АРД ТҮМНЭЭ БОДОХ НЬ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЮУ?
Мэдээллийн салбар бол нийгэмд үйлчилж байгаа нэг төрлийн дэлгүүр юм. Манай энэ дэлгүүрт олон төрлийн бараа татаж авчрахгүй бол иргэд орж ирэхгүй.
Мэдээллийн салбар бол нийгэмд үйлчилж байгаа нэг төрлийн дэлгүүр юм. Манай энэ дэлгүүрт олон төрлийн бараа татаж авчрахгүй бол иргэд орж ирэхгүй. Худалдан авагчдыг өөртөө татахын тулд сонинууд янз бүрийн эрээн мяраан мэдээллийг лангуун дээрээ өрдөг. Бид лангуугаа "Зудад нэрвэгдсэн малчдадаа тусалъя", "Хөөрхий траншейныхан", "Асрамжийн газраас, эмэгтэйчүүдийн хорихоос, хүүхдийн колониос..." хийсэн ярилцлагууд, "Ард түмэн шатахуунаар хомсдлоо, ард түмний талхны, автобусны үнэ нэмэгдлээ, ард түмэн ядуурлаа..." нийтлэлүүдийг ярайлган өөрсдийгөө их хуралд нэрээ дэвшүүлчихсэн юм шиг "эх оронч бараа"-гаар дүүргэдэг.
Ингэж ард олон эх орноо гэсэн сэтгэл гаргах нь наанадаж сонины орлого ашиг, цаанадаж нийгмийн өмнө хүлээсэн иргэний үүрэг юм. Мэргэжлийн үүрэг зорилго ч гэж болно. Уг нь бол төрөөс хийх ёстой ажилд хувийн хэвшлийн мэдээллийн хэрэгслүүд хошуу дүрж байгаа хэрэг. Тэгвэл ирээдүйд нөхцөл байдал их өөрчлөгдөх төлөвтэй болж байна. Сэтгүүл зүйн хувьд гэхэд л "эх оронч" арга барилаасаа салахгүй бол цааш өсөн дэвжих нь байтугай хэрэг төвөгт ч орж магадгүй. Сэтгүүлч хүний нэг давуу чанар бол бусдаас түрүүлж шинэ юмыг олж мэддэг, тэр хэрээрээ нийгмээс түрүүлж сэтгэдэг чадвартай болчихдог. Тийм учраас орчин цагийн Монгол орны бодит байдалд яаж "дасан зохицох вэ?" гэдэг асуудал сэтгүүл зүйд тулгараад байна.
Юуны өмнө бидний нөгөө өмөөрөөд байдаг гол обьект ард түмэн маань байхгүй болчихож???. Хэрэв байгаа бол нийгэмд ямар ч ач холбогдолгүй хэсэг тэнд бий. СУИС-ийн дуулаачийн ангийн оюутнаас цөөхөн фэнтэйгээр сэтгүүлч ард түмнийхээ төлөө хэрхэн тэмцэж чадах юм. Байхгүй болчихсон ард түмний хоосон орон зайг төрөл бүрийн "эх оронч" хөдөлгөөнүүд, эрх мэдэлтнүүд, хөрөнгө чинээтнүүд нөхөн орж ирж би ч гэсэн, бид ч гэсэн ард мөн биз дээ гэх боллоо. Нэгэнтээ ангит нийгэм байгуулж үзэж хаширсан, одоо дахиад коммунизм байгуулахгүйгээс хойш тэдгээрийг яаж буруутгах юм. Хүнийхээ тоон талаас харахаар яах аргагүй л эргэн тойрон нуль "ард түмэн" нөгөө талд нь хэдхэн дарга, баян этгээд байгаад байдаг. Тэгвэл энэ нийгмийг, Монгол Улсыг хэн хөдөлгөж хөгжүүлж үүрч яваа юм гээд эдийн засаг талаас нь харахаар эсрэг тоо гарна. Банкинд байгаа мөнгөний хоёрхон хувь нь 2,6 сая ард түмний өмч гэж байна. Тэгэхээр 98 хувийн өмчийн эзэн ард түмэн энэ улсад сайн ч юм хийх муу ч юм хийх хамгийн их нөлөөтэй. Тэдэнтэй тулж ажиллаж, за ер нь шулуухан тэднийг хэвлэл мэдээллээр сайн долигонож өгч байвал энэ улс оронд бүтээл хийх чадамжтай юм даа. Тэгэхэд бид "Малыг малчдад" гэдгээс эхлээд хорин жил малчдын төлөө бичсэн. Мянган малтай болгоцгоосон. Одоо яваад очиход цайны сүү өгдөггүй юмаа гэхэд сонинг маань нэг ч удаа захиалаагүй. Захиалдаггүй юмаа гэхэд уншдаггүй байвал яахав. Хорин жилийн турш шүү дээ. Бидний нөгөө ядрах цагт түшиж тулах обьект гээд байгаа ард түмэн чинь энэ.
