“Vйлдвэрчин ард”-ууд vнэ нэмэхийг шаардах болов
Vнэ єсч байна. Уул нь хvмvvс vнийн єсєлтєд дуртай юм шvv. Єєрт нь байгаа юмны vнэ єсєєд бусдад байгаа юмны vнэ хямдраад байгаасай гэж хvн болгон л хvсдэг.
Нэг. Vнийн сайн ба муу тал
Vнэ єсч байна. Уул нь хvмvvс vнийн єсєлтєд дуртай юм шvv. Єєрт нь байгаа юмны vнэ єсєєд бусдад байгаа юмны vнэ хямдраад байгаасай гэж хvн болгон л хvсдэг.
Хvний єєрийн vнэ цэнэ ч vргэлж єсч байдаг, даанч “миний vнэ єсєєд байна. Засгийн газар зохицуулаад Дорж миний биеийг хямдруулж аль” гэж гомдол гаргадаггvйгээс биш. Хvн эхээс тєрєхдєє (амь насыг vнэлэх аргагvй гээд орхиход) хийлт, тээлтийн зардал шингэсэн бяцхан амьтан байна. Боловсрол эзэмших, єрх тэргvvлэхийн хэрээр гэр бvл, нийгэмдээ маш их vнэ цэнэтэй капитал (Мєн л амь насны vнийг тооцохгvйгээр) болоод явчихдаг биз дээ.
Даанч ихэнх тохиолдолд єєрт байгаа юмс хямдраад бусдад байгаагийнх нь vнэ єсєєд явчихдагаас биш. Тэгж ярих юм бол хvмvvс ихэнхдээ vнэ цэнийг єєрт байхгvй юмнаас л олж хардаг хэмээн соён гэгээрvvлэгчид хэлдэг. Соён гэгээрvvлэгчид гэхээр мэдэж байгаа байх аа. Аристотель, Сократ энэ тэр гээд эртний Грэгт арваад хvн байсан. Одоо манай Авлигатай тэмцэх газарт дєрєв таван соён гэгээрvvлэгч байгаа гэлцэнэ. Учир нь тэнд Соён гэгээрvvлэгчдийн хэлтэс гэж байдаг. Соён гэгээрvvлэгч нь байдаг болоод л хэлтэс нь байгаа хэрэг. Манай гаригийн соён гэгээрvvлэгчид ингэсгээд л болдог. Эртний Грэгийн арав, манай авлигын газрын тав нийтдээ 15 орчим соён гэгээрvvлэгч хvний тvvхэнд мэндэлсэн гэж ойлгож болно. Энэ ч яахав, ажилдаа оръё. Соёнтой соёнгvй нvдэн дээр vнэ єсєєд байна.
Эдийн засагчид л юмны учрыг будлиулаад байдгаас биш юм болгоны учир шалтгаан энгийн байдаг юм. (Одоо бараг л эдийн засагчид эдийн засгийг бvтээсэн аятай ярих болж) Монгол хvн мориныхоо толгойн талаар тойрч гардаг. Яагаад гэж vv? Морио хvндэлж байгаа учраас ингэдэг хэмээн залуухан этнографичид ярих аж. Vнэн хэрэгтээ тийм биш. Мориныхоо бєгсєн талаар нь тойрвол єшиглvvлдэг юм. Тэр инерциэрээ автобусны толгойн талаар тойроод, хоёрдугаар эгнээний машинд зєєлнєєр хэлэхэд шvргvvлээд байдаг. Удахгvй ингэхээ болиод автуусны араар тойрдог болох ба тэр vеийн ахмадууд “монголчууд унаа хvлгээ хvндлээд толгой талаар гардаггvй, толгой дээгvvр нь алхдаггvй билээ” гэхчилэнгийн хуучилж суух биз?
Талхын vнэ єсчээ. Учир нь талх хийдэг буудайн vнэ єссєн байна. Буудай яагаад єсчихєв гэхээр найрлагад нь алт, мєнгє, хvрэл орсноос болоогvй юм байна. Бензинээс болж. Бензинд гал ороод манай гаригийн буудайг шатаасангvй. Vнэд орсон бензинийг орлуулдаг машины хоолыг буудайнаас гаргаад байх болж. Ингээд буудайг хvн, машин хоёр зэрэг иддэг болжээ. Нэг таваг хоолыг нэг хvн иддэг байснаа хоёулаа хувааж эхэлбэл цатгахгvй болно. Цатгахгvй болохоор дахиад идмээр санагдана. Дахиад идэх буудайг тарьж амжаагvй байвал vлдсэн буудай vнэд орно. Ердєє л ийм юм болсон.
