ХИТМЭНИЙ ӨЧИЛ
Г.Аюурзана (МУСГ. Яруу найрагч. Сэтгүүлч) саяхан ”Үндэсний шуудан” дээр ярилцлага өгсөн байна билээ.
Г.Аюурзана (МУСГ. Яруу найрагч. Сэтгүүлч) саяхан "Үндэсний шуудан" дээр ярилцлага өгсөн байна билээ. Бестселлер бичдэг хүмүүс бол жинхэнэ зохиолч биш. Ийм алдрыг зөвхөн ашиг олсон талаас нь харж үнэлсэн байдаг. Сүүлийн үед уншигчдын тоо олширч байгаа нь сайшаалтай. Гэхдээ ихэнх уншигчид жинхэнэ хэрэгтэй сайн зохиолыг танихгүй байгаа нь харамсалтай. Заавал тийм чиглэлийн ном унш гэж тулгаж болохгүй ч тэд ихэвчлэн шалдар булдар, эсвэл суртал ухуулга ханхалсан номонд хууртан ухааны цараа таниулах юм гэжээ.
Саявтар монгол хэлнээ орчуулагдан гарсан АНУ-ын зохиолч, сэтгүүлч Жон Перкинс гэдэг хүний өөрийн амьдралаас сэдэвлэн бичсэн "Хитмэний өчил" хэмээх номыг уншиж үзэв үү гэх хэд хэдэн "боломжийн" хүнтэй тааралдлаа.
Орчин цагт баримтат, болсон явдалд тулгуурласан бүтээлийг хүмүүс унших болсон. Тэр нь ч зөв л дөө. Перкинс гэгч нөхөр энэ дагуу л өөрийн туулсан амьдралаа жаахан гөлөлзөж байгаад бичсэн мэт сэтгэгдэл төрнө. Муухай Америк, новшийн капитализмын булайг энэ номон дээр дэлгэж байгаа юм. Ном уншиж байгаагүй одооны залуучууд л шогшроод байгаа болохоос ийм сэдвийн зохиол социализмын үед ёстой вагон вагоноороо хураалттай байлаа. "Капитализм баабаа" тухай энэнээс гоё үнэмшилтэй шидээврүүдийг сонирхъё гэвэл хуучин ЗХУ-ын үеийн Оросын уран зохиолд хангалттай бий.
Хитмэнд юу гэж өчиж вэ? Зохиолын баатар маань Америкийн зүүн эргийн хөдөөний тосгонд өсч торнисон. Шинэ Англи гэгддэг удам муутай цагаачдын гурав дахь үеийн гаралтай боловч хөдөөний тариачдын дунд арай зиндаа дээгүүр байсан тул багаасаа нэр төр алдар гавьяанд дуртай болсон нэгэн. Тэгээд эцэг эх нь овоо гайгүй сургуульд оруулсан чинь Иранаас цагаачилж ирсэн өөртэй нь адил давилуун, бас хүүхэмсэг Фархад гэгчтэй нөхөрлөн нохойн замаар орно.
1960-70-аад оны Америкийн Вьетнамтай дайтаж байсан үеийн амьдрал л даа. Мань эр цэрэгт татагдахаар боллоо. Америк залууст энэ нь үхэл гэсэн үг. Эцэг эхийнхээ үгэнд оролгүй сургууль соёлоо хаячихсан шоучин бацаанд нэгэн сонин ажлын санал үерхдэг хүүхэн Эннийн садангаар нь дамжин ирэв. Мань эр ч хэд хэдэн удаа ярилцлагад ороод цаад газрын хайж байсан дүр мөн болохоо таниулжээ. Түүний хийх ёстой ажил нь гадаадын хөгжил буурай оронд "сайн санааны ажилтан"-аар томилогдон очиж мэдээлэл цуглуулах тухай. Тэр үед америкчууд Латин Америкийн орнуудад илрээд байгаа нефть зэрэг байгалийн баялагт нөлөөллөө тогтоохын тулд янз бүрийн хувилбарын бодлого явуулж байсан. Үүнийгээ зарим хувийн хэвшлийнхэнд даатгадаг байсан эсвэл хувийн хэвшлийнхэн өөрсдөө сайн дураараа "Бид наадахыг чинь гялалзуулаад өгье" гэж Засгийн газартаа санал тавьдаг байжээ. Амазон мөрний эх, Андын нурууны хярд орших туйлын бүдүүлэг хоцрогдсон орон Эквадорт мань эр очсоноор хитмэний гараагаа эхэлжээ. Амьдрал хүнд энэ бүс нутагт хөдөөний хүү тун ажрахгүй ажиллаж, мэдсэн сонссон болгоноо цаад газартаа дамжуулан итгэлийг нь олж чадав. Энэ мэтчилэнгээр цаашид эдийн засгийн чиглэлийн том том төсөлд хэрэг болох баримтууд цуглуулах ажлаар Саудын Арави, Иран, Панам, Индонези зэрэг дандаа үл бүтэх орнуудад урт богино хугацаагаар очиж ажилласан байдаг. Ингэж хөлсний тагнуулч маягийн ажил хийж явах зуураа Америкийн улс төрийн нууцад заримдаа нэвтэрч байсан бололтой юм билээ. Мэдээж өөрийнхөө амьдралыг бичиж байгаа болохоор зохиолч амьдрал тэмцлээ ариун гэгээнээр илэрхийлэх нь зүйн хэрэг. Гэвч номонд гарч буй үйл явдал түүний дараахь үр дүн энэ тэрийг нь эргэцүүлж бодохоор энэ хүн өөрөө их олиггүй нөхөр байсан нь анзаарагдана.
