ХҮМҮҮНЛЭГИЙН III ДАЙН
Яг нарийндаа дайн гэдэг бол энх тайвны төлөө тэмцлийн нэг хэлбэр билээ.
Нэг. Дайн бол “энхтайвны зэвсэг”
Яг нарийндаа дайн гэдэг бол энх тайвны төлөө тэмцлийн нэг хэлбэр билээ. Дайнд хүрэхийн дайн өдөөнө гэж байхгүй, харин өөрийн төсөөлсөн энх амгаланг тогтооход садаа болоод зүйлсийг арилгах гэж зэвсэг агсахдаа тулдаг. Энхийг тогтоогчид, алан хядагчийн алинаас ч асуусан ийм л утгатай хариулт хэлнэ. Дайнаар дуусдаг дайн үгүй бөгөөд хүний түүхийн бүхий л дайн энхийн хэлэлцээрээр өндөрлөж байж.
Манайхан ч гэсэн хэзээнээсээ дайныг муухай боловч сайхан арга гэж үздэг улс түмэн. Монголчуудын суу алдар мөн л дайн түрэмгийлэлтэй холбоотой. Дайн тулааны үр шимээр цогцлоосон Монголын эзэнт гүрэн өөрийн араас урьд хожид байгаагүй энх амар байдлыг, мөн урьд хожид байгаагүй уудам нутагт тогтоожээ. Энэ үеийг шастир түүхнээ Монголын их амар амгалан буюу pax mongolica гэж нэрлэн тэмдэглэж. Түүхчид энэ үеийг “Алтан таваг толгой дээрээ тавьчихаад айх аюулгүйгээр өдөр шөнийн алинд аялж болох” хэмээн тодотгосон байдаг.
Монгол үндэстнүүд угаасаа л дайнд сортоотой ханддаг уламжлалтай. Манж Чин улсад үүссэн иргэний дайнаар сүйхээтэй хөдөлж Богд хаант Монгол улсаа байгуулсан. Дэлхийн хоёрдугаар дайнд ч тэгсэн. БНМАУ хамгийн хамгийн зөв тооцоо хийж саяхан сэргээгээд байсан “албан бус” тусгаар тогтнолоо бодитой болгох арга гэж үзсэн. Тэгээд дорхноо улс орондоо дайны байдал тогтоож, бүхий боломжоороо Зөвлөлт буюу холбоотны талд тусалж эхэлсэн. Төгсгөлөөр нь Японд дайн зарлан, морин цэргээ чөлөөлөх дайнд илгээсэн. Хожино гэснээ хожиж дайны сүүлчийн өдрүүдэд БНМАУ-ын тусгаар тогтнол хөрш гүрнүүдэд зөвшөөрөгдөж бодитой боллоо.
Оросын Халимаг, Хятадын Өвөрмонголчууд ч гэсэн дайнаас хожиж гарахыг эрмэлзэн орсон. Вермахтыг дагасан Халимагчууд, Манж Го дахь Япончуудад бооцоогоо тавьсан Өвөрмонголчуудын хувьд “төлөг төөрсөн” авай.
Өдгөө Монголчууд энэ уламжлалаа хадгалсаар л байна. Зөвлөлтийн нөлөө суларч байсныг далимдуулан 1990 онд Ирак, Кувейтын мөргөлдөөнөөр чөлөөлөгч Эвслийн талд орж байгаагаа зарласнаар дайн хийж хүчрэхгүй ч дайнаар тоглох уламжлалын шинэ үе эхэлсэн. Өдгөө Монгол цэргүүд Ирак, Афганиас эхлээд дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулалцаж, дайны менежмэнтэд оролцож байна. Энэ нь олон жил үргэлжилсэн, одоо ч ямар нэгэн хэмжээнд хэт нөлөөгөө хадгалж буй Орос, мөн ирээдүйд хэт нөлөөлж болох Хятад хоёрын хандлагыг зохицуулахын төлөө зүйл гэдгийг захын хүн ойлгож байгаа. Манай тусгаар тогтнолын хамгийн том баталгаа нь ердөө хоёр аварга хөршийнхээ дундаас ядаж булан нь цухуйдаг, хүнд харагддаг байх.
