Тойрч бүслээд дарсан юм аа, ХӨ
Шивээ Хиагт дуунд ийм нэг мөр байдаг даа. Тэгэхэд 1921 онд Хиагтын орчим гаминг чандруу болгосон байлдааны тактикаа Монгол дайчид дуундаа оруулсан хэрэг л дээ. Харин энэ удаад МАХН дотоодын өрсөлдөгчөө ”Тойрч бүслээд” дарах гэж байна. Бүслэлтэд орсон АН.
Шивээ Хиагт дуунд ийм нэг мөр байдаг даа. Тэгэхэд 1921 онд Хиагтын орчим гаминг чандруу болгосон байлдааны тактикаа Монгол дайчид дуундаа оруулсан хэрэг л дээ. Харин энэ удаад МАХН дотоодын өрсөлдөгчөө "Тойрч бүслээд" дарах гэж байна. Бүслэлтэд орсон АН.
ХОРИГЛОЛТ
МАХН нэрээ, үзэл баримтлалаа солих нь Монголын улстөрийн орчинд маш том өөрчлөлт авчирна. Яаж ч эсэргүүцэж баалсан МАХН өнөөдөр өөрсдийнх нь тайлбараар "ардчилсан", минийхээр бол "цуст" сонгуулиар төрийн эрхийг барьж буй улстөрийн хүчин.
1990 онд Монголд Ардчилсан хувьсгал ялсан. Энэ нь дэлхийг хагас зуун жил хоёр хуваасан либерал, коммунист системийн хүйтэн дайн арай л халуун цөмийн дайн болчихолгүй либерализмын ялалтаар өндөрлөсөн нэг нотолгоо юм. Дэлхийн хамгийн том коммунист хоёр хэт их гүрний дунд байгаа Монголд либерализмын ялалт хүрсэн нь суртал нэвтрүүлгийн маш өндөр ач холбогдолтой учраас барууныхан Монголыг магтдаг. ЗХУ задарч, хэдийгээр олон "стануудад" авторитар дэглэм тогтсон ч тэр нь яагаад ч коммунист дэглэм биш. Учир нь коммунизм системийн хувьд устсан. Оросын "-ов,-ев" төгсгөлтэй овогтой, "-станы эзэд", тэр ч байтугай Монголд дарангуйллаа тогтоож чадсан бол Н.Энхбаяр коммунист дарангуйлагч бус их ойртуулж зүйрлэвэл Латин Америк маягийн л авторитар дарангуйлагч болох байсан юм. Гэхдээ авторитар дарангуйлал руу чирсэн уг шалтгаан нь хуучнаа санагалзах коммунист хий үзэгдэлд автаад хуучнаар сэтгэсэнд оршиж байгаа юм. Ийм сэтгэлгээг ардчилсан Монголын нийгэмд МАХН л уламжлуулсан.
МАХН 1990 онд "өөрийгөө татан буулгасан", шинээр бүртгүүлсэн учраас "цоо шинэ Ардчилсан чиг баримжаатай нам" гэж үзнэ. Гэхдээ яагаад их хурал нь өнөөдөр 25 дугаартай байгааг хэн ч асуудаггүй. Энэ бол уламжлал нь. 1990 онд шинээр байгуулагдсан л юм бол, дүрэм программаа өөрчилсөн юм бол, коммунист биш нам болсон юм бол анхдугаар их хурлаа зарлаж болох байсан. Нөгөө талаас Монголын нийгэм өнөөдөр бодит байдлаар либерал нийгэм учраас энэ нийгэмд зөвхөн ардчилсан чиг баримжаатай нам л оршин тогтнох эрхтэй.
Эсбөгөөс цэвэр марксист үзэлтэй, коммунист нам байгуулж болно л доо, МКН гэж. Ингэвэл энэ шинэ коммунист намыг малын махаар түүхий эд хийдэг Мах-Консервын Нэгдэл гэж ойлгож магадгүй. Цоо шинэ коммунист нам бол нийгэмд нэг их ач холбогдолгүй, тэгээд ч өнөөдөр коммунизмыг хүсээд байгаа амьтан ховор. Байгуулагддаг юм гэхэд Зюгановын /КПРФ/ намаас ч долоон дор нам байна.
