ХҮНД ХЭРЭГТЭЙ ЮМ ХИЙЦГЭХСЭН ДЭЭ
Лэброн Жэймс, Дирк Новицки хоёрын өрсөлдөөн, дэндүү гайхалтай 3D кинонууд, ай под болон түүгээр сонсох тасарцан дуунууд.
Лэброн Жэймс, Дирк Новицки хоёрын өрсөлдөөн, дэндүү гайхалтай 3D кинонууд, ай под болон түүгээр сонсох тасарцан дуунууд. Америкчуудад баярлалаа гэж хэлэхгүй байхын аргагүй. Хачин дээрэнгүй зантай ч гэсэн шатахуунаа зарж байдаг оросуудад баярлалаа гэж хэлэхгүй байхын аргагүй. Ядарсан ардыг минь хямдхан хувцаслаж байгаа хятадуудад бас талархахгүй байхын аргагүй.
Капитализмын үндсэн дүрэм бол хүнд хэрэгтэй юм хийвэл мөнгө олдог. Хүнд хэрэггүй л бол хэчнээн хөдөлмөрлөөд ямар ч нэмэргүй. Тиймээс ч хонон өнжин хөдөлмөрлөдөг жирийн ажилчид нь бага цалинтай, олигтой хөлс урсгадаггүй захиралууд нь их орлоготой байдаг. Нэг төрлийн мөлжлөг боловч одоохондоо хүний адгуусан авирт хамгийн гайгүй тохирсон нь л тэр. Харин социализмын үед хөлсөө дуслуулан зүтгэж, хүн өмсөх өмсөхгүй нь хамаагүй таван мянган ширхэг эсгий гутал хийсэн бол гавшгайч медалиар шагнуулдаг байсан. “Чамайг бодвол хийсэн бүтээсэн юмтай хүн шүү” гэж дөвчигнөх хөгшидийн зарим нь үнэндээ хүнд хэрэггүй юм хийсэн гэвэл таягаараа цохиод авдаг юм болов уу.
Асуудлыг арга ухаанаар шийдэж чадахгүй үедээ ч юмуу, найдлага тасарч цөхөрсөн үедээ ч юмуу хүн духаа цоортол мянган удаа залбирч, эсвэл ямар нэг маань мэгзэмийг сая удаа уншдаг. Бас л хэрэггүй хөдөлмөр. Нэг өнчин хүүхдийг тордож чадахгүй, нэг архичин хүнийг ухааруулж чадахгүй мөртлөө “буян хийж байна” гээд төвд маанийг түм буман удаа унших манай лам нар тарган цатгалан хөдөлмөрч улсууд. Гэхдээ яахав, би ч гэсэн социализмд өсч хүмүүжсэн хэт атеист хүн биш болохоор цагаан сараар ном уншуулаад, заслаа хийлгэчихдэг л юм. Хийморийн сан тавьж хүний сэтгэлийг жаахан ч гэсэн тайвшруулна гэдэг хүнд хэрэгтэй хөдөлмөр л юм даа.
Ер нь хүнд хэрэгтэй юм гэхээрээ заавал нэг капитал бүтээдэг байх албагүй л дээ. Асашёорүг зодог тайлдаг жил хүмүүс хоорондоо жаал маргалдсан. “Нэг бөх зодог тайлаа л биз, юун сүртэй юм”, “Бөхчүүд ямар капитал бүтээдэг биш” гэх мэтээр зарим нэг нь тоймжиргүйхэн байсан. Үнэн л дээ, бөхчүүд тамирчид нийгэмд баялаг бүтээдэггүй. Угаасаа баялаг бүтээх зориулалтгүй. Гэхдээ Мэсси, Роналдо нарын хөлбөмбөг сая сая хүнийг “аз жаргалтай” болгож байгаа болохоор өөрсдөө ч мөн сая сая долларын орлоготой байдаг нь шударга наймаа мөн биз. Манай бөхчүүд ч гэсэн тэрүүхэндээ биднийхээ сэтгэлийг цэнгүүлдэг шүү дээ.
Шинжлэх ухааны үй олон салбар, урлагийн үй олон салбарууд гүнзгийрэн хөгжсөөр хүнд хэрэгтэйнүүд нь, за магадгүй “хүнд хэрэгтэй юм шиг санагдсанууд нь” үнэлэгдэж бусад нь аажимдаа замхарна. Хамгийн хэцүү шинжлэх ухаан нь хамгийн мундаг гэсэн үг арай биш. Энгийн тэтрисний зарим тоглоом ч гэсэн маш төвөгтэй хэцүү байдаг. Түүнийг давахын тулд тэтрисний тухай бүхэл бүтэн онол гаргаад, сургалт зохион байгуулж болно. Асар их хөдөлмөрлөж байж тэтрисийн мастер боллоо ч гэсэн хүнд хэрэггүй хөдөлмөр учраас үнэлэгдэхгүй.