ХХ зууны хамгийн алдартай уран зохиол болох “Тунгалаг Тамир”-ын Нямаа өвгөн, дэлхийн дайнд оролцохоор нутаг буцаж буй “алиа” Петрт цахиур буугаа өгөх гээд байдаг даа. Өвгөн, үнэ өртөг гээд яахав, сүүлд дайны олзноосоо хуваана биз ил шууд хэлнэ. Дайнд биеэр оролцохгүй ч гэсэн олзноос нь хүртэлцэж болно гэдгийг хээр талын малчин өвгөн ч сайн мэдэх ажгуу.
Хоёр. Хүмүүнлэгийн дайн.
Хэдэн жилийн өмнө Иракт аз жаргал бэлэглэхээр Эвслийн цэргүүд орсон. Учир нь Саддам Хусейн тэнд аллага үйлдэж, цаашдаа цөмийн зэвсэгтэй болоод улам их аллага хийхээр зэхэж байж. Манай талынхан тиишээ дайн хийж Саддамыг алав даа. Болж байгаа болон болох аллагаас аврахын төлөөх аллага үйлдлээ. Хөөрхий, үйлийн үртэй Ирак түмэн эзнийхээ гарт бус ядаж л өөрийн гэсэн инфарктаар өөд болж байг. Ингээд алагдах ээлжээ хүлээж байсан Иракчуудад өөрийн үхэл, дээр нь тэвэр тэвэр аз жаргал, боодол боодол эрх чөлөө бэлэглэв ээ.
Дараагийн ээлжинд Афганчуудыг мөн л Талибын дарлалаас чөлөөлөв. Бид өвдөж үхэж байхад тэ;д эрүүлээрээ үхээд байж таарахгүй. Талибууд хөл бөмбөг өнхрүүлж тоглох зориулалтаар барьж өгсөн стадионд хүний толгой өнхрүүлж наадаад байсан билээ. Ингээд шударга хүн төрөлхтөн “афган түмэн урт наслахаа байг гэхэд ядаж ракаар үхэж байг” гээд энхийн төлөө дайнд орлоо. Ингээд тэдэнд агаараар, газрын автоцуваагаар аз жаргал эрх чөлөө түгээвээ.
Өнгөрөгч хавраас арабын ертөнц аз жаргалын эрэлд гарцгаалаа. Өглөө босоод бодожээ суухнаа “зовж яваа нь тодорхой болсон” аж. Египетчүүд хэвтэрт орсон хуучин ерөнхийлөгчөө шүүхийн танхимд ортой нь авчраад яллаж байна. Одоо Ливичүүдийг аврах хүмүүнлэгийн дайн амжилттай боллоо. Бараг л “муу муур” гэдэгтэй төстэй нэртэй Каддафи хэмээх зовоогчоос салгаж өгөх ажилд НАТО-гийн агаарын хүчин идэвхтэй туслаж байна. Араас нь Сири иргэд аз жаргалын эрэлд мордов.
Аз жаргал энх тайвныг олох, үгүйдээ бэлгэнд авах зорилготой хүмүүнлэгийн дайн өнөөгийн дэлхий ертөнцийг нөмрөөд байна. Хүмүүнлэгийн дайны эсрэг тэмцэл фронтгүй өрнөж,тулааны цэгээс алс хот балгадын иргэдийг дэлбэлсээр. Дэлхий “хавтгай” болсонтой уялдан дайн бас хавтгайрав. Хамарсан хүрээгээрээ яах аргагүй дэлхийн шинэ дайн. Дэлхийн гуравдугаар дайн гээд л бид атом, цөмтэй сүртэй юм хүлээгээд байдаг. Гэтэл тэр нь аль хэдийнэ эхэлчихсэн юм. Өмнөх дайнууд хүний муу шуналаас эхтэй байсан бол өнөөгийн дэлхийн дайн хүн төрөлхтний сайн шуналаас буюу зовсон, дарлагдсан бусдыгаа хүчээр жаргаах оролдлогоос үүдэлтэй байх аж.
Гурав. Өршөөл бол ялалт
Дайн өшөө авалт хоёр уул нь ондоо зүйл. Харамсалтай нь дайныг өшөө авалтаар дуусгахаар төсөөлдөг нь гэм биш зан. Иракийг эзэлсний дараа Хусейныг ёслол төгөлдөр дүүжлэв. Одоо Египетийг бараг хагас зуунд удирдсан Мубаракийг үхэхээс өмнө амжиж алахаар яаран яллаж байна. За өнөө хэнийг бол ярих юм биш.
