Татвар төлөгч бидний биесээ хөө...
Мэдээж Робинзон Крузогоос бусад нь бүгд татвар төлдөг.
Мэдээж Робинзон Крузогоос бусад нь бүгд татвар төлдөг. Монголд ч ялгаагүй. Гудамжны архичин ч ямар нэг хэмжээгээр нийгмийн солилцоонд ордог учир хэр хэмжээндээ татвар төлж л байгаа. Өөрөө май гэж өгөөгүй ч гэсэн авч буй бараа үйлчилгээгээрээ дамжуулан татварт баригдана. Америкт тухайн үедээ жилдээ 5 долларын татвар (тэр үедээ овоо мөнгө байж) төлөөгүй иргэн сонгуульд санал өгөх эрхгүй байж. 200 жилийн өмнө шүү дээ. Одоо сонсоход хачин л даа, гэхдээ цаад санаа нь их шудрага. Нийгмийн хуримтлалд юу ч өгөөгүй байж ямар нүүрээрээ нийгмээс үйлчилгээ авч, нийгмийн зохицуулалтын хэрэгт хошуу дүрэх гээд байгаа юм гэсэн л санаа.
Гэвч нийгмийн тун цөөн хэсэг нь цугларч буй татварын ихэнхийг төлдөг аж. Манайд ямхыг нь мэдэхгүй юм, юутай ч сайн бүртгэл, хуулийн лут үйлчлэл, иргэдийн өндөр ухамсрын хүчээр иргэдээ бараг бүгдийг нь татварт хамруулж чаддаг АНУ-ын төрд цуглардаг мөнгөний 80 шахам хувийг хүн амын 5 хувь нь төлдөг аж. Ингэхээр бүтээлч, хөдөлмөрч, авхаалжтай, мөнгө хийж чаддаг хэсэг нь бусдыгаа тэжээдэг юм байна. Бурхан шудрага хуваарилалт хийдэггүй, ардчилсан төр иргэддээ тэгш бололцоо олгодог болохоос тэгштгэн тараадаггүй. Иймээс хүн бүрийн хөдөлмөрийн үр дүн мөнгөн дүнгээр өөр өөр гарах нь зүйн хэрэг.
Эрүүл нийгэм болгон илүү татвар төлөгчдөө хүндэлдэг, тэднээрээ бахархдаг. Өчүүхэн жижиг Финляндын үндэсний хамгийн том бахархал нь “Нокиа”! 1990 онд гэр бүлийн бизнес эхлүүлж байсан тэд өдгөө үндэстэн дамнасан корпараци болж улсынхаа үндэсний нийт орлогоос олон дахин их мөнгө хийдэг болжээ. Жараад оны сүүлээр Английн статистикийн газраас хамгийн том экспортлогч нь “Битлз” хамтлаг болчихоод байгааг гайхан зарласан байдаг. Эд бол өөрийн авъяас чадвар, нөр хөдөлмөрөөрөө асар их баялаг бүтээж эргээд үндэстнээ авч яваа бахархалт иргэд. Нийгэм ийм иргэдийг хэдий ихээр төрүүлж чадна төдий элбэг дэлбэг байх буйзээ.
Харин авилагчид бол үндэсний гутамшиг. Тэдний хэн нь ч ийм мөнгө хулгай хийчихлээ, эндээсээ татвараа өгье гээд ирдэггүй болохоор давхар хорлогсод, Том хэмжээний авилгач баригдахаасаа айн хөрөнгөө гадаадад нуух нь элбэг учир бүр ч хорлонтой. Манайхан бол үүрч авч очоод тоглоод үрчихдэг шүү дээ.