Асуудлын гол нь МАХН ардчилсан чиг баримжаагаар халхавчилсан, коммунист уламжлалтайд л байна. Хүний махан түүхий эдтэй махкомбинат. Хүний мах боловсруулах зориулалттай үйлдвэрт малын мах боловсруулж байна гэж мянга хашгирлаа ч цаг цагаа тулахаар таван хүнийг боловсруулчихаж байгаад л МАХН "уламжлал ба шинэчлэлийг удтал хослуулсны" гай байгаа юм. Энэ намд 37005 хүн хядсан коммунист террорын хөгц наалдаастай яваа. Хамгийн гол нь энэ нам нэрээ өөрчилсөн, үзэл баримтлалаа өөрчилсөн нэрээр Ардчилсан хувьсгалаас хойшхи хорин жилийн 75 хувь нь төрийн эрхийг барьж чадсан. Ахиад хэлэхэд аюул нь уламжлалд нь бий бөгөөд үргэлж хуучнаараа сэтгэхийн зэрэгцээ цоо шинэ хүмүүсийг хуучин нийгмийн зэрэмдэг "удирдагч" болгож байна. Ингэснээр Монголын нийгмийн улстөрийн шилжилт асар удааширсан, бас гажуудсан.
МАХН ардчилсан хувьсгалаас хойш 15 жилийн дараа өрнөсөн Ардчиллын гажуудлыг засах нийгмийн шинэчлэлийн хөдөлгөөний давалгаанд тэсч үлдэхийн тулд хоёр дахь удаагаа нэрээ, дөрөв дэхь удаагаа үзэл баримтлалаа өөрчлөх гэж байна. Энэ бол аанай л 1990 оныхоо залийг давтаж байгаа хэрэг. Уламжлал шүү дээ. Нэр нь МАН-МАХН-МАН. Үзэл баримтлал нь "Коммунист-Нагаржунайист (Бадамжунайист биш шү)-Ардчилсан социалист-Үндэсний ардчилсан. 2005 он гэхэд МАХН "насанд хүрэх гэж байгаа" АН-ыг эрхэндээ оруулж дөнгөсөн байсан. АН л ардчиллын гажуудлын эсрэг тэмцэж чадахаа байсан учраас шинэ улстөрийн хөдөлгөөнүүдэд орон зай гарч ирсэн. АН системийн хувьд залуу ч хүмүүс нь хөгширч, харин МАХН-ын хүмүүс залуу ч системийн хувьд хуучин. Тэгээд эцсийн дүндээ систем нь ч, хүмүүс нь ч хуучирч эхэлсэн учраас системийн хямралд орсон. Бүгд өнөөгийн 50-иад насныхан. Нийгэм гажуудав.
"ДЭН"-ГИЙН ГЭРЭЛ
Эхлээд МАН байсан, дараа нь МАХН болсон одоо МАН болно. Уламжлалаасаа салах дургүй байгаа биз. Үзэл баримтлалын хувьд эхлээд коммунист томъёоллоор үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг зохион байгуулагч эмх цэгцгүй, эв нэгдэлгүй бүлэглэл төдий байсан Ардын намыг Коминтерн жинхэнэ коммунист нам болгон өөрчлөн байгуулсан юм. Ингэхийн тулд анхны тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийг хороосон. Д.Бодоо Оросоос тусламж гуйж яваад иртэл Барон Унгерн Хүрээг чөлөөлчихсөн байжээ. Д.Бодоогоос журмын нөхдөдөө "Нэгэнт тусгаар тогтнолыг маань эвдсэн гаминг хөөсөн тул одоо улаан Оросын тусламж авах хэрэг байна уу" гэж бичсэн цагаасаа улаантнуудын занаанд орсон. Данзан харин улаантны хүчээр гамин бароныг хөөгөөд жинхэнэ тусгаар улс болохыг хүссэн. 1911 оны долдугаар сард Хүрээг чөлөөлж, Сангийн сайд болсон С.Данзан аравдугаар сар гэхэд "Монгол доллар" хэвлүүлж гүйлгээнд гаргаснаараа бас л улаантны занаанд орж төгссөн. Та Зөвлөлт Оросыг эсэргүүцэгч биш биз? Гэсэн атлаа хоорондоо зөрчилдөж байсан тул түүгээр нь далимдуулж салгаж цохижээ. С.Данзан үхэхдээ өмсөж явсан малгай, дээл, гутлаа тайлж өөрийг нь буудах цэрэгт өгөөд "Үүнийг манайд байгаа ядуу, сохор Оросод өгөөрэй" гэж хэлсэн гэдэг. "Хөл нүцгэн коммунистууд манайхыг мэддэг боллоо" гэсэн үг гэлцдэг байсан юм билээ. Маршал Х.Чойбалсан ч сүүлийн удаа Орос руу явахдаа Монгол гэрээс малгайгүй гарч явсан гэдэг юм билээ.
