Мэдээлэл аюултай юу?
Дахиад Үндэсний Аюулгүй Байдлыг хангах тухай сэдвийг хөндөж байна. Шинэчлэгдэн найруулж батлагдсан ҮАБ-ын тухай үзэл баримтлал дотор ”Мэдээллийн аюулгүй байдал” гэсэн тусгай бүлэг (3.6.1) бий.
Дахиад Үндэсний Аюулгүй Байдлыг хангах тухай сэдвийг хөндөж байна. Шинэчлэгдэн найруулж батлагдсан ҮАБ-ын тухай үзэл баримтлал дотор "Мэдээллийн аюулгүй байдал" гэсэн тусгай бүлэг (3.6.1) бий.
Төрийн байгууллага болгон дэргэдээ "олон нийттэй харилцах" гэж тодотгосон нэр бүхий албан ёсны ховлогчийг байлган цалинжуулдаг. Байгууллагын бөөрөнд наалдаастай уг алба нь ихэвчлэн тоглоомын шинж чанартай. Цөөвөр чонын сүрэг шиг ангайлдсан олон мэдээллийн хэрэгслүүд энэхүү "олон нийттэй" гэгчээс хооллон өл залгадаг бөгөөд тэд дандаа амт чанаргүй, худлаа мэдээ хаяна.
Мэдээллийн акулууд байгууллагын нүх сүв болгоныг шиншилж, хав дарсан нууцыг нь суйлж зулрахад хөөрхий олон нийттэй харилцахынхан хотондоо чоно оруулсан нохой шиг өрөвдөлтэй царайлан зурагтын өмнө гөлөлзөнө. Ийм тохиолдолд олон нийт яагаад ч тэдний залруулга үгийг үнэмшихгүй.
2008 оны долдугаар сарын нэгэнд болсон үйл явдлыг манай бүх мэдээллийн хэрэгсэл шууд дамжуулж эхэлсэн. Дараа нь улс орон даяар онц байдал зарлаж, тэндээс гаргасан шийдвэрийн дагуу арилжааны телевизүүдийн нэвтрүүлгийг хааж зөвхөн МҮОНТ-ээр үйл явдлыг "үнэн бодит"-оор мэдээлсэн нь саяхны явдал. Орой болгон цагдаагийн "олон нийттэй" байгууллагын эрхэм зурагтын өмнө тухалж байгаад ёстой авч өгнө дөө. Хэт нэг талд үйлчилсэн мэдээллийн хэрэгсэл, мэдээллийг бодлогоор цацагч төрийн байгууллага хоёр нийлж байгаад тавьсан тэр үеийн жүжгүүд үнэн байлуу, худлаа байлуу? Тэр эмгэнэлт явдлаас хойш ердөө хоёрхон жил өнгөрч байна. Мэдээллийн хэрэгсэл дээр тухайн үед ажиллаж байсан одоо ч хэвээрээ байгаа нөхрөөс "Яагаад улайм цайм худлаа яриад байсан юм бэ?" гэхээр "Харин тэгсээн тэгсэн" гэдэг. Залгуулаад баахан урт шалтаг шалтгаан, дарамт шахалт, улс төр тайлбарлаад дуусдаггүй. Эцсийн эцэст худлаа мэдээлэл өгөгч байгууллага, үнэнийг хэлчих зориггүй хулчгар мэдээллийн хэрэгслээс болж дараа нь ямар их сөрөг үр дагавар гарав даа. Эцсийн эцэст тэднийг өмгөөлөн хамгаалагч, чиглүүлэн заагч цаад эзэн МАХН гэдэг байгууллага 2012 оны ээлжит сонгуулиар хуу хусуулах нөхцөл байдал үүсчихлээ.
