ӨӨРИЙГЭЭ ХАНГАХ ГОЁ (уу?!)
Эхлэл. Зурагтаар харлаа. Энэ жил манай улс гурилынхаа хэрэгцээг өөрснөө хангах болж гэнэ ээ.
Эхлэл. Зурагтаар харлаа. Энэ жил манай улс гурилынхаа хэрэгцээг өөрснөө хангах болж гэнэ ээ. Гадныхан гурил өгөхгүй гэсэн юм бишээ. Их тариа хураасан, тэрийгээ идэх юм байхаа. Сайн байна гэж магтая. Эхний ээлжинд гурилаар өөрснийгаа хангадаг байж, тэгээд төмсөөр, луувангаар, дунайский салаатаар хангана.
Харин эндээс өөрөө өөрийгээ хангах нь тийм сайхан хэрэг үү? Бусадтай хамтран хангах муухай юм уу. Зарим нэг хэрэгцээг ерөөсөө бусадтай хамтран хангаж байхаар бурханаас заяасан ч юм биш байгаа? Ийм бодол санаа хаанаас эхтэй юм бэ? Ер нь улс болгон л юунаар ч болов өөрөө өөрийгээ хангах гээд зүтгэвэл дэлхий яахсан бол гэхчлэнгийн бодол төрөх аж.
Нэг. Өөрөөсөө жигших үзэгдэл
Саяхан хөдөөнөөс нүүж ирсэн хүмүүсээ манай хотынхон их адлана аа. “Хөдөөнийхэн хотыг ёстой баллаж байна аа л гэнэ. Хөдөө царайлчихаад замын дүрэм мэдэхгүй л гэнэ. Чи ч ёстой хөдөөний амьтан шиг харагдаж байна л гэнэ”. Тиим ч биз. Харин энэ бүхний цаана “Би бол хөдөөнийх биш байгаа юм. Би хөдөөнийх биш учраас ингэхгүй л дээ” гэсэн логик нэвт шингээстэй сонсогдоно. Хүн бүрт өөрийг нь хөдөөнийх гэж бодох үндэстэй, эсвэл хөдөөнийх шиг харагдуулаад байдаг “нэг юм” байна аа. Хэн ч биднийг хар арьстан гэж андуурахгүй учраас “Би хар биш болохоороо”, “тэр лав негр байхаа” гэхчлэн ярих хэрэгцээ гардаггүй билээ. Хүнийг танъя гэвэл хайрлаж байгаа юмыг харахаасаа илүү үзэн ядаж байгаа юмыг нь ажигла...гэж. Үзэн ядаж байгаа юмынх нь ул мөр сэтгэл зүрхэнд нь байж л байдаг юм.
Хар хоринг байгуулаад найман зуун, Өнөөгийн нийслэл үндэслэгдээд 400-аад, Улаанбаатар байгуулагдаад 90-ээд жил улирсан боловч биднээс салдаггүй нэг “хөдөөний юм” бидэнд үнэхээр байгаа юмаа. Өдөр бүр л тэр “юм” нь сэтгэл зүрхний гүнд “би энд байгаа шүү” гэж хашгираад байгаа учраас бид санаа зовнидог, ичингүйрдэг. Ичингүйрэхдээ бусдын “тэр юм”-ыг дуудаж сэтгэлээ хөнгөлдөг. Хотын замын түгжрэл, хог хаягдлаас эхлээд бүхий л проблемоо хөдөөгөөрөө байгаа нөхөдрүүгээ чихээд хаясны дараа сэтгэл хөнгөрнө. Түр л хөнгөрөхөөс бүр хөнгөрөхгүй.
Энэ бол бидний нүүдэлчний сэтгэлгээ. Сэтгэл дотор байгаа зовлон, толбо биш. Сэтгэлгээ нь өөрөө. Бид түүнийгээ зөнгөөрөө мэдрээд, амь зуух аж төрөх сэтгэлгээний шинэ загвар хэрэгтэй байгааг ухаараад л, тэр хэрээрээ өөрөөсөө жигшээд байгаа юм. Гэвч өөрийгээ буруутгах, жигших хэцүү учраас бусад рүү чихээд байгаа хэрэг. Усанд тогтмол ордог болчих, зөвхөн ногоон гэрлээр уулзвар нэвтэрдэг болох бол амархан. Харин сэтгэлгээний хэв загвараа өөрчлөх үнэн амаргүй.
