Пицца
Анх пиццаг чидун жимсний тостой, исгэсэн гурилд шинэхэн бяслаг үрж, дээр дороос нь зөөлөн галаар шарж хийдэг байснаа хожим нь Америкт тархахдаа улаан лооль, махаар чимэглэх болжээ. Анхны пицца нь гурвалжин хэлбэр дүрстэй, “фокагч” гэдэг нэртэй байжээ. Пицца нь римийн жирийн хүмүүсийн хоол байв.

1772 онд Сицилийн хаан Фердинанд I Неаполь хотын Антонио Тестын пиццаны газар санамсаргүй орж энэ хоолыг таниад идэх дуртай болсон гэдэг. Хожим нь Сицилийн хаан Фернандо II –ийн тушаалаар Маргарита Савойская хатны 30 жилд зориулан хийсэн пицца нь гойд сайхан болсон тул түүнийг Сицилийн хаант улсын Везувийн эзэгтэйн нэрээр “Маргарита” гэж нэрлэжээ. Энэхүү аварга том пиццаг тогооч дон Раффаэлс эхнэр Розина Брандитай хамтран хийсэн аж. Үүний араас “Дөрвөн улирал”, “Маринара” гэх пиццанууд орох болжээ. “Маргарита” пиццаг хийх үеэр гарсан шинэ зүйл бол өмнө нь пиццаны гурилыг хөлөөрөө зуурдаг байсныг болиулж гараар буюу гулуузаар цэвэр зуурах, гурван шүдтэй сэрээг дөрвөн шүдтэй болгож өөрчилсөн явдал юм.
19-р зууны сүүлчээр пицца Италийн цагаач нарын хамт Нью Йоркт хүрч тархсан түүхтэй. Энд 1895 онд Неаполийн Женнаро Ломберти “Жижигхэн Итали” гэдэг пиццаны газар нээж энд Энрико Карузо пиццаны төлөө үнэгүй дуулж байжээ. 1835 онд Александр Дюма пиццанд итали хүний цэцэн цэлмэг ухаан, ов заль агуулагдсан байдаг гэж бичжээ.
Одоо Италид 2000 гаруй нэр төрлийн пицца хийж пиццаны олог арван мянган газар ажиллаж байна. Пицца дунджаар 1000 ккал илчлэгтэй, диаметр нь 20-иос доошгүй см байдаг.
Пиццаны зуурмагийг бэлтгэх олон жор байдаг. Эдгээрээс гэрийн нөхцөлд бэлтгэхэд хялбараас сонгож оруулав.
Нэгдүгээр хувилбар
Жор: Улаан буудайн гурил 500, маргарин 250, зөөхий 125, саахар 50, эсвэл амт оруулах төдий, 2 ширхэг түүхий өндөгний шар, тал нимбэгний шүүс, дунд зэргийн хэмжээтэй нэг ширхэг нимбэгний цедра /гадар хальс/
Гурил, саахрыг хольж дээр нь хөргөөд зорж хярсан маргарин нэмж багсарна. Үүн дээрээ өндөгний шартай хольж зуурсан зөөхий, нимбэгний шүүс, нунтаг цедра, давс нэмж сайтар зуурч зуурмаг бэлтгэнэ. Зуурмагаа пергамент цаасанд боож хөргөгчид тавьж хадгална. Ийм зуурмагаар гол төлөв мөөг, май загас, зайдас, утсан махан шанз бүхий пицца бэлтгэнэ.
Хоёрдугаар хувилбар
Жор: гурил 250, аарц 100, хоолны 3 халбага шингэн сүү, хоолны 4 халбага ургамлын тос, нэг ширхэг түүхий өндөг, эсгүүр /дрожжи/ -20, чимх давс
Жоронд орсон бүтээгдэхүүнийг хольж зуурмаг бэлтгээд бэмбийлж элдэн 10-15 минут амраана. Ийм зуурмагаар төрөл бүрийн хурц амттай шанз, хачир бүхий пицца бэлтгэнэ.
Хөрөнгөтэй зуурмаг бэлтгэх өөр нэг хувилбар бий. Хагас аяга бүлээн сүүнд 50 грамм эсгүүр хийж уусгасны дараа 200 г хайлуулсан цөцгийн тос юмуу маргаринтай нийлүүлж үүндээ нэг аяга зөөхий, 2 ширхэг түүхий өндөг нэмээд гурилаа гоожуулан хийж зуурмаг бэлтгэнэ. Зуурмаг нь савны хананд наалдахгүй уян хатан байх ёстой. Ингээд дулаан газар тавьж хөөлгөнө. Ийм зуурмагаар төрөл бүрийн хачир, шанзтай пицца бэлтгэдэг.
2. Зайдас, чидуны жимс, каперс, саримсаг
3. Маслин, шарсан сонгино
4. Нимгэн хэрчсэн салями /утлагат хиам/
5. Шөөшилсөн туна загас
Пиццанд зориулсан дээрх хачрыг ижил хэмжээтэй жижиглэж хэрчсэн, чидуны жимс /маслин/-ийг яснаас нь салгасан байх шаардлагатай.
ИТАЛИ ПИЦЦА
БУУЦАЙ, ЧИДУНЫ ЖИМСТЭЙ ПИЦЦА
Жор: бэлэн зуурмаг 500 г
Хачир шанзанд: бууцай 500, хоолны 3 халбага томатны сүмс, хоолны нэг халбага цөцгийн тос, 12 ш чидуны жимс /маслин/, “моцарелла” бяслаг 200, повоор, давс
ФРАНЦ ПИЦЦА
Жор: Бэлэн хөрөнгөтэй зуурмаг(2-р жороор бэлтгэсэн) -500г
Хачир шанзанд: сонгино 1 кг, бяслаг 450, нэг аяга грек самар, оливын тос, розмарин, чинжүү, давс
ЧЭСТЭЙ ПИЦЦА
Жор: Бэлэн хөрөнгөтэй зуурмаг (2)
Хачир, шанзанд: чэс 1 ш, улаан лооль 6ш, нэг ширхэг лиш /гвоздичгый перец/, бяслаг 150, оливын тос
Уншигчдын анхааралд
Та төрөл бүрийн пиццаны жор, бэлтгэх аргатай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл Ж.Октябрь. “Түгээмэл хоолны нууц жорууд” номыг олж уншаарай. Энэ номыг Интерном дэлгүүрээс худалдан авах буюу Монгол шуудан, Түгээмэл шууданд захиалан авч болно.

