МОНГОЛЫН ХАМГИЙН МУУ СЭТГҮҮЛ БОЛ ”СЭТГҮҮЛЧ”
Өнгөрсөн Бямба гаригт “Сэтгүүлчдийн нэгдсэн их хурал” болж өнгөрлөө.
Өнгөрсөн Бямба гаригт “Сэтгүүлчдийн нэгдсэн их хурал” болж өнгөрлөө. Ингэж нэрлэсний учир гэвэл Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн (МСНЭ)-ийн их хурал хараахан биш (тэд дүрмийнхээ дагуу 11-р сард хийнэ гэдгээ мэдэгдсэн), гэхдээ монголын сэтгүүл зүйг мэргэжлийн байгууллагаас нь эхлээд шинэчлэх талаар тун сэтгэл хөдлөлтэй яриа болж өнгөрөв.
Хурал дээр яригдсан зарим баримт, санаануудыг сонирхуулья.
- 2004 оны УИХ-ын сонгуулиар МСНЭ-ийн удирдлага МАХН-ыг дэмжих уриалга гаргасан. 2005 оны 6-р сард Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаярыг дэмжсэн. Тэрэлжид уулзалт зохион байгуулсан. Сэтгүүлчдээр тангараг өргүүлсэн. “Авьяас билгийн тэнгэр” дуутай болсон. 2005 оны өвөл “Монголросцветмет” нэгдлийн захирал Х.Бадамсүрэн сая долларыг эхнэрийнхээ “Тун эрдэнэ” компанид шилжүүлсэн нь илэрч Ганц худагт суухад түүнийг хэвлэл мэдээллээр хамгаалах кампани өрнүүлсэн. Тэгээд хэвлэлд ээлтэй хүнээр шалгаруулсан.
- 2008 онд хамтарсан Засгийн газар байгуулагдахад Төрийн өмчийн 11-р байрны заалны зохион байгуулагч Сауле гэж эмэгтэй дэд сайд болсон. МСНЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн М.Зулькафилийн эхнэр юм.
- “25-р суваг” телевизийн захирал З.Алтай УИХ-ын гишүүн болж телевизээр бүх сэтгүүлчдийг загнадаг болоод удлаа.
- Хууль бус хувьчлалын асуудлаар шоронд орсон “Улаанбаатар таймс” сонины эрхлэгч До.Чулуунбаатарыг өмөөрсөн мөртлөө сая шүүхээр орсон “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Болормааг өмөөрөөгүй...
- МЧАСЭ-ийн “муурын байшинг” хэнд зарж үрсэн бэ?...
- 2010 онд МСНЭ-ийн ерөнхийлөгч Сарангэрэл гэж эмэгтэй МАН-ын удирдах зөвлөлд ороод халаасны хүнээ шууд томилсон...
- Энэ онд МАН-ын анхны даргаар Бодоог тодруулангуут МСНЭ-ээс Бодоогийн нэрэмжит шагнал бий болгосон. Сэтгүүлчдэд МАН-ын 90 жилийн ойн одон өгөх гэхэд нь арайхийж зугатаж гарцгаасан...
- Энэ хавар Нийслэлийн захирагчийн ажлын албанаас сэтгүүлчидтэй нэг өдрийн арга хэмжээг зохион байгуулсан. Т.Баасансүрэн дарга босоод хотын даргад хандаж үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сэтгүүлчдийн цэцэрлэг байгуулах, VII хороололд сэтгүүлчдийн байр барих тухай асуухад би эсэргүүцэж илүү чухал зүйлийг ярихыг хүссэн. Тэгтэл намайг “Чи унага байна” гэж хэлсэн. Над шиг унага байдаг юм уу? Эсвэл тэр өөрөө унага байхгүйгээр шууд морь болсон юм уу?
-Сая 6-р сарын 1-нд Харилцаа холбооны зохицуулах хорооноос кабелийн бүх сувгуудийг хаагаад 5-6 хоног нээгээгүй. Манайхыг одоо болтол нээхгүй байна. Очиж асуухлаар шалтгаан хэлдэггүй.
-Дурлахгүйгээр үнсэлцэе гэдэг шиг улс төржихгүйгээр хэлэлцэе.
