Хармсын авангард бичвэрүүд нас барснаас нь 20 гаруй жилийн дараа буюу 1960-аад онд л анх уншигчдын хүртээл болсон байдаг. Хэлмэгдүүлэлт, дайныг даван туулсан түүний цөөхөн нөхдийн нэг Яков Друскин Хармсын бөмбөгдүүлсэн байшингаас чемодантой гар бичмэлийг нь чирч гарган, 20 жил хүлээсний эцэст Францад дүрвэн гарсныхаа дараа цэгцлэн хэвлүүлсэн юм. Хармс 1970-1980 онд илүү өргөн хүрээнд уншигдан, барууны орнуудад хүртэл танигдсан байна. Түүний утгагүй дэмий, “тэнэг” гэмээр бичиглэлүүд тун ч этгээд хачин, бүр тухайн цаг үед бичигдсэн гэхэд итгэмээргүй авч одоо эргэн харахад Сталиний үеийн Зөвлөлт орны хэцүү бэрх амьдрал, өдөр тутмын улиг хоосон ахуй, ерөөс оршихуйн эрс тэс өнгийг зураглахад чухам л тохирсон хэлбэр шиг санагдана.