Аль ч улс оронд (мэдээж эрүүл) гадаадын хөрөнгө оруулагчдыг ихэд эрхэмлэдэг. Учир нь тэд мөнгөө тэврээд татвар төлөхөөр өөрснөө хүрээд ирдэг. Хүн өөрөө мөнгөө ганзгалж ирээд хөрөнгөө оруулна гэдэг нь тэр улсын үндэсний баялаг руу нэмэлт мөнгө ороод ирлээ гэсэн үг. Дотоодын хөрөнгө оруулагч гэдэг нь нэг хармайнаасаа нөгөө хармай руугаа мөнгө хийдэг бол гадаадын хөрөнгө оруулагч үүнийг тэдэнд хамааралгүй газраас авчирдаг учир ач холбогдлыг нь тэгтлээ үнэлдэг аж. Үүнээс гадна шинэ татвар төлөгч, шинэ ажлын байр буй болгогч, шинээр дагалдах бизнес үүсгэгч гэх мэтээр тоочвол өөр олон ашиг дагуулдаг аж. Гадны хөрөнгө оруулагч тухайн орныг өрөвдөх, дэмжих, хайрлах, буян үйлдэх шинж агуулж болох боловч юутай ч энэ нь бараг хэзээ ч гол шалтгаан нь биш байдаг. Бизнес хийж ашиг олох тэргүүн зорилготой. Иймээс хөрөнгөө оруулах нь юун түрүүн хөрөнгө оруулагчид ашигтай учраас л ингэж буй хэрэг.
Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татсан нь АНУ. Дэлхийн хамгийн либерал хуультай, иргэдийн худалдан авах чадвар лут учир тийш хөрөнгө оруулах нь ашигтай. Саяхнаас гадны хөрөнгө оруулалтаар Хятад хоёрдугаар байранд түрэн орж ирлээ. Энэ улс хөрөнгө оруулалтанд нэн таатай нөхцөл бүрдүүлж чадсанаас гадна хямд ажиллах хүчнээрээ сонирхол татдаг. 1978 оноос нээлттэй хаалганы бодлого барьж 30 жил чардайж байж тэд энэ амжилтанд хүрсэн юм.
Байгалийн баялаг нь гадны хөрөнгө оруулалтыг татах нэг шалтгаан байдаг. Дэлхийн II дайн эхэлж байх үед АНУ-ын ерөнхийлөгч Рүзвэльт, Английн Ерөнхий сайд Чөрчилл нар Саудын Арабын хаантай уулзахаар очжээ. Харин тэмээн жингээр нүүдэллэх хааныг олох гэж нэлээд хөөцөлдөж. 30 орчим тэмээтэйгээс нэгэн дээр нь улсынх нь бүх хөрөнгө зоорь ачаатай. Англи, америкчууд хаанаас нутагт нь газрын тос хайх эрх гуйж. Хаан харин тэднийг ус олж өгөөч хариу гуйв. Ингээд Саудын Арабт газрын тос хайх ашиглах бүрэн эрх олгосон концессийн гэрээ хийгдлээ. Өнөөдөр Саудын Арабт газрын тосны дэлхийн хамгийн том нөөц илэрсэн, Саудын Араб өөрөө дэлхийн хамгийн баян орон. Кувейт ч ийм зам туулсан. 1950 оны эцсээр тэнд хүн өлбөрч үхэх нь ховор үзэгдэл биш байсан бол 1970 он гэхэд цөлөн хотдоо ганц мод тарих өртөг нь Европт инженер бэлдэхтэй дүйж байв. Мэдээж энэ хорвоо дээр мөнгөнөөс чухал юм маш олон, гэхдээ тэрийг ч мөнгөөр л хийдэг. Бичиг үсэгтэн тун цөөхөнтэй байсан эдгээр орнууд одоо боловсон хүчнээ Харвард хавьцаа л сургана уу гэхээс бусдыг нь голно. Үнэтэй дээ!
Бид гадны хөрөнгө оруулалтад яаж ханддаг вэ? Монгол улс чөлөөт зах зээлтэй боллоо гэдэг сургаар ерээд оны эхээр Английн нэг оёдлын компани манайд орж ирэв. Монголчуудад сонсголонтой байлгах гэж компаниа “Тэмүүжин мэнч” гэж нэрлэж. АНУ руу бүс даавуу эдлэл гаргах квоттой учраас тэрийг л гол нь сонирхсон хэрэг. Квоттой ч манайхан өөрснөө шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргаж чадахгүй нь мэдээж. Тэдний буянгаар олон хүн ажилтай боллоо, манай экспорт нэмэгдлээ, тухайн үедээ хамгийн гайгүй татвар төлдөг бас нэг үйлдвэртэй болоод авлаа.