-Сэтгүүлчдийн их хурал дээр баахан юм ярьж сэтгэлээ онгойлгож аваад, нэг сайн бүжиглээд одон медаль зүүгээд тардаг шүү дээ.
-Энэ бол сэтгүүлчдийн байгууллагыг шинэчлэх гэсэн хоёр дахь оролдлого. Эхнийх нь МЧАСЭ байсан юм.
-Би сэтгүүлчид ядуу байхыг үзэн яддаг. Гэтэл МСНЭ сэтгүүлчдэд гэр өгч эхэлсэн. Үүгээрээ сэтгүүлчид цалингаараа өөрсөддөө гэр ч авч чадахааргүй ядуу гэдгийг харуулсан. Бүр ерөнхий сайдаар өгүүлж байсан.
- Саяхны судалгаагаар сэтгүүлчдийн 13 жилийн нөөц бэлтгэсэн дүн гарлаа.
- Төсвөөс мөнгө авах нь буруу. Үүний оронд санхүүжилтээ ил тод зарлаад 100 сая төгрөгийн сан байгуулж эрэн сурвалжлага хийх хэрэгтэй.
- “Чингэс хааны академи” сэтгүүлчдийг сургахад бэлэн байна.
- Бид дандаа улс төрчдийн мэдлийн хэвлэл мэдээлэлд ажилладаг. Энэ нууц биш. Улс төрчид зэвсгээ агаарт байрлуулсан, бид тэдний цэргүүд. Одоо эзэмшил нутгаа буцааж авах хэрэгтэй...
Илэн далангуй ярилцсаны эцэст сэтгүүлчдийн тусдаа өөр байгууллага хэрэггүй, харин одоо байгааг шинэчилнэ гэдэг дээр санал нэгдэн ажлын хэсэг байгуулж ирэх 11-р сард болох МСНЭ-ийн их хурал хүртэл ажиллуулахаар тохирч тарлаа.
Сүүлийн жилүүдэд МСНЭ-ийг ингэж хатуу ширүүн, зохион байгуулалттайгаар, бас ил тод шүүмжлэхийг би лав сонсоогүй. Интернэтийн сайтуудад гардаг нэр, хаяггүй сэтгэгдлүүдийг эс тооцвол шүү. Монголын сэтгүүл зүйн шинэчлэхэд тулгарч байгаа хамгийн том саад тотгорын нэг бол яах аргагүй МСНЭ өөрөө юм. Сэтгүүл зүй, сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага мөртлөө огт чаддаггүйгээр үл барам энэ орон зайгаа телевизүүдийн холбоо, сонины холбоо зэрэг эздэд бүрэн алдчихсан тул цаадуул нь хэвлэлийн эрх чөлөөний нэр барьж дураараа дургисаар өнөөдрийг хүрчээ. Хяналтгүй, хаалттай, ядахдаа вэб сайт байхгүй. Дурын жаал нэг ч төгрөг зарцуулахгүйгээр сайт биш юмаа гэхэд блог ажиллуулдаг байхад МСНЭ бардаггүй ээ. Монголын хамгийн муу сэтгүүл бол “Сэтгүүлч”, түүнийг Хэвлэлийн хүрээлэнтэй хамтраад ч жилд ганцаас илүү чаддаггүй. Өнөөдрийн сэтгүүлүүд ямар мундаг болсонтой харьцуулагтун! Сэтгүүлчдийн байгууллага шинэчлэгдэх ёстойг МСНЭ өөрөө ч хүлээн зөвшөөрч байгаа (TV5-ийн баттай эх сурвалжаар) “сурагтай”. Бүү мэд. Өнгөрсөн жилүүдэд зөндөө хуралдаж “сэтгэлээ онгойтол” ярьцгааж ирсэн ч бахь байдгаараа, тэгэхдээ бүр социализмынх хэвээрээ үлдсэн нь гайхалтай.
