Бач болсон ач үүргээ зээлдүүлэгч
Бидний хайр ондоо. Vр хvvхдээ хайрлах хайр маань єрнєдийнхєєс єєр. Их бага хайрладаг тухай хэлээгvй юм.
Хайрлах логик нь зєрvvтэй. Єрнєдєд эцэг эхийнхээ vvргийг муу биелvvлж байгаа нь харагдвал аав ээж байх эрхийг хасна. Дvрэм зєрчсєн жолоочийн vнэмлэхийг хурааж машин барих эрхийг нь хасдаг шиг юм болно. Хvvхдийг нь улс хураан асрамжийн газарт єгєєд эцэг эх байх эрхийг нь хасчихна. Мэдээж эцэг эх болгодог эрхтэнтэй нь бол хариуцлага тооцдоггvй л дээ.
Манайд хvvхэд байх эрхийг нь хасдаггvй боловч тэдэнд vvрэг ногдуулдаг. “Тэд аав ээжийн ачийг хариулах”-ын тулд л хvн болж тєржээ гэдэг нэгэн ойлголтыг хар нялхаасаа мэдэрдэг. Єєрийгєє болоод гэр бvлээ сайн сайхан авч явах чадвартай хvн болно гэхээсээ илvv эцэг эхээ жаргаах чадвартай нэгэн болж єсєхийг эрмэлзэнэ. Лам багш нь ”Молон тойн эх дэгээн ач хариулагсан ану нэрт судар”-ыг ишлэн сургамжлах ба ардын дуу нь хажуугаас “Бєєрєнхий биеийг єсгєсєн ээжийнхээ ачийг яанам бэ” хэмээн аргадна. Бэлэн цэвэршvvлсэн Бонакью мэтийн ус байсаар атал “Шvvдрийн дуслаар цай чай чанаж єгвєл ээжийнхээ ганц шєнє єндийж хєхvvлсэн ачийг хариулж дєнгєхтэй vгvйтэй” хэмээн нэхэмжилнэ. Vнэн найдваргvй єр зээл.
Нэг газар эцэг эхчvvд хvvхдээ єєрийгєє аваад явчих хvн болгох гэж хичээнэ. Нєгєє газарт хvvхдийг эцэг эхээ аваад явчих асрагч болгохоор єсгєнє. Нvvдэлчид хvvхдэдээ хайр халамжаа зээлдvvлдэг ба тvvнээ эргvvлж тєлєх чадвартай болгохыг л эрмэлздэг. Яагаад? Бид муу хvн биш. Хvvхдэдээ бусад хар, цагаан арьстны нэгэн адил хайртай. Ер нь бол чоно бэлтрэгээ, тогоруу дэгдээхэйгээ хайрлаж, амь насаа дэнчинд тавин хамгаалдаг л даа. Бидний сэтгэл болоод зvрхний ховдол, булчин бусдынхтайгаа адил. Гагц бид нvvдэлчин юм аа. Нvvдэлчин хvний єтєл нас хотынхоос єєр. Суурин газрын хєрєнгє чинээтэй хvмvvс єтєл насандаа асрамж, vйлчилгээ хєлслєн тааваараа амьдарч болдог. Орчин vед єндєр настнууд дэлхийгээр аялан залуу зандан насандаа vзээгvйгээ vзэж явах болж. Гэтэл нvvдэлчин хvнд vл хєдлєх хєрєнгє гэхээр юм байдаггvй. Хєдєлдєг хєрєнгє болох мал идээнийхээ араас vргэлж єєрєє хєдєлж хєєцєлдєж байж vр шимийг нь амсана. Єтєлж хєгшрєхийн цагт малынхаа хойноос хєєцєлдєж дийлэхгvй болно. Энэ vед тал дvvрэн мал байгаад нэмэргvй. Чоно нохой, хулгайн идэш болоход хvрнэ. Хєгшин нvvдэлчин єєртєє тєдийгvй, бусдадаа дарамт болно. Ядаж тvvнийг ачиж нvvх гэж бєєн тvвэг. Дээхнэ vед хєгширсєн нэгнээ алдаг байсныг домогт єгvvлнэ. Ач хvv