Улаанбаатар ч бэлэн байхад буруудахгүй
Орост хийх Монголын Ерөнхий сайдын айлчлал сүүлийн үед оны төгсгөлөөр таардаг болов.
Орост хийх Монголын Ерөнхий сайдын айлчлал сүүлийн үед оны төгсгөлөөр таардаг болов. Цаг хугацаа нь ингэж таараад байна уу, цаанаасаа тэгж зохицуулаад байна уу. Өмнөх нийгмийн үед манай хэд хэдэн Ерөнхий сайд дандаа л Монгол Улсаа тунхагласан өдөр Москвад очиж цаазлуулсан байдаг. Манай улс хуучнаар ЗХУ-ын дагуул явсан учраас тэр үед Москва зохицуулж дууддаг байсан нь тодорхой. Харин одоо ОХУ, Монгол хоёр бол олон улсын тавцанд адил тэгш эрхтэй, тусгаар тогтносон улсууд. Иймд дипломат шугамаар тохирсон айлчлалын цаг хугацаа оны төгсгөлтэй ингэж таараад байдаг нь тохиолдлынх байх.
Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа 2003 оны төгсгөлөөр Москвад айлчлав. Оны сүүлчийн өдрийн ажлын цаг дуусахаас өмнө Монгол Улс төсөвт бэлэн байгаагаа цуглуулж, дээр нь “Айвенхоу майнз” компаниас 50 сая доллар зээлэн байж 250 сая ам.долларыг Орос руу шилжүүллээ. “Мөнгө шилжиж ирлээ” гэсэн Москвагийн хариуг хүлээж авснаар их өрийг тэглэсэн баяр Улаанбаатарт эхэлж, тэр шинэ жилийнхээ хундаганы үг, дараа нь сонгуулийн сурталчилгааны гол PR болж бүтэн жил үргэлжилсэн юм. Их өрийг тэглүүлсэн гавьяатнуудын дунд одоогийн Ерөнхий сайд, өнөөгийн УИХ-ын зарим гишүүн онцгой үүрэг гүйцэтгэсэн гээд явж л байсан. Москва монголчуудад их өрийн 98 хувиар чөлөөлөлтөөр шинэ жилийн бэлэг барьсан нь энэ байлаа. Харин их өр үлдэгдэлтэй гэж нэг ч монгол хүн тэр үед мэдээгүй. Өргүй болсонд, үлэмж их хэмжээгээр чөлөөлүүлсэндээ л баярласан. Эрх баригчид ч ингэж итгэтэл, тэгж цээжилтэл сурталчилсан.
Н.Энхбаярын дараа М.Энхболд Ерөнхий сайдын хувиар ОХУ-ыг зорив. Цаг хугацаа нь бас л шинэ жилээр таарч Монголын Ерөнхий сайд Москвагаас Улаанбаатарыг бужигнуулав. Асгатын мөнгөний ордыг ОХУ-тай тавь тавин хувиар хамтран ашиглах гэрээнд Москвад гарын үсэг зурах гэнэтийн шийдэлд хүрчээ. Гэтэл хуульзүйн талаасаа энд зохицуулалт дутуу байсан тул тэндээс тэгж бужигнуулсан байв. Асагтын энэ гэрээ тухайн үедээ л Ерөнхий сайд М.Энхболдын айлчлалын хамгийн том олз, ач холбогдол гэж байлаа. Дахиад л оросуудын шинэ жилийн бэлэг. Энэ удаа тэд Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нийт хөрөнгө оруулалтын 50 хувиар Улаанбаатарт бэлэг барьсан хэрэг. Гэвч удалгүй энэ гэрээний “зэс” цухуйж Асгатын ордод монголчууд 50 биш, гуч ч хүрэхгүй хувьтай болох нь илэрсэн юм. Учир нь Асгатын ордын лиценз эзэмшигч нь “Монголросцветмет” бөгөөд тус компани өөрөө хоёр улсын хөрөнгө оруулалттай. Тавь тавин хувиар эзэмших гэрээн дээрээ хамтарсан үйлдвэрийн хувиа нэмэхээр оросууд Асгатын 75 хувийг эзэмшихээр гэрээ байгуулсан байв. Иймд энэ гэрээг цуцалж, Асагтын мөнгө урьдынхаараа хөрөнгө оруулагчгүй өнөөдрийг хүртэл хөрсөн дороо хэвтэж буй.