1924 онд коммунизм Монголд хууль ёсны болж, Үндсэн хуулиар баталгаажсан. Огт санаандгүй "Хувьсгал ялав". Данзан, Бодоо, Сүхбаатар Чойбалсан нар хувьсгал хийж байна гэж зүүдлээ ч үгүй. Монголын коммунист түүхэнд 1911 онд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөсөн бол 1921 онд коммунист хувьсгал ялсан гэдэг болов. Харин одоо 1921 оны "хувьсгалыг" 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үргэлжлэл гэж үзэх болж байна. Тэгээд хувьсгал нь алга болчихлоо. Тиймээс нэрнээсээ "Ху"-г авч хаях ёстой. Болж байна аа. Жил бүр тэмдэглэсээр байгаа коммунист уламжлалт баяраар коммунист "Тэмцэл"-ийн ялагдагч болж, "Намрын халуун өдрүүд"-д алуулдаг МАХН-ын заналт дайсан Солийн Данзан, Догсомын Бодоо нар Ардын намын журмын нөхөр болох нь байна. Шинэ нэртэй МАН IX Богдыг өөртөө элсүүлэх л дутуу байх шив. Өнгөрсөн үе бүгд манайх.
Ардын нам хувьсгалаасаа татгалзахаар "хувьсгалтайгаараа" Ардчилсан нам Монголын Ардчилсан Хувьсгалт Нам болж хоцрох уу. АН МАХН-ын хүнс, хөдөлгүүрийн тос, шатахуун болоод шинэ гараанд нь гаргаж өглөө. Ингэхийн тулд 2005 оноос хойш тувт гүйж очоод байсан. Хамгийн сүүлд хожмын аллагынх нь бурууг үүрээд үлдлээ. Түүнээс өмнө Ардчилсан хүчний эгнээнд байсан Социнтернд бүртгэлтэй МСДН-ыг татан буулгаж, улс төрийн үзэл санааны орон зайгүй болоод байсан МАХН-д том боломж олгож, өөрсдөө зуучлан Социнтернд элсүүлсэн нь хамгийн ноцтой алдаа байсан юм. Хэрэв МСДН ёс төдий боловч үлдээд АН-аас өнөөгийнх шиг квот аваад оршсоор байсан бол улс төрийн үзэл санааны орон зайгүй болж шахагдсан МАХН их сайндаа л консерватив нэр аваад улам хуучран доройтох байсан. Ядаж л гадаад ертөнц МАХН-ыг үл тоох байсан. Гэтэл Ардчилсан хүчнийхний энэ алдаанаас болоод МАХН өвгөрөн өтлөхийн оронд улам залуужин гялалзсаар байна. Гишүүдийн насны хувьд ч бус яг цус сорсон ороолон ахин удаан амьдардаг шиг урт наслах боллоо. МАХН түм наслаг.