Харин дэлхийн хамгийн дайнч үндэстэн явсан Монголчуудын дайны философи их ондоо. Дайны дүрэм өршөөх. Дайны зорилго нь илүү найдвартай энхтайван тогтоох байсан шигээ дайсагнахын утга өршөөх. Дайсан этгээдийн амийг авсанд орвол үнэнч албатаа болгож өөртөө зүтгүүлэх нь жинхэнэ ялалт. Чингэс хааны хань нөхөд, үнэнч баатруудын олон нь өмнөх үеийн дайснууд. Тэр бүү хэл өөрийг нь алах гэж харван шархдуулж байсан этгээдийг хүртэл өргөмжлөн Зэв хэмээх өрлөг сайд эрэлхэг жанжин болгож байж.
Харин дайны бурхан урвалтыг нэг нүдээрээ ч үзэхгүй. Өөрөөс нь урвасан этгээдийг бүү хэл дайснаас урвасан нэгнийг ч өршөөхгүй. “Нууц товчоон”-д энэ жишээг их бахдан, товойлгон дүрсэн нь буй.
Монголын социалист дэглэмийн сүүлчийн удирдагч Ж.Батмөнх уг системийг нураасан ардчилагчдийн хувьд хамгийн хүндтэй хүний нэг байдаг. Тоталитар дэглэмийн хамгийн том бэлгэдэл Ю.Цэдэнбалыг Москвад нас барахад Ардчилсан эвслийн засгийг газар эх нутагт нь төрийн ёслолоор нутаглуулж байлаа. Энэ бол ялагч өөрт байгаа өршөөн уучлах эрх мэдлээ тунхаглаж буй хэрэг.
Хуучин дэглэмийн мянга мянган зүтгэлтэн, албан хаагч шинэ ардчилсан төрд зүтгэж явна. “Дайсан”-ыг устгах чухал биш, харин тэднийг өөрийн үйл хэрэгтээ зүтгүүлэх нь чухал. Ялагдсан дэглэмийн зүтгэлтнүүд яллагдах, зайлуулагдах нь чухал бус. Тэд социализм байгуулахаа болчихоод ардчилсан төр, зах зээлийн зүтгэх болсон нь хамгийн том ялалт, дэглэмийн эсрэг дайны үндсэн үр дүн болно.
Дөрөв. Буддагийн дүрэм: Аз жаргал бэлэглэхийг хориглоно.
Энх тайвны төлөөх дайнаар амьсгалсан өнөө үеийнхэнд эргэлзээ бий болж байна. Учир нь аз жаргал бэлэглээд л байдаг, тараагаад л байдаг. Харин цаадуул нь жаргаж байна уу үгүй юу?
Иракт Саддамын үед цаазлагдаж байсан хүний тоо өнөөдөр амиа золиослогчдын бөмбөгт өртөж байгаа иргэдээс олон уу, цөөн үү?
Афганы талибууд өнөөдөр дэлбэлж байгаа хүний тоо нь тэр үед стадионд цаазалж байсан хэмжээнээс бага байж чадаж байна уу?
Жагсаж очоод гадаадын Элчин сайдын Яамыг шатааж байгаа Египетчүүд дараагийн ээлжинд хаана очиж юуг шатаах бол? Мисир орныг нийтэд удирдах хүн гарч ирж чадах уу? Энэ орны хувьд харагдаж байгаа цорын ганц эерэг сонголт гэвэл урт удаан, үргэлжийн дэлбэрэлт өшөө авалт дагуулсан, энхийн сахиулах үйл ажиллагаа л байх шиг.
Ливи, Сири цаашдаа хэний гарт орох вэ? Ерөөсөө л хуучин удирдагчийнхаа эсрэг болгон ариун үйлстэн байж чадах уу, гэхчлэнгийн. Исламын энэ орнууд улс орноо бүрэн хянаж чадваргүй өөр нэг Карзайгаар толгойлуулсан, энхийг сахиулахгүй бол энх тогтохгүй хоёр дахь Афганистан болох. Мөн улс орноо бүрэн хянадаг гайгүйвтэр Каддафи, арай дөнгүүр Хусейн гарч бас болно. Гэхдээ шинэ Муамар, Каддафи хэний талд гарах вэ?