Тэр үед мэдээллийн хэрэгслэл тун цөөн байж. Байсан ганц шар сонин нь Тэмүүжин мэнчийн эсрэг томоохон үймээн зохион байгуулав. Шалтгаан нь тэнгэр заяатай, цэнхэр хошноготой монгол хүнийг хэтэрхий шулаад байна гэнэ. Ажил хаялт боллоо, дараа нь босогчид үйлдвэрийн тоног төхөөрөмжийг эвдэж, цонхоор гаргаж хаяв. Монголын цагдаа хаа ч байдаг ердийн хэв журам сахиулахын оронд “өөрснөө шийд, бид очихгүй” гэсэн ухаалаг үгээ хэлэв. Босогчдын хамгийн гол шаардлага нь үйлдвэрийн эзнийг огцруулах явдал гэнэ. Дундаасаа бичиг үсэгтэй нэг хүүхэн олоод сонгочихсон түүнийгээ Тэмүүжин мэнчийн шинэ эзэнд нэрийг нь дэвшүүлжээ. Англичууд тэр дороо гарч явав. Ийм тэнэг зэрлэг бүдүүлэг газар байдаг ч гэж урьд нь сонсоогүй биз. Тэд үйлдвэрээ Хөххот руу нүүлгэсэн ба одоо Хойд Хятадад олон салбар үйлдвэртэй, Хятад улсад татвараа төлөөд олон мянган хүнийг нь ажлын байраар хангаад, өөрсдийнх нь бизнес дажгүй яваа гэнэлээ. Харин компаний шинэ эзнээр тодрон алддаг хүүхэн дараа нь мөнөөх шар сонины эрхлэгчтэй нөхцөж, эхнэрийнх нь хажуугаар гэрт нь ороод суучихсан дуулддаг юм. Амьтан л тэгэж ярих юм билээ, худлаа бол бурхан өршөөг.
Сибирийн усан цахилгаан станцууд хэрэгцээнээсээ хэтэрсэн илүүдэл эрчим гаргадаг бол Хятад эрчим хүчний дутагдалтай, үүнийг Монголын нутгаар дамжуулах санааг АНУ-ын нэг том компани сэтгээд 1999 онд манайд ирж хөрөнгө оруулах гэтэл юу болсон гэж санана? Алангаа алдсан, тэд ч хэр баргийн зэрлэгүүдэд доромжлуулаад суухгүйгээр том компани учир толгойгоогоо хага цохиулчаагүй дээрээ санд мэнд яваад өгсөн дөө. Очоод олон газар сэрэмжлүүлгээ яриа биз. Малайзаар усан цахилгаан станц бариулахаар засгийн газрын хэмжээнд тохиролцсон байсан авч эцэст нь тэд луйвардах гэж байгаад манай ухаалаг хурц хараанд өртсөн болж таарсан. Зээргэнээс эфирийн тос гаргаж авдаг, энэ бол уг нь химийн үйлдвэрлэл, анагаах ухаанд өргөн хэрэглэдэг бодис л доо, гэхдээ Монголд бол цөмийн зэвсгээс илүү хор хөнөөлтэй болохыг манай мэдээллийн хэрэгслэлүүд тэр даруйд нь олж тогтоосон.