Өөрийнх нь хэлэх дуртай үгээр "Маркс руугаа явсан" Дэн Сяопин либериал эдийн засагтай, коммунист намаар толгойлуулсан улс орныг үлдээсэн юм. "Муурын өнгө ямар байх нь хамаагүй, хулгана барьдаг л бол болоо" гэдэг Сычуаний зүйр үгийн утга нь ямар намаар толгойлуулах нь хамаагүй, эдийн засаг нь либерал л байвал хөгжинө гэсэн үг юм болов уу. Дэнг амьд ахуйд коммунистууд Лениний "Шинэ эргэлтийн бодлогыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэгч" гэж, харин либералууд либерализмыг Хятадад нэвтрүүлэгч гэлцэн булаацалддаг байсан. Харин өнөөдөр "өнгөц шинэчлэл хийсэн" МАХН уламжлалаа хадгалж үлдээд яг ХКН болж байна. ХКН-аас "Өрнийн хөгжлийн загвар хоцрогдсон байна, Ази маягийн төвлөрсөн, хатуу хяналттай засаглалд тулгуурласан эдийн засгийн хөгжлийн шинэ загвар бий болсон" гэж хүлээн зөвшөөрүүлэхээр оролдож байгаа энэ үед МАХН-д ийм өөрчлөлт гарч байгаа нь хамгийн их болгоомжлол төрүүлж байна. Хэн засаглах нь хамаагүй, хөгжиж л байвал... заавал "төгс ардчилсан" байх албагүй. Тэгээд МАХН үргэлжлэн амьдрахдаа улам бүр ХКН-тай нэг үндэстэй уламжлалаа дагаад байвал яах вэ?
Уламжлал нь коммунист, эдийн засгаа залах арга нь либерал, улс оронд хязгааргүй эрх мэдэлтэй, бас далд үндсэрхэг, хэрэв ард түмэн шүүмжилбэл Тянь Аньмин, эсвэл Сүхбаатарын талбайн долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг хийхэд хэзээд бэлэн. Ийм тогтолцоо руу гулсаж байвал яах вэ? Дээр нь МАХН-ын "үндэсний" үзэл чухам юунд тулгуурлах нь тодорхойгүй байна. ХКН-д Күнзийн үзэл ихээхэн нэвшиж байгааг тус улсад ХБНГУ-ын Элчин сайдаар 12 жил ажилласан Конрад Зайц нарийн ажиглаж тодорхойлсон байна. Түүний "Хятад: Дэлхийн гүрэн эргэн ирж байна" номын гол агуулга энэ. Харин МАН эргэн ирээд "үндэсний ардчилал" гэж хашгирч байгааг хэрхэн үнэлбэл зохих вэ? Энэ нь Хятадын онцлогтой социализмыг Хятадын онцлогтой капитализм болгож байгаа ХКН-ын номлолоос юугаараа ялгаатай вэ?
МАХН удирдан чиглүүлэгч гол нам, бусад намууд нь "парламентад төлөөлөлтэй байж болно" гэж ойлгох уу? БНХАУ-д ХКН-аас өөр долоон нам БХАТИХ-д "суудалтай" бөгөөд эдгээр намуудын үйл ажиллагааг "Улс төрөөр зөвлөлдөх зөвлөл" гэгч төрийн статустай байгууллага зохицуулдаг. Энэ байгууллагын дарга У Бангуо Хятадын төрд дээрээс дөрөв дэх эрх мэдэлтэн. Монгол У Бангуо нь Н.Алтанхуяг уу? Шоолоод ч байгаа юм биш, муулаад ч байгаа юм биш. Ердийн л үнэн.
ЦААШДАА ЯАХ ВЭ?
Дотооддоо зүүний гэгдэх энэ нам гадаад орчинд ерөнхий загвараа "дорно зүгт" эргүүлж буйг нь орхиё. Дотооддоо яах бол? Энэ л сонин бөгөөд ойлгомжгүй байна уу?
МАХН-ыг даргалсан хугацаагаараа Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан хоёрын дараа орох "Намбар гурав" МАХН-ыг Монголоор зүүн төвийн буюу социал демократ үзэл баримтлалаасаа ухрах нь гэж халаглаж байна. Хэрэв бид "Үзэл баримтлалын эрхтэй учраас худлаа ч гэсэн амлаад л байвал үргэлж ялна" гэчихээд "Амлалтаа биелүүлэхгүй бол ялагдана" гэж бичсэн тэрээр 2012 онд ялагд, 2016 онд ялъя гэсэн байна. Энэ хэрийн улстөрчөөс гарах л заль. МАХН ялагдах цорын ганц шалтгаан буй, тэр нь амлалт. 2008 онд бүрмөсөн арчуулахгүйн тулд амласан, хэрэв 2008 онд ялагдсан бол өнөөгийнх шиг нэр, үзэл баримтлалаа ч сольж амжилгүй өнгөрөх байсан.
