Хорслын бүлэг
Улстөрд тодрох технологи олон янз. Тэдгээрээс хамгийн түгээмэл нь бусдаас зүүгдэж олны анхааралд өртөх.
Улстөрд тодрох технологи олон янз. Тэдгээрээс хамгийн түгээмэл нь бусдаас зүүгдэж олны анхааралд өртөх. Нэр нөлөөтэй, өөрөөс нь өндөр рейтингтэй улстөрчидтэй арцалдаж хэвлэлийн баатар болох, олны анхаарлыг татахыг зүүгдэх арга гэдэг бололтой. Үүний бараг анхдагч нь УИХ-ын гишүүн Л.Гүндалай байх. Тэрээр 2000-2004 онд Н.Энхбаярыг ид хүчирхэг явах үед нь түүнтэй уйгагүй үзсэн, тэрсэлдсэн. Тэрнийхээ хүчинд бие даагчаар дөнгөж улстөрд орж ирсэн залуу тухайн үедээ л Ерөнхий сайд байсан Ж.Наранцацралт агснаас ч, намын дарга С.Оюун, Б.Эрдэнэбатаас илүү тод явсан билээ. Одоо бол Л.Гүндалай бусдаас зүүгдэж явах биш, бусдыг харин зүүж явах хэмжээний олны танил болсон. Олны танил шүү, улстөрийн хүчирхэг лидер бол хараахан биш.
Өдгөө, хамтарсан засгийн өнгөн дээр зарим улстөрч зүүгдэх аргыг хорсол тайлахтай хослуулж явна. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдалтайгаа өнөө хүртэл эвлэрэхгүй л явна. Тиймээс намын нэр сольсныг тууштай эсэргүүцэв. Асуудлын гол нь намын нэрэндээ бус, өөрийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулсан гээд байгаа С.Баяр, У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс намын нэр солих кампанийг гардсанд байгаа бололтой. Төрийн сонгуульд ялагдсан ч, ядаж намын эрх мэдлийн гадуур үлдээсэнд бүр илүү бухимддаг хэрэг. Түүнээс бус, “хувьсгалт” гэдэг үгнээс татгалзах саналыг Н.Энхбаяр намын дарга байх үедээ нэг биш удаа тавьж байв. Үзэл бодол нь эргэлээ эргэлээ гэхэд өөрийг нь улсын Ерөнхийлөгч болтол тулсан намаа хагалан бутаргахдаа тулмааргүй. Нэрээ сольсон МАН-аас зүүгдэж олны танил болох шаардлага ч Н.Энхбаярт үгүй. Тэр одоохондоо хүссэн хүсээгүй улстөрийн лидер. Харин МАН-аас зүүгдэж, лидерийнхээ зангарагт МАХН гэдэг нэрийг зүүж ялагдал, бухимдлын хорслоо тайлах, улстөрд дахин тодрох нь чухамдаа түүний улстөр бололтой. Түүнтэй албан тушаалын мөнхийн гомдол нь хорсол болж хувирсан цөөн хүн, үзэл бодолдоо үнэнч үлдэх хэсэг ч нэгдэв. Тэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас л зүүгдэж улстөрд гарах, олны анхааралд өртөх гэж байгаа нь энэ юм. Уг нь ийм хүмүүст Н.Энхбаяргүйгээр улстөрд амжилт олох нь битгий хэл, олны анхааралд өртөх ч боломж хомс. Гэтэл У.Хүрэлсүх ч гэж Хүрэлсх юм аа. Яг л цэргийн дарга хуарангийн босогчдыг дарах гэж байгаа юм шиг, бодох хугацаа өгөөд л, намаас хөөгөөд л, хатуу тэмцэх мэдэгдэл хийгээд л, сүртэй гэдэг нь. Нэг хэсэг нь улстөрийн өөр сонголт хийгээд явах нь ардчилсан нийгэмд ердийн л үзэгдэл. Үүнийг нь хааж боох юм. МАХН гэдэг нэрийг хэрэглэж болох эсэх үгүйн эцсийн шийдийг шүүх л гаргана. Гэтэл шүүхийн өмнүүр орж яриад л. Хүчирхийллээс хүчирхийлэл л төрдгийг У.Хүрэлсүх дарга мэддэггүй ч юм шиг. Энэ бүх үйлдлээрээ МАН-ын удирдлагууд нь МАХН-д үлдсэн гэх цөөнхдөө улстөр хийх шинэ шалтаг, өөрсдөөсөө зүүгдээд яваад байх боломжууд гаргаж өгөөд байх юм. Хэрвээ тиймгүйсэн бол нэг сэдвээ улиг болтол ярьж үнэ цэнээ алдан нэр хүндээ бараад дуусдаг тохиолдол Монголын улстөрийн түүхэнд байсан л юм. МАН-ын удирдлагууд бодвол эсрэг талд нь Н.Энхбаяр байгаа учраас л ингэж ач холбогдол өгөөд байгаа юм байлгүй. Н.Энхбаярт МАН өргүй, ард түмэн бол бүр өргүй. Харин би өрөө төлнө гэж экс Ерөнхийлөгч мэдэгдээд яваа. Тэгсэн хэрнээ намынхаа өрийг намаа хагалан бутаргах байдлаар төлөх гээд байгаа юм шиг алхмууд түүнээс гарах нь содон. Эсвэл хүний, өөрийн намынхныг нийлүүлсэн хорслын бүлгийн ахлагч болох гээд ч байгаа юм шиг. Их л сонин өр төлөлт экс Ерөнхийлөгчөөс гарч байна. Модноосоо унасан ямарч том навч шарладаг гэдгийг улстөрч болгон ярьдаг, мэддэг. Харин алим алимныхаа модноос хол унадаггүй гэх орос хэлцийг орос школтой Н.Энхбаяр бусад улстөрчөөс бүр илүү сайн мэднэ дээ.
