ЭРХ БАРИГЧДДАА ӨРГӨХ ЦЭЦЭГ
Хувьсгал дэлхий нийтийг хамарсан үзэгдэл болж байна. Энэ үйл явц нэг улсын хилээр хязгаалагдахгүй. Дэлхий дахинаар болж буй хувьсгалыг цэцгийн нэрээр нэрлэж буй нь учиртай.
Шинэ эрин айсуй
Хувьсгал дэлхий нийтийг хамарсан үзэгдэл болж байна. Энэ үйл явц нэг улсын хилээр хязгаалагдахгүй. Дэлхий дахинаар болж буй хувьсгалыг цэцгийн нэрээр нэрлэж буй нь учиртай. Энэ бол соёлжсон хүн төрөлхтний XXI зууны зөөлөн хувьсгал. Загалмайтны тооллоор хүн төрөлхтөн 21 зуун, 11 оныг тоолдог авч 2500 жилийн тэртээд Будда энэрэнгүй үзлээ номлож байсан нь хүн төрөлхтний түүх. Хүн төрөлхтөн соёлжиж иргэншээд улстөрийн тэмцлийн хамгийн хурц хэлбэр ч хамгийн аядуу байдлаар өрнөдөг болоод байна. Гэхдээ Амин шиг махчингаа XX зуунд үлдээсэн ч Каддафи шиг яргачид энэ зуунд байдгийг санах ёстой. Энэ удаад ХХI зууны дэлхий дахины хувьсгалын хоёр дахь давалгаа түрж байгаа бөгөөд “өнгөт хувьсгал” “цэцгийн хувьсгал” болон дахин дэлгэрч байна.
Цаашид дарангуйлагчгүй, тэгш, шударга нийгмийн төлөөх хувьсгалууд үргэлжилэх нь олон иргэншлийн суут мэргэдийн зуун дамнуулан зөгнөсөн сайн цаг, сайн эрин эхлэх дохио болно. Загалмайтны, исламын, буддын, эртний майя, инкийн, эртний герегийн, мисирийн мэргэд яг энэ цаг үеийг бошго, лүндэн, нууцсын судартаа зөгнөн баринтагласан тэр цаг үетэй хүн төрөлхтөн удтал хүлээсээр золгож байна. Шамбалын номлолоор кали юга төгсөж байна, буддынхаар Майдарын эрин эхэлж байна, өрнийхөөр бумбын ордод алхан орж байна. Хүн төрөлхтөн бурхны мөрөн дээр хоёр бумба мэт сайн муугаар хуваагдаж, муу муухай бүхнийг цэвэрлэн ариутгах болно. Үүнд шашин шүтлэг, яс үндэс, хил хязгаар хамаагүй, болох юм болох л учиртай юм. Мухар сүсэгтэн мэт харагдмааргүй байвч үнэндээ лүндэнгүүдэд ямар муу үйл хийгсэд тонилохыг тодорхой заажээ. Энэ тухай бичиж байгаа болно.
XXI зууны босгоор дөнгөж алхмагц посткоммунист орнуудад тогтсон зэрэмдэг ардчилал, олигополь эдийн засаг, авторитар дарангуйллыг эсэргүүцсэн хувьсгалын шинжтэй үйл явц тасралтгүй өрнөсөөр ирсэн. Унгар, Польш, Белорусь, хуучин Югослав, хуучин Зөвлөлтийн БНУ-уудад өрнөсөн үйл явц, Унгар, Польшид шинэ хүчний сонгуулийн ялалтаар эхлэж, сонгуулиар амжилт олоогүй шинэ хүчин 2003 онд Гүржид “Сарнайн хувьсгал”, 2004 онд Украйнд “Жүржийн хувьсгал”, 2005 онд Киргизэд “Алтан зулын хувьсгал”-аар “Өнгөт хувьсгал” гэсэн ойлголтыг тогтоосон. Киргизэд хоёр дахь эргэлт гарч, Украйнд хориглолтонд орж, Гүржид Оросын танкууд мөлхөж байгаа ч хувьсгал шинээр дахин цэцэглэв.
