Энэ зун найр наадам гээд явж байх хооронд "Монгол Улсын Үндэс­ний аюулгүй байдал"-ын ту­хай  маш чухал үзэл баримтлал УИХ-аар орж батлагдсан. Бүх нийтийн их амралтын улирал таар­сан болохоор зарим хүмүүс төдийлөн ан­заа­раагүй байж ма­гадгүй.

Монгол Улсын төр 16 жилийн дараа аюулгүй байдлын тухай үзэл ба­римтлалаа шинэчлэн өөр­чилжээ. Энэ хооронд үндэсний аюулгүй бай­далд ноцтой нөлөөлж болзошгүй нөхцөл байд­лууд шинээр үүссэн бай­хад, зарим нь ач холбогд­лын хувьд нэгдүгээр асуудал биш болоод эхэл­сэн цаг үетэй уг ба­римтлал давхцаж байгаа юм. Нийгмийн идэвхтэй гэгддэг зарим хүмүүсийн яриандаа их хэрэглэдэг хэллэг бол "Энэ асуудал болбоос үндэсний аюул­гүй байдлын хэмжээнд тулж очлоо..." гэцгээдэг. Монголын ард түмэнд тохиолддог бүх л таагүй явдлуудыг  ҮАБ (Үн­дэс­ний аюулгүй байдал)   гэ­дэг сагсанд чихээд бай­вал  чухалгүй юм гэж үгүй болж, чухам алинаас нь ч эхлэх боломжгүй болон замрах нь тодорхой.

Ерөнхийлөгчийн са­наачилж УИХ-аар оруулж баталсан шинэ үзэл баримтлал нь зур­гаан чиглэлд багцлагд­сан, ач холбогдлын хувьд Үндсэн хуулийн дараа буюу бусад хуу­лийн дээр эрэмбэлэгдэж байна. Өөрөөр хэлбэл ҮАБ-тай харшилдсан хууль журам байвал нэн даруй засч өөрчилнө гэсэн үг. Эхний удаа өн­гөц харахад дор хаяж зуу орчим хуульд өөрчлөлт хийх шаард­лага гарлаа гэж ажлын хэсгийнхэн нь мэдэгдэж байна.

Манай улсын ҮАБ гэдэг нь тухайн нийгмийн байгууламжаасаа шалт­гаа­лан үргэлж өөрчлөгд­сөөр ирсэн. Одоогийн энэ үзэл баримтлал ч нийг­мийн хөгжлөө дагаад  улам баяжигдахыг үгүйс­гэхгүй байна.

Аль 1930-40 оны тэр­тээ гэхэд гадаадын эзэр­хэг түрэмгийчүүдээс эх орноо хамгаалах нэн чухал байсан бол одоо шал өөр аюулаас өөрий­гөө хамгаалах хэрэг гарч байх жишээтэй. Зарим зүйл хэрээс хэтэрч "Лхүм­бэ зэрэг Японы тагнуул болсон эсэргүүчүүд ца­хилгаан станцыг яг дэлбэ­лэхээр тохирч байхад нь манай чекистүүд олж илрүүлж гэнэ" гэх мэтээр дотоодын аюулгүй байд­лын талаарх ойлголтыг нам төрөөс өгч байсан байдаг.

Энэ удаад ҮАБ-ын  3.5-д заасан "Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал" гэсэн сэдэв дээр тогтож юу ойлгогдож бай­гаа талаар сэтгэгдлээ бичиж байна. Монголын төдийгүй байгаль ор­чин­той холбоотой таагүй байдлуудыг өмнө нь үе, үе ярьж байсан боловч одоогийнх шиг ийм чух­лаар хөндөгдөж байсан удаагүй билээ. ҮАБ-ын ан­хааралдаа авч хэрэг­жүү­лэх үндсэн зургаан сэд­вийн нэг бүлэг нь бүхэлдээ Ус, Уур амьсгал, Биологи, Байгаль орчны тухай хөнд­жээ. Дашрамд дур­да­хад "ҮАБ-ыг хангах нь төрийн анхдагч үүрэг мөн" (1.2.2) гэж заасан нь төрийн гурван өндөрлө­гөөс эхлээд баг хороон дарга хүртэлх бүх шатны удирдлагуудын эхлээд хийх ажил нь дээрх үзэл баримтлалыг амьдрал дээр хэрэгжүүлэхийг хуульчилж өгсөн хэрэг гэж ойлгогдож байна.