Эргээд уулзахгүй нүүр шиг худлаа ярьж бичих ийм аюултай байдаг ажээ. Тэгэхээр мэдээлэл гэдэг нь өөрөө галаар наадаж байгаа хүүхэд шиг осолтой тоглоом юм байна гэдгийг улс төрийн хүчнүүд аль аль нь ойлгосон бололтой. Бүр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулчихсан ноцтой асуудлууд мэдээллийн салбараар дүүрэн байгааг саяхнаас бодитойгоор харжээ.
Одоо цаашид мэдээлэл хэрхэн өрнөх вэ?. ҮАБ-ынхан юуг их анхааралдаа авсан бол?. Мэдээж үндэсний ашиг сонирхлоо эхэнд нь тавьсан байж таараа. "Нийгмийн сэтгэлзүй, тогтвортой байдалд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн мэдээллийн оролдлогыг хязгаарлана, үзэн ядалтыг сурталчлахгүй, дэмжихгүй (3.6.1.2)-г чухалчилжээ. Үүнийг "Долоон сарын-1"-тэй холбож ойлгох юм бол бодит мэдээлэл үзэх гэж суугаа үзэгчдэд үнэнийг хэлэхийн оронд Батзандан, Магнай нар нь ямар аймаар улс болохыг түлхүү хэлэх сонирхолтонд зориулсан заалт болов уу. Үүнээс өөрөөр манай мэдээллийн хэрэгслүүд "Хамас" бүлэглэлийнхэн шиг аллага тогтворгүй байдлыг дөгөөгөөд л "Алив босоцгооё, байлдацгаая" гээд байсан тохиолдол байхгүй.
Харин өнгөрсөн зун Баян-Өлгийн казахуудын талаар санамсаргүй санаатайн хооронд үндэстэн ястны зөрчилдөөнийг зарим хэвлэл бичсэн явдал бий.
Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай мэдээллийн хэрэгсэл ҮАБ-д харшилсан үйл ажиллагаа явуулбал хязгаарлана. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил, харьяалал нь ил тод байх ёстой. Гадны шашин, соёлыг сурталчилсан агуулгатай мэдээлэлд хязгаар тавина. (3.6.1.4) гэсэн маш сайн заалт орж ирсэн.
Жирийн уншигч, үзэгчид "Ийгл" телевизээс өөр гадаадын хөрөнгө оруулалттай мэдээллийн хэрэгсэл хэр олон байдгийг, ер нь бидний үзээд уншаад байгаа сонин, зурагт араажав маань хэн гэдэг товаришийн өмч гэдгийг төдийлөн анзаардаггүй. Хуруу дарам хэдхэн мэдээллийн хэрэгслээс бусад нь наанаа ёс төдий монгол захиралтай цаанаа гадаад эзний хөрөнгө оруулалттай хувийн байгууллагууд шүү дээ. Замбараагүй олон арилжааны хувийн мэдээллийн хэрэгслүүдийн гадаад ч бай, дотоод ч бай цаад жинхэнэ эзнээ үнэнээр нь ил гаргаж тавь гэж төрөөс шууд шаардаж байгаа юм. Дотор нь ажиллаж байгаа мань мэт нь бол мэдэж л байгаа л даа. Хэрэв олон нийт өөрийн уншдаг зарим сонины цаад эзнийг мэдэх юм бол ямар их урам хугарах бол. Одоо яая гэхэв. Ил гарч л таарна даа.
Мэдээллийн бизнесийн ар талд суугаа эзэд дандаа хүний хайлангууд байсан бол юу боллоо гэж хэвлэл мэдээлэл ҮАБ-д нөлөөлөхүйц проблем болсон байх вэ дээ. Тэгэхээр тэнд цөөнгүй шаарнууд байдаг байх нь гэсэн логик дүгнэлтэд хүрч байна.