1990-ээд оны дэлхий нийтийг хамарсан Ардчилсан өөрчлөлтийн явцад коммунист систем задран унаж, олон улс хараат байдлаас гарч, олон үндэстэн тусгаар тогтнолоо олж ардчилагдах түүхэн үйл явц өрнөсөн ч зүүн европчууд л амжилттай байж, харин шинээр тусгаар тогтносон улсууд либерал, ардчилсан тогтолцоонд шилжиж чадсангүй. Уг нь Монгол тусгаар төрийн урт түүхтэй ч шинэ тутам тусгаар тогтносон улсуудаас шинэтгэлээрээ хоцорч буйн шалтгаан нь манайд туссан баялагийн хараалаас үүдэлтэй.
Тоталитар дэглэмээс ардчилсан засаглалд шилжих “шилжилтийн” шатандаа яваа гэсэн ангилалд “пост коммунист” орнуудыг оруулж байсан 20 жилийн дараа тэдний олонхид өөрийн онцлог төрхтэй авторитар дэглэм тогтсоныг барууныхан хүлээн зөвшөөрч эхэллээ. Ингэснээр “шилжилтийн” онол дампуурлаа. Харин энэ онол дампуурлаа зарлаж байхад манай эрх баригчид “шилжилт дууссан” гэж зарлаж байна. Бодат байдалд “шилжилт дусаагүй, харин шилжилтийн онол” дуусчээ. Ардчилагдах үйл явц хүнд бэрх, тиймээс түүнд шилжихэд шаргуу тэмцэл, эр зориг шаардах нь тодорхой. Өнгөт хувьсгал бол ардчилагдах үйл явцын төгс гүйцээлт, зорилго нь ийм юм, тиймээс ардчилсан төрт ёс, чөлөөт зах зээлийн төлөөх “дахин хувьсгал” болохоос манай эрх баригчдын хэлээд байгаа “большевик” хувьсгал огт биш юм.
Эрх баригчдын манипуляц
Хуучин коммунистууд Гитлерийг бишрүүлсэн суртал нэвтрүүлэгчид байсан. Харин манай зэрэмдэг дарангуйлагчид суртал нэвтрүүлэгчийн зиндаанд хүрэхгүй ч гайхамшигтай сайн манипуляц \мэдээллийн төөрөгдүүлэлт\ хийх юм гээч. Манай эрх баригчид тэдний манипуляцчид бодат байдал болоод байгаа нийгмийн хувьсгалыг хуучинсагаар, догматикаар, тэр тусмаа марксистаар тайлбарлаж, “1990 онд ардчилсан нийгэмд шилжсэн, хэрэв хувьсгал гарвал ардчиллаас коммунизм руу буцна” гэж мунхруулахыг оролдож байна.
Тэд хөрөнгөлөг иргэдийг “Хэрэв өнгөт хувьсгал ялбал баячуулын хөрөнгийг хурааж, ядууст тараана” гэж айлгаж байна. Тэд өөрсдөө коммунист-монопол үйлдвэрүүдийг хувааж, сүйтгэсэн шигээ, өнгөрсөн хорин жилд бүтээн босгосон бүхнийг сүйтгэх гэж байна хэмээн айлгах юм. Яг 1920-иод онд рабфакийн боловсролтой шинэ коммунистууд шиг аашилж байна. Гэтэл бодат байдалд ямар ч улс орон өнгөт хувьсгалын дараа коммунизм руу буцаагүйг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Хувьсгал ялбал хөрөнгө хураах тухай биш зах зээлийг олигархуудаас чөлөөлөх тухай л яригдана. Эдийн засгийн олигополизм бол сонгодог утгаараа зах зээлийг цөөхөн этгээд хуваан эрхэндээ авахыг хэлдэг. Харин коммунизм өөрөө хий үзэгдэл болон сарнисан. Тиймээс өнгөт хувьсгал бол 1990 оны хувьсгалын гүйцээлт. Үнэндээ дахин хувьсгал хийх хамгийн гол шалтгаан нь “хувьсгалгүйгээр өөрчлөх боломжгүйд” байгаа юм.