Удаахь нь Ерөнхий сайд С.Батболдын айлчлал. Бас л оны өмнөхөн таарлаа. Айлчлалаар хэн нь хэндээ юугаар шинэ жилийн бэлэг барьсныг таахад одоогоор эрт. Их өрийн үлдэгдлийг мөн л 98 орчим хувиар хөнгөлж, түүнээс үлдсэн гурван сая гаруй долларыг бэлнээр төлөх болжээ. Ингэснээр өрийн үлдэгдэл гэж байсан үгүй, түүнийг төлөх ёстой ёсгүй, их өрийг төлсөн Н.Энхбаярын гавьяаг баллуурдах гэж үлдэгдэл нэрээр гурван сая доллар сул зарлагадаж байгаа тухай үргэлжлүүлэн ярих нь нэгэнт утгагүй боллоо. Энэ бүхэнд цэг хатгах “галт тэрэг” Москва ороод Улаанбаатарт ирээд зогсчихлоо. Үйл явдлыг Н.Энхбаярын дутуу үлдээснийг С.Батболд нь гүйцээлээ, Н.Энхбаярын үед их өр төлөгдөөгүй гэж улстөрийн өнцгөөс янз бүрээр тайлбарлаж болох л байх. Гэхдээ Монгол Улс хойд хөршдөө өргүй, төлж дуусдаггүй их өр одоо л нэг юм түүх болон үлдэх нь энэ айлчлалын хамгийн гол ач холбогдол. Ураны асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч, төмөр замын тарифын хөнгөлөлт эдлэх болсон зэрэг нь айлчлалын ач холбогдлыг чимэв. Монгол малыг эрүүлжүүлэх, уран, батлан хамгаалах салбарын болон төмөр замын дүрмийн сангийн нэмэлт гээд нийтдээ нэг тэрбум орчим долларын хөрөнгө оруулалтыг Монгол руу татах эх суурийг эрхзүйн хүрээнд Ерөнхий сайдын айлчлалаар тавьжээ. Айлчлал ингэж амжилттай, ач холбгдолтой болоход Улаанбаатар ураны асуудлаар Москвад нааштай хандсан, Тавантолгойн нүүрсийг Оросын нутгаар, Оросын стандартын 1520 мм-ийн өргөн царигтай төмөр замаар тээвэрлэхээр төрийн бодлого гаргасан зэрэг нь сайнаар нөлөөлсөн нь гарцаагүй. Америкт талтай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос өмнө Москвад төгссөн С.Батболдтой эхлээд ярих нь ашигтай гэж оросууд тооцсон байж болох. Яагаад гэвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаас өмнө Орост айлчлах товтой байсан ч, өрийн үлдэгдлийг гарын үсэг зурах хэмжээнд ойлголцоогүй байна гэдэг нэрийдлээр хойшилсоор байсан нь үнэн билээ.
Нэг тэрбум орчим доллар гэдэг жилийн 2.7 триллион долларын эдийн засагтай хойд хөршид нэг их мөнгө биш л байх. Тоон утгаараа бол Монголд их мөнгө. Харин монголчуудыг хэдэн арван жил тэжээх 6.4 тэрбум тоннын нөөцтэй Тавантолгойн нүүрс, манай ураны дэргэд бутархай л мөнгө. Иймд нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж хөөрцөглөхөөс өмнө их өрийн үлдэгдэл дууссан, түүнийг тэглэхдээ Улаанбаатар Москвагийн өмнө ямар нэгэн амлалт аваагүй талаар эргэцүүлж бодмоор юм байна. Тавантолгойн баялагтай барьцалдуулж оросуудтай юу ч тохироогүй гэдгээ Ерөнхий сайд С.Батболд хэлж байгаа. Сангийн сайд С.Баярцогт өрийн үлдэгдлийн 98.7 хувийг бүрэн чөлөөлсөн, үлдэгдэлд нь гурван сая орчим долларыг төлөх бөгөөд үүнийг 2011 оны төсөвт суулгасан, удахгүй шилжүүлнэ гэлээ. Үүгээр их өр дуусч байвал сайн хэрэг. 2003 онд, Н.Энхбаярын үед ч өрийн талаар яг ингэж л ярьж байсан. Гэтэл их өр үлдэгдэлтэй л байж. Одоо ч Оросын хэвлэлүүдэд, тэнд өгсөн Оросын дээгүүр албаны хүмүүсийн ярилцлагууд арай өөр утгатай байна. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхий сайд В.Путиний Хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков “хоёр талд ашигтай төслийг хамтран хэрэгжүүлэх байдлаар их өрийг хэсэгчлэн тэглэнэ” гэж ярьжээ. Хоёр талд ашигтай төсөл гэдэг нь мэдээж манай Тавантолгой. Үүнийг Дмитрий Песков нуугаагүй бөгөөд Тавантолгойн төсөлд оролцох Оросын сонирхол хэвээр байгаа гэжээ.