Мэдээлэл нь гадаад орны дуурайгаад баймааргүй амьдралын хэв маяг, өөр соёлыг их нэвтрүүлж, өсвөр үеийнхнийг манай хүүхэд мөн билүү гэтэл нь үзэл санааг өөрчилчих гээд байна. Яруу тод жишээнд Солонгосын сериал киног олон хүн дурдах биз ээ. Гэхдээ гадаад л гэхээр бүх зүйлийг тас хорьж, аажмаар хэвлэлийн главлитийг сэргээн цензур тогтоодог байгууллага бий болгохыг зориогүй нь ойлгомжтой. Гэхдээ л цаагуураа үндэсний эрх ашиг гэдэг юмыг ойлгож үзээч ээ сэтгүүлч сурвалжлагч нар минь гэсэн санааг янз янзаар ойлгуулахыг хичээсэн харагдана. Хариуд нь "хуулиар хориглоогүй мэдээллийг эрэн сурвалжилж олж авах, нийгэмд түгээх таатай эрх зүйн орчин бүрдүүлж" (3.6.4.5) өгнө гэж амалжээ.
"Үндэсний үнэт зүйлийг хэвшүүлэх, нийгмийн оюун санааг төлөвшүүлэхэд мэдээллийн аюулгүй байдал нэн чухал" гэж 3.6.1.1-д заасан хэсэг нь арай дутуудсан болов уу гэж санагдсан. Уг үзэл баримтлалыг боловсруулсан ажлын хэсэгт мэргэжлийн сэтгүүлзүйн төлөөлөгч багтсан эсэхийг тодруулсангүй. Үндэсний үнэт зүйл, нийгмийн оюун санааг төлөвшүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэхэд коммунизмийн үед бол М.Горький, манай Д.Нацагдорж шиг сэтгэлгээ, бичиг соёлын өндөр ур чадвартай суутнууд эрс нөлөөлдөг бол хариуцлагагүй, боловсрол бага, ажил, амьдралын туршлагагүй охид хөвгүүдээс бүрдсэн мэдээллийн хэрэгсэл нийгэмд ч, хувийн бизнест нь ч балаг тарьдаг. Нийгэмд түгээж буй нийт мэдээллийн бараг тал хувь нь ҮАБ-тай холбоотой гэж үзвэл хариуцлагатай сэтгүүлзүй, мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс зүйн ямар нэгэн итгэлцүүр бүхий ажилтны асуудал босч ирэх учиртай юм. Мэдээллийн аюулгүй байдал өнөөгийн нийгэмд ингэж хурцаар тавигдаж байгаа болохоор сэтгүүлзүйн салбарт хэн дуртай нь ая дуугаа өргөн барьдаг асуудал босч ирэх нь.
Харин нөгөө талд буюу "Төрийн ба онц чухал обьектын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг өндөр түвшинд бэлтгэгдсэн, үндэсний (Монгол хүнээр гэсэн үг байх. сурв) мэргэжилтнээр гүйцэтгүүлнэ (3.6.1.8) гэжээ. Дотогшоо удирдлагадаа, гадагшаа олон нийтэд цацдаг хуулиар хориглоогүй төрөл бүрийн мэдээллийг байгууллагын ямар нөхөд нь бэлддэгийг сайн мэдэхгүй юм. Зөвхөн сайддаа, даргадаа итгэгдсэн төдий нөхөр бол учир дутагдалтай. Бидний өдөр тутам очиж мэдээ авдаг "Олон нийттэй харилцах албаныхан"-ны ихэнх нь шүлэг зохиол оролддог, бичгийн ур дүйтэй (гарын ур дүйтэй гэдэг шиг) гэгдэгчид, томоохон өдөр тутмын сонинд сэтгүүлч хийгээд дарга болоогүйдээ гомдогсод л голдуу шалгарч тэнцэн очдог. Одоо яриад байгаа өндөр түвшин гэдэг нь арай өөр шалгуур юм болов уу.