Харин эрх баригчид өнөөгийн байдлаа хуучинтайгаа харьцуулж ард түмнийг хуурч байна. Тэд хуучин тоталитаризмыг авторитаризмтай харьцуулж байна, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг олигополь эдийн засагтайгаа харьцуулж байна. Мэдээж тэдний үзүүлж байгаа нь хуучин нийгмээс хамаагүй дээр л дээ. Гэхдээ авторитаризмыг нь ирээдүйн ардчилсан засаглалтай, олигополизмыг нь чөлөөт зах зээлийн системтэй харьцуулбал тэднийх муухай, заримдаг байтугай зэрэмдэг муухай юм.
Ардчиллын гажуудал нь улстөрийн эрх цөөнх бүлэглэлийн гарт төвлөрч, улс орны эдийн засаг, санхүү цөөхөн олигархийн мэдэлд шилжсэнд байна. Уг нь бол 1990 онд улстөрийн эрхийг бүх ард түмэнд, баялгийн хуваарилалтыг чөлөөт өрсөлдөөнөөр зохицуулна гэж тунхаглаж байсан. Гэтэл “шилжилт” гэгч нь цөөхөн эрх мэдэлтэн, цөөхөн баячуулыг төрүүлжээ. Тэгээд шилжилт нь дуусчихаж л дээ. Шилжилт дууссан бол дахин хувьсгал залгах нь гарцаагүй.
Дахин хувьсгалын зорилт нь бүгдээрээ эрх мэдэлтэй, бүгдээрээ баян болох гүйцээлт юм. Учир нь өнөөдөр эрх баригчид, нийгмийн 2,5 хувийг эзэлдэг тэр хэсэг бусдаас давуу нөхцөл байдлыг өөртөө бий болгож, баялгийн 98 хувийг хянаж байгаа ба цаашид тэдний бий болгосон систем өөрсдөд нь хязгааргүй их баялаг, ард түмэнд өчүүхэн өглөг ноогдох ирээдүйг бэлтгэж байна. Тэд эдийн засгаа тэлэхийг хүсэж байна, хөгжүүлэхийг хичээж байна, гэхдээ л тэд өөрийн 98 хувиа хэд нугалахыг хичээж байна, бас тэдний “шударга бодлоор” ард түмэнд оногдох хоёр хувь ч хэд дахин өсөх л болно. Үүнийгээ тэд “хөгжлийн босго” гэж ард түмнийг хуурч байна.
Улстөрийн хувьд тоталитаризмаас ардчилал руу шилжих замдаа авторитаризмд живж, эдийн засгийн хувьд төвлөрсөн төлөвлөгөөт, төрийн монопольт эдийн засгаас чөлөөт өрсөлдөөнт зах зээлийн эдийн засагт шилжих явцдаа олигополь эдийн засагт шигдсэнээ марксист формацаар тайлбарлаж болдог юм уу? Ийм орнуудад л улстөрийн шинэтгэл хийх зорилготой “иргэний хөдөлгөөнүүд” үүссэн бөгөөд ардчиллын төлөөх сөрөг хүчний эвсэл эрх баригчдын эсрэг тайван замаар, тууштай тэмцэж, засгийн эрхийг авахыг “Өнгөт хувьсгал” гэж нэрлэдэг болов.
Шинэ хувьсгалын түүхэнд тэмцэгчид хэзээ ч цус урсгах, хүчирхийлэлд уриалж байгаагүй бөгөөд цус урсах эсэх нь зөвхөн эрх баригчдаас, Каддафистуудаас нь хамаарч байна. Манай эрх баригчдаас Каддафист харгис шинж илэрсэн шүү. Өрнөдийнхөн Ливиг хэн засаглах нь хамаагүй, найдвартай нефть нийлүүлж байвал л болно гэж үзэж байгаа шигээ Монголыг хэн засаглах нь хамаагүй зэс, нүүрсээ л түүхийгээр нь өгч байвал болно гэж үзэж байгаа эргэж хараасай гэж хүснэ.
