ОРОЙТОХООСОО ӨМНӨ...
Эмгэн мойног хуруугаараа зурагтын удирдлага оролдож дууг нь нэмэхэд ач хүү нь уурсангуй булааж аваад буцаагаад намсгав. “Ус ирвэл яах юм, сонсогдохгүй шүү дээ” гэж эмээгээ зэмэлнэ.
Эмгэн мойног хуруугаараа зурагтын удирдлага оролдож дууг нь нэмэхэд ач хүү нь уурсангуй булааж аваад буцаагаад намсгав. “Ус ирвэл яах юм, сонсогдохгүй шүү дээ” гэж эмээгээ зэмэлнэ. Нас өндөр, сонсгол муу эмээдээ хатуу үг хэлэхээсээ хүү түүртэхгүй бөгөөд усны машин ирэх чимээ л өөрийнх нь бяцхан бухимдалыг тайтгаруулах учиртай. Хүү үе үе хашаан дээгүүрээ өндийж худаг руу харна. Ус хүлээж дугаарлан зогссон жаалууд урвагардуухан царайтай. Гудманд нь долоо хоног ус ирээгүй тул худаг дээр зарим нь хонон өнжин очерлож зогсоо. Гэхдээ худагт найдах хэрэггүй гэдгийг хүү мэдэж байгаа. Дэлгүүрийн лангуун дээрхи савласан цэвэр ус литр нь 4000 төгрөг, талх мянган төгрөг, харин ууттай самар 500 төгрөг хэвээрэй. Зарим айлын хашаан дахь гүний худгаас нойтон юм гарахаа болиод хагас жил өнгөрсөн.
Усны машинтай шагчин ирэхэд хүү хорин литрийн канистраа шүүрч огло харайн гарав. Социализмын үед шагийн архинд очерлодог шиг хүмүүс гуч машины ёонкосны урд “алалцана”. Усны шагчин литр усаа мянган төгрөгөөр үнэлжээ. “Чи одоо хүмүүсийг ингэж шулаад байхдаа яадаг юм” гэж хэл амтай хүүхнүүд шаагилдахад “ав гэж албадаагүй байх шүү, тэнэг авгай минь” гэж шагчин хэдэрлэнэ. Энэ гудамныхан авахгүй бол тоосоор булж давхиад нөгөө гудманд нь очиход ядах юмгүй. “Үр ач нар минь цаашдаа яана даа” гэж эмгэн халагласаар түрүүхэн өөрөөс нь булаасан удирдлагаа авч зурагтынхаа дууг нэмэх үед хүү ашгүй хоёр канистартай усаа барьсаар баяр хөөртэй орж ирэв. Мөнгөтэйнүүд нь зуугийн поошгонд дүүргэдэг бол эмээ хүү хоёрын чадал хорин литр ус. дөрвөн саяасаа ганц хоёр зуун мянгыг нь л хүртдэг гэдгийг хүмүүс даанч ойлгохгүй. Хотод ойрхон ус ундарч буй газар бүхнийг засаг хяналтдаа авч тусгай хамгаалалттай бүс болгожээ. Гуч машинаа тусгай хамгаалалттай бүст оруулахын тулд эхний даргад таван зуун мянгыг, дараагийн даргад саяыг, бүүр том даргад нь хоёр саяыг хахуульд өгөх шаардлагатай. Дарга нарыг арай гэж хахуульдаж усны машинаа “устай бүс” –рүү оруулсан ч гэсэн тайвшрах болоогүй. Одоо машиныхаа ёонкосыг дүүргэхийн тулд дахиад дор долоо хоног очерлох хэрэг гарна, зөндөө олон “усны шагладаг” машин ирсэн болохоор тэр. Мэдээж очерлох долоо хоногийн идэх хоол УУХ УСНЫ мөнгө хэрэгтэй. Тусгай бүсээс ирэх очих бензин, тос масло, дугуйны нөхөөс гэж бөөн мөнгө. Энэ мэт зардлууд нэмэгдсээр байгаад литрийг нь 900 төгрөгөөр зарахад л өөрөө шатчих гээд байдаг хэцүү хөдөлмөр.
Долоо хоногийн таван өдөрт нь ус тасардаг тул орон сууцны айлууд гэртээ том том канистр цуглуулж ус ирсэн дээр нь ахиухан юүлж авна. Зарим айлууд нэг өрөөгөө бүхэлд нь ганц ёонкост зориулна. “Манай иргэд усаа хэт их нөөцлөөд байгаа тул хэрэглээг нь хязгаарлаж долоо хоногтоо хоёр удаа өгч байгаа” гэсэн тайлбарыг нэг дарга нь зурагтаар ярьна. Долоо хоногтоо хоёр гуравхан удаа крантнаас гоождог ус нь заримдаа зэвтэй, заримдаа сонин өмхийдүү үнэртэй. Гэхдээ санаа зоволтгүй, манай дарга нар Сингапураас ус цэвэршүүлэгч төхөөрөмж оруулаад ирнэ. Тэрийг нь авч чадахгүй ядуувтар айлууд нь өмхий усаа уугаад, өмхий үнэртүүлээд явж байна биз. Зарим хүүхдүүдээс нүүрсний утаа, зарим хүүхдүүдээс усны өмхий үнэр ханхалж, баян айлын хүүхдүүд зугаатай цэнгэлтэй цэвэрхэн гүйлдэх дунд сургуулиуд. Сургууль дээр ч бас ус тасарна. Нойлын үнэр танар гэж авах юмгүй, шүдэнз арц хүжээр тэмцэнэ үү гэхээс хүүхдүүдийн өтгөн шингэнийг урсгачих боломжгүй. Арга ядвал нөөцөлсөн хувингаасаа зөөнө. Сэргэлэн бизнесмэнүүд хойд хөршөөсөө богоон богооноор нь байгаль нуурын усыг оруулж ирнэ. Бензин биш ус импортлох хэрэг гарна, Росвода гэдэг компаниас.