Харин МАХН-ын өнөөгийн удирдлагууд "Бид 2012 онд ч ялагдахгүй, цаашдаа ч ялагдахгүй" гэж байна. Яаж? МАХН "зүүн төвийн" гэгчээсээ алгуур салах сонирхолтой байна. Н.Энхбаярын чухалчлаад байгаа "амлах эрх"-ээсээ алгуур холдсоноороо амлалтаа биелүүлэхээс ч далдуур татгалзах бололцоо олж авах юм. Улс орны нөхцөл байдал "Амлалтаа биелүүлэхгүй байхыг шаардаж байна, энэ нь үндэсний эрх ашигт тустай" гэх мэтээр... Ингэж л МАХН гарцаагүй мөхлөөс холдоно, ялагддаг юм гэхэд өндийх гарцаа ухаж буй хэрэг.
"Үндэсний ардчилсан" үзэл санаагаар халхавчлан улс төрийн орчинд алгуур баруун зүгт нүүх нь АН-ыг тойрч бүсэлж байгаа хэрэг. Н.Алтанхуяг шиг прагматик, өнөөдрөөрөө амьдардаг улстөрч ийм шилжилтийг анзаарахгүй. Физикт ийм хууль байхгүй. Тиймээс С.Эрдэнэ, Үүл хоёрын хэрүүлээс ашиг завшаан харж хөгжөөхийн зэрэгцээ, өрсөлдөгч З.Энхболд нь, Ардчилсан хүчний холбоотойгоо хэрхэн баларч буйг харан тохуурхаж суугаа. Хэзээнээс үзэн яддаг С.Эрдэнээг дуртай ашиглагчийн боол болсоор ирсэн Ш.Түвдэндоржоор мөргүүллээ. Урьд нь өсөрхөхдөө намдаа парламентын нэг суудал нэмэхийн оронд "Ганцад хийх" хор найруулж байсан Н.Алтанхуяг санасандаа хүрч байна. Уг нь Ш.Түвдэндорж 2006 онд Н.Алтанхуягийг үзэн ядаж, АН-ын генсекээс огцрохдоо орондоо Д.Дорлигжавыг гаргаж ирэх гэж бүхнийг хийж байсан. Тэр "Н.Алтанхуяг генсек болох гэж байгаа бол би албаа өгөхгүй" гэж байсан. Өөрийнх нь үг биш байж, одоо Н.Алтанхуягийн тоглоом болж байхыг харахад. Н.Алтанхуягийн эрүүл ухаантай хүн яавч хийхгүй угсарсан санаатай алдаанууд нь хуучин МСДН-ынхан МАХН-тай нэгдэж АН дахь либерал хүчнээ нухчин дарж буйг харуулж байна. Өнөөдөр бодит байдлаар Монголд барууны нам байхгүй, нэг үзэлтэй, нэг зорилготой зүүний намууд эрх барьж байна. Харин АН-ын баруун жигүүр бус МАХН-ын баруун жигүүр тэр суларсан орон зай руу алхаж байна.
2012 оны сонгууль болоход МАХН илэрхий либерал уриатай сонгуульд орох болно. Тэр үеийг хүртэл бэлтгэлээ хангаж, улс төрийн орчинд баруун зүгт алс нүүсчихсэн байна. Ахиж амлах бололцоогүйг МАХН мэдэж байгаа, амлалтаа биелүүлэх бололцоогүй учраас. Тэр үед л АН гарах гарцгүй болсноо ойлгох болно гэж тооцсон байна. Харин Н.Алтанхуягт 2012 онд ялах эсэх нь хамаагүй, лав л өнөөгийн байдлаар ялах ямар ч боломж алга. Тиймээс ялагдаад суудлаа өгвөл барж, тэр насны амьдралаа баталгаажуулсан. Одоохондоо тэр АН дахь бологуудыг л дарахад улс төрийн бүхий л ур ухаан, туршлага, нөлөөгөө дайчилж байна. АН алгуур мөхөж байна.