Хувьсгалыг марксист бус онолоор шалгах нь
Эрх баригчид онолоор юу ч шийдэхгүй гэж үздэг. Тэд марсизмтайгаа үхширтлээ зууралдаж, захын наймаачны “прагматик” сэтгэхүй нь бодат байдлыг нийгмийн түвшинд олж харах бололцоог олгодоггүй тул “дүлийдээ найдаж унгараг” гэгчээр онолгүй мунхагтаа аюулыг олж харахгүй байна.
Монголын хувьсгалыг “Хувьсгалын сэтгэлзүйн онол”-оор нийгмийг шинжилье. Хэрэв хамгийн ядуу хүмүүс ч гэсэн өөрийн байдлаа хувь заяаны тавилан, цаанаасаа заяасан, байх ёстой зүйл гэж үзэх аваас хувьсгалт дургүйцэл үүсэхгүй. Харин шударга ёсоор одоо байгаа болон байх ёстой зүйл хоёрын ялгааг ухамсарлавал хувьсгалын мэдрэмж бий болно. Энэ мэдрэмж нь өөрийн байдлыг өөртэй нь адил хүмүүс аль хэдийн хүрчихсэн бодит байдалтай харьцуулж, үүнийг шударга бус гэж үзэхэд бий болно. Орхигдсон, хаягдсан, шударга бус гэх сэдлүүд хувьсгалын өмнөх үед нийгмийн ухамсарт шууд суусан байдаг.
Нийгмийн сэтгэлзүйн ийм байдлаар бэлтгэгдсэн үед хувьсгал гарах гурван нөхцөл байна. Нэг дэх нь шинэ стандарт тогтоох үзэл суртал, эрхэмлэлийн систем, улс төрийн номлол үүсч, “үзүүлэн таниулах үр нөлөө”-нийхөө ачаар хүмүүсийн итгэлийг хүлээж, “заяа муутай” байдлаа тэвчихийн аргагүй болгодог. Үүнийг л бид найман жил хийсэн. Үүний дараа хүмүүс амьдралаа өөрчлөх, өөрийн хүлээлтээ хэрэгжүүлэх хэрэгсэл хангалтгүй гэдгээ мэдэрмэгцээ улангасч эхэлнэ. Ийм нөхцөл байдалд “сэргэсэн итгэл найдварын хувьсгал” өрнөнө.
Хоёр дахь нь амьдралын стандарт эрс унана. Энэ нь эдийн засгийн болон санхүүгийн хямрал, төр нь нийгмийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй байх, улс төрийн амьдралд оролцогчдын хүрээ хэт хумигдах, хязгааргүй эрх мэдэлт буюу дарангуй дэглэмд шилжих зэргээс үүснэ. Энэ тохиолдолд хүмүүсийн хүртвэл зохих баялаг болон бодит байдал хоёрын ялгаа нь тэсвэрлэшгүй их болно. Өөрөөр хэлбэл бидний томъёоллоор баялгийн шударга хуваарилалтыг шаардана. Хүн байгаа юмаа алдвал аваагүй боловч хүсч байсан юмаа алдсанаас хавьгүй илүү улангасдаг. Ийм үед “алдагдсан эрх ашгийн хувьсгал” гарах бөгөөд энэ нь түүхэнд хамгийн их тохиолдсон.
