Урвагч
Өнгөрсөн онд монголчууд бидний дундаас нэгэн “урвагч” төрсөн билээ. Урвагч урвагчдаа бүүр эх орноосоо уравсан гэж байгаа.
Өнгөрсөн онд монголчууд бидний дундаас нэгэн “урвагч” төрсөн билээ. Урвагч урвагчдаа бүүр эх орноосоо уравсан гэж байгаа. Бид ер нь ойрд нэгнийгээ шилдгээр л тодруулж байснаас урвагчаар нь тодруулж байгаагүй байх. Манайхан нэгнийхээ мууг үзэх, улайд дуртайг ч хэлэх үү сайхан доромжилцгоож таашаал авах шиг болсон доо, хөөрхий. Бөөн баяр. Эх орноосоо уравсан муу амьтан чанга дэглэмтэй арван долоон жил авалгүй яадаг юм, шоронд хатаа, болж гээд л. Монголчууд бид ч нэгнийхээ зовлонг ямар ойлгох биш, их л хүн муутай улс шиг байгаа юм. Ганцхан муу урвагч, бусад нь эх орондоо хязгааргүй хайртай. Хэрцгий сонсогдож байсан шүү.
Хөөрхий эцэг нь өмөөрч байж арай гайгүй ял авах шиг болсон. Ямар кино биш, Цогт тайж биш төрсөн үрээ эх орноосоо уравсан өөдгүй амьтан гээд цааш түлхэх хэн байхав, эцгийн түмэн зөв билээ. Хүүгийнхээ ажлын хариуцлага алдсанд биш эх орноосоо уравсан хэмээгдэж байгаад нь нэлээн эмзэглэж байх шиг харагдсан. Гээд тэр төрийн нууц задруулсан, тагнуулч, хичнээн өөдгүй амьтан байлаа гээд “эх орноосоо уравсан” хэмээн нэрлэх нь одоо цагт нэг л наалдацгүй сонсогдоод байх шиг. Нэг л их үзэл сурталжсан үг юм шиг. Гэхдээ ажлын хариуцлага алдсан хүнийг өмөөрөх гээгүй шүү.
Урьд бид социалист системийн орнуудын тоонд ордог хэт үзэл сурталжсан улс байлаа. Капиталист системд хамаарах нөгөө орнууддаа их дургүй. Уул нь ч биднийг гомдоох зүйл нөгөө улсууд маань хийгээгүй л дээ. Орос дургүй учраас л бид дургүй байсан хэрэг. Өвөө эмээгийн маань залуу байх үед манай улс Хятадтай их найрсаг харилцаатай байсан гэдэг. Оросууд Хятадтай муудангуут л бид тэдэнд их муу болчихож билээ.
Хятадын эрлийз гэж байдаг л биз, гэхдээ л тэр үеэс дургүй хүнээ бид хятадын эрлийз хэмээн дуудаж доромжилдог болсон байх. Одоо Хятадтай харилцаа энэ тэр сайжраад худалдаа арилжаа харилцан ашигтай хийдэг түншүүд болсон мөртөө л дургүй хүнээ мөн л хятадын эрлийз гэж хараасан яг л тэр хэвээрээ. Хятадын эрлийз л муу, Орос болоод бусад эрлийзүүд бол гоё! Сонин шүү. Бас болоогүй хятадын тагнуулыг ч дотроосоо тодруулах одоо ч дуртай хэвээрээ. Тэр тагнуул гэгдээд байгаа нь юуных нь тагнуул, эх орноосоо урвагч байхав, өнгө мөнгөнд “яваад өгдөг” хариуцлагагүй албан тушаалтан л байдаг шиг байгаа юм.
Хүйтэн дайн, хаалттай нийгмийн үед л гадны тагнуулын байгууллагад элссэн хүмүүс, эх орноос урвагчид гэдэг ойлголт их байсан юм биш үү. Мэдээж жинхэнэ нь ч байдаг л байсан биз, худлаа ч их тодруулдаг байсан. Коммунизмын харгис дарангуйллыг шүүмжлээд л эх орноос урвагч хэмээх нэр зүүнэ, барууны орны хэн нэгэнтэй найз нөхөд болоод захиа солилцоход л гадны тагнуулын байгууллагад элссэн болчихно. Зүүн Берлинээс баруун руугаа эрх чөлөөг хүсэн гүйж яваад буудуулаад ойчсон нэгэн ч коммунистуудын хувьд бол эх орноосоо жинхэнэ урвагч байсан биз. Эх орноосоо хэзээ ч зугтахад бэлэн байгаа Хойд Солонгосын зовсон хэсэг нь бас л жинхэнэ “эх орноосоо урвагч” нар байж таараа. Тэгэхээр эх орноосоо урвах гэдэг зүйл их коммунист ойлголт юм шиг.