нь євєєгийнхєє аманд сvvл хийж байгаад баяр ёслолын байдалтай гударч гулгиулж хахааж нас баруулдаг байсан гэсэн. Vнэн байх аа. “Ам барих ач тєрлєє” гэсэн vг одоо ч байдаг. Ач хvv нь том болоод євєєгийнхєє орчуулсан кинонд “ам барьж” дуу оруулна гэсэн vг биш байх. Сvvлдээ алахаа больжээ. Єтлєхдєє зvдрэх тавилангаас зайлж чадсангvй боловч гарц бодож олжээ. Зохих заавар журмын єсгєсєн нvvдэлчний хvv ийм хvнд vед эцэг эхээ єргєн асарч, малыг нь хумиж жаргаах учиртай. Нvvдэлчид хvvхэд тєрєхєд “Удам залгагч, vндэс угсааг vргэлжлvvлэгч” гэхчилэн ёсорхохоосоо ємнє “Єтлєхийн цагт хєлийг минь хучих vртэй боллоо” хэмээн vнэн санаанаа баярладаг. Он жил улиран монголчууд иргэншиж эхлээд машинаар нvvдэг болж, улмаар нvvхээ болин суурьшив. Роберт Бернсийн шvлэгт “Бодол санаа минь ууланд. Би єєрєє бэлд нь” гэж гардаг шиг “Бие хотод суувч бодол санаа нvvдэлчин хэвээр” байна. Ийм болохоор “Эцэг эх нь vр хvvхдээ єсгєж хvмvvжvvлэх vvрэгтэй” гэдэг ойлголтын ємнє “Vр хvvхэд нь эцэг эхээ асрахуйц хvн болон єсєх” гэдэг томъёолол оршсоор явна.
Буддизмын амендмент
Бурхны шашныг дамжуулан авсан Тєвдvvд маань бидний нэгэн адил нvvдэлчид байв. Хvvхэд дээрээ хийдэг менежмент манайхтай адил гэсэн vг. Будда бээр Гималайн ууланд тvр саатаад тал нутагт морилохдоо зєєлнєєр хэлэхэд “эцэг эхийн аймаг”-аар баяжив. Эх болсон зургаан зvйл хамаг амьтныг тэгш хайрлах тухай vзэл санаа дав дээр эцэг эхийн ачийг тоо ёсоор хариулах заалт болон нарийсав. Бусдыг хялайн нvд vзvvрлэвэл хилэнц хурааж муу vр гарах тухай санаа “Эхийгээ нэг удаа хялайсан хvн тамд унах ба хялайсан нvднийхээ зовхиор дэгээнээс зvvгдэн шаналах”-аар журамласан шинэ зvйл анги болон цэгцлэгдэж Тамын зурагт номд орвой.
Ёс суртахуун амьдрал ахуйг журамладаг гэхээсээ амьдрал ахуй єєрєє моралиа тогтоодог юм хойно тєвдvvд дундаа нэг авгайтай байдаг ёсоо ч “Бурхан ингэж єгvvлэв“ байдалтайгаар авч явдаг буйзаа. Эртний монголчууд бэлэвсэрсэн бэргэнээ эхнэр болгон авдаг байсан нь “авчихмаар авгай харагдвал зvгээр єнгєрєєдєггvй, чалх нь дэндсэн” зэргээс болоогvй, харин ч єнчин зээ дvv, бэлэвсэн бэргэн нараа гэр бvлдээ багтааж, асрамжлан явах vvргээс vvдэлтэй л болов уу гэж бодогдуулдаг. Тєвдvvдийн “дундын эхнэр” ч гэсэн цєєн юмыг хvртэхийн хэрээр хуваахаас єєр замгvй болсных л байлгvй дээ. Шарын шашин иймэрхvv “тєсвийн тодотгол”-тойгоо л Монголд орж иржээ. Халхын сайхан хvvхнvvд мундахгvй тул харин дундын авгай энэ тэр авдаг ёс дэлгэрсэнгvй.