Гурав дахь нь яг өнөөгийн монголд бүрдэж эхэлсэн нөхцөл буюу дээрх хоёр механизм холилдон үйлчлэх. Энд хүмүүсийн итгэл найдвар хийгээд боломж нь хэсэг хугацаанд нэгэн зэрэг зэрэгцэн өсдөг. Энэ бол 1990 оноос хойшхи үеийг харуулж байна. Амьдрал дээр хөгжил, цэцэглэл хийгээд дэвшлийн үе нь ирээдүйд итгэх хүлээлтийг ямагт дагалдуулдаг. Харин үүнийг эрх баригчдийн манипуляц бий болгож байна. Гэтэл итгэл найдвар нь өсөөд байхад бодит боломж нь урууддаг. Ингээд зэрэгцсэн өсөлт салдаг. Энэ бол өнөөгийн бодат байдал. Энэ салалт улам бүр гүнзгийрсээр тэвчиж боломгүй сэтгэл зүйн туйлшрсан ялгаанд хүргэнэ. Энд удаан хугацаанд зовж зүдрэн олж авсан хөрс суурь эргэлт буцалтгүй алга боллоо гэсэн бүдэг бадаг буюу илт айдас шийдвэрлэх нөлөөтэй. Ийм айдаст хувьсгалын гардан хийгчид өөрсдөө ч автаад байгааг дурдах ёстой. Ийм нөхцөлд “дэвшлийн сүйрлийн хувьсгал” эхэлдэг. Хувьсгалын сэтгэл зүйн онолоор бол Монгол яг тэсрэлтийн өмнө ирсэн байгаа биз?
Хэрэв манай хуучинсаг коммунист хүмүүжилтэй эрх баригчид үүнийг ойлгохгүй байгаа бол Марксист-Ленинист онолтой хамгийн ойр “хувьсгалын бихевиорист онолоор” ахиад нэг шалгачихъя л даа. Хар залуугаараа 1917 оны оросын хувьсгалд оролцоод хожим дүрвэсэн орос-америкийн эрдэмтэн Питирим Сорокин энэ онолыг үндэслэсэн юм.
Түүнийхээр “Аливаа хувьсгалын шууд урьдач нөхцөл бол дарангуйлагдсан суурь зөн билэгтэй хүмүүсийн тоо олширч, олох ёстойгоо олох боломжгүй буюу хамгийн наад захын түвшинд хүрэхгүй” бол хувьсгалт тэсрэлт гарцаагүй болдог байна. Энэ бол олон түмнийг хувьсгалд хөдөлгөгч хүч юм. Ийм тэсрэлт болоход хүн амын олонхийг биш юмаа гэхэд тэдний жинтэй бүлгүүдийг “хэлмэгдүүлэхэд” л хангалттай аж. Ийм хэлмэгдүүлэлтийг 7 дугаар сарын 1-нд хийсэн бөгөөд өнөөдөр ч эрх баригчдын энэ эрмэлзэл илэрсээр байгаа.
Хоёр дахь нөхцөл нь засгийн хариу үйлдэлтэй холбоотой. “Хувьсгалт тэсрэлтийг зогсоох хангалттай хүч хэрэгсэл байхгүй атлаа оршин буй дэг журмыг хамгаалж буй МАНАН шиг нийгмийн тодорхой бүлэг байх ёстой”. Түүнчлэн “Хувьсгалын өмнөх үед засгийн арчаагүйдэл дээд цэгтээ хүрдэг. Эрх баригч онцгой хангамжтай анги хувьсгалыг хүчээр эсэргүүцэх тухай ярихгүй юмаа гэхэд засаглалын хамгийн энгийн үүргийг ч биелүүлэх чадваргүй болсон байдаг” гэжээ. Сү.Батболдын сэтгэл зүй, зан байдлын төлөв яг ийм тохироог бүрдүүлж байгаа юм.
Хэрэв “доодсын” шахалт, “дээдсийн “сул байдал” гэсэн дээрх хоёр нөхцөл давхцвал хувьсгал бол гарцаагүй. Энэ бол аяндаа явагдах үйл явц бөгөөд энэ хэсэг дээр онолч В.И.Ленинтэй санал нийлж байна. Энэ онолын үргэлжлэл буюу хувьсгалын дараа ололтоо алдах тухай магадлал нь Украйны “Жүржийн хувьсгал”, Киргизийн “Алтан зулын” хувьсгалын дараа яг таг биелсэн билээ.