Ер нь л Оросын сонинуудад “Тавантолгойн төсөлд оросуудыг оруулах амлалтыг нь үндэслэн”, “Тавантолгойн хувийг худалдахдаа оросуудын сонирхлыг илүүд үзнэ” гэсэн болзолтойгоор Москва Улаанбаатарын өрийг цайрууллаа гэж бичжээ. Үүнийг нь Монголын сэтгүүлчид ч орчуулан тавилаа. “Москвагийн их сургууль төгссөн, Орост Элчин сайд байсан С.Баяр Ерөнхий сайд байхдаа Оюутолгой, Тавантолгойн лицензийг “Оросын төмөр зам”, “Эрдэнэс МГЛ”, “Монголын төмөр зам” компаниудын ижил тэгш эрхтэйгээр хамтран байгуулсан “Дэд бүтцийн хөгжил” компанид өгөхөөр В.Путинд амласан байсан тухай Оросын төмөр зам нийгэмлэгийн тэргүүн, үнэгүй бяслаг хавханд л байдаг гэх хэлцийг монголчуудад сануулах дуртай В.Якунин ярьж байсныг тус улсын нөлөө бүхий өдөр тутмын “Коммерсант” сонин дахин нийтэлжээ. Гэвч үйл явдал өөрөөр эргэж монголчууд Оюутолгойгоо “Рио Тинто”, “Айвенхоу майнз”-ын нэгдэлд өгсөн. Үүн шиг С.Батболдын энэ удаагийн амлалт гадаадын хөрөнгө оруулагчидтай хийдэг монголчуудын ээлжит нүүдэл ч байж болох юм. Монголчууд яаж ч мэднэ, үүнд нь Москва бэлэн байх хэрэгтэйг шинжээчид сануулж байгааг “Коммерсант”-д бичсэн байна. Хэрвээ сонины нийтлэлүүд ортой бол монголчуудын зарим хэсгийг үнэнтэй эвлэрүүллээ. Зарим хүн, ялангуяа улстөрд яваа хэсэг хүн Монгол Улс Орост өргүй, их өр гэж төлөх ёсгүй, хэтэрхий яарч 250 сая доллар өгсөн л гэдэг.
Гэтэл бид их өрийн үлдэгдэл 180 сая /үлдэгдэл шүү/ долларын барьцаанд л Тавантолгойн тээврийнхээ гол трассыг Оросын талд ашигтайгаар шийдлээ. Дээр нь Тавантолгойн тендерт давуу эрх эдлүүл гэсэн болзол тулгалтыг боловсон байдлаар сонсч байна. Хэрвээ их өр бүхлээрээ төлөгдөөгүй, 11 тэрбум доллараараа байсан бол өнөөдөр Тавантолгой, Оюутолгойдоо хамтаар нь, бас урандаа ч давуу эрх олгох давхар барьцаанд орох байсан юм биш үү.
Сонины нийтлэл албаны эх сурвалж биш ч, өндөр дээд хэмжээний айлчлалаар хэвлэлүүд сенсаац хөөж “шар мэдээ” бичээд байдаггүй л юм. Эдгээр нийтлэлийн таамаг үнэний ортой байгаад Улаанбаатар амлалтаа, болзлоо биелүүлэхгүй бол Москва яах вэ. Их өрийг дахиад босгож ирэх үү. Эсвэл бараг зуун хувь хараат байлгадаг нефтийнхээ экспортоор, хилийн үнээр шахалт үзүүлэх үү. Их өр тэглэгдсэн гэж 2003 онд улсаараа итгэж баярлаж явсан шигээ дахиж гэнэдэхгүйн тулд Улаанбаатар ч бэлэн, бэлтгэлтэй байхад буруудахгүй. Шинэ үеийн оросууд өөр. Тэд их өрийг, үлдэгдлийг нь сайн мэддэг шигээ монголчуудаас Орост өгч байсан бүхнийг тэр бүр мэдэхгүй. Оросууд Тавантолгойн тендерт оролцох эрхтэй. Гэхдээ бусад оролцогчийн адил хууль ном, тендерийн дүрэм журмын дагуу хаалга тогшиж орж ирэх учиртай. Харин их өрийн үлдэгдлийг чөлөөлсөн гэдгээр давуу эрх эдэлж хаалга өшиглөж орж ирвэл олон улсын тендерийн утга алдагдана, Тавантолгой өрсөлдөөнд орохгүй, үнэд ч хүрэхгүй.
Харин С.Баяр үнэхээр В.Путинд тэгж амлаад түүнийгээ биелүүлээгүй бол, дээр нь Оросын хэвлэлүүд ташаарч байгаа бол энэ нь Монгол Улс нэгэн цагт эрхшээлд нь явсан оросуудтайгаа ижил тэгш харилцаж чаддаг болтлоо бие даасныг, далан жил экспортынх нь хараанд явсан “ах” нараа хүртэл хошгоруулж чадах хэмжээнд эдийн засгийн хувьд хүчирхэгжиж явааг харуулж байна. Ялангуяа төмөр замын тээврийн салбарт хэтрүүлбэл, Улаанбаатар найтаахад Москва хатгаа авах боллоо. Орос нь Монголоосоо гуйх, Москва нь Улаанбаатарын айлчлалыг хүлээдэг цаг ирдэг л юм байна. Энэ бол бахархал, ардчиллын буян, байгалийн баялаг бурхны хишиг.