Батотгон гэдэг мундаг доктор проффесор эмэгтэй байна. Зурагтаар цуврал тавин лекц уншиж байгаа юм чинь маш мундаг мундаг судалгааны материалууд туурвисан л байж таараа. Нөр их хөдөлмөр, ур ухаан зарж бидний хоосорсон тархийг гэрэлтүүлэх үйлсэд зүтгэж яваадаа итгэлтэй. Даан ч бусад нь итгэхгүй эсвэл ойлгохгүй.
Хүн өөрийн сонирхсон юуны ч тухай онол дэвшүүлж, зузаан ном гаргаж болно. Атмааны тухай онол хүртэл гарч ирж болно. “10 –ын Б гийхэн атмаанаа сольсон, 10 –ын В гийхэн овгороо унагаасан, одоо бидний ээлж болжээ манай ангийхаан. Энэ тухай бичсэн аугаа эрдэмтэн Нашыл Курамтоновын бичсэнээс иш татвал “...Атмаан гэдэг нь бусдыг оройлон толгойлж зодно хэмээн айлган сүрдүүлж, санхүүгийн бус аргаар эрхэндээ оруулахыг хэлнэ. Атмаан нь эрэгтэй болон эмэгтэй аль аль нь байх боломжтой...” хэмээсэн байдаг. Яахуу дээ атмаанд доль үсэрч байгааг нь ойлгож байна, тэглээ гээд тэнэгээ битгий гайхуулаачээ. Онол үз судал, атмаан биш юмаа гэхэд овгор гэдэг үгээ ойлгоод ав” гэх мэтээр цэцэрхэж бас болно. Атмаан судлалын эрдэмтэд нь мэдээж хэрэг олон бүтээл туурвисан тул өөрсдийн гэсэн хүрээтэй, зэрэглэлтэй, тодорхой хэмжээний санхүүтэй. Атмаан судлаачдынхаа дунд хэн нэг Нашыл Курамтанов нь аугаа, акул, том нь байж л таараа. Гол нь атмаан судлал ерөөсөө үнэлэгдэхгүй учраас том эрдэмтэд нь “хойч үе минь төрсөнгүй” гээд ихэд шаналах нь ойлгомжтой.
Хүн ойлгохгүй юмаа өвчтэй солиотойгоор нь дууддаг хойно, нийгэмд үнэлэгдээгүй олон зүйл бий. Үнэлэгдэхгүй гэдэг нь ерөнхийдөө мөнгөөр үнэлэгдэхгүй гэсэн үг л дээ. Урлагийн суут бүтээл туурвисан олон ч зураачдыг үнэ цэнэтэй юм хийснийг нь хүн төрөлхтөн хожим мэдсэн. “Мөнгө их олон юмны хэмжүүр болж чаддаг” гэж Баабар дарга нэг удаа тайлбарлаж билээ. Үнэхээр хүнд хэрэгтэй юм хийж байвал мөнгө чинь ороод л ирнэ, харин хөдөлмөрлөөд хөдөлмөрлөөд нэг л явж өгөхгүй байвал хүнд хэрэггүй юм хийж байнаа гэсэн үг. Хөдөлмөрлөхгүй байна гэдэг нэг эмгэнэл, харин хүнд хэрэггүй юманд хамаг хөдөлмөрөө барна гэдэг бүүр ч том эмгэнэл.
Үе тэнгийн залуус их завгүй хөдөлмөрлөдөг болжээ, энэ их сайны дохио. Гол нь хүнд хэрэгтэй юм хийж байна уу гэдгээ би ч чи ч, бид бүгдээрээ их сайн эргэцүүлэх хэрэгтэй байх. Хүн гэдэгт нь өөрийгөө ч оруулж болно шүү дээ. Судалж буй онолдоо бүх амьдралаа зориулж, сая доллараас биш, нээсэн томьёоноосоо таашаал авдаг математикчийн тухай сонсоо байлгүй.
Монгол улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2200 доллар боллоо гэж баярлацгааж байгаа. Хятадаас хоёр дахин, оросоос тав дахин, америкаас хорь дахин бага тоо л доо, гэхдээ л нэлээд өссөн үзүүлэлт. Үүнийгээ 12 сардаа хуваавал 180 орчим доллар. Хар үгээр бол нэг хүн сардаа 180 долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг буюу хэрэглэдэг гэж багцаалж болно. Үнэндээ бол автобусанд өгөх 400 төгрөг, үс засуулах 3000 төгрөг ч гэсэн ДНБ болж тооцогддог. Үсчин нэг удаа үс засахдаа 3000 төгрөгний бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлж байна гэсэн санаа. Бүгдээрээ хүнд хэрэгтэй хөдөлмөр эрхэлж байж энэ 2200 доллараа ахиулна шүү дээ.