Төрийн тэргүүний гадаад дотоод айлчлал зэрэг улсын байгууллагын үйл ажиллагаануудын мэдээлэл байнга задарч амтай болгон л "тэгэх гэж байгаа гэлүү" гэдэг болсон байна лээ. Баргийн юм нууц байхаа больсны хэр хэмжээ савнаасаа хальж түрүүчээсээ тагнуул хийсэн хэргээр олон жилийн ял авч эхэлж байна. Интернэт, кибер орчинд гэмт халдлага хийх явдал орчин үеийн залуусын дунд бараг моод болчихсон зүйл. Сая АНУ-д гэхэд л Афганистаны дайны хамаг нууцыг интернэтээр хэсэг нөхөд задлаад хаячихлаа шүү дээ. Манайхан бол иймэрхүү юманд бусдаас илүү юу гэхээс ер дутахгүй. Энэ талаар маш их ажил хийх шаардлага гарсныг онцгой анхааруулжээ.
Харин горимын хувьд нэгэн зүйлийг ҮАБ-ын баримт бичигт хэд хэд давхцуулан оруулсны учрыг сайн ойлгосонгүй. Энэ нь "Мэдээллийн бүтцэд халдах аюулаас хамгаалах чадавхийг бий болгоно" (3.6.1.3) гэснээ жаахан явж байгаад "Мэдээллийн бүтцэд хууль бусаар нөлөөлөхөөс хамгаалснаар мэдээллийн бүрэн бүтэн байдал хангагдана" (3.6.2.1) дахиад л "Мэдээллийн бүтцийн эмзэг байдлыг бууруулах тогтолцоог бүрдүүлнэ" (3.6.2.4), мөн дахиад "Мэдээллийн бүтцийн халдлагыг сөрөн зогсож, даван туулна" (3.6.4.6) ч гэх шиг.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэвлэн нийтлэх эрхээ эдлэхийн хажуугаар яг ҮАБ-тай холбоотой асуудал гараад ирэхлээр дор бүрнээ амаа хамхиж явах нь дээр шүү гээд байна. Хэрэв энэ баримтлалд дахиад үл ялиг чанга заалт орчихвол бараг ярьж бичих сэдэв байхгүй болно. Хэвлэлийн эрх чөлөөгөө эдэлье гээд задгайд нь хаячихлаар засаглал шар мэдээгээр бөөстөж хэн нь үнэн яриад байгааг ялгах аргагүй болно. Унших тусам хамгийн эмзэг сэдэв чинь энэ мэдээллийн аюулгүй байдал юм биш үү.
Тухайлбал "Улс үндэстэнд тулгамдсан байдал бий боллоо гэхэд бүгд нэгдмэл ойлголттой байвал ҮАБ хангагдана" (3.6.4.2) гээд байгаа юм. Мэдээж тэр ойлголтыг эхлээд төрийн зүгээс чигийг гаргана. Хэвлэлүүд дундаас нь эргэлзэж тээнэгэлзэлгүй түгээнэ. Ард түмэн түүнийг сүслэн дагаж "За" гэцгээнэ. Гэтэл манай нэг улстөрч, нэг улс төрийн нам, хөдөлгөөн гарч ирээд үгүйсгэх, бүр нэг нам дотроо хоёр гурван янзын юм яриад мэтгэлцдэг. Энэ тохиолдолд мэдээллийн хэрэгслийн хувьд аль нэг талд нь орж улаан туг бариад гүйчихгүйгээр, гэхдээ үнэнийг нь хэлж болох олон арга олдоно гэдэгт найднам. Сайн байна уу гэдэг үгийг олон янзаар хэлж болдог гэдэг. Лав л төрд байгаа нэг луйварчингийн булхайг олон нийтэд дэлгэж хаях явдалд ҮАБ-ын баримт бичиг, түүний дагалдах эрхзүй тус болж хамгаалж чадахгүй нь тодорхой.

Зочин
yxphXrmwxYa
RBpuCsPiok
Иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
MP
zochin
Atonra
зочин
Chi herendee bai
Зочин
onom
Зочин
baya