Туул гол шалбааг төдийхөн “урсана”. Сэлбэ гол бүүр нүд аньсан тул булдозероор баахан шороо овоолж тэгшлээд хэн нэг том дарга нь орон сууцны хороолол барих зөвшөөрөл өгнө. “Гол урсдаг байсан газар барилга барьж болохгүй шүү дээ” гэж хэдэн эрдэмтэд судлаачид нь гаслахыг дарга нь сонсохыг ч хүсэхгүй жаахан шаагилдаад л өнгөрнө. Удалгүй Сэлбийн дээр барьсан тансаг орон сууц нь суулт өгч эхэлсэн ч оройн мэдээний сенсаци болохоос цаашгүй, хэний ч буруу байхгүй. Ихэнхи иргэд нь нурах гэж буй шинэхэн байрнаасаа гарч төрийг буруутган жагсана, төр сайхан сэтгэлтэй тул нөхөн төлбөр хийнэ. Харин Сэлбэ голыг ширгээсэн буруутныг хайсаар эцэст нь “дэлхийн дулаарал” болохыг “тодорхойлно”.
Зиак зиак нэлээд муу ёрлочихлоо, уучлаарай найзуудаа. 2070 оноос бичсэн захиа гээд цэвэр усаа хэмнэх тухай сэрэмжлүүлэг маягийн нэг юм уншаад төрсөн сэтгэгдэл. 2070 ч биш нэлээд ойрхны ирээдүйд бидэнд тохиолдож болох хамгийн таагүйхэн зураглалыг гаргахыг хичээлээ. Туул гол, Сэлбэ гол, Улистайн гол, Дунд гол гээд нийслэл хотын минь дундуур цэнгэг сайхан голууд урсдаг байсан, одоо ч тасрахын даваанд буй. Аврахсандаа, уг нь шийдэж болмоор асуудал. Ямар нэг алтны уурхайгаас болоогүй, ямар нэг дэлхийн дулаарал ч биш байх, бид бүгдийн л хамаа намаагүй хэрэглээнээс болж амь нь тасарсан голуудаа аврахсандаа. Заавал төр ч биш хар мянган байгаль хамгаалах төрийн бус байгууллагууд, нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагууд минь анхааралдаа авч том ажил эхлүүлээсэй. Уг нь Сэлбэ гол арай ч тасарчихаагүй байгаа, эрэг дагуу нь баахан бургаснууд аваачаад зоочиход ямар ч арчилгаагүй өөрөө цэцэглээд ургачихаар чийглэг хөрстэй. Тэр бургаснууд нь хэдэн жилийн дараа эргээд голоо тэтгээд эхэлнэ шүү дээ. Харин архичид очоод хэвтчихгүй, ургасан бургаснуудыг нь түлшинд хэрэглэчихгүй байлгах дээр төр жинхнээсээ арга хэмжээ авах хэрэгтэй. Надад уг нь иймэрхүү санаанууд төрөөд л байх юм. Бусад хүмүүст ч бас гоё гоё санаа төрдөг биз. Санаагаа хэрэгжүүлэх тал дээр мөнгөтэй улсууд нь нэгийг бодоосой доо.
Бас нэг санаа хэлье. Орон сууцанд амьдардаг нэг хүний өдрийн дундаж хэрэгцээ 100 – 150 литр гэж тооцъё. Хамаагүй, зуун литртээ багтвал өдөртөө зуун төгрөг л өгөх хэрэгтэй, энэ хэнд ч хүндрэлгүй. Харин 200 литр хэрэглэвэл 200 төгрөг биш 1000 төгрөг төлөх хэрэгтэй. 300 литр бол 10 000 төгрөг, 400 литр хэрэглэвэл 100 000 төгрөг, харин 500 литр буюу өдөртөө хагас тонн ус дэмий гоожуулдаг нөхөр сая төгрөгний төлбөрт унадаг тийм тариф гаргавал баян айлын хүүхдүүд ч крантаа хэмнэдэг болно шүү дээ. Математик их баян, зөвхөн үржих нэмэх үйлдэл байдаг юм биш шүү дээ. Зуун литрээс хэтрүүлчихвэл бөөн мөнгө төлөх ёстой гэдгийг дор дор нь “ухамсарлуулахгүй” бол одоогийн тарифаар хэн ч крантныхаа усыг хэмнэхгүй л дээ.
Бодоод байхад би энд цэцэрхээд ч яах билээ, энүүнээс гоё гоё санаанууд сонгуулийн үеэр гарч ирдэг хойно, санаа бол хэнд ч төрдөг бололтой. Тэрийгээ хийхийг хэн ч завддагүй нь тоогүй.

Зочин
jm
uuganaa
murder
Зочин
Зочин
Зочин
Баяраа
Зочин
delgermaa
urna
wow.
ХУВЬСГАЛ
Olzi
хэт даврагч
мөрөн
Зочин
Мийгаа
Зочин
Нийтлэгч