Монголчуудын идээ, ундааны цээр
Судлаачид монголчуудын идээ ундааны цээрийг их төлөв бэлгэдэл хүндэтгэлийн утга бүхий цээрийн ёс, мэдлэг сургамжийн чанартай цээрийн ёс гэж хоёр ангилан авч үздэг байна.

Монгол ёсонд дараах зүйлийг цээрлэдэг.
- Айлд ороод эздээс өргөн барьсан идээ, цайнаас амсахгүй гарах
- Айлын ширээ, өрийг алгадах, дэлдэх, хумслах, хутга мэтээр сэвтээх
- Амуу будаа нүддэг уур дээр суух
- Амуу будааг бусдад сав дундуур өгөх
- Архи дарс өргөн барих, хүртэхдээ хэн хэн нь ханцуй шамлах буюу хормой шуух, эс бөгөөс энгэр заам сул задгай байх
- Архи анхлан барихдаа зочны өмнө шууд тавих
- Архи дарсыг амсаж уусны дараа гашуун нясуун, хатуу догшин хэмээн хэлэх
- Архи дарсыг зоргоороо шунан уух, ухаан санаагаа баларттал хэрэглэх
- Архийг зогсоогоор амсах буюу уух
- Архиар хүн шахах,, албадан уулгах
- Архи дарс хүүхэд багачуудад амсуулах, уулгах
- Архи дарсыг ахмад настан, аав ээж, ахас дээдсийн дэргэд уух
- Ахмад хүмүүс эхэлж амсаагүй байхад тэднээс урьтан ууж идэх
- Аяга дал хоёрыг хавсарч тавих
- Амсар нь эмтэрхий аяганд цай унд хийж алив хүнд барих
- Аяга шаазангаа хөмөрч тавих
- Аяга шаазангаа хүүхэд багачуул толгой дээрээ хөмөрч наадах
- Аяга шаазанд цай унд аягалан хүнд барихдаа амсрыг нь хуруугаараа дарах
- Аяга шаазанг амсраас нь чимхэж барих
- Аяга шаазан харшуулан дуугаргах
- Аяга шаазантай цайг гэр дотроос үүдээр гадагш цацах
- Аяга шаазан зориуд хагалах
- Аяга шаазангийн ёроолд үлдсэн идэх, уух юмыг аяганаас нь шууд асгах
- Аягандаа шавхруу үлдээх
- Аягатай хоолоо зайлж уух
- Аяганд цай хийхдээ бялхаах
- Аягалж өгсөн хоол цайг амсахгүй тавих
- Билүүг гараар өгөх, авах (заавал тавьж өгөх буюу тавьсны дараа авна)
- Битүүний өдөр амандаа юм зажлаад гадаа гарах
- Бууз, хуушуур, битүү шөл зэрэг битүү хоолыг их өлссөн хүнд идүүлэх
- Богино хавиргыг айлчин, зочинд тавих
- Богт чөмгийг дангаар нь таваглаж тавих, зочинд өгөх
- Боорцог боов буцалгаж байхад их дуу гаргах
- Боов боорцог үйрүүлэн унагаж идэх
- Боорцог боов хийх гурилыг хүйтэн усаар зуурах
- Босгон дээр чөмөг таших
- Будаалганы аяганд савх хатгаж тавих
- Галын хайчийг ангайлгаж тавих
- Галд сүү дусаах
- Гуйлгачин хүнд өглөг өгөхдөө гараас гарт атгуулах
- Давс харамлах
- Давс галд хийх
- Давсыг гараар өгөх, авах
- Дал идэхдээ шүдээрээ зулгаах
- Далны хуудсыг ганцаараа идэх
- Далны мөгөөрс идэх
- Далны ясыг буурин дээрээ ил орхих
- Дуутай бороо орох үес айраг бүлэх
- Дэлүүг махтай нь хаях
- Дэлүүг хазаж идэх
- Дээж идээ таваглан засах, амсахдаа толгой нүцгэн байх
- Жигнэсэн битүү хоол идээд даруй гадагш явах
- Жирэмсэн эмэгтэй тэмээний мах идэх
- Жирэмсэн эмэгтэй архи дарс уух, тамхи татах
- Зочинд хоол цай аягалахдаа асгаж цутгах
- Зочинд ар талаас нь тавгийн идээ, цай, зоог барих
- Зочин явах үед тогоо, шанагаа залгаатай байлгах