Vнэн хэрэгтээ Буддизм эцэг эхийн талаар арай л ондоо юм хэлдэг. Тэнд аав ээжийг оруулаад хорвоогийн хамаг амьтныг хайрлах ба туслах нь хvний vvрэг гэж сургадаг л даа. Гэхдээ бусдыг авран туслахын тулд чи єєрєє гэгээрсэн байх ёстой. Гэгээрээгvй байж бусдыг аврах гэж оролдвол хор болно. Vлгэрлэвэл мэс засал хийх эмч заавал сургууль ном vзэж, энэ талын мэргэжил эзэмших ёстой. Ингээгvй байж євчтєний мухар олгойд мэс засал хийнэ гэвэл ердєє л хvн хутгалсан гэмт хэрэг болно гэсэн vг. Иймд хvн гэгээрэлд хvрэхийн тулд єєрийг нь орчлонгийн мунхагт, ердийн орчинд хvлж баглаж буй хэд хэдэн уяанаас мултрах ёстой юм байна. Хэн ч чамд ємчилж єгєєгvй байгалийн уул усыг миний нутаг энэ тэр гэж уягдах хvлээснээс эхлээд хэзээ нэг цагт хэн хэнээ орхиод vхэл рvv явахаа мэдэхгvй ээнэгшсэн ураг садны уяаг таслан одох тухай Будда зєвлєжээ. Тогмор Ложин сударт єгvvлэхдээ “Хаа газар байлаа ч гэсэн хамаатан сvлбээтний хэлхээс уяаг таслах шаардлагатай...ийм уялдаагаа таслах санааг эцэг эх тэргvvтэндээ єчвєл гайхаж сонжих нь ч гайгvй хэрэг, зvхэл зандрал, гомдол гонсойлт юу ч тулгарч мэднэ. Гэлээ ч чин зоригоо шантлах хэрэггvй. Урьд ємнє Бурхан багшаас єгсvvлээд номын мєрєєр замнагч бvгд амраг садныхаа нvдэнд нулимс мэлмэрvvлэн орхиж явсны учир зvй их ээ” хэмээн зєвлєжээ. Энэ мєрийг НЭПКО Паблишинг хэвлэлийн газраас гаргаж буй “Агнистын гэгээ” цувралын эхний ботийн 60 дугаар талаас авлаа л даа. Гэхдээ энэ бvхнийг Нутгийн зєвлєлийн хаалгыг тас саван гараад дахиж хандив єгєхєє болих, аав ээжтэйгээ тангараг тасран нударга зєрvvлээд гарах мэтээр vгчлэн ойлгож болохгvй юм байна. Ээж аавдаа цайны сvv залгуулах тєдийгєєр туслах биш тэднийг зовлонгоос аврах vvрэгтэй. Харин тэднээ аврахын тулд єєрєє эхлээд аврагчийн зиндаанд хvр гэсэн санаа. Шаварт унасан хоёр хvн нэг нь нєгєєгєє татаж чаддаггvй. Иймд шавраас нэг нь тvрvvлж гарах ёстой. Нэг нь юу байх вэ, чи тvрvvлж гар. Гарах мєчид ганцхан єєрийгєє л бод. Нєгєєхєє чирсээр хамтдаа гарах гэж дэмий оролдвол хоёулаа тэндээ живнэ. Ингэх нь давхар харамсалтай. Иймд єєрийгєє эхлээд гарга. Дараа нь нєгєєхєє татвал давхар давхар аврал. Логик нь иймэрхvv.