Америкийн төр засагтай огт хамааралгүй ажилладаг хэсэг нөхөд Саудын Арави хэмээх нефтиэр хахсан газарт очиж байгаа юм. Газрын тосноос олсон мөнгөө хаана шингээхээ мэдэхээ байчихсан хэдэн язгууртны эрх мэдлийг найдвартай хамгаалах аргыг зөвлөнө. Тэр нь Америкийг түших ганц гарц юм. Хариуд нь Америк руу түүхий эдээ худалд. Америкчууд түүхий эдийн төлбөрт орчин үеийн хурдны зам, компьютер, гял цал дэлгүүр, тансаг зочид буудал, хаа ч байхгүй хүүхдийн диснейлэнд зэргийг барьж өгч хөгжүүлнэ гэсэн мастер төлөвлөгөө гаргана. Ингээд газрын тосноос олсон сул мөнгө эргэлтэнд орж, цөл дэх энэ орон нүд ирмэхийн зуур барууныг гүйцээд ирнэ гэж ятгажээ. Нээрэн ч тэгсэн юм. Хаа хаанаа ашигтай ийм сайхан ажил хийгээд өгсөн хитмэнүүдэд Америкийн засаг буруу өгч чадсангүй. Хитмэнүүдэд Засгийн газраас даалгавар өгдөг байсан гэж зохиогч бичээд байгаа юм. Гэхдээ түүнийгээ барин тавин нотолсон баримт энэ номонд байхгүй. Харин цагаа тулахаар гадаад оронд явуулж байгаа буруу бодлогын золиос хитмэн дээр буудаг гэсхийгээд орхижээ. Жорж Бушийн засаглалын үед Буш Саудын Аравитай хувийн харилцаатай байсан. Саудчууд Осама бин Ладен зэрэг террористуудыг давхар санхүүжүүлж эрх мэдлээ хадгалдаг байсан. Саудчуудын дэмждэг Алан хядах байгууллага Америкийг бөмбөгдсөн. Тэгэхэд ч Буш Саудчуудыг буруутгаагүй нь хувийн компанитай нь холбоотой гэж байнга яригддаг сэдвийг энд дурдсан байна билээ.
Тэр хитмэнүүд гэдэг нь энд тэндхийн ядуу орнуудыг судалж авлигач, шуналтай хэсгийг нь өөд татаж, улмаар төр засгийн эрх мэдэл авахад нь далдуур туслах ажлыг хийдэг аж. Тэгээд дараа нь асар том хөрөнгө оруулалт хийн урт хугацааны зээл өрөөр баглаад авна. Дараа нь уг улс дампуурч өрөө төлж дийлэхээ болихоор нь төр засгийг ятгаж танк оруулдаг гэсэн утгыг л энэ номонд хэлээд байгаа юм. Ийм бурангуй бодлогыг дэлхийн найман том гүрэн үгсэн хийж бусдыг дарлан мөлжиж суудаг юм шүү дээ гэж учирлажээ. Ийм муухай ажлыг биднээр хийлгэчихээд дараа нь жийчихлээ гэсэн гомдол юм. Мань хитмэнүүд Иракийг Сауд шиг болгох гээд баахан хөрөнгө хаясан. Хуучин арга нь явахаа байхаар нь дараагийн арга хэмжээ цэрэг оруулах ятгалгыг өрнүүлсэн. Тэр нь ч нуран унаж одоо бүрмөсөн дампуурсан юм уу гэлтэй гаргалгааг энд өгүүлжээ. Тэгээд номоо улам үнэмшилтэй болгохын тулд "Энэ бүгдийг би улайтал нь бичлээ шүү" гэж хэд хэдэн удаа рекетэлсэн гэжээ. Тэр болгонд эрх баригчид надад шан харамж өгөөд байсан. Сүүлдээ миний тэвчээр барагдан шударга бус явдалдаа цэг тавин энэ бүхнийг "зоригтой"-гоор өгүүллээ гэж номоо өндөрлөдөг. Хүсвэл хэнийг ч, аль нэг орны эзэн хаан, удирдагчийг хүртэл юман чинээ бодохгүй егүүтгэж орхидог гэж зохиогч өөрийн төр засгаа илчлээд байгаа юм. Тэгсэн атлаа энэ бүх нууцыг нь дэлгээд байгаа мань нөхрийг болохоор яах ч үгүй, ном нь чөлөөтэй борлогдож байхад хэн ч саад хийхгүй, харин ч бүр "Нью-Йорк Таймс" сонины шилдэг шагнал аван мандаад байгаа нь уг зохиолыг үнэмшилгүй болгож орхив. Түүний бүлт бүлт бичээд байгаа улс төр, эдийн засгийн олон улс дамнасан алуур үнэхээр бодитой юм бол энэ нөхрийг юу гэж ингэж зүгээр байлгах вэ. Г.Аюурзанын хэлээд байгаачлан ийм номондоо таарсан уншигчид манайд ч, Америкт ч адилхан зөндөө байдаг л байхгүй юу. Аливааг өөр өнцгөөс нь харж эсэргүүцсэн, дан чөтгөр, янхан бичсэн ном сонин хэзээний л гүйлгээ сайтай.