ПИЦЦАНЫ ЗУУРМАГ БЭЛТГЭХ АРГУУД

ПИЦЦАНЫ ХАЧИР
Жинхэнэ итали пиццаны үндсэн хачир нь:
1. Моцарелла, Эмменталь сортын бяслаг, улаан лооль, саримсаг, чаберЖинхэнэ итали пиццаны үндсэн хачир нь:
2. Зайдас, чидуны жимс, каперс, саримсаг
3. Маслин, шарсан сонгино
4. Нимгэн хэрчсэн салями /утлагат хиам/
5. Шөөшилсөн туна загас
Пиццанд зориулсан дээрх хачрыг ижил хэмжээтэй жижиглэж хэрчсэн, чидуны жимс /маслин/-ийг яснаас нь салгасан байх шаардлагатай.
ПИЦЦА ХИЙХ АРГА
- Бэлэн зуурмагаас таслан авч хайруул, савныхаа ёроолд тохирох хэмжээгээр дугуйлан 1 см-аас багагүй зузаантай элдэнэ.
- Хайруулын таваг, эсвэл пиццаны хэвийг жигд тосолж элдсэн зуурмагаа тэгшхэн дэвсэхдээ амсрыг арай зузаавтар байдлаар дээш гарган хашлага маягтай болгоно.
- Пиццаны гадаргууг тосолж үүн дээрээ жоронд заасан төрөл бүрийн хачир, шанзнаас жигд тараах буюу үелүүлэн өрж урьдчилан дунд зэрэг халаасан шарах шүүгээ, эсвэл зориулалтын богино долгионы зууханд 30 минут орчим битүү хайрч болгоно.
ЗАРИМ ПИЦЦАНЫ ЖОР, ТЕХНОЛОГИ
ИТАЛИ ПИЦЦА
БУУЦАЙ, ЧИДУНЫ ЖИМСТЭЙ ПИЦЦА
Жор: бэлэн зуурмаг 500 г
Хачир шанзанд: бууцай 500, хоолны 3 халбага томатны сүмс, хоолны нэг халбага цөцгийн тос, 12 ш чидуны жимс /маслин/, “моцарелла” бяслаг 200, повоор, давс
- Зуурмагаа дугуйлан элдэж дээгүүр нь томатны сүмс жигд түрхэнэ.
- Үүн дээрээ тосонд хуурсан бууцай, мөн чидуны жимс үелүүлэн өрж нунтагласан бяслаг цацна. Давс повоороор амт тохируулж шарах шүүгээнд болгоно.
ФРАНЦ ПИЦЦА
Жор: Бэлэн хөрөнгөтэй зуурмаг(2-р жороор бэлтгэсэн) -500г
Хачир шанзанд: сонгино 1 кг, бяслаг 450, нэг аяга грек самар, оливын тос, розмарин, чинжүү, давс
- Розмарины шинэхэн навч, сонгиныг жижиглэн хярж тус тусад нь тосонд хуурна.
- Элдсэн гурил дээрээ хуурсан ногоогоо жигд зулж дээр нь нунтагласан самар, үрүүлээр жижиглэсэн бяслаг нэмнэ.
- Үүн дээрээ розмаринтай хольсон чидуны тос цутгаж урьдчилан халаасан шарах шүүгээнд 20 минут тавьж болгоно.
ЧЭСТЭЙ ПИЦЦА
Жор: Бэлэн хөрөнгөтэй зуурмаг (2)
Хачир, шанзанд: чэс 1 ш, улаан лооль 6ш, нэг ширхэг лиш /гвоздичгый перец/, бяслаг 150, оливын тос
- Угааж цэвэрлэсэн чэсийг жижиг шоо дөрвөлжин хэрчиж давс цацаад нэг цаг орчим байлгана. Дараа нь шүүснээс нь базаж гаргаад тосонд хуурна.
- Зуурмагаа элдэж тос жигд түрхээд нунтагласан бяслаг цацна.
- Үүн дээрээ чэс, нимгэн дугуй хэрчсэн улаан лоолио зулж жижиглэсэн лиш, үлдсэн бясла цацаад урьдчилан халаасан шарах шүүгээнд 20 минут битүү хайрч болгоно.
Уншигчдын анхааралд
Та төрөл бүрийн пиццаны жор, бэлтгэх аргатай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл Ж.Октябрь. “Түгээмэл хоолны нууц жорууд” номыг олж уншаарай. Энэ номыг Интерном дэлгүүрээс худалдан авах буюу Монгол шуудан, Түгээмэл шууданд захиалан авч болно.
HontwtaWJiijk
TlpOryYCbFXLmZx
WRzIaxeYmMgSVX
drsTGLwkzHkUeqJvs
YiyHBqXqYa
Zochin
Зочин
Зочин
Zochin
Зочин
Зочин
Зочин
S.TSetsegmaa Dundgovi
Эрка
Эрка
Сайханаа
пицца