Болсон хувьсгал ч яахав, болох гэж буй хувьсгалын тухайд В.Ленин “Дээдэс нь хуучнаараа захирч чадахгүй, доодос нь хуучнаараа захирагдахыг хүсэхгүй” болохыг хувьсгалын тохироо гэнэ гэж бичсэн. Тэр харин хувьсгалыг хүчээр хийчихсэн билээ. Эдгээр онолуудын талаар илүү мэдэхийг хүсвэл www.ganaa.mn сайтаас уншина уу.
Монголын өнгөт хувьсгал
МАНАН шорон, буу хоёр дээр тогтож байна. Монголд өнгөт хувьсгал 2003 онд эхэлсэн ба 12 дугаар сарын хүйтэн өдрүүдэд шинэчлэгч залуус хувьсгал эхэлснийг зарласан. Өнөөдрийг хүртэл найман жил тайван замын тэмцлийн бүхий л боломжийг шавхан үргэлжилсээр байна.
Хавар бүр яргуй дэлгэрпэг. Харин эрх баригчид үүнийг “хаврын синдром” гэж нэрлжээ. Хамгийн удаан бөгөөд зовиуртай хувьсгал бол Монголын “Яргуйн хувьсгал” юм. 7 дугаар сарын 1-ний цуст хэрэг явдлаар хувьсгалын эрчимтэй үйл явц зогссон гэдэг ч тэмцэл 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдлаа зарим талаар нөхөж чадсан билээ. Гэвч тактикийн ялалт хүссэн амжилт авчрахгүй байна. Хүсэн хүлээсэн өөрчлөлт, шинэчлэлт нийгэмд мэдрэгдэхгүй байна. Ялагдлын шок, ялалтын сулхан мэдрэмж ээлжилсээр Монголчууд өнгөт хувьсгалын хоёр дахь давалгаа цэцгийн хувьсгалын эринтэй золгоод байна.
Шударга бус байдал хэтэрснээс улстөрийн платформ эвдэрчээ. Нийгмийн сэтгэл зүйг шинжилж үзье. Өнөөдөр эрх мэдэлд очсон бүхэн эрх ашгаа хангаж авахыг урьтал болгож, харин эрх мэдлээсээ салсан бүхэн шударга бус байдлыг ясандаа тултал мэдэрч байна. Өнөөгийн ямар ч улстөрч тогтолцоо байр сууриа хамгаалж буйн учир нь маргааш эрх мэдлээсээ салмагцаа шударга бус орчин руу шидэгдэх болно гэдгээ мэдэж ухаан алдталаа айдагт байна. Хэдийгээр тэд асар их мөнгө “хусдаг” авч ирээдүй нь найдваргүй хэвээр л байна, тиймээс хойч үеэ “ард түмэн шигээ” болчих вий гэсэн “эхийн сэтгэлээр” өнөөдөр айж ичихээ умартан, өөрийгөө золиослон цуслаж байна. Тэдний айх шалтгааныг үүсгэгч бодат үзүүлэн бол ард түмэн нь гээд л бод доо. Одоо системийн гүнзгий хямралд автаад айдаст тулгуурласан хэврэг тогтолцоо бий болгожээ. Монголд ямар ч систем ажиллахгүй гацаанд орсоор байна. Энэ гацаа нэг л өдөр системийн нуралт үүсгэх, халалтыг нийгэмд үүсгэж байгаа юм.
Айдас, энэ нь нэг талаас эрх баригчид боломжоосоо салж эрх мэдэлгүй ядуусын эгнээнд орчих вий гэх айдас, нөгөө талаас ядуу иргэд эрх ашгаа хамгаалах ямар ч найдваргүй боллоо, айдастай эрх баригчид унахгүйн тулд харгислаж магадгүй гэх сэтгэл зүйн нэгдмэл тогтолцоо юм. Мөн өнгөрсөн хорин жил хурааж хуримтлуулснаасаа салснаас одоо байгаагаараа ингэсгээд яваад байвал ямар нэг аврал ирнэ гэх бизнес эрхлэгчдийн айдас ч үүнд хамаатай. Эрх баригчид өнөөдрийг хүртэл их сайндаа “цуппари л үзэж байснаас цунами үзээгүй” гэдгээ ойлгохгүй байгаа юм байх даа.