МСНЭ бол сэтгүүлчдийн гэхээсээ илүү сэтгүүлчдийн нэр барьсан, сэтгүүлчдэд ажил олгодог, халж сольдог, үүрэг даалгавар өгдөг дарга, тэгээд аль нэг намын батлах өвөртөлсөн албан тушаалтан, эзэд давамгайлсан байгууллага учраас шинэчлэгдэхгүй байна. Хэвлэл мэдээлэлтэй хавьтсан болгоныг сэтгүүлчид тооцдог, тэгээд захирч зааварладаг дарга нартай нь хамт нэг саванд чихэж, өөр, заримдаа тэс хөндлөн эрх ашгуудыг хольж хутган зуурч гөлийлгөөд дуулгавартай байлгах, улмаар тэдний өмнөөс том том дуугарч тодрох газар болсон байна, энэ сэтгүүлчдийн эвлэл. Мөнгөө тоолж бардаггүй эзэд цалингаа нэмж, ажилтнууддаа зээл өгч байр сууцтай залгуулахын оронд сэтгүүлчдийн ядуу зүдүү, үзэгнээс өөр юмгүй хувхай хоосныг дуудан сүржигнэх нь хамаагүй амар. Манайд хэвлэлийн эрх чөлөөг сэтгүүлчдээс илүү эзэд хамгаалдаг нь сэжигтэй санагдахгүй байна уу? Ихэнхдээ дураараа худалдагдах эрх чөлөө байдаг юм даа.
Саяын их хурлын танхимд сонин юм харлаа. Өнөөдрийн хэвлэл мэдээллийн хамаг хүндийг нуруундаа үүрч буй залуу, жирийн сэтгүүлчид ихэнх нь байсан. Хажуугаар нь сэтгүүл зүйн наад захын зарчмуудыг (хууль дүрмийг ярихаа бүр больё) байн байн зөрчиж сэтгүүлчдээ зардаг эзэд, дарга, тэдэнд захиалга өгч татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авдаг албан тушаалтан эрхмүүд сэтгүүлчийнхээ хувиар хүрэлцэн ирж МСНЭ-ийг хэрхэн шинэчлэхийг уриалж, бас зааж өглөө. Энэ өдрөөс эхлэн засрахаар шийдсэн бол харж л байхаас.
Одоо МСНЭ-ийг шинэчлэхэд тулгуур асуудал минийхээр бол энэ байгууллагын дүрэм. Энэ үгийг сонсоход уйтгартай, бөөн хууль ном, бичиг цаас бодогдож түвэгтэй санагдах хэдий ч чухам дүрмээс бүх юм хамаарна. Сайн дүрэмтэй байх дангаараа хангалтгүй, гэхдээ сайн дүрэмгүйгээр ямар ч байгууллага бүтэхгүй.
Энэ их хуримтлагдсан шүүмжлэл саналыг хүлээн авч ирээдүйд алдаа дутагдлаас зайлсхийх, ил тод нээлттэй байх, хариуцлага тооцох арга замууд МСНЭ-ийн дүрэм болж томъёологдох учиртай. Зөвхөн энэ биш. Шинэчлэгдсэн МСНЭ ямар байгууллага байхаас эхлээд хэн элсэж болох болохгүй, юу хийх хийхгүй, мөнгө санхүүг зөвхөн дүрмээр зохицуулна. Дотроо маргалдаж тэмцэлдвэл, дараачийн нөхөр гарч ирээд дураараа дургиж гарвал зөвхөн дүрэм тус болно. Өмнөх дүрэм дэндүү ерөнхий, энд тэндгүй цоорхой.
Сэтгүүлчдийн байгууллагын дүрмийг боловсруулахаар тойрч суугаад ярилцах, хэлэлцүүлэх процесс нь өөрөө маш чухал. Бид тоглоомын дүрмээ тохирч байна гэсэн үг.
Манайд олон нийтийн, салбарын мэргэжлийн байгууллагууд яахаараа ганц юмуу хэсэг хүмүүсийн мэдэлд орчихдог байна аа? Төрийн бус байгууллагын хуулийн дагуу анхнаасаа тав хүртэл хүн нийлж байгуулсан, нийгэмд үйлчилдэг ТББ-уудыг биш, харин олон гишүүнтэй, тэднийхээ эрх ашгийг хамгаалах зорилготой тэр холбоо, эвлэл, нийгэмлэгүүдийг хэлж байна.