Хоёр. Иргэншлээс гадуур амьдрах философи
Нүүдэлчний сэтгэлгээ ихээхэн аминч. Нүүдэлчид бараг 100 хувь байгалиас хараат боловч өөрснөө байгальд хамгийн хүйтэн сэтгэлээр ханддаг хүмүүс. Бүр “цөл бол нүүдэлчдийн бүтээл” “ “Нүүдэлчид бол байгалийн төрсөн хүү гэхээсээ өргөмөл хүү” гэсэн цэцэн үг хэллэг ч байдгийг сонсоо л байлгүй. Учир нь тэд цаг агаар, нутаг бэлчээрийн гарцаас хараат байхынхаа хэрээр цаг агаар, газар нутгаас хараат бус байдаг. Говьд өвөлжөөд, хангайд зусаад байгаа нь говийн халуун, хангайн хүйтнээс хэр хэмжээгээрээ хараат бус болоод байгаа хэрэг. Гангаас дайжиж нүүгээд, зудаас холдож оторлоод байгаа нь ч мөн адил. Сольж болоод байгаа юм, байхгүй байсан ч болно оо доо.
Харин тариачин хүн бол газартаа үүрд хадаастай. Гантай жил зунтай газар очиж тариагаа ургуулаад хохиролгүй харьж ирэх боломж огт байхгүй. Газар бол тэдний юугаар ч сольшгүй эрдэнэ. Амь наснаас үнэтэй. Үхсэн хойно нь үр ач нь тэр газрын шимээр амь зогоох учиртай.
Харин бэлчээрийг олж болно. шилж болно. Шинэ бэлчээр таалагдвал тэндээ амьдарсан ч болно. Зах хязгаар нутгийн мянга мянган малчин малаа туусаар ирж Эрдэнэт –Дархан-Улаанбаатарын Алтан гурвалжинд төвхнөсөөр...Одоо яриад л эхлэнэ. Отрын нутаг гээд л. Энэ өвөл тэр тэр аймаг сум, энэ аймаг руу оторлоно гээд хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн ярина. Отор гэдэг чинь уг нутгаа түр хаях тухай яриа юм шүү дээ.
Энэ хэрээр нүүдэлчид хөрш хамтрагчиддаа үнэнч бус. Нарийн яривал мал өсөх, бэлчээр нутаг хомсдох үед айл хөрш шиг дараа тээр байхгүй. Хээр талд гурваас илүү айл нэг хот болвол ядаж л хавийн аргал түлш олдохгүй. За даа, их төлөв аавынтайгаа, хүүгийнтэйгээ байхад л хот айлын лимит хэтрэхдээ тулчихна.
Энэ өнцгөөсөө бол нүүдэлч хүмүүсийн нөхөрлөл нь хамтын эрх ашиг дээр тулгуурлаагүй хамтрал. Хувь хувийн сонирхлоо давсан хамтын үнэт зүйл дээр тогтоогүй тийм нөхөрлөл бол хамтын ажиллагаа гэхээсээ илүү үерхэл ч гэмээр зүйл. Уулзаж хуучлана, харилцан бие биеэ хэснэ, яахав нүүж суухад нь туслана биз. Хэн нэгэнтэй нөхөрлөхгүй л бол бүтэхгүй ажил гэж нүүдэлчинд үндсэндээ байхгүй. Тийм болохоор энэ айлтай нөхөрлөх гэтэл асуудал гараад байвал түүнээ шийдэх, буулт хийх, зохицоход цаг зав гаргахыг хүсэхгүй. Зүгээр л салаад нүүчихнэ. Шинэ нутагт өөр найз байж л байгаа. Магадгүй тэр нь ч бас хуучин найзтайгаа муудалцчихсэн шинэ найз ирэхийг хүлээгээд сууж байж ч болно. Иргэншсэн ертөнцийн хүмүүсийн эвдрэл хагарал нь эрх ашгийн ноцтой зөрчлөөс үүдэлтэй бол нүүдэлчид жаахан уйдахаараа л салдаг. Учир нь тэдэнд эрх ашигсаад байх юм үгүй тул юу нь зөрчигдөх билээ.