Хувьсгалын бэлгэдэл
Өнөөгийн цэцгийн хувьсгал нь дэлхийн геополтитик талаасаа Хятадын хүчирхэгжилтийг зогсоох учиртай юм. Хятадад хувьсгалыг яагаад “мэлрэг цэцэг”-ийн гэж нэрлэв? Түүх нь тун сонирхолтой. Олимпийн наадам дараагийн олимпийн сүлд дууллаар өндөрлөг. Афины олимпийн хаалтын ажиллагаа Бээжингийн олимпийн сүлд дуулал “Молихуа” \Моли-мэлрэг, хуа-цэцэг\ дуугаар өндөрлөжээ. Тэр цагаас хойш Хятадын эрх баригчид энэ дууг улс даяар олимпод бэлтгэх суртал нэвтрүүлгийн ажилдаа өргөн ашиглажээ. “Мэлрэг” буюу “жасмин” хэмээх гоёмсог цэцэг Хятадын соёлд хүндтэй бөгөөд жасмин цэцгийн цай маш хүндтэй ундаанд тооцогддог. “Цай-цэцэг” хэмээх энэ холбоос хүндэтгэл, үнэ цэнэ гэсэн агуулгатай.
Жасмин зөвхөн Хятадад ч бус өөр олон соёлд сайны бэлгэдэл болдгийг олимпоо сурталчилахдаа Хятадын эрх баригчид тооцсон. Бээжингийн вокзалын цаг хүртэл энэ дууны аяар дуугардаг байв. Бээжингийн олимд хүртэл, олимпийн үед түүнээс хойш бүтэн зургаан жил хятад хүн бүрийн тархинд хоногшсон энэ дууны нэрээр Хятадын диссдентүүд хувьсгалаа нэрлэснээр хүн бүрийн тархинд хувьсгал хэмээх үг маш хурдан нэвтэрсэн байна.
Сандарсан Хятадын эрх баригчид хагас сарын өмнө энэ дууг улс даяараа хоригложээ. Гэвч хүний сэтгэл зүрхэнд хоногшсон аялгууг баллуурдах нь юу л бол. Яг үүн шиг авилга хээл хахуульд идэгдсэн Монголын өнөөгийн байдал шударга ёсыг хүсэмжилсэн олныг сэтгэлээс хувьсгалын хүсэмжлэлийг арилгах нь юу л бол. Тэнд Ху дуунаас айж, энд Сү сүүдрээсээ айж байна.
Хувьсгал зөвхөн лалынх биш дорнын хэв шинжтэйгээр үргэлжилнэ. Уг нь би “Яргуйн хувьсгал” нэрнээс салмааргүй авч нэгд энэ нэрийг өгсөн хүний үйл хэргийг залгамжлагчид үүнээс татгалзсан байна, хоёрт гэхэд яргуй бол эрт дэлбээлдэг ч богино настай учраас Монголын хувьсгал бүр эрт 2003 онд эхлээд хавар бүр идэвхждэг шинжээрээ адил байгаа тул “үл ялиг мухар сүсэгт автаж”, хувьсгалын бэлгэдэл цэцгийн нэрийг өөрчлөх саналтай байна. Жил бүрийн яргуйг маань Лу.Гантөмөрийн хэлдэгээр “76 мангуу ямаа” идчихээд байх юм. Надад бол үхэшгүй мөнхийн цагаан уул цэцгийн нэр л орж ирээд байна. Энэ талаар өргөнөөр хэлэлцэцгээе. Гол нь цэцгийн хувьсгалаа хийцгээе. Хувьсгалын тактикаа ч өөрчилмөөр байна.