Ардчилсан орон болгон сөрөг хүчинтэй. Сөрөг хүчнүүд нь сонгуулиар энэ байтугай мэдээлэл цацдагийг бид мэднэ. Тийм л мэдээллүүдийг цуглуулж аваад өөртөө наан "эхлэн уншигч" нарт зориулаад биччихээр бестселлер бололгүй яахав. Социализмын үед Зөвлөлтийн хэвлэлүүдээр манайд ч ялгаагүй дандаа л гарч байсан мэдээнүүдийг хөөрхөн эвлүүлээд ийм "сайхан ном" хийчих гэж. Энэ ч бас овсгоо шүү.
Энэ номыг олж уншсан шинэ цагийн хүүхдүүд "Америк ямар балиар юм бэ. Тэд нар манайд уул уурхай нээх гээд яваад байгаа чинь цаанаа далд учиртай юм байна. Удахгүй цэрэг нь орж ирээд бөмбөгдөх юм байна л даа" гээд айчихсан явна. "Бээстсээллэр" ном уншсаны ач холбогдол ингэж гарч байна. Ном унших ийм хэрэгтэй ажгуу.
Энэ сэдвийн хүрээнд зохиогдсон өөр олон номыг сүүлийн үед хаа нэгтээгээс идэвх зүтгэл гарган санаачилгаараа орчуулж өгч байна. За тэр харав уу. Америк америк гээд байсан алив тэгээд. Ийм л байна ш дээ. Эргэлзээд байвал дахиад ийм арван хэдэн ном орчуулчихсан байгаа...
Ер нь том гүрнүүд эрх ашгаа буурай оронд тулгадаг нь үнэн. Тэрхүү тулгалтын цар хүрээ нь манай хоёр хөршийн бодлогын үр дүнгийн дэргэд дэндүү хээнцэрдэнэ. Юун нялуун юм гэмээр проблемуудыг сүржигнэн бичжээ. Номонд дурдагдсан тэр хохирогч улс орнууд нь хатуухан хэлэхэд тэгж байхдаа таарсан дуракууд л даа. Түүнээс манайх шиг цөмөөрөө бичиг үсэгтэй, улс төрийн өндөр мэдрэмжтэй, ардчилал эрүүл байдлаар хөгжсөн ийм орныг захын нэг сайн санааны холбооны, үүргэвч үүрсэн есүсчин ирээд бужигнуулна гэж юу байхав. Сүүлийн үеийн зарим нэг орчуулгын номны ард хөөрхөн үзэл суртлын ухуулгууд яваад байна уу гэж хардахад хүрээд байна. Одооны хүүхдүүд мэдэхгүй болохоос бидний үед капитализм, түүн дотор Америк муухай гэсэн ухуулгыг өдөр болгон зохиодог байсан юм. Бүгд худлаа гэдгийг очоод мэдчих вий гэж энэ замыг үргэлж хаадаг нуудаг байлаа. Гэтэл хорин жил өнгөрөв үү, үгүй юу энэ суртал ухуулга дахиад амилах гээд байх юм. Бүр зохион байгуулалтанд орчихсон ч юм шиг. Өөр бас бус коммунист угшлын юмнууд ч эргэж амь ороод, ямар аймаар юм бэ.

nym
Зочин
Зочин
TheCiLia1
eooe
sdfsdfsdf
unshigch
delgermaa
Зочин
Зочин
genee
wisewoman
Unshigch
Er n yadiin
zochin
zochin
*****COMPUTERSHOP mn***** АМЕРИКААС СУПЕР ПРОЦЕСС
Зочин
Зочин
Xman
Зочин
Зочин
Зочин
Зочин
TAALAGDSANGUI
Зочин
сэтгүүлч болсон биен тамирч гангаа гуай
Зочин
Zochin
ЛЮМПЕНД
Mongol xvv
gangaa
Тэнүүн
Зочин
Зочин
unshsan hun
Зочин
Зочин
Зочин
АНУ бол террористууд
Зочин
Зочин
Зочин
Wiseman
гангаа мин дээ
Kikarika
Зочин
Wiseman
ЁСТОЙ ГОЁ ХЭЛЖЭЭ
Manduul
Зочин
Bechtel
Зочин
chi bolio
Зочин
hehe
hehe
Wiseman
Wiseman
Wiseman
Зочин
Зочин
Wiseman
зочин
Зочин
Зочин
S
Mishka