ЖҮҮДИЙН ХИЧЭЭЛ II: ГАЧИГДАЛ БОЛ БУРХАНЫ БЭЛЭГ
Яков Мозганов хэмээх Оросын еврей Зөвлөлт гүрэн задарсны дараа Израйльд дүрвэн ирлээ.
БОЛОМЖГҮЙ ГЭДЭГ НЬ БОЛОМЖ МӨН
Хоёр еврей ярилцана
-Бие засах чинь оюуны хөдөлмөр үү, биеийн хөдөлмөр үү?
-Оюуных болж таараад байна. Хэрвээ биеийнх байсан бол бид чинь хүн хөлслөнө шүү дээ
Жүүдийн гурван нууц.
Яков Мозганов хэмээх Оросын еврей Зөвлөлт гүрэн задарсны дараа Израйльд дүрвэн ирлээ. Тэрээр Зөвлөлтдөө бол математикийн шилдэг профессор байжээ. Харин Израйльдаа бол сая сая шинэ тутам ирмэл иргэний ердөө нэг. Арай гэж сургуулийн манаачийн ажил оллоо. Монгол хүн байсансан бол юун ажилд орох. Дор нь хэвлэлийн хурал зарлаад “Төр эрдэмтдийнхээ үгийг сонссонгүй” гэж мэдэгдээд Израйль улсыг дэлхий даяар ичээх ажилд орно. Харин Мозганов тэгсэнгүй, сургуулийн манаачийн ажлаа нэр төртэй хийхийн зэрэгцээ сурагчид болон насанд хүрэгчдэд зориулсан математикийн гүнзгийрүүлсэн сургалтын дугуйлан нээв. Мэдээж цалингүй. Мөн өөр шиг нь ажилтай ажилгүй эрдэмтдийг тэндээ урин мөн цалингүйгээр ажиллуулав. Иймэрхүү докторууд харин ч олон байлаа. Багахан хугацааны дараа нэр хүндтэй физик математикийн сургууль тэнд үүссэн байна.
Зөвлөлтийн еврейчүүд хүн амынхаа 02 хувийг эзэлдэг боловч улсынхаа инженерийн 30 хувь, докторын 20 хувийг бүрдүүлж байв. Нууц нь энгийн. Тухайн салбартаа хамгийн шилдэг, халж солихын аргагүй мэргэжилтэн л болохгүй бол шахагдан гадуурхагдаад гудамжинд гардаг байжээ. Еврейчүүд сайн явдгийг нэг нууц нь энэ аж.
Нөгөө нууц нь бас л энгийн. Мянганы тэртээд төрөлх нутгаасаа хөөгдсөн жүүдүүд аж төрөх аргаа сонгох хэрэгтэй болжээ. Уугуул нутгийн иргэдтэй бизнес булаалдвал алуулна. Тариалангийнх нь хажууд тариа тариад унавал уурсана. Ухаандаа манайд ирээд мал маллавал бид бэлчээрээ булаалдаад “Муу жүүд чи, өвсний соргогийг шилж маллана гэнээ” гээд нийлээд хавчина. Иймээс арай өөр зам сонгох учиртай болно Монгол еврей иймд бэлчлэггүй малтай фермийн аж ахуй сэдээд нэг л өдөр толгойд гарна гэсэн үг. Тариалангаар амьдардаг оронд тарианаас өөр амжиргаа сэтгэх учиртай болно. Эхэн үедээ худалдаа наймаа улмаар өнөө үед газаргүй, эсвэл усалгаагүй тариалан бодож олох гэсэн үг. Ингэж ч чаддаг болсон. Хэн ч ашигладаггүй, хэний ч ч санаанд ороогүй, хэн ч боломжтой гэж үздэггүй тэр замаар аж төрөх нь еврей хүний менежмэнт.