Төрийн алба хүнд хэрэггүй олон ажилтнаар дүүрсэн мэт санагдана. Үндсэндээ нийгмийн үйлчилгээг үзүүлэх ёстой хүмүүсийн ихэнхи нь жинхнээсээ хүнд хэрэггүй хөдөлмөр эрхэлцгээнэ. Хэдэн авилгачид, шахаачид нь хүнд хэрэгтэй юм шиг харагдуулж өөрт хэрэгтэй зүйлээ л хийдэг бололтой шүү. Авилгатай тэмцэх газарт ч бизнесийн үгээр бол “том зах зээл” байна даа. Тэнд жинхэнэ хүнд хэрэгтэй хөдөлмөр дутагдаж байна. Элдэв шахаануудын тухай хэвлэлээр л шуугихаас өөрөөр яаж ч чадахгүй. Томоохон нь гэвэл Миат, Эрдэнэт, Төмөр зам. Багасахаараа хүнсний 4 ийн өмнөх явган хүний зам, замын гэрэлд өлгөсөн хиймэл цэцэг, цагдаагийн тоомсог гээд л урсаж өгнө. Улаан цайм нүдэнд ил нотлох баримт байхад яагаад зүгээр суугаад байдаг юм бол. Том гарууд нь “хэвлэлээр худлаа битгий цуураад бай, баримт байвал өгдөг газар нь өгөөд шалгуул” гэж тавлана. Ер нь бол наадмын начны найраа ч гэсэн нүдэнд улаан цайм ил байдаг, гэхдээ түүнтэй авилгатай тэмцэх газар энээ тэрээ гэж томрохгүй “Үндэсний бөхийн холбоо” нь хариуцлага тооцоод цолыг нь хураагаад авчихаж болдоггүй л юм байх даа.
Хүнд хэрэггүй хөдөлмөрлөж буй бас нэг бүлэг масс бол өнөөх зуун дөчин мянган оюутан. Талаас илүү хувь нь өөрсдийнхөө сонгосон мэргэжилд дургүй эсвэл лав дуртай биш. Талаас илүү хувь нь төгсөөд “эзэмшсэн мэргэжлээрээ” ажиллах боломжгүй. Ер нь бараг мэргэжил эзэмшдэг ч юмуу үгүй юмуу бүү мэд. Нэгэнт өөрөө зорьж сураагүй, шааааааал хэрэггүй хэдэн хичээл судалж хайран цаг заваа барна. Хувийн дээд сургуульд дөрвөн жил зөнгөртөж залуу наснаасаа бараад толгойдоо юу ч үгүй төгсөнө. Зорьж зүтгэж мялаалгасан дипломыг нь хүн тоохгүй, бас л нэг хүнд хэрэггүй хөдөлмөр эрхлэгч болж хувирна. Хүмүүжил муутай, өнгөнд дуртай зарим охид нь шууд л янхан болцгооно. Зөв л дөө, ядаж янхантаж явсан нь өөрт хэрэггүй хичээлд сууж цагаа барсанаас илүүтэйгээр хүнд хэрэгтэй хөдөлмөр юм даа. Харин яг зорилго зүрхээрээ сурч төгсөөд, хүнд хэрэгтэй юм хийж буй залууст Монголдоо хоёр гурван мянган долларын цалин авах боломж хаа сайгүй нээлттэй. Заавал их сургууль ч гэлтгүй адилхан.
Зарим оюутнууд асуудаг юм, “Багшаа энэ олон математик юунд хэрэгтэй юм бэ” гэж. Өөрөө сонгож элсээд, төлбөрөө төлчихөөд “энэ юунд хэрэгтэй юм” гэж асууна гэдэг утгагүй. Дэлгүүрээс талх авсан хүн “Энэ талх ер нь юунд хэрэгтэй юм” гэж асуусантай адилхан. Зүгээр л ямар ч хамаагүй дээд боловсрол эзэмшиж, хүний доор орохгүй гэж зүтгэхдээ дөрвөн жил хэнд ч хэрэггүй юм хийнэ гэдэг дэндүү хайран.
Дунд сургуулиа төгссөн хүүхдүүд дотроо их л өөдрөг сайхнаар бүгдийг төсөөлж буй байх. Дуулна уу, зодолдоно уу, сэтгэнэ үү, трактор жолоодно уу хамаагүй хүнд хэрэгтэй л юм хийгээрэй дээ дүү нар минь. Аааййй даа, ер нь бүгдээрээ л хүнд хэрэгтэй юм хийдэг болцгоохсон доо.

зочих
ббббббббббббббб
ббббббббббббббб
10000000000000000000000000000000000000000000000000
чэмка
j
Mnsuld
Mnsuld
sdfsdfsdfsdfsd
fddsf
Eebii
sss
Зочин
Зочин
spectator
spectator
asdsad
Зочин
chimge
Зочин
Зочин
www.1000zahia.com
www.1000zahia.com
www.1000zahia.com
hi
Зочин
Зочин
ganbat
Зочин
AZUL
Зочин
Mangas
negen
Адилхан тэнэг
Адилхан мангар
Зочин
МАНГАС
musi
Jemmie
Otgoo
Зочин
superman
Зочин
Зочин
Зочин
spectator
дэмийрэл
Зочин
Зочин
sn bn
Hi
Hi.
Wiseman
Зочин
Зочин
Зочин
Зочин