Гурил удахгvй хямдарна. Vvнийг ойлгоход соён гэгээрvvлэгч байх албагvй, жирийн соёдоггvй толгой хангалттай. Буудай vнэд орж байгааг дэлхий даяараа харж л байна. Буудай ургуулбал ашигтай болохыг сохор хvн ч мэдээд л байна. Одоо тариалангийн давалгаа эхэлнэ. Боломжтой, мєнгєтэй, сvйхээтэй болгон буудайн дээр ажиллахаар ухасхийнэ. Хvмvvс буудайны vнэ унан унатал нэмж тариална. Тэр цагт нэг хvнд хоёр таваг буудай ногдоод vнэ нь унаад эхэлнэ. Манайхан ч гэсэн хамтдаа буудайны vнийг унагалцаж болно. Манайд юу л байна, газар байна. Тариа тариад бай.
Энгийн жишээ ярих уу. Тээр жил миний танил дvv нар нэг бизнес гээчийг хийсэн сэн. Яасан гэхээр арваад жилийн ємнє, наранцэцгийн тос ховордоод vнэд оров оо. Улс даяар дифицит vvсэв. Тэд vvнийг ажиглаад байдаг мєнгєє шавхан нийлvvлэн Германаас “есийн тос” ачуулж билээ. Контейнэр нь яван явсаар арай гэж ирэхийн цагт Монголоор дvvрэн есийн тос. Vнэ нь шалан дээр унав. Ганцхан тэд биш єч тєчнєєн хvн энэхvv “есийн тосны хомсдол” дээр ажиллаж эхэлсэн юмсанж. Дvv хvv нар тосоо бодож байснаасаа хэд дахин хямд бєєндєж, намайг “Хэд л бол хэдэн тос зvгээр ав” гэж байсан санагдана. Хvний хэрэгцээ хязгаартай юм хойно, ямар ваннандаа тос хийж оролтой биш, нэг хайрцгийг авсан нь жилийн хэрэгцээнээс илvv гарсан санагдана. Зах зээл ийм л байдаг. Харин дvv хvv нар “Жаахан жаахан хасах талдаа бизнес боллоо. Гэхдээ их юм ойлгож авлаа. Ойлгож авсан туршлагаа юугаар ч vнэлэх аргагvй” гэлцэн тайвширч байсан санагдана.
Хоёр. Чиний мЄнгЄЄр цалин тавина
Саяхан улаан vйлдвэрчний удирдагч болсон “Пэн Сю” хэмээх Ганбаа гуай хэсэг хvн дагуулан татвар тєлєгчдийн мєнгєєр цалинждаг тєрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлага тавьж байгаа нь зурагтаар гарлаа. Энэ зурагтаар ер нь юv эсийг vзэв дээ, байз. Улаан vйлдвэрчний шаардлага бол шууд утгаараа “юмны vнэ нэмэх”-ийг тєрєєс шаардаж байгаа хэрэг юм. Монгол Улс хоёр сая зургаан зуун мянган татвар тєлєгчтэй. Зуугаад мянган тєрийн албан хаагчтай гэв vv дээ. Нэг айл дєрвєєс таван ам бvлтэй гээд бодохоор таван айл нийлж гаргасан мєнгєєрєє тєрийн нэг албан хаагчийн цалинг дээр нь дээд сургуульд сурдаг хvvхдийнх нь тєлбєрийг дааж байгаа юм л даа. Та нарт “Таван айл нийлээд нэг даргын цалин ба хvvхдийнх тєлбєрийг жил бvр дундаасаа гаргаж бай” гэж шууд хэлбэл яасан их уурлах бол? Хэрэг дээрээ гаргаад л байгаа юм даа. Манайхан татвар гэхээр иргэний орлогын 10 хувь юмуу, томоохон компанийн тайланд байдаг татварын тоог хардаг. Гэтэл єлгийтэй, єлгийтэй биш юм аа, эхийн хэвлийд байгаа хvvхэд хvртэл татвар тєлдєг. Ээж нь хоол идэж байж ураг зохих ёсоор єсдєг. Тэр хоолыг ээж мєнгєєрєє авдаг. Ээжийн идсэн хоолонд татвар шингэдэг. Учир нь vйлдвэр vйлчилгээ явуулдаг, наймаа хийдэг хvмvvс хэзээ ч єєрийн цэвэр ашгаасаа татварын мєнгийг гаргадаггvй. Ашгаа тооцож єєртєє vлдээгээд, татварын мєнгийг vнэнд шингээгээд зарчихдаг. Эцсийн дvндээ татварыг худалдан авагч, vйлчлvvлэгч тєлдєг. Энэ мєнгєєр бид тєр ба тєрийн албан хаагчдыг тэжээдэг. Та тєрийн аль нэг албат дээр орж байсан, єєрийн чинь гаргасан мєнгєєр цалинждаг атлаа чамд яаж хандаж, авирласан зэргийг нvдээ аниад нэг бод доо. Дээр нь тэдний нэг нэг хvvхдийн дээд сургуульд сургах зардлыг бас гаргалцаж байгаагаа сана даа. Єєрийнхєє хvvхдийг сургуульд сургаж чадлуу яалаа? Эргэцvvл дээ. Тэгээд дээр нь чамаас дахиж мєнгє гаргуулж, цалингаа нэмvvлэх юм гэнэ ээ, тєсєєл дєє? Одоо танд тєрийн албан хаагчдын цалинг нэмэх биш харин ч орон тоог цомхтгох замаар єєрт ногдох ачааллыг багасгах хэрэгтэй нь мэдэгдэж байгаа биз дээ?