Өнөөдөр байгаль орч­ныг хамгаалах нь нэн чухал гэхийн сацуу тас­ралтгүй доройтож байгаа хүрээлэн буй орчинг өөд татах талаар хүн төрөлх­төн хүчин мөхөсдөж бай­гааг хүлээн зөвшөөрдөг болоо. Саяхан л бид чинь "уулыг ч нурааж, усыг ч эргүүлэх" тухай омог бар­дам ярьдаг байсан бол одоо дэлхий сөнөхийн цагт хаахна очиж амь хоргодох вэ гэх нь холгүй явж байна. Угаасаа хүний болоод бусад хүчин зүйлээс шалтгаалан хүрээлэн буй орчин нэг хэсэгтээ тасралтгүй улам таагүй болох нь бат­лагд­лаа. Монголын нутаг дэвсгэрийн хувьд "Баруун аймагт хүний, зүүн аймагт малын мөргүй болох цаг ирнэ" гэдэг домог яриа биеллээ олох гээд л байна.

ҮАБ-ын үзэл баримт­лалын "Усны нөөцийн хомсдлоос сэргийлэх" (3.5.1) тухай хэсгийг ун­шаад үзэхэд зарим заал­тууд анхаарал татаж бай­на. "Хангай Хэнтийн ну­рууны усны эх ба  Хөвсгөл нуур орчмыг улсын нөө­цөд авч, тэнд уул уурхайг хориглоно" (3.5.1.6) гээд шууд заажээ. Хуулиар хориглоогүй болгон зөв­шөөрөгддөг гэсэн үг бий. Тэгэхээр Алтайн нуруу ба их нууруудын ай сав, Увс Буйрын гүн цэнхэр нуу­руудыг хамгаалах болов­чиг бүр арга тасарвал нэгдүгээр асуудал лав биш болоод явчихлаа. Бид олон жилийн дараа гурван голын эх ба Хөвс­гөл нууран дээр  шахаг­даж үлдэж болзошгүйг урьдчилан харсан хэрэг байх. Гэтэл энд манайхан фосфорит, алт олбор­лохоор очин буу ший­дэмдээ тулаад байгаа билээ. Цэвэр усны нөө­цөө авч хоцрохын тулд бороо цасны усыг нөөц­лөх ажлыг бүх сум аймаг дор бүрнээ хөрөнгө гар­ган эн тэргүүнд хийх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл томоохон нүх ухаж бетондон, гялгар цаас дэвсэн дотор нь усаар дүүргээд дээгүүр нь бас  ууршихаас сэргий­лэн дээгүүр нь шороо­гоор хучна гэсэн үг. Энэ талаар байгаль орчны усны асуудал хариуцсан хэдэн нөхөд л амандаа бувтнадаг байсан боло­хоос ингэж хүчээ авсан тодорхой хууль журам бүрхэг, бусад хуулинд дурдах төдийхөн байв. Мөн энэ ажлын хүрээнд "Орхон говь", "Хэрлэн-говь" гэх мэт төслүүдийг яаралтай хэрэгжүүлж трубагаар говь руугаа ус татах нь ойлгомжтой бол­лоо. Зарим нэг гишүүд Хятадын Далай нуурыг ширгээх гэж байна. Хэр­лэн төслийг зогсооход дэмжлэг үзүүлээрэй гээд гүйж явсан. Мөн иймэрхүү чиглэлийн хөдөлгөөнүүд үйл ажиллагаагаа зог­соож хуулиндаа захираг­дах биз ээ. Нийслэлд цэ­вэр усаар жорлонгоо цэ­вэрлэдэг тансаглал одоо автоматаар хууль зөрч­сөнд тооцогдоно. Төв Азийн өндөрлөгөөс улам бүр урсаж ховордсоор буй цэвэр усны сүүлчийн шавхруу жил ирэх тусам алтны үнэ рүү дөхөж бай­гаа нь манай үндэсний аюулгүй байдал  мөнөөр барах уу даа.