Хэн нэг Израйльчуудын боломжийг хааж байгаа бол энэ нь эргээд тэднийг цоо шинэ боломж руу түлхэж байгаа хэрэг. Орчин үеийн Израйлын цэргийн үйлдвэрлэлийн нуувар эцэг бол алдарт Шарль Дэ Голь аж. Үнэн хэрэгтээ францын домогт генерал Израйльчуудыг харин ч гар мухар болгох болгон алдсан этгээд гэнэ. Яасан гэхээр 1949 онд шинэ тутам жүүдийн улсад Францууд зэр зэвсэг дуртайяа нийлүүлж байлаа. Израйлын эрх баригчид ч сайн ах дүүгийн нийлүүлж буй орчин үеийн зэр зэвсэг бол манай батлан хамгаалах салбарын ирээдүй гэсэн бодолтой байв. Яг “БНМАУ-ын үед манай цорын ганц түшиг тулгуур бол ЗСБНХУ” гэдэг байсан шиг. Гэтэл нэг л гэгээн өглөө арабын ертөнцтэй харилцаагаа сайжруулах шаардлага гарсан Де Голь нүүрээ буруулав. Үүнийгээ ерөөсөө ойрхи дорнодод энх тайван тогтоохын тулд тус бүсийн аль ч оронд зэвсэг нийлүүлэхгүй энх тайванч үйлс болгон тайлбарлав. Чухам эндээс Шарль Де Голийн “Францын ард түмэнд мөнхийн дайсан, мөнхийн нөхөр гэж байхгүй. Харин мөнхийн эрх ашиг бол бий” гэсэн увайгүй атлаа туйлын үнэн афоризм төрсөн түүхтэй.
Арабын ертөнц хэмээх манай гаригийн бензин колоонк, баян зах зээлийг алдахыг хүсээгүй дэлхий ерөнхийдээ франц шиг биш юмаа гэхэд францлаг байдлаар жүүдүүдэд хандлаа. Ингээд байгуулагдсныхаа бараг маргааш л дайсны довтолгоонтой тулсан жүүдүүд өөрийн, гэхдээ муусайн “харамч”-уудынхаас хавьгүй илүү зэвсэг хийх хэрэгтэй боллоо. Хэнч зэвсгээр туслахгүй байгаа нь өөрөө хийх боломж гэсэн үг. Мэдээж, эхэндээ нууцаар ажиллав. Дэлхийн дайнд хэрэглээд орхисон буу, засч болох эд анги “төмрийн хаягдал” нэрээр европоос, Хэд хуваасан сөнөөгч онгоц “уурын зуухны хуучин тогоо” гэсэн падаантай америкаас ч орж ирж байлаа. Угаалгын газрын подвоолд винтов угсарч, чимээг нь дарахын тулд хоосон угаалгын машин өдөр шөнөжин түжигнэж ч байлаа. Ахархан хугацааны дотор Израйль өөртөө дэлхийд тэргүүлэх зэвсэг үйлдвэрлэгч болж чадлаа. Өнөөдөр тэд булангийн цаанаас муруйж бууддаг нугастай пулемётоороо зэвсэглэж, нисэгчгүй онгоцоо Америк, Орост нийлүүлж байна. Нөхөр гачигдалд бас талархая.
Нөхөр Шарль де Голь, вери большой шиэ шиэ.
Жүүдийн гурван “гэм”
Ийм ажилч, аж төрөх чадвартай ард түмэн яагаад энд тэндгүй үзэн ядагдах болов? Тэднийг Гитлер ч, Сталинч үзэн ядаж, хавчин гадуурхаж байсан. Тавдугаар Богдын хувилгаан Барон Унгерн нийслэл хүрээг чөлөөлөөд большевикүүдээс гадна жүүдүүдийг дүүжилжээ. Яг нарийндаа монголд байсан Гембержевский энэ тэр гээд нөхдүүд большевик дээрээ жүүд байж таарсан гэх юм билээ.
Юуны өмнө жүүдүүд тэнэмэл амьдарч явахдаа анх түрүүн худалдаа наймаа эрхлэх болжээ. Нутгийн овгорууд гэртээ суудаг, тэнэмэл хэрмэл нь наймаа хийдэг байсан ч юм уу? худалдаа наймааны ажил хэтээсээ нэр муутай байжээ, хаа сайгүй. Манайхан ч гэсэн “Сүнсгүй наймаачаас сүнстэй хулгайч дээр”, “худалдаачин хүн хуруу хазайвал хулгай”, “муу дамчин авгай” гэхчлэн ярьсаар ирсэн нь худалдаа наймааг тун таа үздгийн гэрч. Бодвол ам хоргой Бээжинд ямар үнэтэйг жин тээсэн хүнээс сонсоод, өөрөө дамнуургын худалдаачнаас авсан үнээ бодохоор дотор нь муйхардаг байсан хэрэг биз? Эндээс үүдээд худалдаачыг үзэн ядах нийтлэг зөнгөөрөө хүмүүс жүүдүүдэд дургүй болсон болтой.