Өнөөдөр хувьсгал дэгдээх шиг амархан юм алга. Гачлантай нь хувьсгалаа зогсоох, дуусгах тал дээр хэн ч амжилт олоогүй байна. Ирак, Афганистан, Египет, араас нь Ливи, Сири тооромсоггүй хувьсгалд орж байна...Дайн, хувьсгалаасаа хол давсан хохиролтой энхийг сахиулах хугацаагүй үйл хэрэг хэдий болтол үргэлжлэх нь тодорхойгүй. Чөлөөлөгдсөн орнуудын иргэд өөрийн үхлээр үхдэг болоогүй төдийгүй, тэнд энхийг сахиулж буй бусад орны иргэд олон мянгаараа тэдэнтэй ижил үхлээр хорвоог орхих болов. Санасан үр дүн энэ мөн үү?
Дарлагдан хоригдсон ард түмнүүдийг хугацаанаас нь өмнө суллаж буй хүмүүнлэгийн дайнууд цаг үеэ олж байна уу? Хүний зовлон маньд хамаагүй хэмээн нүдэн балай чих дүлий явах нь муухай ч, хүчээр аз жаргал бэлэглэх, эрх чөлөөг нь өмнөөс нь олж өгөх хүмүүнлэгийн дайн маань ер нь зөв болж байна уу?
Гэгээрсэн Будда аз жаргалыг бусдад бэлэглэх аргагүй. Харин аз жаргалд хүрэх замыг зааж, үлгэрлэ. Хамаг амьтан түүгээр чинь явж жаргалдаа өөрөө хүрэх ёстой. Өөрийн хүч, зөв үйлийн үрээр олдоогүй ямар сайн сайхан юмс, тус болохоосоо илүү гай зовлон дагуулдаг гэж сургасан юм. Тэрээр, зовсон амьтанд туслах нь өөрөө оршин тогтнохын үндэс. Зовлонгоос салгана гэдэг нь зовлонгийн шалтгаанаас салгана гэсэн үг. Үлгэрлэвээс, хэн нэгэн танхай этгээд таныг таны толгойг хага ташуурдсан тохиолдолд түүнийг нэвширтэл балбах, ташуурыг булаан хуга цохих амархан. Харин түүний сэтгэлд байгаа үзэн ядалтыг арилгаж чадаагүй цагт тэр өөр ташуур хаа нэгтэйгээс олохоо олно. Өрийг төлж дуусна, өсийг өршөөлөөр л дарна. Тэр мэт хэмээн сургажээ. Тэгвэл ямар ч үнээр хамаагүй өсөө л авч байж салдаг, аллагыг асуудал шийдэх шилдэг гарц мэтээр сурталчилдаг, хүнийг ухаарлаар бус айдсаар жолоодох нь хялбар гэсэн итгэлтэй, хожоотой хэлцэл буултыг шившигт тооцдог үзэл санаатай яаж тэмцэх болж байна.
Дайн бузар муухай зүйл. Энх тайван ариун боловч дайнаар л дамжижж түүнд хүрдэг. Гэхдээ дайн хийхгүйгээр дайнаас зайлсхийх арга даанч хомс ажгуу. Одоо тэгээд яамаар ч юм бэ дээ...Яахыг бүү мэд. Мэдэхгүй учраас л үүнийг бичлээ. Ер нь та нарт гэж хэлэхэд, юмыг мэдэхгүй байх тусам бичихэд амархан байдаг юм даа. Оролдоод үзэхэд гэмгүй.

GANAA. MN
Зочин
Зочин
Зочин
Ogloonii sonin
lumo
doo-giin fend
t.mongol
enkh
hi zaluus aa
Maastricht
Арабыг өмөөрөгч
analiz
unench fan....
доо-д
Warta
kkk
kkk
kkk
ХОХЬ
z
Зочин
Warta
БӨАХР
shooter
чч
хх
Зочин
Зочин
zochin
KOBA
Зочин
dub
dub
delgermaa
delgermaa
Maastricht
Maastricht
Бат.Ж
boldoo
Хаха
wow
Дайн удахгүй
Зочин
NB
demjij bna.
Erdene-Ochir
Зочин
Зочин
1