"Татвар төлөгчдийн мөнгөөр" гэдэг нэг сайхан хэллэг зах зээлийн сэтгүүл зүйд орж ирсэн. Өмхий төр засаг бидний мөнгийг хурааж авчихаад хийж байгаа царайг нь ээ гээд зөндөө л бичлээ. Яг нарийндаа бол дундад зууны үе шиг ард түмнээ хотойтол нь шулаад, дээр хэдэн нөхөд тансаглаад байгаа юм байхгүй. Эрдэнэтийн уурхайгаас олсон мөнгөөр гол ажлуудыг нугалдаг болохоос иргэн Доржийн ангийн бууны хураамжийг цуглуулж байгаад Баян суманд хар зам тавьчихсан юм биш. Одоо цаашид улсын мэдлийн хэд хэдэн уурхай ашиглалтад орвол хэл ам татлаад байгаа тэр татварыг авах нь нэрийн хор. Аа харин ланжгар том татвар төлөгч архичин, тамхичин, алтчин баян компаниуд бий. Бусад татвар төлдөггүй, ажил хийдэггүй хэсэг нь 21000-аа аваад зүгээр сууж байвал барав. Нийгмийг хөгжүүлэхэд нэмрээ өгдөггүй бол нэг саяулаа байгаад ч ард түмэн биш болчихож байгаа юм. Дөрвөн жил тутамд болдог сонгуульд л дэлхийн жишгийг дагаж санал өгүүлэхээр ард түмэн хэрэг болдог. Ард түмнээс цөмөөрөнгөөс нь саналыг нь авахгүй бол дарангуйлал тогтоолоо гээд гадаадынхан жаахан дурамжхан байдаг болтой юм билээ. Бүр аймшгийн мангас гарч ирээд түйвээгээд унахгүй бол тэр ард түмний санал сонгууль гэгч шоу ч анхаарал татахаа болиод байна.
Яагаад гэхээр нийгэмд идэвхгүй нонж дорой боловсролгүй хэсгээс санал авснаас аваагүй нь бараг дээр үзэж байна. Зүгээр сахилгагүйтээд хэнийг ч хамаагүй дугуйлдаг, шил архи, мөнгө өгвөл тэр өдөр яахаас ч сийхгүй нөхдүүдийн үзэл санааны сонголтод найдах аргагүй.
Аливаа зүйлийг бодит байдлаар хардаг, нийгэмд нөлөөтэй хэсгийнхэн ард түмний талаар өөр бодолтой явдаг. Тэр үй олон мунхаг хүмүүсээс сайн юм хүлээж битгий цаг заваа алд. Хэрэнд нь таарсан жижиг дунд үйлдвэр байгуулж өг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дүр үзүүл. Бага сага мөнгө, хувьцаа олго. Харин ажил хийж байгаа бусдадаа битгий саад болоод бай. Гал алдаж энд тэнд юм шатаачих вий. Цагдаагийн тоог олшруулж, шоронгийн ханыг зузаалаад авчихвал ард түмний асуудлыг үндсэндээ шийдсэнтэй ялгаагүй гэж үзэж байна.
Гэхдээ ард түмэн гээч нь бүгдээрээ тэнэг биш болохоор энд тэнд бухимдаж босч дэвхэцмээр санагдана. Тийм моментыг үргэлж анаж байдаг энэ сэдвээр бизнес хийдэг мэргэжлийн эх орончид тавиад очно. Тэмцлийн удирдагч болон уухай хашгиран манлайлна. Одоо нээрэн тийм цөхрөлтгүй эх оронч юм уу, шоучин гар юм уу гэдгийг ялгахаа больтол ханшийг нь унагаж орхив. Нэг ёсондоо ард түмэн өөрөө өөрсдийгөө энэ олон хэрэгтэй хэрэггүй хөдөлгөөнөөр устгаад хаячихаж байгаа юм. Мэдээллийнхэн бид бүр ангайцраад ард түмнээ өмөөрөөд байна уу аль эсвэл өөр эрх ашигт үйлчилчихэв үү бүү мэд.