Түүнчлэн тухайн орныхоо иргэдийн ашиглаагүй боломж бүрийг нүдэн дээр нь ашиглаж, санаагүй сэдээгүй амжилтыг олж байсан нь ихээхэн дургүйг хөдөлгөсөн байх талтай. Та хөдөөгийн альч суманд очоод яриад үзээрэй, та. Заавал ёс шиг “манай суманд ирсэн гадныхан ёстой сайн явдаг” гэсэн тодотгол, гэтэл миний байж байгааг гэсэн далд гомдлыг дуулж таарна. Жүүдтэй газрынхан хүн л юм чинь бидэн шиг л гомдоно. Тэдний удаахь гэм энэ.
Дээр нь үзэн ядагдаж, гадуурхагддаг учраас тухайн салбар, газартаа хамгийн шилдэг нь л байхгүй бол дор нь өөчлөөд халдаг зайлуулдаг байж. Тиим учраас өөрийн эрхгүй мундаг нь байхаас аргагүй. Тэнэмэл уламтай гар ирээд хамгийн мундаг нь болоод байхаар уугуулууд үргэлж дургүй. Тэд бусдаас илүүтэй байсандаа, тэнэж ирчихээд муу амьдраагүйнхээ төлөө түүнчлэн боломжгүйн гачаалд тулаагүй учраас аж төрөхийн нөөц хүчлүүрээ асаалгүй насыг бардаг улсын хорслыг төрүүлсэн гэмтэй. Магадгүй үүнийхээ л төлөө гадуурхагдаж, Освенцимд шатаагдсан бололтой гэж бодогдох юм. Дэн Сенор, Сол Сингер нарын бичсэн “Улс үндэстэн цогцолсон нь: Хэрмэл жүүдээс хүчирхэг Израйль” номыг харах бүрий ийм сэтгэгдэл төрж байна. Тэд Израйль бол онцгой үндэстэн бус харин бусдын л адил хүн. Харин ийм сэтгэлгээ, инновацитай учраас ололтод хүрээд байна гэдгийг ойлгуулахыг хүсч ном туурвиснаа хамгийн түрүүн хэлсэн байна лээ.
Боломжгүй байдал бол шинэ боломж.
Хаа нэгтэй “Боломжгүй байна” гэсэн ойлголт сонссон еврей хүн сэртхийнэ. Эх орондоо сууж, ажлаас халагдах, нийгмээс гадуурхагдахын зовлонгүй, налгар ард түмэнд “боломжгүй” зүйл байгаа нь хэрмэл жүүдэд боломж нээгдэж, аз турших зурвас нээгдлээ гэсэн үг. Энэ бол мянганы хугацааг хүний төрөлхтний дотоодын болон гадаадын дайснаар ажиллан тэсч үлдсэн жүүдүүдийн сонголт гэхээсээ илүү хувь заяаны тулгалт байжээ. Тэд ХХ зууны дундуур арай гэж эх орноо байгуултал 95 хувь нь хагас хуурай, хуурай, цөлийн уур амьсгалтай байлаа. Тэнд газар тариалан хөдөө аж ахуй эрхлэх боломжгүй гэж үзэж байлаа. Мэдээж боломжгүй гэдэг нь еврей эзнээ түр хүлээж буй боломж гэсэн үг. Ингээд юу ч гэсэн ус гаргахаар өрөмдөөд эхлэв. Гэтэл юун ногоо услах яг л далайнхаараа шорвог ус олдов. Еврей хүн “Тэгээд байвал ингээд өгье” гээд тэр чигээр цөөрөм хийгээд далайн загасны ховор үнэтэй, өргөн хэрэглээний төрөл зүйлийг үржүүлж гарлаа. Мөнгө олдож байхад дараа нь усаа цэвэрлэх, дуслын системээр услагддаг мод сэдэхэд юухан байхав. Удсанч үгүй Израйлын гайхамшиг таримал ой сүндэрлэж, аажимдаа ус чийгээ “өөрснөө даах” болов.