Vндэсний удирдагЧ ба Єрийн сVлжээ
Гол юмнаасаа холуур баахан явав аа даа. Хэний хvvхэд яачихаад, эцэг эх ачтай ч юм шиг ачгvй ч юм шиг яриад унав гэж бодов уу? Бvх юм Ерєнхийлєгчийн захианаас эхтэй. Хєєрхий одоо vйлээ vзэж байгаа Хvрэлсvх гишvvн улсынхаа Ерєнхийлєгчтэй муудалцаад захиа бичив дээ. Ерєнхийлєгч хvний захиа аваад нам дардаггvй хvний хувьд хариуг нь Тамгын газраараа бичvvлсэн. Тамгатай, тамганыхаа ойролцоо газартай хvн боломжоо ашигласанд буруу юу байхав. Тамга тэмдэгтэй тэрхvv хариунд “Ерєнхийлєгч Н.Энхбаяр У.Хvрэлсvхийг хар залуугаас нь бvх шатанд дэмжиж энэ зэрэгт хvрэхэд нь гол тусалсан хvн...Ишиг эврээ ургахаар эхийгээ мєргєнє гэгчээр...тусыг усаар, ачийг бачаар хариулж болохгvй гэдгийг сануулж байна” (Єдрийн сонин. №181. 2007) гэхчилэн єгvvлжээ. Олон тvмэн маань ч Ерєнхийлєгчєє дэмжих маягтай “дарга болгосон хvнийхээ єєдєєс цор цор гэдэг хvн муутай залуу юм” гэх аястай. Тиймээ, бид єрийн сvлжээнд амьдардаг ард тvмэн. Хийсэн эцгийн, хийлгvvлсэн эхийнхийг тvрvvнд ярьсан. Тєсвєєс цалин аваад хичээл заасан багшид эрдмийн єртэй єснє. Ажил vvргийнхээ дагуу олгой авсан эмчид амьдралын єртэй vлдэнэ. Хvн хэрэгтэй учраас л ажилд авсан даргад амьдаараа єртэй, 300 тєгрєгийг минь аваад микртээ чихсэн жолоочид хєл дvvжлvvлсний єртэй. Тєрийн ємнє боловсон хvчин бэлтгэх vvрэг хvлээсэн албатын ємнє тушаал хvлээсэндээ єртэй. Энэ логикоор хєєвєл улсаас цалин авч байгаа бvх хvн тєсвийн захирагчдаа єртэй. Єртэй бас дахин єртэй, Зєвлєлтєд тєлєх байсан єрєєс илvv єртэй. Тєлєх нь бvv хэл тодорхойлох ямар ч боломжгvй єр. Ийм найдваргvй єр ямар ч дампуу банкны тvvхэнд vгvй. Ерєєсєє ч тєлєгдєхєд бус нэхэгдэхэд зориулагдсан єр л дєє. Тиймээс банкны єр барагдуулах алба байдаг боловч хvний ач барагдуулах хороо байгуулагддаггvй билээ.
Єрийн сvлжээний анхны эхлэл нь мєнєєх нvvдэлчин ардуудын “Эцэг эх дэгээн ач хариулагсан ану нэрт судар”-аас vvдэлтэй. Сайн vйлсийн ачийг мартахгvй санадаг хvн тєрєлхтний агуу мораль хээр талд засварлагдаж “сайн vйлсийн хариуг тоо ёсоор нь эзэнд нь, гуйвуулгаар бус бэлнээр тооцон тєлєх журам” болон хувирсны vр.
