“Намбар ван” ясыг нь таниулав
Одоогоос ердөө жил гаруйн өмнө дөө. Нэгэн залуугийн удирдлагаар “Намбар ван” (Number one) хэмээх хүнийг дэмжсэн “тахин шүтэх хөдөлгөөн” ихэд өрнөж билээ.
Одоогоос ердөө жил гаруйн өмнө дөө. Нэгэн залуугийн удирдлагаар “Намбар ван” (Number one) хэмээх хүнийг дэмжсэн “тахин шүтэх хөдөлгөөн” ихэд өрнөж билээ. Тэр үед Намбар ван гэдэг их ахыг л сонгохгүй бол балрах тухай ярьж байсан сан.
Өнөөдрөөс хэдхэн хоногийн өмнө хэдэн залуусын удирдлагаар өнөөх их ахаа “үзэн ядах хөдөлгөөн” болж байх юм. Их ах нь өнөөдөр “намын дайсан”, “ардын дайсан” болжээ. Түүнийг “Намбар ван”-аар тодруулж байсан хүн нь одоо “Намбар адаг”-аар нь дуудаж, банкнаас мөнгө луйвардсан хэрэгт холбогдсон гэгдэж байсан залуу харин одоо их ахаа муугаар нь дуудан “Их ах сөнөтүгэй!” хэмээн зогсож байх юм.
Тэр байтугай намдаа “их цэвэрлэгээ” гэдэг зүйлийг хийнэ гэцгээж байна. Муу хүмүүс бишгүй л байдаг, гэхдээ тэднийг цэвэрлэнэ гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ? Халагдаад, солигдоод л явдаг биз дээ? Ийм үг хэллэгийг коммунист цаг үеийн хэлмэгдүүлэлттэй л холбон дуулж байснаас 21-р зууны капиталист монголын ийм сайхан боловсролтой, мэдлэгтэй залуусын амнаас сонсоно чинээ бодсонгүй. Коммунизмаараа яваа юм болохоороо яг одоо энэ их цэвэрлэгээ Хойд Солонгост харин явагдаж байгаа дуулдсан. Коммунист халдвараа гэж, өмнөх нийгэмтэйгээ хамт булшлагдсан байх гэж бодож байсан үзэл хандлага хорин жилийн дараа ч амь бөхтэй оршсоор байдаг байна шүү.
Түүнийг нэгэн үе монголын хаан шахуу эрх мэдэлтэй хүн байсан гэж ярьцгаадаг. Тэр үед одоо энэ шүүмжилж байгаа хүмүүстэй нь тэнцүү тооны магтагчид байсан юм. Түүнийг ид хүчтэй байх үед шүүмжлэгчид нь харин цөөхөн байлаа. Харин одоо тэр үеийн шүүмжлэгчид нь яагаад ч юм дуугүй болцгоогоод урьдын найз нөхөд нь түүн рүү хамгийн их дайрагчид болжээ. Урьдын шүүмжлэгчид бишрэх сэтгэлийг төрүүлдэг байсан бол харин одооны шүүмжлэгчид нь гутах сэтгэлийг төрүүлнэ.
Их ах ч өөрөө болдоггүй нь ч болдоггүй хүн бололтой юм аа. Хөндлөнгөөс харахад “МАХН” гэсэн товчлолоос ганц “Х” үсгийг нь аваа л биз, энийг авлаа гээд тэгтлээ юу ч өөрчлөгдөх юм гэж бодогдох. Гэтэл заавал тэр “Х” үсгийн төлөө ингэтлээ дайн болох гэж. Ямар амь нас биш сонгуульд ялагдаа л биз, заавал ялах албатай биш баймаар санагдах. Тэр гомдол нь одоо хүртэл тайлагдахгүй байгааг нь харахаар сонин.
За ингээд гол зүйлдээ оръё. Хэн нэгийг нь өмөөрөөд нөгөө талыг нь муушаах зорилго алга. Харин дээрх зүйлээр жишээлж монголчууд биднийг муухай харагдуулж байгаа нэгэн зүйл араншингийн талаар л саналаа хуваалцах гэсэн юм.