Нєгєє єнцгєєс харахад Монголын vйлдвэрчний эвлэлийнхэн талх, гурил vйлдвэрлэгч ажилчдын цалинг багасгах, нийгмийн хамгаалалд зориулах мєнгийг хасах шаардлага тавьж байлаа. Цалинг хасахыг шаардана гэхээр vнэмшимгvй боловч vнэн хэрэгтээ тийм л юм. Буудайн vнэ нэмэгдсэн байтал гурил, талхаа зєрvvлээд хямдруулбал vйлдвэрлэгчид ашиггvй болох тєдийгvй, хохирч эхэлнэ. Ашиг багасахаар ажилчдадаа олгодог цалингаа хасна уу болохоос нэмэх аргагvй. Махны vнэ нэмэгдээд байхад хуушуураа хямдруулсан гуанз удалгvй хаагдана биз дээ. Энэ салбарын ажилчид цалин орлого нь багасаад, эзэн нь ашиггvй болоод ирэхээр ерєєсєє гурил, талх хийхээ болиод эхэлнэ. Монголчууд “Оргvйд орвол охинтой нь дээр” гэдэг. Ийм тохиолдолд ор ч vгvй, охин ч vгvй болно.
Гурав. ХоЁр дахин тЄлЧихЄЄд баЯрлаж суунаа хЄ
Манайхан тєрєєс алдагдлыг нєхvvлэх замаар vнийг тvр барих тусгvй аргад их л эрхэмлэн ярих болж. Ухаандаа мянгаар зарах гурилыг нь таван зуугаар заруулаад алдагдал таван зууг тєрєєс єгнє гэсэн vг. Алдагдлыг тєрєєс нєхнє гэж юу вэ? Тєр танаас авсан мєнгєєрєє нєхнє. Танаас яаж авах вэ гэхээр татвараар дамжуулж авна. Энэ нь та талх, гурилынхаа vнийг хоёр єєр замаар тєлж байгаа боловч зєвхєн нэгийг нь хараад баясаад сууна гэсэн хэрэг. Дээр нь гурил, талх vйлдвэрлэгчдээс хєнгєлєлттэй vнээр бєєндсєн бараагаа дэлгvvр хоршооныхон зах зээлийн vнээр зарна. Дам биш шvv. Дамын vнэ байхаа больсон. Оронд нь зах зээлийн vнэ бий болсон. Засаг тєрийн иймэрхvv оролцооны vр дvнд бид зах зээлийнхээс ч єндєр vнээр гурил будаа хэрэглэх болно. Ийм л байна. Ямрав дээ, жанжин минь.
Тєрийн мєнгє гэж байдаггvй. Тєрд байгаа мєнгє бол татвар тєлєгчдєєс хураасан мєнгє. Тєрийн албан хаагчийн цалинг нэмэхийн тулд тэр мєнгийг арвижуулах хэрэг гарна. Тэр мєнгийг татвар нэмж, ард тvмний халаасыг нимгэлэх замаар л арвижуулна. Татвар нэмэхээр хvмvvс юмныхаа vнийг нэмж “шархаа нєхнє” гэдэг ойлгомжтой. Ингээд харахаар тєрийн албан хаагчдын цалинг нэмэхийг шаардах нь юмны vнэ нэмэхийг шаардахтай агаар нэг. Тєрийн ганц чадах юм бол vнэ хєєрєгдєх. Харин vнэ буулгадаг тєр гэж дуулдаагvй. Vvний оронд vнэ хєєрєгдєхгvй биеэ барьж чаддаг тєр байхад л хангалттай. Бид цємєєрєє амьтан алж чаддаг. Харин vхсэн нэг ч амьтныг амилуулж чаддаггvй. Нэгэнт vхсэнийг амилуулахгvйгээс хойш амьдыг нь алахгvй байснаар томоохон буян хурааж чаддагтай агаар нэг юм уу даа. Vнээр оролддоггvй тєр гэдэг.

Даваа
Adaa