Монголчууд “Хүний царай харахгүй амьдрах” гэж ярих дуртай. Энэ бол хэнээс хамааралгүй аж төрөх гэсэн үг. Хэнээс ч хамааралгүй амьдрахын тулд хээрээр гэр, хэцээр дэр хийх нигууртай. Эрх чөлөөний үнэр цээж дүүрэн сэнгэнэсэн энэ үг яг цаагуураа бол иргэншлээс гадуур амьдрана гэсэн санаа юм даг уу.
Гурав. Хотын нүүдэлчид
Гэвч бид юугаар ч сольшгүй дундын эрх ашигтай, салаад нүүх аргагүй хотшилтой болсон учраас нүүдэлчний үерхлээс салж хүн төрөлхтний унаган сонирхол болсон хамтын сонирхол дээрээ тулгуурлан нөхөрлөж сурах хэрэгтэй байна.
Бидний хүссэн үедээ айлсаж, салдаг нүүдэлчний сэтгэлгээ өнөөгийн амьдралд ч хэвээрээ. Хуучны МАХН чинь МАН ба МАХН болоод салаад давхиад байгаа нь хоёр хоньчных айлсаж зусчихаад, ярих юм багасаад, уйдахаараа авгай хүүхдээсээ болоод ч юмуу хэрэлдчихээд салж нүүж байгаа л хэрэг шүү дээ.
Ер нь “Очиж очиж энүүнд буулт хийгээд байхдаа яахав”, “ Тэр жил намайг яалаа, мартаж болохгүй ээ” гэхчлэнгийн шалтгаанаар айлаасаа салж нүүх, саахалтын хүнээ нэг нүдээрээ харахгүй болох нь нүүдэлчин хүнд өнчин ишигний ч гарз болохгүй. Харин иргэншин суурьшсан хүн ингэж хандвал бизнесээ төдийгүй ирээдүйгээ нураана. Чухам ийм мянга мянган жилийн турш “салж нүүгээд болоод ирсэн” шалтаг шалтгаанууд өнөөдрийн монгол орны хөгжил, дэвшлийн олон үүдийг хааж, аль хэдийнэ үр шимээ өгөөд эхэлчихсэн байх учиртай бүтээн байгуулалтыг нурааж байна.
Нүүдэлчин хүн нүүдэлчин сэтгэхүйтэй байх нь зөв төдийгүй оршин тогтнох арга нь. Харин суугуул хотынхон нүүдэлчнээрээ сэтгэх нь хөгжлийн тушаа. Монголын хөгжлийн чөдөр нь малчин нүүдэлчид бус, малаа орхиод саяхнаас ирэгсэд ч бус. Харин малчнаа байгаад үе өнгөрөөсөн атлаа малчин толгойтойгоо яваа тэр үе давхрааныхан болоод байна. Өвөг дээдэс өөрийгээ болоод малаа харьцуулан удтал ажигласны эцэст нэг зүйр үг хэлжээ “Морь удах тусам ижилсэж, хүн удах тусам толхилцоно”. Бид мянга мянганаар ярих баатарлаг түүхтэй. Харин ядаж л зуун зуун дамжих баялаг ирээдүйтэй байхын тулд үерхэхээс нөхөрлөлд, ямар ч уйдаа, гэр зуурын хэрүүлийг давах хамтын ажиллагаанд сурах цаг. “Хамрыг нь харсан чинь шал дургүй хүрчлээ” гэдэг шалтгаан агуу том бүтээн байгуулалт, ховор олдох ирээдүйг нурааж болохгүй.
Дөрөв. Нутгаа Хаягсдын Зөвлөл
Хэн нэгэнтэй уулзаж учран нөхөрлөх нь хүний хүний төрөлхийн зөн. Хүн угаасаа сүрэглэн амьдрах зориулалттай нийгмийн амьтан. Хамтын эрх ашиг нь хүнийг нийлүүлэх, ойртуулах шалтаг юм. Ийм шалтаг нүүдэлчдэд бараг үгүй. Гэхдээ хамтрах шалтагтай байх учиртай. Тиймэрхүү хамтын ажиллагааны шалтаг бодож олсон нь нутгархал. Нутагтаа нутгархана гэж байхгүй, хүний газар очиж л нутгархана. Тэхээр нутгаа орхих нь монгол хүний нэг үндсэн шинж болж таарч байна. Нутаг гэдэг бол тиимч хагацаж саламгүй зүйл биш ажгуу.
