.
2-р сарын 14. 17.30 Эх орны үйлдвэр: Монгол зэс - "Эрдмин" үйлдвэр"
"Эрдмин” үйлдвэрийн 15 жилийн ойд зориулсан сурталчилгааны нэвтрүүлэг. Эрдэнэтийн "Зэс эрдэнийн хувь" хөдөлгөөнийхөн байр сууриа илэрхийлье гэсэн хүсэлтийг МҮОНТ-ийнхэн хүлээж авалгүй хэдэн сар хүнд сурталдсаны эцэст сая нэг Орхон аймагт морилж хоёр талын байр суурийг ээлжлэн яриулсан цуврал бэлтгэж гаргасан нь сайшаалтай. Гэхдээ гар хоосонгүй, төлбөртэй нэвтрүүлэгтэй буцаж ирсэн нь энэ юм. Төгсгөлд нь нэр хаяг үгүй, 2012” гэсэн тоо л гарлаа.
2-р сарын 15. 13.10 Үйлс ундарсан жил.
“Улаанбаатар төмөр зам”-ын өнгөрсөн оны ажлын амжилтыг танилцуулсан сурталчилгааны нэвтрүүлэг.
2-р сарын 15. 19.20 Ерөөл шингээсэн "Өглөө"сүү.
2-р сарын 20. 11.40 Ерөөл шингээсэн "Өглөө" сүү.
Тайлбар хэрэггүй биз.
Нарийн яривал, захиалгатай буюу төлбөртэй нэвтрүүлэг зөвхөн энэ хэд биш юм. Мянганы сорилтын сангийн "Цэвэр агаар бэлэглэе", ХЗДХЯ-тай хамтарсан "Эрх зүйн хөтөч", ноднин жилийн турш үргэлжилсэн "Ногоон хөгжил" зэрэг нь төслийн нэвтрүүлгүүд. Долоо хоног тутмын "Орчин үеийн биотехнологи ба био аюулгүй байдал" гэж бас байна. Миний үзээгүй, надтай тааралдаагүй өөр нэвтрүүлгүүд байгааг үгүйсгэхгүй.
МҮОНТ: Зарладаггүй ...
Нэгдүгээр сарын сүүлчээр шинэ сайдуудыг томилсон УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр АН-ын дарга Н.Алтанхуяг “Засгийн газрын асуудал ярингуут захиалгат нэвтрүүлэг явуулах юм. Үүнийгээ болиоч” гэснийг МҮОНТ-ийн “Цагийн хүрд”-ээр үзүүлсэн юм. Ерөнхий сайдаас Ухаахудагийн лицензийг нэхэх хүртлээ хурцдаж байсан урт хэлэлцүүлгээс зөвхөн үүнийг онцолсон нь сонин байлаа.
Орон гарсан сайдуудын оронд УИХ-ын гишүүдээс нэр дэвшүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгч, араас нь АН-ынхан няцаасныг "Монголын мэдээ" өөрөө хэдэнтээ шүүмжилсэн билээ. Эзэнгүй тайлбар хэлж, бас иргэдийн яриаг "Цагийн хүрд-ээр шалгарсан аргаараа оруулаад (гудамжинд яваа хүнээс хүссэн хариултаа авах амархан: "Засгийн газар хурдхан бүрдээд ажлаа сайн хийгээсэй гэж та боддог уу?" гэсэн асуултанд бүгд "боддог" тухайгаа хэлж таарна) "төрийн ажил саадгүй яваасай гэсэн иргэдийн хүсэл нэг байна” гэсэн дүгнэлт хийснээс гадна Батлан хамгаалах сайд агсан Ш.Жадамбаагийн тухай “Эх орны төлөө цохилох зүрх” баримтат киног 1-р сарын 23,24-ны өдрүүдэд давтан гаргажээ. Ерөнхий продюсер нь түүний хүү бөгөөд Батлан хамгаалахын сайдад нэр дэвшээд дэнжигнэж байсан Ж.Энхбаяр. Товчхондоо, пиар байлаа.
Энэ баримтат кино хөтөлбөрт бичигдээгүй бөгөөд гэнэтхэн дайрч орсон юм. Аливаа телевизэд нийтийн өмч болсон агаарын долгионыг ашиглуулж байгаагийн хувьд улс оронд онцгой нөхцөл үүсэхэд "хөтөлбөрт ороогүй” нэвтрүүлгийг оруулах эрхийг төр эдэлдэг. Харин дээрх тохиолдолд сайдын суудлын хувь заяаг онцгойд тооцжээ. Дээрхэн “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн"-ийхөн МҮОНТ дээр очиж үзэл бодлоо илэрхийлэх цаг олгохыг шаардахад "манайх хөтөлбөрөө бүтэн жилийн өмнөөс баталдаг учраас ямар ч зай завсар байхгүй" гээд буцаасан цуутай тайлбар бий.
Юун жилийн өмнө төлөвлөх. Хэрвээ та эрх мэдэлтэй, эсвэл мөнгөтэй бол хүссэн нэвтрүүлгээ "оочиргүй" оруулж чадна. Нэгдүгээр сард МҮОНТ-ийн хөтөлбөрт байгаагүй БНХАУ-ын Өвөр Монголын Monmilk компанийн сурталчилгааны жижиг нэвтрүүлэг хэдэнтээ (жишээлбэл, 1-р сарын 18,25,28-нд) гарлаа. Яг энэ нэвтрүүлэг "25-р суваг" телевизээр зөндөө гарсан ч зөвхөн олон нийтийн телевизэд ийм далд сурталчилгааг хориглосон хуультай. Арилжааны телезизүүд “Монмилк”-ийн меламинтэй байж болзошгүй сүү Монголд дахин худалдагдаж эхэлснийг шүүмжилсэн сурвалжлага үзүүлж байхад олон нийтийн телевиз иймэрхүү асуудлын учрыг олж хужрыг тунгаахын оронд шууд захиалга авч гүйцэтгэжээ. Хэн, хэзээ мөнгө бариад орж ирэхийг мэдэх аргагүй тул иймэрхүү нэвтрүүлэг хөтөлбөрт байхгүй нь аргагүй.
P.S:
Хоёрдугаар сарын эхээр нэгэн орой МАН-ын бага хурлын 3-р хуралдааны бичлэгийг хэдэн цагийн турш үзүүлсэн бол 3-р сарын 1-нд Эх орончдын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг гэнэтхэн шууд дамжуулав. Дараа нь "Ийгл" телевизийн “Блиц 100” ярилцлагыг давтлаа. Олон нийтийн телевиз арилжааны телевизийн дамжуулагч болж тусалсны тайлал нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ярилцсанд байжээ.
P.P.S:
3-р сарын 13-ны Ням гаригийн хөтөлбөрт 17.40 "Эх орны төлөө" нэвтрүүлэг бичигджээ. Гэхдээ оронд нь “Сэрүүн сервис” компанийн инженерүүд Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотод сургалтанд суусныг сурвалжилсан нэвтрүүлэг үзүүллээ. Ямар ч ул мөр үлдээгүй, цэв цэвэрхэн...

До
Do
Уншигч
үзэгч
Зочин
Zochin.
Гийчин
Зочин
Зочин
Зочин
баабарын дүү
хуху
баабар
bi
о.мөөгий
д тэмүүжин
д тэмүүжин
уншигч
Зочин
Цэнгээ
Зочин
Зочин
huu
зочин
Зочин
bi
sanaa
Зочин
Зочин
Зочин
зочин
AMARSANAA suvilal
Зочин
халтар
Зочин
i
Зочин
Зочин
Зочин