Хүний олон сайхан чанарын нэг бол үзэл бодолдоо үнэнч, гэр бүлдээ бол гэр бүлдээ, найз нөхөддөө бол найз нөхөддөө нэгэн зангаар хандсаар дуусах нь сайхан юм даа хэмээн бодогддог. Агуу Чингис хаан маань өөрийнхөө эзнийг бариад ирсэн боолыг болохоор алж, харин эзнээ хамгаалж өөрийнх нь эсрэг тулалдсан хүнээр найз нөхрөө болгон анд болдог сайхан сургаалийг бидэнд үлдээсэн билээ. Үзэл бодолдоо үнэнч хүн ч хамгийн гоё харагддаг, тухайн үедээ буруу байвч хожим нэгэн өдөр түүнийг ойлгож болох үе бас ирдэг.
Гэтэл бид яаж байна? Хаанахын кино ямар онцлогтой байдаг тухай нэгэн онигоо байдаг. Хоёр талцаад зодолдоод байвал солонгос кино, ганцаараа олон хүнийг зодож байвал америк кино, харин олуулаа нийлээд ганц хүнийг зодож байвал монгол кино гэж байгаа юм. Одоо болж буй энэ олон үйл явдал, бидний ойр тойронд маань болдог зүйлүүдтэй гайхалтай таармаар жишээ байгаа биз?
Манай хуучин цагийн коммунист утга зохиолд манай талын болоод эсрэг талын баатрын дүр гэж байдаг байлаа. Манай тал нь учиргүй сайн хүний хайлан, эсрэг тал нь муу бүхний овоолго. Одоо ч манай зарим нэг кино жүжигт тоглосон залуучууд сайн талын дүрд тоглов, эсрэг талын муу хүний дүр бүтээлээ хэмээн ярьж байгаа харагддаг. Уул нь уран зохиолд байтугай амьдрал дээр ч хэн нэгэн туйлын сайн эсвэл саар дүр гэж байдаггүй. Адгийн алуурчин ч аав ээждээ ачит хүү нь, алаг үрдээ халамжит аав нь байж таараа. Аль талаас харахаас л болно.
Үүн шиг бид нэгнийгээ муулахаар нөгөө л социалист реализмын уран зохиолоор хүмүүжсэн яг түүгээрээ хандацгаах юм. Бүгд муулаад эхлэхээрээ нөгөө хүн нь хамгийн адгийн амьтан болж хувирна. Харин хэтэрвэл бас эргээд гэнэт бөөнөөрөө нөгөөдөхөө өмөөрөөд эхэлдэг монгол занг бас мартаж болохгүй. Олуул нийлээд пойльдоно гэдэг шиг одоо ид “Намбар ван”-ыгаа балбаж өгч байна даа. Энэ нь эргээд “Намбар ван”-ы улс төрийн карьерт ашигтай эргэж ч болох.
Өнгөрсөн он жилүүдэд ардчиллын талынхан л өчнөөн олон удаа намаа хагалж, гэдсэндээ хөлөө жийлцэж байснаас хамгийн ахмад улс төрийн хүчин нь ийм байдалд орсон удаагүй. Эгзэг нь таараад, мөн ноцтой алдаа хийчихгүй бол ирэх сонгуулиар ардчилсан талынхан ялах магадлал өндөр болж байна гэсэн үг. Энэ эгзэгтэй цагт эдгээр хэрүүл тэмцэл нь ардын намын хувьд маш том гарч хохирол мөн. Намаа хагалж байгаа хүнээ шүүмжлэх нь зөв боловч хэдхэн жилийн өмнө магтах үгээ олж ядаж байсан хүмүүс одоо муулах аль муу үгээ түүн рүү урсгаж байгаа нь өөрсдийгөө л улам үнэ цэнэгүй болгон харагдуулж байх шиг.