Эх орноосоо урвах, гадны тагнуулын байгууллагад элсэх гэдэг ойлголт маань хаалттай нийгмийн цаг үедээ таарахаас бүх юм нээлттэй болсон энэ цаг үед хэр оновчтой нэр томьёо юм бол л гэж бодсон юм. За яахав, эх орноосоо уравсан хэмээх үгэнд тийм дуртай байгаа юм бол урвагчид нээрээ цаана чинь байнаа байна. Гэхдээ ганц биш их олноороо шүү. Тэр урвагчдаа үнэндээ бид таньдаггүй, сайхан хувцастай болохоор нь бусдаас ялгадаггүй, уран үгтэй болохоор нь анзаардаггүй.
Монгол хэлний тайлбар тольд “урвах” гэдгийг “дайсан этгээдийн талд орох, тэрслэх, шударга биш явах” хэмээн тайлбарлажээ. Монгол хэмээх тусгаар тогтносон нэгэн улс оршин буй. Энэ улс өөрийн мөрөөдөлтэй, хүсэл зорилготой, эрх ашигтай, бас мэдээж нууцтай. Эх орны эрх ашиг хэмээх хамгийн чухал зүйл бий. Тэрхүү эрх ашгаас урвахыг л цаашдаа харин урвагч, эх орноос урвагч хэмээж байлтай.
Урвагч хэмээх нэрэнд яг таарахаар манайд нэлээд элбэг байдаг хэсэг хүмүүстээ бид харин “Авилгачин”, “Төрөөс төрсөн тэрбумтан”, “Авилгын загалмайлсан эцэг” гээд л их хөөрхөн, гоё гэмээр нэрс зүүцгээдэг. Одоо жинхэнэ урвагч нартаа энэ нэр цолоо хайрлацгааж хэвшвэл ямар вэ? Эд чинь л нөгөө гадаадын тагнуулын байгууллагад мэдээ дамжуулсан, элссэн, ажилласан гээд байгаагаас чинь илүү хор хөнөөлтэй хүмүүс биш гэж үү?
Уул уурхайн гэрээнүүдийг ард түмэнд ашиггүй, өөртөө болоод гадныханд ашигтай хийж байвал тэр хүн дайсан этгээдийн талд орсон гэсэн үг. Ард түмний татварын мөнгө болох төсвөөс хулгайлж луйвардаж байгаа бол тэр этгээд Монгол улсад тэрсэлж байна гэсэн үг. Наашаа харж сайхныг яриад цаашаа харж мууг хийгчид бол шударга биш явдалтнууд. Эд л жинхэнэ нээлттэй нийгмийн үеийн эх орноосоо урвагчид.
Дээхэн цагийн тагнуултай киноных шиг тагнуулын байгууллагад элссэн ч гэх шиг, ажилладаг ч гэх шиг, мэдээ дамжуулсан ч гэх шиг марзан урвагчид чинь тэгээд “жинхэнэ эх орноосоо урвагчид” мөн юм уу? Авилгачин, тагнуулч хоёрын аль нь илүү Монгол улсыг маань хохироож байгаа бол?

zochin
Зочин
Зочин
ha ha
çî÷èí
Зочин
ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР ХАЙЖ БАЙГАА БОЛ ЯГ ОДОО wwwcomp
Зочин
ҮНЭН ҮГ
kkkk
bat
zochin
jei-d
dub
agaa
agaa
Зочин
ЖЭЙ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
urwagch bol urwagch
зочин
Хялбар ойлгожээ та
SONY
Reader
Зочин
delgermaa
Зочин
Unen yum shig sanagdlaa
В.Энхбат
sd
nasan
Зочин
Зочин
Зочин
Зочин
Бямба
Баруун монгол
АНД НАЙЗ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ok
Зочин
глава
Зочин
Зочин