- Зуух, тулгыг түрүүлгэ нь харуулан тавих
- Зуух, тулга дээр суух
- Идээ будаагаар тоглож наадах
- Идэж уухын хооронд гэнших, ёолох, эвшээх, суниах
- Идэж уух үес найтаах
- Идэж уусны дараа суниах
- Малд явахдаа мах авч явах
- Мах идэхдээ ясыг мөлжүүртэй үлдээх
- Мах идэхдээ ясыг үеэр нь нугалахгүй мөлжих
- Мах эвдэх, идэхдээ ясыг гараар хугалах
- Мах эвдэхдээ далны мөгөөрсийг гэмтээх, чөмөгний толгойг далны тогоонд хугалах
- Мах шүүс тавихдаа эх, толгой талыг буруу харуулах
- Махны шөлийг буцламгай халуунаар уух
- Найр наадамд нагац нарын дээд талд суух
- Найр наадам дээр хэрэлдэх, муудалцах
- Нагацын дэргэд зээ нь дал идэх
- Өлөн элгэн дээрээ буюу цай унд уулгүйгээр архи уух, тамхи татах
- Өлссөн хүн гэнэт их идэх, өөх тостой буюу царцуу хүйтэн хоол идэх
- Өөх мах идсэний дараа хүйтэн ус уух
- Өрөөсөн савх хүнд өгөх буюу ганц савхаар хоол идэх
- Пял таваг долоох, пял буюу хавтгай ёроолтой саванд цай хийж уух
- Пял таваг цавтай буюу эмтэрсэн бол идээ хоол таваглах
- Рашаан усыг зоргоороо уух
- Рашаан булаг усанд бохир юм оруулах, сүү цэгээ дусаах

Ард түмний аж төрөх ёс заншилд гарч буй өөрчлөлт, дэлхий дахины нийтлэг соёлтой уялдан идээ ундааны цээр шинэ утга агуулгаар баяжиж байгаа ч дээр өгүүлсэн уламжлалт цээрийн ёс одоо ч ач холбогдлоо алдаагүй байна.
Үргэлжлэл бий.
Хүнсний бүтээгдэхүүний ид шид
“Хүнс маань эм болж, эм маань хүнс байх ёстой”
(Эртний Грекийн суут ухаантан, эмч Гиппократ)
Улаан лооль
- Түрүү булчирхайн өвчлөлөөс сэргийлнэ.
- Хавдар, өмөн өвчнөөс сэргийлнэ.
- Холестриныг бууруулна.
- Зүрхний үйл ажиллагааг тэтгэнэ.
- Хоолны дуршлыг өдөөнө.
- Дэлүүний хоол тэжээл нь болно.
- Цусны улаан бөөмийг ихэсгэж цус багадалтыг эмчилнэ.
- Тамир тэнхээ оруулна.
- “А” аминдэмээр баялаг бөгөөд хямарсан ходоодыг тайвшруулна.
- Хулууны үр нь биеэс шимэгч хорхойг гадагшлуулахад хэрэглэгдэнэ.
- Хулууны үрний цай нь цөсний хүүдийн зовиурт тусална.
- Цусны даралтыг тогтворжуулна.
- Хавдар, өмөн өвчнөөс сэргийлнэ.
- Яс бэхжүүлэх үйлчилгээтэй.
- Зүрхний үйл ажиллагааг тэтгэнэ.
- Жин хасахад тустай
- Шээсний хүчлийн ялгаруулалтыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй.
- Бөөрийг цэвэршүүлж, шээсний чулууг гадагшлуулахад тустай.
- Уургийн боловсролтыг дэмжиж хоол идэх дуршлыг нэмэгдүүлнэ.
- Ходоодны өвчин, хамрын шуухниа, хуурай ханиад, цэр ховхлоход хэрэглэнэ.
- Цоохор майлзны шинэ шилбийг хүүхэд төрүүлсний дараа идэхэд эхийн сүүг саамшуулна.
- Цоохор майлзын шүүс нь үе мөчний үрэвсэл, хэрх өвчин, мэдрэлийн хэт ядаргаанд тустай.
- Биед өвөл хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулах зорилгоор хэрэглэнэ.
BAT
DR MAXWELL
fSquYSgEbqqtIn
FlNxjIhq
lxIPwWwM
MzuuTwUvZL
flYirjURIrbwXvGn
hayzgRnflbWVAZ
jOiHPlVPTMn
HzkFqzsrLOQMqAezpGl
KLqEQAvDBxG
ЭНХЗУЛ
Davka
Çî÷èí
Зочин