АН ч хорсол тайлагчидтай. Энэ намын дотоод улстөр нам нь засагт хамтарсан учраас гэдэг боловч үнэндээ хамтарсан засагт багтаж чадаагүй хувь хүмүүсийн тоглолт тодроод байдаг юм. Сангийн сайд болж чадаагүйн, намын дарга болох гэж яваа нэгний, нийслэлийн намын даргаас огцруулсны гээд голдуу хувь хүмүүсийн үйлдэлтэй холбоотой учраас хорсол тайлах улстөр ч гэж болох. Анх УИХ-ын гишүүн Н.Батбаярыг Сангийн сайд болгоно гэж байгаад гэнэт С.Баярцогт болчихсон. Үүнийхээ хорслыг тайлах улстөрийг та хийгээд л байна уу гэж олон сэтгүүлч Н.Батбаяр гишүүнээс асуудаг. Мань хүн “үгүй ээ” л гэдэг. Гэхдээ л тэр шүүмжлэхээрээ Сангийн сайдын ажлыг, С.Баярцогтыг барьж авдаг. Тэгсэн хэрнээ намынхаа шинэчлэлээр, бүр сайдаар нь ажиллаж байсан барилгын салбарынхаа талаар сайн муу нэг ч үг хэлдэггүй. З.Энхболд гишүүний хувьд намын дарга болчих алсын мөрөөдөлтэй, нэг удаа Н.Алтанхуягт ялагдсан урьдын хорсолтой нэгэн бололтой. Энэ нь түүний намын даргын төлөө би өрсөлдөнө гэх байнгын мэдэгдэл, зүүн баруунаа мэддэггүй намын даргатай АН хол явахгүй гэх шүүмжлэлээр нь илэрдэг. С.Эрдэнэ гишүүн болохоор нийслэлийн намын даргаас буулгасны төлөө, ингэж огцруулах суурийг тавьж өгсний төлөө Э.Бат-Үүлтэй үзэлцдэг.
АН дахь хорсол тайлагчдын хэн нь ч нийлж засч залруулъя, нийтээрээ урагшаа явъя гэж ярьдаггүй. Харин нэг хүнийг огцруулъя, нэг хэсэг ажлыг дахиж эхлүүлье гэж байрандаа эргэх улстөрийг л хийдэг. Наанаа зарчим ярьдаг цаагуураа хувийн шинжтэй л харагддаг. Н.Батбаяр нь С.Баярцогттойгоо, З.Энхболд нь Н.Алтанхуягтайгаа, С.Эрдэнэ нь Э.Бат-Үүлтэйгээ улстөрд явсан цаг хугацаа адилхан, зэрэг зиндаа ойролцоо учраас тэдний рейтингээс нь зүүгдэж хэвлэлийн баатар болоод байх боломжгүй. Иймд тэд хамтарсан Засгийн газрыг нь, Оюутолгойн төслийг нь шүүмжилж олны анхааралд өртдөг, хувь хүмүүсийн хорслоо ч тайлдаг бололтой юм. Гэхдээ эдгээр хүмүүсийн бүх үйлдлийг хорсол тайлах, өшөө авах гэж бүхлээр нь харлуулан харж бас болохгүй. Тэнд гай ч бий, гавьяа ч ганц нэг бий. Жишээ нь, Оюутолгойн гэрээний давуу эрхийн хувьцааг тойрч үүсч болох аюулыг Н.Батбаяр, З.Энхболд, С.Эрдэнэ нар л анх ил гаргаж, хэвлэлийнхний, олны анхаарлыг татаж чадсан. Үүгээрээ тэд хөрөнгө оруулагчидтай давуу эрхийн хувьцааны талаар ойлголцоход Засгийн газарт дэмжлэг болсон нь гарцаагүй. Сангийн сайд С.Баярцогт Ерөнхий сайдынхаа дэргэдээс бусдыг мэдлэггүйгээр нь дуудаж, монголчууд давуу эрхийн хувьцааг ойлгох болоогүй байна гэж нийтээр нь доромжилж байхын оронд “баярлалаа” гэж тэдэнд талархах ёстой юм биш үү.
Э.Бат-Үүл гэснээс тэр бол АН-ын хувь заяаны талаар хамгийн их санаа тавьдаг, хамгийн их ярьдаг, үзэл бодол, тэмцлийн арга хэлбэрээрээ бараг л 1990 оны партизанаараа яваа нэгэн. АН-аа аварч үлдэхийн тулд “Алтан гудас”-ынхантай нэгийгээ үзнэ гэж хэлээд, ҮЗХ-ны хурлыг орхин гарч явсан тохиолдол ч түүнд бий. Хамтарсан Засгийн газрыг ч эсэргүүцдэг байлаа. Гэтэл саяын ҮЗХ-ны хурлын өмнө Үүл гишүүн тэмцэгчдийн талд бус, өнөөх алтан гудсан дээрээ өөрөө очоод хэвтчихсэн. Бодвол хорсол тайлагчидтай нэг талд зогсох нь улсын баатрын зиндаанд зохимжгүй санагдсан юм байлгүй. Эсвэл саяын ҮЗХ-ны хурал дээр “Алтан гадас”-ынхан жинхэнээсээ зөв зүг чиг заасан хэрэг.
Ер нь одоо нам нам дотроо тусдаа яваа хувийн шинжтэй иймэрхүү жижиг өшөө авалтууд эцэстээ тэднийг уул уурхай тойрсон тоглоомонд оролцож чадахгүй байгаагийн бухимдал дор хорслын бүлэг болон нэгтгэж магадгүй л юм.