Одоо түүн рүү хуучин цагийн ах нь, найз нь, дүү нь, хамтрагчид нь гээд хөгшчүүдээсээ эхлээд бацаануудаа хүртэл дайрч байна. Магтаж байсан хүмүүс нь энэ цагт муулахгүй, ядаж урьдын хэлснээ бодоод чимээгүй байхад л хүний яс чанарын дээдийг хангалттай харуулах мэт. Гэтэл тэгэж болдоггүй бололтой. Тэдэнд одоо хэн хэрэгтэй ашигтай байна, шагнал болоод сандал суудал хэн өгөх боломжтой байна, түүнийг магтана, хэрэггүй болсон гэж үзвэл элбэж байгаад балбах тийм л тоглоомын дүрэм, жортой ажээ. Намбар ван бол бидний хамтын бүтээл биш үү, бид л магтсаар, алга ташсаар, долдойдсоор түүнийг дээш гаргаа биз дээ. Хүч чадалтай, эрх мэдэлтэйд үед нь шударга шүүмжлэлээ яагаад хэлж болоогүй юм бол? Яахав дээ, шагнал горьдсон долдой нарт одоо тэр хэрэггүй болж, албан тушаал хүссэнд нь тэр одоо сандал ширээ амлах боломжгүй болж. Энэ бол ганц улс төрд ч биш хаа нэг газар тааралдах “бидний араншин”, “муухай монгол хүн”-ий маань яс чанар юм даа.
Могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэдэг, ирэх сонгуулиар нам нь эс гэхэд өөрөө бол гараад л ирэх байх. Хичнээн ялагдсан ч өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмний бараг тал хувийн дэмжлэгийг авсан л хүн. Энэ ядуу ард түмэн одоо өөрсдийг нь өмөөрсөн хэнийг ч дэмжихэд бэлэн байгаа юм биш үү. Уг нь ард түмэн маань баян байсан бол юу гэж тоохов. Нөхцөл байдал өөрчлөгдөхөд энэ олон балбаж байгаа хүмүүс нь яах бол, аягүй бол “Таныг мөн ч буруу бодож байжээ, тэр муу хэнээс л боллоо” гээд долдойдох ажлаа аль хэдийн эхлүүлчихсэн сууж байна байх даа. За ямар ч гэсэн тэр мөн ч олон хүний яс чанарыг таниулж байна даа.

Bi
Bi
mgl
Zo
Гаж Энхбаяр
XACAP
XACAP
Нүүрээ
s
w w w COMPUTERSHOP m n АМЕРИК ХУДДАЛДААНЫ СТАНДАРТ

Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
777
зочин
Ok
Зочин
нэмэргүй
irgen
irgen
irgen
Зочин
zochin
zochin
zochin
zochin
Зочин
зочин
nvvdel
nuudel
зочин
xenee
Зочин
Зочин
bb
zochin
zarchim
зочин
Зочин
Зочин
munhuu
Зочин
нэхэл
biligbeh
yg unen
Зочин
Зочин
shuumjlegch
Зочин
цолмон
Baagii_1206
Зочин
zok
dalannergui
зочин
temuujin
Зочин
Зочин
Зочин
Хөдөөх Монгол
Зочин
mongiol
tsas
erdes
Зочин
delgermaa
delgermaa
Zorig
хнн
хннн
Зочин
Зочин
Book
tsunx
Улс төрчдөд Мөнхийн нөхөр дайсан гэж үгүй
Бас нэг ийм мэдээ
Нетээс ийм нэг мэдээлэл оллоо
энхбаяр
kkkk
b
даяар
Зочин
enkhbayart
Сайн хүн
зочин
Мөнхийн дайсан - нөхөр үгүй эрх ашиг бол мөнх юм
n.a.s.
Danzan
Zorig
Зочин
Unen bichjee
zochin
ziaa ho
Зочин
Anha
Зочин
Зочин
Зочин
www.apexsoft.mn
rr
Зочин
глава