Хүн төрөлхтөн коммунист дэглэмийн үед нийтийн аж ахуй коммуна гэгчийг байгуулж үр дүнгүй гэдгийг нотолсон. Гэтэл еврей коммуна болох киббуци цөлд цэцэглэсэн төдийгүй, өнөөгийн Ирайлын үржил шимт хөдөө аж ахуйн хундаамыг тавьжээ. Эхлэл нь мөн л боломжгүйгээс эхтэй. Гадуурхагдан хэдэн жүүд бүр ХХ зууны гучаад онд хүн амьтангүй цөлд хэсэг намаг олоод тэндээ хамтрал байгуулжээ. Киббуцийн гишүүд хувийн өмчгүй, хүүхдүүд нь аав ээжээсээ тусдаа хүмүүжинэ, эгээтэй л эхнэрүүд нийтийн байгаагүй болтой юм. Олсноо яахаа хамтын хурлаараа шийднэ.
Монголд мөн тэр үед байсан коммуна жилийн дотор 3 сая мал идчихсэн бол еврей коммуна орчин үеийн хөдөө аж ахуйн үндсийг тавьжээ. Хумхаа гарна жигтэйхэн, олон ч хамтралч хамтралын оршуулгын газар хамтдаа нойрсчээ. Ямар сайхандаа жүүдүүд хөөгдөхгүй амьдрах боломжтой газар байв гэж. Тэд газрын чийгийг суга сордог мод олоод тариалсан чинь намаг хатаад явчих нь тэр. Энэ үед Израйль улс байгаагүй хэрэг шүү дээ.
Сүүлд тэд цөлдөө хөдөө аж ахуйг мөн л куббуцигээр хөгжүүлжээ. Гэхдээ Израйль хөдөө аж ахуй их өөр. Манайд боловсол эзэмшээгүй хөдөөний хүн л мал маллахдаа бол тэнд сөргөөрөө. Өнөөгийн” 95 хувийн технологи, таван хувийн цуцашгүй хөдөлмөрөөс бүрддэг хөдөө аж ахуй” эхэлжээ. Хамгийн боловсолтой нь жүүд хөдөө аж ахуйтан болсон хэрэг.
Улс юм хойно экспорт импорт хэрэгтэй. Гэтэл хиллэсэн бүх улс болох арабын ертөнц дайсагнах ба Израйль руу явж буй бүхий л тээврийг таслах дэлбэлэх ажлыг үүргээ хэмээн ухаарна. Бусад улсынх шиг экспорт импортийн боломж байхгүй явдал нь цоо шинэ салбар нээх үүргийг тэдэнд ногдуулж байна гэсэн үг. Ингээд гадаадад гаргахад хөнгөн, авсаархан тийм үйлдвэрлэл хэрэгтэй гэж үзэв. Интел Израйль бол манай үеийн комьютерийн чип-ний уураг тархины үйлдвэр аж. Гарт баригдахаас эхлээд зүүний үзүүрт 30 сая ширхэг багтах микро чипийг тэнд л хийдэг. 386, 486, Пентиумын цохилох зүрхийг бүтээгсэн жүүдүүд. Дээр нь эдний гол экспорт нь программ хангамж. Бараг амины бяцхан онгоцоор зөөх, захиан дотор хийгээд явуулахад болох ийм экспорт бол бурханаас Жүүдүүдэд тулгасан “боломжгүй” нөхцлүүдийн үр жимс билээ.
Жүүдийн гүн ухаанаар “боломж” гэдэг хүний хөгжин дэвших үүдийг хаадаг, шинийг эрэлхийлэх төрөлхийн совинг нойрмог болгодог зүйл аж. Тэгэхээр бурхан хорлох гэсэндээ “боломж” өгч алмай мунхагаар нь үлдээгээд, шилэгдсэн үндэстнээ гачигдлаар хичээллүүлэн дасгалжуулж, үргэлж хөгжүүлдэг хэрэг үү??? Ингэхэд Ертөнцийн эзэн мөнхийн улсдаа хамгийн түрүүн Израйльчуудыг авах барих тухай Библид байдаг санагдах юм.