Буддын сургасан vйлийн vр гэдэг нь бусдад тусалбал тусыг нь хvртэх тухай сургаал. Угаасаа сайн vр дvн гарна гэсэн итгэлгvйгээр сайхан vйлс бvтээх аргагvй. Иймээс бусдад тусалсны ач vр заавал гарна. Бvдvvвч байдлаар томъёолоход “Сайн vйл хийгээд тvvнээс боловсрох сайхан vрийг хvртэн жаргаарай л” гэж Будда хэлсэн юм шvv дээ. Гэтэл сайн vйлийнхээ хариуг заавал ч vгvй туслуулсан объектоосоо нэхэж авна гэвэл тєєрєгдєл болоод явчихна. Гуйлгачинд хоол єгсний буяныг одоо энэ тєрєлдєє тэр гуйлгачнаасаа хvртэнэ гэж зvтгэвэл юм олж долоох болов уу? Учир иймд хvний энэ болоод ємнєх тєрлvvдийн сайн ба муу vйлийн vр єєр єєр зvгээс єєр єєр цагт боловсорч ирдэг гэнэ. Бид бvхний хамгийн том тєєрєгдєл нь хvнд тус болчихоод хариуг нь тэр хvнээсээ нэхэмжлэн боддог явдал гэдэг. Хvнд туслах нь чиний бизнес. Хариуд нь тэр хvн хэрхэх бол “non your business” ажээ. Бид vйлийн vр єєр газраас боловсорч ирээд байгааг анзаардаггvй юм байна. Туниагvй Доржийн толгойг хагалчихаад бардамхан сууж байтал мундаг Батаа орж ирээд толгой цоолчиход ”энэ юуны учир вэ” хэмээн гайхаад суудаг гэсэн vг юм уу даа. Ухаандаа манай Ерєнхийлєгч олон сайхан залуусыг дарга болгож сайн vйл хийжээ. Vйлийн vр дороо л боловсроод єєрєє Монгол Улсын хамгийн том дарга болж. Тэгсэн атлаа ганц муу Хvрэлсvх рvv нэхэмжлэх шидээд суугаа юм биш vv? Мэс заслын эмч хvн нэгэн сантехникчийн мухар олгойг авчээ. Дараа нь “Одоо чи миний олгойг наад усны тvрбаа засдаг юмаараа аваад ачийг минь хариулж аль” гэвэл сайн vр гарахсан билvv?
Нийгэм даяар буй “ач нэхэмжлэх” энэ євчний гарал нь гэр бvлд байгаа. Орчин vеийн олон олон боловсон айл ертєнцийн жишгээр яваа нь мэдээж. Юуны ємнє бид шинэ vеэ хvvхэд багачуудынхаа “єрийг тэглэх”-ээс эхлэх ёстой болно. Манай шинэ vеийнхэн эцэг эхдээ хайртай боловч хамгийн том vvрэг бол єєрєє сайн сайхан амьдрах явдал гэж ухааран єсєх ёстой. Эцэг эхдээ єртэй гэж бодож єссєн хvн цаашдаа даргадаа, багшдаа єртэй гэж итгэж бойжно. Энэ хэрээрээ тусалсан, дэмнэсэн хvн болгоноосоо єр нэхэмжилнэ.
Єрєєс чєлєєлєгдсєн шинэ vеийнхэн нь л бусдыгаа авлагаас чєлєєлсєн зvтгэлтэн болж бойжно. Манайхан хvvхдийн эрхийг хvндэтгэх, хvvхдээ дураар нь тавих хоёрыг хольж хутгаад байдаг зовлонтой. Дээр нь “эрх” гэдэг vгэн дээр дагавар залгаадахлаар “эрхлvvлэх” болон гуйвчихаж байгаа юм чинь. Хэцvv байсан ч гэлээ гэр бvлдээ, сэтгэл зvрхэндээ хийх энэ хувьсгал улс vндэстний шинэ улирлын хавар нь болно. Манайхан нvvдэлчин байхаа улам бvр больж байна. Єтлєхийн цагт vр хvvхдээрээ асрамжлуулах мэдээж сайхаан. Харин хvvхдийнхээ гарыг харахгvй, тэдэндээ дарамт болохгvй, жавхаатай єтлєх нь жинхэнэ мєрєєдєл билээ. Ийм боломж сайн vйл хийсний vрээр л бvрдэхээс бус ойр холын амьтныг дарамталж ач нэхсэнээр vvдэхгvй хэмээн Будда сургажээ
ss
ss
Зочин
Зочин