УИХ-ын гишүүд. На­муудын мөрийн хөтөл­бөрт малчдыг элдэв тат­вараас чөлөөлөх, мал сүргийг өсгөх, бүр тод­руулбал ямааг өсгөж түүнд зориулж мөнгө гар­гах гэх мэт  олон амлалт биелэлтүүд хангалттай бий. Тэгвэл одоо "Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын үр дагаврыг бууруулах" (3.5.2) хэсгийг уншицгаая. Нөгөө гишүүд чинь хэдэн малчдаа бүр эсрэгээр нь кноп дарж "алаад хаячих­жээ". "Бэлчээр ашиглас­ны төлбөр тогтооно. Га­зар доройтуулсны ха­риуц­лага хүлээлгэнэ. Мал маллахаар бол тухайн газрын даацанд нь таа­руулж тоог нь цөөлнө. Сүргийн бүтцэд хонь ямаа ямар харьцаатай байх ёстой билээ тэр хэмжээгээр нь байл­гана". (3.5.2.2).

Зүүн ба өмнө зүгийн нутгуудад одоохондоо үлдээд байгаа заган ой, баянбүрд болон дорнод Монголын хялганат хээр  Мэнэнгийн талыг дар­халж малаас чөлөөлөн улс тусгай хамгаалтандаа авахаар боллоо. Цаад утга нь  ган зудны аюу­лаас гарз багатай гара­хад зориулсан бэлчээ­рийн нөөц нутгууд болгож байгаа хэрэг. Бэлчээрийн мал аж ахуй болон малч­дад шинжлэх ухаан тех­нологийн ололтыг нэвт­рүүлэх зэргээр  харж үзэх олон сайхан заалтууд ҮАБ-д тусгагдсаан. Гэх­дээ дээр дурдсан хэсэг нэлээн  зоримог шийдэл болжээ. Энэ талаарх эрх­зүйн зохицуулалт гара­хын багцаанд олон хүн орилж чарлан, саналаа чамд өгөхгүй хэмээн хоёр том намынхныг чихдээд авах болов уу.

"Биологийн олон янз байдлыг хадгалах, нөө­цийн хомсдлоос сэр­гийлэх" (3.5.3) гэсэн бүлэг заалт бас их сонин юм байна лээ.

Тэнд зааснаар ямар ч байсан юуны өмнө ургаж байгаа ой мод ашиглахыг бүрмөсөн хориглочих­лоо.  Банзан хашаа, дүн­зэн байшингаар дүүрсэн Монгол цаашдаа энэ хуулинд хэрхэн зохицож амьдрах юм бол. Яс хуулиа барих юм бол Хал­хын шорон модны хул­гайчаар дүүрэх байх. Гэх­дээ мод огтолсон гэдэг зүйл анги биш ҮАБ-д за­налхийлсэн дотоодын дай­сан гэсэн хаяг зүүж өгнө. Түймэр тавих за­маар баахан хуурай мод үүсгээд дараа нь хөрөө бариад орчихдог Жарга­лантын модны хулгайчид хариуцлага тооцох­доо экологи, эдийн зас­гийн үнэлгээг бодитой тогтоож хохирол бараг­дуулна гээд байгаа юм. Эко­ло­гийн үнэлгээ гэдэг бол аймшигтай том тоо гардаг эд л дээ. Гуалин­гийн оронд мод орлуулаг­чийг дэмжих, гадаадаас Си­бирээс дүнзээ худал­даж авч болно.