Өнөөдөр Улаанбаатар дахь хөдөө “нутгийн зөвлөл”-үүд шиг хүчирхэг хамтын ажиллагаа байхгүй. Ямар ч нам, эвсэл, холдингоос бат бэх. Нутаг хүрэх зай нутгаа хайрлах хайр хоёр шууд пропорциональ болох нь нь нутгийн зөвлөлүүдийн байдлаас харагддаг.
Ингэж хөгжөөд явбал Дарамсала дахь Төвдийн дүрвэгчдийн засгийн газар, Улаанбаатар дахь аймаг, аймгийн зөвлөл хоёрын ялгаа юу байна гэхээр болох дог. Цаашдаа улс нь бие даасан аймгуудын холбооноос, аймгууд нь өөртөө засах эрхтэй сумдаас тогтдог болох юмуу? Аягүй бол зарим аймаг-улс нь Монголын аймгуудын холбооноос гарч тусгаар тогтнох ч юмуу, өөр хэн нэгэнтэй нийлэхдээ тулах юм уу хаашаа юм бэ?
Хоёр нам дээр шийдэж хүчрээгүй маргааныг нутгийн зөвлөл зохицуулах нь нэг бус. Өнөөдөр монголын улс төрийн бодлого болбоос нам бүлгүүдийн зөвшилцлөөс илүү нутгийн зөвлөлүүдийн ойлголцол дээр оршин тогтнож байх ч магадгүй амой. Тэгвэл хот гэж юу болж таарч байна аа. Нутгийн зөвлөлөөр толгойлуулсан хөдөөнийхний нийлбэр л байгаа биз дээ. Нутгархаж “хөдөө”-нийхээрээ сайрхана. Тэгснээ байчихаад “муусайн хөдөөнийхэн” болчихно.
Тав. Хөдөөнөө буй хотынхон
Хөдөөнийхэн бас хотоо магтахгүй ээ. Хотод юмны үнэ аймаар л гэнэ. Утаа ихтэй учраас хортой л гэнэ. Хулигаан ихтэй л гэнэ. Тэр дуу шуугианд яаж тэсдэг л юм гэнэ. Үнээн үнэн. Хажуу айлаа танихгүй, хөршийндээ орж гардаггүй, хотынхон хүн муутай л гэнэ. Бас л үнээн. Уул нь нэг хорооололд хоёрхон айл байдаг бол ядаж уйдаж хүний мөрөөс болохдоо бие биедээ орж, хүн чанар заах л байх л даа.
Гэхдээ хамгийн гол нь тэр хүн өөрөө хот орж хүний дайтай явах, паартай байшинд сууж, паалантай суултуурт хүндрэх хүн ёсны мөрөөдөлтэй л байгаа. Харин бололцоогүйдээ хавчигдаад мөрөөдлөө биелүүлж чадахгүй байна гэж гутарч сууснаас “Хот муухай учраас л би явахгүй байгаа” аятай ярьж, шүүмжилж суух нь сэтгэлд таатай. Тэрээр хамгийн эхний боломж гармагц л хүний дайтай аж төрөхийн тулд хот руу хөдлөнө. Тэгээд нутгийн зөвлөлдөө элсэж, төрсөн нутгаа хайрлах кампанит ажилд дуугаа нэмнэ.
Уржнан байна уудаа, ...аймгийн N хот айлын дээхнэ орших намагтай гарам дээр Хаммер жийп суужээ. Ер нь шавар гэдэг бол машинаас илүү жолоочийн ур чадварыг шалгадаг бартаа юм шүү дээ. Яахавдээ, хүчтэй том тэргэндээ аархсан нөхөр л болгоомж алдахгүй юу. Шавар дээр элэгдсэн Хаммерийг гаргах амаргүй байж таарна. Гэхдээ л гаргаж чадсан учраас сарын дараа биднийг түүгээр дайрахад ул мөргүй явчихсан байлаа. Харин тэр хавийнхан Хаммер-ийг оролцуулаад бүх төрлийн жипийг үзэн ядах кампани өрнүүлжээ. “Ёстой дэмий унаа л гэнэ. Хайран мөнгөөрөө тийм юм авдаг хүн мөн тэнэгээ л гэнэ”. Жип бүү хэл ойрын үед мотоцикль авдаг нь ч юу л бол гэмээр нөхөр тамхи гуйнгаа “За ёстой Хаммер л авахгүй минь” хэмээн андгайлан ярьж байна. Харин “Уаз 468” бол унаа юм аа гэнэ. Тиимээ,Уаз 469 бол цэргийн техник, бартаа туулахдаа сайн. Хамгийн гол нь тэдэнд Хаммер байхгүй, Уаз-469 бол байгаад учир нь оршино. Тэхээс гэсэн шиг биднийг цаашлахын хэрд нэг 69 ирээд суучихсан харагдсан. Тэглээ гээд сэдэв хувирахгүй. Хүн өөрт дутагдсан үгүйлэгдсэн юмаа “хэрэгцээгүй”-г нь гайхаж сэтгэлээ засдаг. Өөрт буй сул талаасаа ичихдээ түүнийгээ бусдад наан сэтгэлээ засдаг. Манайхан муу учраас ингэж байгаа юм биш. Ерөөсөө л хүн учраас тэгж байгаа юм.