Хамгийн ойрын жишээ бол МСНЭ. Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг нэгтгэсэн, хэдэн мянга биш юмаа гэхэд лав хэдэн зуун гишүүнтэй байгууллага. Тэгвэл Бямба гаригт яаж шүүмжлүүлэв?!
Бусад салбарт ч мөн адил. Барилгачдын холбоо, тээвэрчдийн холбоо, автозамчдын холбоо,тариаланчдын холбоо гэхлээр бетон цутган тоосго өрж зогсдог барилгачид, өдөр шөнөгүй жолоо мушгидаг жолооч нар, хөдөө хөрж гадаа гандах замын ажилчид, эсвэл тракторч, комбайнчид хуралдаад байгуулсан гэж та бодож байвал тэрэн шиг эндүүрэл байхгүй. Зүгээр л барилга, тээвэр, зам, газар тариалангийн компанийн эзэд, захирлуудын холбоо юм. Тендерийн комисст хөндлөнгийн хүмүүсийг оруулж хянуулах гэхлээр тендерт оролцож байгаа компанийн төлөөллүүд дээрх нэрээр орж ирээд суучихсан дуулддаг.
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо гэж мундаг нэртэй байгуулллага бий. Монгол орон даяар хордож хохирсон хэрэглэгчид энд тэндгүй хуралдаж, дараа нь төлөөлөгч сонгож Улаанбаатарт цугларсан нөр их ажил таны нүдэнд харагдав уу? Үгүй дээ, огцорсон дарга голдуу таван нөхөр хуралдаад төрүүлсэн юм.
Сая 90 жилийн ойгоо тэмдэглэсэн Монголын залуучуудын холбооны нэр бүр ч супер. Гэхдээ Монголын хүн амын дийлэнх болсон залуучуудын нэр барьсан энэ газар хүний нэр дээр бүртгэлтэйг хэн ч мэдэхгүй. 20 жилийн өмнө 300 мянган гишүүнтэй байснаа зах зээлийн далимаар ямар ч тайлбаргүйгээр бүгдийг жийж орхиод өмч хөрөнгийг нь хүртчихсэн билээ.
Монголын оюутны холбоо байна. Оюутнуудын нэрээр бизнес хийдэг, өмч хөрөнгөтэй хураадэг, газар авдаг энэ байгууллагын орой дээр хэзээ нэгэн цагт оюутан байсан байж мэдэх хэсэг нөхөд гарч зайдагначихаад бие биендээ бөмбөг мэт паасалсаар арав гаруй жил өнгөрлөө. Хөөрхий оюутнууд учраа олж ядсаар эхний нэг, хоёр жилийг өнгөрөөх, сая нэг сэхээрч эрх ашиг, холбоо энэ тэрийг бодохтойгоо болмогц хурал яриандаа оруулахгүй, дараа жилээс төгсөлт, диплом, хонхны баяр, тэгэсхийгээд төгсөөд явчихна…
Энх тайван, найрамдлын холбоо гэж Монголдоо багтаж ядсан нэг газар бий. Эхлээд Энх тайван, найрамдлын ордон нь багадаж түүний өмнөх цэцэрлэг, усан оргилуурын газрыг зарж хажуугийн хоёр байрны оршин суугчдын цонхыг тагласан барилга босгоод дуусч байна. Социализмын үед бас л хэдэн зуун мянган гишүүнтэй байснаа залуучуудын холбооны жишгээр нясалж орхисон тул Д.Цахилгаан нарын хэдхэн (бодвол тав) хүн хүртэнэ. Энэ мэтээр ахисаар баримжаагаа алдаж одоо дэлхийн монголчуудыг төлөөлж давхидаг болсон байна. Нэг мэдэхэд Монголыг дэлхийд төлөөлөх биз ээ. Эсвэл төлөөлөөд эхэлчихсэн үү?
Тэгэхлээр манай МСНЭ ганцаараа ийм марзан биш учраас бага зэрэг тайвширцгаая.

X X X

зочин
Болдоо
Зочин
setguulchid
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
уншигч
Зочин
Уран
Зочин
Muza
MZ
Уншигч
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
z
ДЭМЖИЖ БАЙНА
zochin
Бямбасүрэн
Зочин
Гоё
TV 5
zaluu setgvvlch
sain
Зочин
Зочин
Зочин
Зочин