БУРХАН МИНЬ, АН-ЫГ ҮХЛИЙН ТЭВРЭЛТЭЭС АВРААЧ
МАХН эхний алхамаа хийжээ. МАХН-ын дээд "нууц" удирдлага, "Л.И.Брежневийн ард байсан Ю.В.Андроповын" дүрд тоглож байгаа "Сү.Батболдын ардах С.Баяр" нар ийм юм ярьсныг Н.Энхбаярт хэн нэг нь хэлчихэж. Гэхдээ энэ санаа зөвхөн МАХН-ын удирдлагын хүрээнд бус бүр өргөн хүрээнд буюу нөгөө намын зарим хүмүүсийн оролцсон олон удаагийн уулзалтуудын явцад бүрэлдсэн байж магадгүй гэсэн мэдээлэл ч байна. С.Баяр Сү.Батболдыг Б.Ельцин В.Путиныг гаргасантай адил "Намуудын тухай хуулийн" дагуу баталсан намынхаа дүрмийг зөрчин нам, төрийн өндөрлөгт тохоочихоод, намаа аврах стратегиа бодож хэрэгжүүлэх завтай болсноос ийм гэнэтийн шийдвэр гарч нийгэмд шуугиан үүсэж байна. Сү.Батболд дангаараа ийм юм хийж чадна гэдэгт та итгэж байна уу? Энэ бол компанийн нэр солихоос хамаагүй өөр асуудал шүү дээ.
МАХН нэрээ солих нь зөвийг батлах учиртай "эрдэм шинжилгээний хурал" дээр бэлтгэж өгсөн илтгэлийг нь уншихдаа огт ойлгоогүй нь илт харагдаж байгаа Сү.Батболд яг ийм байсан Леонид Ильичийг эрхгүй санагдуулахгүй байна гэж үү? Өнөөгийн МАХН-ынхны онолын ойлголт С.Баярт хавьтахгүй учраас Н.Энхбаярын тагнуул ойлгосноороо ховлохдоо "Намын удирдагчид Зүүн төвийн үзэл баримтлалаасаа татгалзах гэж байна" гэжээ. Ийм юмыг Н.Энхбаяр яаж зүгээр орхих вэ? Н.Энхбаярын мэдэгдэл бүрэн үндэслэлтэй. Тэр одоо мэдээлэлдээ тулгуурлан намын удирдагчдын эсрэг дайралт хийж байна. Тэр өөрөө ч ойлгохгүй тоглолтынхоо явцад АН-д тус болж байна. Харин АН хурдан маневрлаж улс төрийн үзэл санааны орон зайгаа хамгаалж дөнгөхгүй болжээ. ҮЗХ хуралдахгүй, хуралдлаа ч даргын суудлын маргаан болно, дээр нь энэ үзэл санааны асуудалд ач холбогдол өгөхүйц "үзэл сурталчид" АН-д үзээд өгье гэхнээ байхгүй.
Ийнхүү МАХН, АН-ыг тойрч бүслээд нэгмөсөн дарах гэж байна. Энэ бүх улс төрийн үйл явцын золио нь АН байх болно. С.Баяр анхнаасаа ийм зорилт тавиагүй гэж мэтгэх хүн байна уу? Ингэснээрээ МАХН, АН-ын хооронд яс хаях гээгүй. Тэртэй тэргүй Засгийн газар урт насгүй, уналаа ч АН-тай өөр эвсэл байгуулахад МАХН бэлэн байгаа. АН-ыг үхтэл нь чанга тэвэрнэ. Коммунизм унахын өмнөхөн Германд нэг ухуулах хуудас их тарж байсан юм. ЗХУКН-ын дарга Леонид Брежнев ГНСН-ын дарга Эрих Хонеккерыг чанга тэврээд уруулыг нь озож байна. Дээр нь "Бурхан минь энэ үхлийн хайраас салгаж туслаач" гэж бичсэн байдаг.

temuujin
Зочин
яг
яг
яг
Зочин
irgen
Зочин
anu
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ангийн чинь
ангийн чинь
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
shaadag
Зочин
uban
иргэн
Зочин
zochin
Зочин
АН
Зочин
Boldoo
Зочин
uyanga
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
irgen
hardamtgai
Зочин
ganbaa
Зочин
Зочин
Зочин
ganchimegt
Зочин
Зочин
xaxa
Зочин
Зочин