Төгсгөл.
Арвин их тариа хураасан нөхдөд баяр хүргэнэ ээ. Ямартаа, тариа хураахын эсрэг юм бичих гэсэн биш. Гурилаас эхлээд юухнаар болов өөрийгээ хангах санаа мөрөөдөл нүүдэлчний амьдралын аминч мөн чанараас эхтэй тухай л ярих гэснээс биш.
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлээд хамтран амьдрах сүрэглэх зөн совиндоо хөтлөгдөн суурьшиж нийгэмшиж иржээ. Харин энэ бүхнээс хамгийн удаан жил, хамгийн хол байлгаж чадсан зүйл бол нүүдэл. Мал болоод бэлчээрээс хамаатай тэр нүүдэл. Өөрийнх хувь заяаг бусадтай холбоод уячих юм бүхнээс нүүдэлчин зайлсхийдэг. Учир нь тиим хүчин зүйл байх аваас чөлөөтэй сэлгэн нүүхэд садаа болдог. Тиим учраас хоол унд, дээл хувцсаа өөрөө өөрийгээ хангана. Хамтын бүтээн байгуулалт сэдэж түүндээ менежмэнт хийсэн хүн баатар бус, хэний ч тусламжийг авахгүй байж чадсан этгээд баатар. Өөрөөр хэлбэл, улслалтын систем зохиож бариулсан хүн баатар биш, харин улслалтын системгүйгээр болоод ирсэн нүүдэлч л баатар.
Нүүдэлч амьдрал сэтгэхүй хүнийг маш аминч болгодог. Бидний нэг хэсэг нь нинжа болоод байгалиа яасан хэрцгий сүйтгэж байна аа. Тэр газар орон сөнөвөл сөнөг, өөр газар очоод ухах юм чинь гэсэн нүүдэлч сэтгэлгээнийх. Туул голын эргийг сайн дурынхан цэвэрлээд л бусад нь эргүүлж бохирлоод л байна. Туул голын эрэг сөнөлөө гэхэд өөр голын эрэг дээр очоод зугаалчих юм чинь гэсэн нүүдэлчний сэтгэлгээнийх.
Төрсөн барьсан гээд сүйд болдог нутгаа төвөггүй орхиод хотод ирээд нутгийн зөвлөлдөө ороод л “Төрөлх нутгаа хөгжүүлье энээ тэрээ” болчихож болж л байна. Тэнд нь байхдаа хөгжүүлээгүй юмаа, тэртээгээс хөгжүүлэх гэх нь нүүдэлчний л шинж. Тэхээр бид цөмөөрөө монголоо орхичихоод улс улсад байгуулсан “Эх орны зөвлөл”-өөрөө дамжуулан нутгаа хайрлаад давгүй явж чадах л улс.
Нөхөрлөлгүйгээр, хамтын ажиллагаагүйгээр, нийт дундын эрхэм дээд ашгийн тулд хүлээх хүлцэлгүйгээр, ер нь юугүйгээр ч байж чадахийг хичээх энэ сэтгэхүй биднийг өөрөө өөрийгээ хангах нь сайн гэж итгүүлээд байгаа юм. Хүн төрөлхтөн хэн нэгнээсээ хамааралтай байхын хэрээр хүчирхэг байхаар заяагджээ. Тэрний тарьсан тариаг Дорж авч тээрэмддэг, Доржийн тээрэмдсэн гурилыг манайх авдаг авдаг, Миний барьсан талхыг Дорж, тэр хоёр иддэг гэхчлэнгээр сүлжилдэж байж сая амьдрал төгөлдөр болно. Харин Тэрний, Доржийн, манай гурав тариагаа өөрөө тариад, өөрөө тээрэмдээд, өөрөө идэх гээд үзвэл яах бол доо хөөрхий. Дэлхий ертөнц ч тэр мэт. Харилцан хамаарал, бие биеэ тэтгэдэг байдал нь нийт хүн төрөлхтний амар амгаланаар зэрэгцэн орших үндсэн хэрэгцээ болж байна.