Манай өнөөгийн улс төр, нийгэм ийм ярвигтай, төвөгтэй болчихоод байгаа юм. Тэгэхээр бид юуны түрүүн алдагдсан ард түмэн маань хаана яажшуухан явааг олмоор байна. Байдаг бол тэдэндээ хүрч үйлчилмээр байна. Бидний буруу ч их л байгаа биз. Ядаж олигтойхон юм биччихгүй гээд шүүмжилж байна. Одоо хэвлэл захиалга явагдаж байна. Хэвлэлүүдийг захиалж уншиж байгаач. Сонинууд нэг үеэ бодвол балай юм бичихээ бараг больчихсон ш дээ. Орчин цагийн айхтар боловсролтой цаг үеэ мэдэрдэг залуус орж ирж байгаа. Хэвлэл бол ард түмэн төр засаг хоёрын дунд байдаг тэднийг хооронд нь холбож өгдөг гүүр нь байгаа юм. Энэ гүүрийг хоёр талаас нь нураах гээд зүтгэж байна. Ялангуяа ард түмний зүгээс ямар ч дэмжлэг алга. Тэд мэдээллийг зүгээр олоод уншчихвал л болоо. Мөнгө төгрөг хандив одон медаль нэхээд байгаа юм биш. Гадуур нэг түм (10000) хүрэхгүй захиалагчтай сонин хэвлэлүүд байдаг гэсэн. Хүмүүс хэвлэлд тийм цөөн хандаж байна. Тийм цөөхөн захиалагчтай хэвлэлүүд ард түмэнд найдахаа больж мөнгөтэй хэдэн нөхдийг бараадах, эрх мэдэлтнийг тойгдох нь аргагүй шүү дээ.
Сая дизель түлш дуусахад колонкоос томчуул байгааг нь мөнгөөр зодоод ачаад явчихаж байна. Монголд хэрэглэж байгаа дизель түлшний 90 хувийг хэдхэн том уул уурхай хэрэглэдэг. Мянга түмэн "поортер"-ууд 1400-гийн түлшиндээ татганаж байхад нь хэдэн баячууд орж ирээд л нэг нугалж үнэ буулгах биш өсгөөд авчихаж байна. Зах зээлийн ханшаар бол бөөнд нь хямдхан авах нь аль алиндаа ашигтай байдаг биз дээ. Тэгвэл бөөнд нь бүр илүү үнээр авъя гэхээр колонкийн эзэн тэнэг л биш бол за гэх нь зүй. Эндээс юу харагдаж байна. Ард түмэн тийм өчүүхэн юу ч биш болчихсон байгаагийн наад захын жишээ. Түлш ховордлоо гээд том ажлууд зогсоогүй тэр байтугай гудамжны ачаалал багассангүй. Ард түмний тоо олон байсан ч нийгмийн том бүтээн байгуулалтын дэргэд тэдний амин зуулгын авто машин ямар хэрэгтэй юм. Картын түлш ард түмэнд өгөхөөс залхсан колонкийн эзэн нэг авгай зурагтаар "Та нар явган яваач" гэж загнаж байна лээ. Үнэн ш дээ. Одоо томцуулд яваандаа ард түмний хэрэг байхгүй болсоор байна. Барилгаа хужаагаар бариулчихна. Гэрээ филиппинээр харуулчихна. Махаа Австралиас зөөж идэж байна. Монгол орны баялаг, эдийн засаг, бизнесийн салбарыг хуваагаад авчихсан. Тэдэнд одоо ард түмэн ямар ач холбогдолтой вэ? Ганцхан өдөр хэрэг болдог ард түмний сонгуулийг нь яаж л бол яаж луйвардах арга бий. Жаахан мөнгө л орно биз.
Энэ бол хатуу ч гэсэн үнэний хувьтай. Уг нь бид та нараас л төрөн гарсан болохоор хайрлахгүй байж чаддаггүй юм. Үнэний дуу хоолой болсон шударга хэвлэлийг хүрээлэн уншиж байвал төр ба ард түмэн хоёуланд нь хэрэг болж, ирж очдог гүүр чинь болох ач холбогдолтой. Нийгмийг яг ингэж хардаг үздэг тоймлодог субьект хэвлэлээс өөр хаана ч байдаггүй бөгөөд бусад нь өөрсдийгөө л гэдэг.

baynaa
хаха
зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
сохроор бишрэгчдэд
Gangaa uragsha
delgermaa
Зочин
Зочин
Зочин
бөа
thanks
thanks
Unen helj ee...
edu
Зочин
зочин