Б.БАТБААТАРЫН ХЭЛЭЭД БАЙГАА “ЦАЛИНТАЙ ЭЭЖ”
Энэний өмнөх Их хуралд гишүүн байсан Батын Батбаатар ”Хүүхэд бүрт мөнгө олгох замаар эхчүүдийг цалинтай болгох” хуулийн төсөл боловсруулаад нэлээд зүтгүүлж байсныг олон хүн мартаагүй явдаг.
Энэний өмнөх Их хуралд гишүүн байсан Батын Батбаатар "Хүүхэд бүрт мөнгө олгох замаар эхчүүдийг цалинтай болгох" хуулийн төсөл боловсруулаад нэлээд зүтгүүлж байсныг олон хүн мартаагүй явдаг. Ямартай ч эмзэг давхаргынхан сар болгоны 10000-аараа хэсэг амьдарчихсан юмдаг.
Харин 2008 оны сонгууль эхлэхэд эрх баригчдын иймэрхүү популист амлалт хэрээс хэтрэн хүүхэд шуухад, хөгшин залуу гэлтгүй бүгдэд нь сая саяар хувь хишиг түгээнэ гээд хавтгайруулж замруулсан билээ. Одоо тэр амласнаа биелүүлэхийн тулд мөнгөний ханшийг зогсоо зайгүй унагаж байх шиг байна.
Зүгээр сууж байгаад аль нэг намд саналаа дугуйлсны төлөө долоон оронтой тооны мөнгө өгч авалцана гэдэг бол яавч эрүүл биш үзэгдэл. Үүнийг Ерөнхийлөгчөөсөө эхлээд зэмлэн буруушааж ийм утгагүй амлалтаар улс төрд орж ирэхийг хориглож байна. Нэг үеэ бодвол төр засаг мөнгөн хуримтлалын олон эх үүсвэртэй болчихож. Одоо Таван толгой зэрэг уурхайгаас иргэн бүрт эрдэнэсийн хувь түгээх тухай ярьцгааж байна. Ярианы цаад утга нь дахиад л баахан популист амлалт, нийтийн юмаар хүүдэгнэсэн өгөөмөр улстөрчдийн цуглуулга бий болно. Эцсийн үр дүн нь эх орондоо шатахууны үйлдвэр байгуулчих сэтгэлгүй, сонгогдсон тойрогт нь хар зам тавьж байвал улс орноо харьд худалдахаас ч сийхгүй нөхдүүд төрд ороод ирдэг. Сөрөг хүчингүй "юм өгдөг дандаа сайн хүмүүс" пиг дүүрчихээр улс орон маань аав ээжийнхээ эзгүйд гэрээ буулгаж байгаа жаалууд шиг эзэнгүйрнэ.
Сонгогчдыг тэдгээр сайн хүмүүсийн төлөө гараа өргөхөөс өөр хариуцлага хүлээлгэхгүй, ядаж хашаандаа ганц мод тарь гэхгүйгээр ийн бордож, тордох нь арай утгагүй юм. Энэ олон амлалт, орон нутгийг хөгжүүлэх төлөвлөгөө, өглөг хишиг дотроос илүү утга учиртай нь Батбаатарын хөөцөлдөөд байгаа "Цалинтай ээж" гэсэн санааг хэлэх байна. Үнэхээр амь зуух нөхцөл нь бүрдчихээд байгаа бол Монгол нутагт Монгол хүн ойрын хугацаанд таван саяулаа болох шаардлагатай. Дэлхий дээрх туурга тусгаар 200 гаран орнуудаас манайх шиг хоёр сая гаруйхан хүн амтай улс гэж бараг байдаггүй. Байдаг бол тэр нь хэн нэгэн тэрбумтны эсвэл хааны хувийн өмчийн улсууд юм. Улаанбаатарын ойролцоох уулын амуудыг авчихсан нөхдүүд шиг тийм цөөхүүлхнээ амьдардаг вант улсуудыг, мөн хүн нь хэрээс хэтэрсэн Хятад гүрнийг дуурайцгааж болохгүй. Тэнд дөрвөн эмээ өвөө, зургаан том хүн дундаа ганц хүүхэд гарган дүнсийцгээнэ. Харин бидэнтэй адилхан амьдралтай гариг дээрх бусад хүмүүс шахцалдах тусам улам хөгжиж сонирхолтой амьдарцгаадаг.
Бидний өмнө яаж өнөржиж газар нутгийнхаа эзэн болох вэ гэдэг асуудал сүүлийн үед босч ирлээ. Улаанбаатарыг 250 мянган хүнтэйгээр л төсөөлж, төлөвлөж байсан цаг саяхан. Тэгвэл одоо хоёр сая байсан ч багтахаар барах уу улам хөгжиж, тэр мөрөөдлийн гоё гадаад ертөнц энд өөрөө хүрээд ирэв. Монголчууд гадаа гарч эр, гэрт орж эм болон бүхнийг ганцаараа, хэдүүлхнээ хийсээр эргэлдэн цагийг бардаг байсан. Одоо тэгвэл олуулаа болох тусам үйл хөдөлмөр дагнасан хэлбэрт шилжиж амьдрал сайжирч, ашиг орлого нэмэгджээ. Монголын үрс маш олон байх өөр олон учир шалтгаан бий.