Хувиргасан амьд эс, Монгол дахь биоаюулгүй байдал гэсэн шинэ хэллэг орж ирээд  ҮАБ-ын хэм­жээнд тулж ирсэн байх юм. Ажлын хэсгийн зарим хүнээс энэ ямар учиртай юм гэж асууж байхад тэр харь зүйлийн амьтан, бичил биеттэйгээ нийлээд "их чухал асуу­дал" гэж байна. Орчин үеийн технологийн ололт амжилтын үр дүнд хи­мийн болон бусад аргаар маш түргэн ургадаг төмс ногооны сорт, элдэв сүл­жээгээр сурталчилдаг янз бүрийн тэжээл, хүнс нь монгол хүний биоа­юул­гүй байдалд нөлөөлж болзошгүй гэж үздэг юм байна. Хэт олон хүн ам­тай гүрнүүд эхлээд ард түм­нээ өлсгөлөнгөөс ав­рах нь ҮАБ-ын эхний ал­хам. Тэнд жилдээ бус сардаа хурааж авдаг тариа ногоо жимс шаард­лагатай. Манай нөхцөлд арай ч модоо барьчи­хаагүй, хэдэн малын буян байна. Толгой шийрээ хүртэл тоож иддэггүй ард түмэнд биологийн цэвэр бүтээгд­эхүүн эрүүл мэн­дэд чухал болохоос үл таних, бат­лагдаж олон жилийн шалгуур үзээгүй хүнсийг азнах нь зөв гэж үзэж байгаа. Энэ нь соёл­той хоолноос амсалгүй гу­рил­тай лавшаатайгаа үлдсэн бүдүүлэг мон­гол­чууд гэж хэн ч шоолохгүй гэнэ шүү. Тэгээд ч үндэс­ний үйлдвэрээ дэмжиж, өөрсдийн экологийн цэ­вэр хүнсээр дотоодын хэрэгцээг хангах бусад олон шаардлагатай уяа­сан арга хэмжээ юм. Энүүхэндээ гэхэд бид чинь баахан хятад төмс, алим, Чернобылийн хор­той байж магадгүй цай, хувиргасан амьтан ургам­лаар баахан хооллов доо.  Ёстой энийг ҮАБ гэхгүй өөр юуг ҮАБ гэх "юумбээ ээ".

  Цаашлаад манайхан үнэ хямдыг нь хараад хамгийн хоцрогдсон тех­ник технологи, хуучирсан машин энэ тэр чирч ирж орчныг завааруулдаг яв­далтай дорвитой тэмцэл хийхээ амлаад байна. Яваандаа нүүрсийг газ­раас ухаж авсан хэвээр нь түлдгээ хүртэл тат­галзаж шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал энэ мэтчилэнгээр зөндөө олон өөрчлөлт шинэчлэл хийгдсэн байна. Энэ нь зүгээр л нэг иймэрхүү байвал мөн гоё оо гэсэн тунхаг төдий баримт биш болохоор төр засаг ба олон нийт маш их ач холбогдол өгөөд байгаа юм л даа. Уг үзэл ба­римтлалыг хэрэгжүүлэ­хийн тулд цаана нь асар их хөрөнгө, төсөв гарах нь мэдээж. Түүнээс ду­тахгүй нэг асуудал бол иргэд олон нийтэд үүнийг зө­вөөр сурталчлах нь хэв­лэл мэдээлэл, төр зас­гийн үндсэн үүрэг болоод бай­на. Ингэж байж бид чинь дэлхий дээр өөрийн тус­гаар улсаа эсэн мэнд авч үлдэх түүхэн ч гэж болох цаг үед амьдарч явна.

ҮАБ-ын тухай бичсэн уг нийтлэл маань хуулийн албан ёсны тайлбар биш бөгөөд хувь хүний өөрийн ойлгосон, сонирхсон сэдвийн хүрээн дэх сэт­гэгдэл гэдгийг дахин хэлэх нь зөв байх.  

Дараагийн бүлэгт бай­гаа мэдээллийн аюул­гүй байдал гэсэн хэсэгт бидэнд хамаатай олон ноцтой асуудлууд, ер нь ҮАБ-ын талаарх уг үзэл баримтлал бүхэлдээ маш чухал сэдвүүдийг сайн багтааж өгсөн санагдсан. Тушаалыг хэлэлцдэггүй, биелүүлдэг  болохоор энэ нь надад таалагдахгүй байна гэж ярих цаг биш.