Туршлага бол дайсан
Бид өнгөрсний туршлага бол амжилтийн үндэс гэж үздэг. Бас төрийн томчууд гадаадын туршлага судлахаар байнга явдаг. Хэдийгээр нэгийг нь ч эндээ нэвтрүүлдэггүй боловч.
Харин Израйльчууд огт өөрөөр харна. Тэдэнд “хэрхэн цагаач байх вэ? Яаж шинээр эх орон байгуулах вэ” гэдэг асуултад хариу өгөх хэнч байсангүй. Ямартаа, курдууд, цыгануудаас асуултай биш.
Туршлага гэдгийг ингэж ойлгож болно. Хүн өнгөрснөөсөө хоёр янзын дурсамж үлдээдэг. Эхнийх нь юм угаасаа ингэдэг, ингэхээр тэгдэг юм байна гэсэн догм. Нөгөөх нь хорвоод болж өнгөрч байгаа юмсын, хэрхсэн тухай мэдлэг. Энд эхнийхийг ярьж байгаа юм шүү.
Хүмүүс үерээс далан барьж хамгаалдаг. Үерээс далан нь хамгаалдаг гэдэг туршлага нь дараагийн арай өөр, их үерт хэлмэгдэх шалтгаан болдог. Иймээс өнөөдрийн далан маргаашийн үерээс аврахгүй. Иймд өөр арга хэзээний бэлдсэн байх учиртай.
Жүүд хүн хорвоогийн нэг ч үйл явдал давтагдаггүй гэсэн философтой. Нэг дайнд ялсан аргаа дахиад хэрэглэвэл ялагдана. Энэ ажлыг өчигдрийнхээрээ хийвэл өнөөдөр хоцрогдоно. Өнөөдрийн менежмэнтээ маргааш үргэлжлүүлбэл чиний компани дампуурна. Аливаа догмын эсрэг, боломжгүй байдлын эсрэг, хүний төрөлх чанар болох шинээс шинэд дэвших авъяасийг алхам тутамдаа нээж оршин тогтнодог жүүд ухааныг өнөөгийн ертөнц инноваци хэмээн томъёолох болжээ. “Израйль бол инновацийн улс”, “старт-ап компаниуд”, “венчур хөрөнгө оруулалт” хэмээх шинэ цагийн амин чухал санаанууд чухамдаа жүүд хүний аж төрөх ухаан, жүүдийн улсын хөгжлийн шинэ өнгөөс эхтэй
Израйлийн армийн нэгэн офицероос дэлхийн хамгийн хүч тэнцвэргүй нөхцөлд хамгийн хүчирхэг гэгдэж байгаа танай армийн гол туршлага юу болох тухай асуултад, эргэлзээ тээнэггүйгээр “манайд туршлага огт байдаггүй явдал бол хамгийн том туршлага” хэмээн хариулжээ.
Тэд боломжгүй байдлыг боломж хэмээн хардагийнхаа нэгэн адил “боломжтой”, “ингээд болгочихдог юм”, “болоод ирсэн” гэх тодорхойлолттой зүйлээс хамгийн их болгоомжилдог байх юм.

Үргэлжлэл бий
hjAfIJCG
jooj
Гана
даваажаргал
Зочин
Зочин
Умшигч
Hope
da
hishgee
Батбаяр
x
erdene
nasan
ene buhen
uran
fg
fg
Eebii
dub
Зочин
Зочин
Зочин
Зочин
thanks
Зочин
erty
202. 70. 40. *** --d iljignii chkhend us khii
Eoh
Badmaa
Зочин
Зочин
Зочин
Дамбий жаагийн тоодгорууд
худлаа худлаа бас дахин худлаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
halh
Зочин
Зочин
Зочин
NB
Burhand
Иргэн
Зочин
AAAAAAAN
Зочин
Зочин
Зочин
цзян дао гуай
цзян дао гуай
buyan
фф-д
bayrlalaa
shuu
shuu
cor
Зочин
Зочин
Зочин
Зочин
demjigch
фф
Зочин
delgermaa
delgermaa
Зочин
Зочин
иргэн
Зочин
Зочин
Зочин
sarnai
Зочин
Ariuna
Acel
bayarlalaa
ASo
баяса
Enkhbayar
Enkhbayar
Boorchi
Зочин
Зочин
Зочин
hehe
Зочин
Зочин