Харин төрөөс үүнийг хэрхэн дэмжих вэ? Хүүхэд өсгөж хүмүүжүүлэхийг төрд ажиллаж байгаатай дүйцүүлж үнэлээд 16 нас хүртэл нь улсаас цалин өгдөг болцгооё гэж Батбаатар хэлээд байгаа юм. Зүгээр сууж байгаад хишиг авах , Монголын нэг иргэнийг насанд хүргэж өгөх хөдөлмөр эрхлэх хоёрт их ялгаа бий. Хамгийн залхуу муу ээж байлаа ч гэсэн хүүхэд нь муу хүн болж хүмүүжлээ ч гэсэн энд их бага хөдөлмөр шингэсэн байж таарна. Энэ бол ажлын асар том талбар дээр явагддаг нөр хөдөлмөр гэдгийг эрчүүд ерөөс анзааралгүй өдийг хүрсэн байдаг. Тэр хөдөлмөр, урманд нь үнэлгээ өгч яагаад болохгүй гэж. Энэ санааг улам төгөлдөржүүлж хуульчлан эхчүүдийн төрийн байгууллага байгуулсан ч болох юм. Олон хүүхэдтэй эмэгтэйчүүд хувийн болон улсын байгууллагад ажиллахаас гадна түүнээс дутахгүй цалин авдаг давхар байгууллагад хамрагдан тэндээс зөвхөн алдарт эхийн одон авдаг бус бусдын адил эрх үүрэг, хариуцлага хүлээх. Олон нийтийн сайн дурын ажиллагааг халж, албан ёсны цалинтай, шат шатны удирдлагатай, нийгмийн болон бусад даатгалд хамрагдсан, чиглэл зорилго бүхий албан газар болгон хувиргах юм. Эхчүүдийн олон хүүхэд өсгөж хүмүүжүүлэх хөдөлмөрийн үнэлгээ тарифыг гаргаж, хүүхдүүдтэйгээ тулж ажилласнаараа төрийн албанд томилогддог, үнэлэгддэг жишиг тогтоомоор байгаа юм.
Манайхны дунд "Хүүхэд цувуулаад хамаг залуу насаа барлаа" гэсэн хэллэгийг халтал дорвитой арга хэмжээ авахыг хэлээд байна. Олон хонь өсгөж сайн малчин болох бус олон иргэн бэлдэж өгснийхөө төлөө хөдөлмөрийн баатар болдог, гавьяа байгуулсан хэн нэгний багшаас гадна эх нь бас алдрыг нь хуваалцдаг, олон хүүхдийг зөв хүмүүжүүлсэн ээж орон нутаг хийгээд УИХ-д сонгогдох гол шалгуур нь байдаг гэхчилэн ээжүүдийн амь биеэ хуваан байж үр удмаа өсгөсөн ачийг өргөж өгөх хэрэгтэй юм. Ингээд ирэхлээр эх байх ухамсар хариуцлага нийгмийн идэвх сэргэж ирнэ. Зөвхөн УИХ-д эмэгтэй гишүүдийн орон тоог нэмэх тухай ярих биш төрийн гурван өндөрлөгийн нэг нь зөвхөн эхчүүдийн дундаас шалгарсан тусдаа байгууллага байсан ч яадаг юм. Орон нутгийг Иргэдийн хурлын дарга, Засаг дарга, Өрлөг эх гэсэн гурван гол удирдлага эрх барьдаг, эхчүүдийн төр төлөөлсөн салбар нэгж шүүх хууль, эрүүл мэнд боловсролын болон бусад байгууллагад сууж өгөх зэргээр өөрчлөхөд болохгүй юм байхгүй. Хэтээсээ монголчууд эхчүүдээрээ заалгаж зааварлуулсаар ирсэн уламжлалтай.
"Монгол мал" хөтөлбөр гэхээр л орон нутаг бүрт хуц, ухна шиг төрийн төлөөлөгч тавьж чаддаг мөртлөө ээжийн тухай нэг сайхан дуу дуулахаас цааш хэтэрсэнгүй. Малаа болохоор тавин сая хүргэчихээд хүнээ таван сая ч болголгүй мөхөөж яаж болно оо. Ээжийг малтай барьцах болтол нь доош хийж байгаа нь төрийн буруу. Төрд тунараад байгаа тэр их сул мөнгөө өөр хэнд ч биш ээждээ аваачиж өг өө. Өгөхдөө албан тушаал эрх мэдлийн хамт өгсөн шиг өг. Тэгэхгүй бол наад улс орон чинь хорогдоод дуусах нь. Энэ бол популист амлалт биш улс эх орны эрх ашиг юм.
Чингэлтэй дүүргийн иргэн Б.Батбаатарын саналыг олон хүн дэмжих болов уу гэж найдаж байна.

Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
OK
Зочин
Зочин
СарантуА
Зочин
zochin
demjlee
jjj
Ok Ok
Zochin
Зочин
Зочин
chanar
зочин
Gold
pampers
Зочин
lotus
зөв
Hihi
Зочин
Зочин
Зочин
Зочин
Хаха Хэхэ
Хаха
Зочин
х