Алдарт 68 хувийн татвар бол үнэндээ улсаа баяжуулах гэсэндээ биш Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг мухарлах гэсэн хэн нэг “сонирхогчийн” захиалгат тоглоом юм. 950 тэрбум төгрөг шинээр олсон юм шиг ярьдаг. Нэг талаас алтны бизнесийг гэмт хэргийн тогтолцоо болгож хуучин авдаг байсан татварыг нь үгүй болгож орхисон, нөгөө талаас Эрдэнэт хэмээх ганц саалийн үнээг маань нүдийг нь аниулсан. Тэртээ тэргүй 68 хувийн татваргүйгээр ердийн 25 хувийн татвар, ноогдол ашигаараа Эрдэнэт энэ хооронд 600 тэрбум төгрөг өгөх байжээ. Илүү гарсан нь Оросын ноогдол ашиг байсан, оросууд санасныг бодвол тийм ч тэнэг биш учраас үүнийгээ шатахууны экспортын татвараа нэмэх замаар эргүүлээд авчихсан. Гоё байгаа биз? Дээр нь биднээс “Эрдэнэт гэрээгээ зөрчиж ноогдол ашигийг минь хусчихсан” гээд 220 орчим сая долларын нэхэмжлэл гаргаад заргалдана гэж айлгаад байгаа даа, оросууд! Харин Асгатын мөнгөний ордыг ашиглуулсангүйд их талархаж байгаа, хямрал болохыг мэдэлгүй буруу хөрөнгө оруулалт хийхтэй шахсныг нь монгол ухаан аварсан байна. Тэр зундаа хил дамнасан хар зам татах гэж байсан, тэгсэн бол мөн баларав аа!
Оюутолгойн гэрээг хэсэг хурц хараатнууд Цэцэд өгчээ. За энэ ч яахав, Тэмүүжин мэнчээс эхлээд бүр архагшаад тогтношчихсон синдром. Харин эрх барьж буй намын ёс зүйн хороо энэ асуудлыг хурлаараа оруулна гээд саяхан зарлаадахдаг юм. Энэ нь этик юм уу, мораль юм уу, учрыг нь олдоггүй юм. Ойлгомж муутай гар хорвоогоор нэг л дээ. Өнөө үлгэр дуурайлал болгоод байдаг Америкт ийм улс хэдэн зуун мянгаараа байдаг биз, ялгаатай нь өвчтөний нийгмийн хамгааллын талаархи гомдлоос бусад үгийг нь ард түмнээс сонгогдсон бүрэн эрх бүхий төрийн байгууллага нь нэг их тоож хууль дүрмээ өөрчлөөд байдаггүй юм шиг билээ.
Саяхан Монголын тогооч нарын холбоо хэмээх олон нийтийн байгууллага Дубайн хуралд орж Дэлхийн тогооч нарын холбоонд элсчээ. Монголд албан ёсоор бүртгүүлсэн зургаан мянган иргэний хөдөлгөөний нэг. Гишүүд нь бүгд ажил төрөлтэй, амиа аваад явдаг төдийгүй улсдаа татвараа төлдөг шудрага иргэд. Холбооны дарга Октябрь гуай төрийн шийдвэрийг өмнөөс нь гаргах гээгүй, төртэй заргалдах гээгүй. Уг нь тэрээр татвараа төлөөд явдаг хүний хувьд төр засаг тэрийг нь авилгадаад, буруу зүйлд зарцуулаад байгаад их л гомдолтой явдаг. Гэхдээ төрийн шийдвэрийн талаархи өөрийн үзлээ улс төрийн намаараа дамжуулж илэрхийлнэ үү гэхээс тогооч нараа жагсаах тэнэг бодол түүнд төрөхгүй. Тэд энэ иргэний хөдөлгөөнөө хэн нэгнийг дарамтлах гэж байгуулаагүй, зүгээр л нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ гэсэн дундын нийтлэг эрх ашигтай, тэрийгээ илэрхийлэх гэсэн гэнэ. Түүнээс гадна хобби. Саяхан бас “Хаммэр” машин эзэмшигчдийн холбоо байгуулагдаж. Урьд байгуулагдсан “69” машин эзэмшигчдийн холбооны нэгэн адил. Тэдэнд машиныхаа тухай ярилцах, сэлбэг хэрэгслэл солилцох, биендээ туслах гээд ажил мундахгүй. Бүгдээрээ нийгмийн өмнө хариуцсан үүргээ сайн биелүүлж улсдаа татвараа цаг тухайд нь төлдөг, жил ирэх тутам улам ихийг тушаадаг улс гэнэлээ шүү!
2009. 9. 14