PS: Манай эдийн засаг нь нефьт бүтээгдэхүүн, эрчим хүч, төмөр замаар уламжлаад Оросоос бүрэн хараат байгаа явдал, түүнчлэн хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ хандах тэдний дээрэнгүй сэтгэлгээ нь бидний Нүүдэлчний АМИНЧ үзлийг тэтгэх гадаад хүчин зүйл болж байна. Ганцхан бидэнд ч ингэж хандаж байгаа юм биш. Шатдаг хийгээр дамжуулан өрнөдийн зах зээлээ яаж байна. Хэрэглэгчдээ үргэлж итгэл найдвар төрүүлж, урам өгч байж зах зээлээ хадгалдаг бизнесийн алтан дүрмийн эсрэг энэ байдал Оросыг өөрийг нь ганцаардуулах аюул дагуулж байгаа юм. Өнөөдөр дэлхий дахинд Оросын агуу том зэх ззээлд нэвтрэх эрмэлзэлтэй зэрэгцэн тус тусын зах зээлийг аль болох Оросоос хамааралгүй болгох эрмэлзэл хүчтэй болж байна.
Нөгөө талаас ОХУ-ын байр суурь, хавчих сүр далайлгах хандлага нь наанадаж л хоёр чиглэлээр “сайн” нөлөө үзүүлж байна. Нэгдүгээрт, нэг улсаас бүрэн хамааралтай байхын хор нөлөөг биетээр ойлгуулж, хүрээгээ тэлэхийн чухлыг мэдрүүлж байгаа юм. Хоёрдугаарт, ХХ зууны туршид бий болсон Орос(Зөвлөлт)-ыг монголын цор ганц хань нөхөр, аврагч гэх үзлийн инерцийг арилгахад бас ихээхэн тус нэмэр болж байна.

ftERHoSdMbIgrk
Zochin
sanshiro
Óõààðöãààÿ.õºãæèö㺺å
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
zochin
copy&past
Maastricht
Maastricht
Maastricht
Maastricht
Maastricht
Maastricht
jaal
Дотоодын хүнс үйлдвэрлэгчид мандтугай
bonic
bonic
bodon
Зочин
Зочин
dub
zochin
dashka
dashka
lyanhua
ббб
Зочин
Зочин
Maastricht
Зочин
Зочин
Зочин
lumo
MONSTERS амьд хөгжмийн реалити шоу
Зочин
зочин
er
Зочин
Зочин
wow
a
Зочин
Зочин
Зочин
bat
z
Зочин
нэмэрлэвэл
дэмжиж байна
amar
Гурамсан
hm
Доодоо
Зочин
d
goe
5
Зочин
Zeb baina
Z
Boob
Maastricht
Зочин
zochin
Maastricht
Цоо
Maastricht
Сүрэн
Зочин
Зочин
Зочин
zorigoo
дэмч
цэцэгээ
Maastricht
Maastricht
Maastricht
Maastricht
Boliyooo
Зочин
Зочин
Зочин
Зочин
Moonoo
Зочин
Fulcrum
Och
Дорж ...
Дорж
үргэлжлэл
үргэлжлэл
Зочин
Зочин
Зочин
od
Зочин
Зочин
saruul
Зочин
Зочин
Зочин
Зочин
зөгий
WWW.MONGOLGREENCARD.COM
Зочин
Зочин
NB
Зочин
Zochin
Зочин
Zorig
Zorig
Зочин
eooe tas tas
Бүгдэд
хотын хүн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
unshigch
Дорж
from Korea
irgen
Цзян Доа гуайд
Зочин
gursed
aus deutschland
aus deutschland
би
dg
Сумба
Зоригт-д
Sodoo
Sodoo
Зочин
linosh
Guest
Санаа алдав
Zorig
Zorig
mongol hun
түм
Зочин
амо
Зочин
1
jagaa