Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
“Морин хуур” наадам өндөрлөж, шилдгүүд шагналаа гардлаа
Монголын соёл урлагийн амьдрал сонирхолтой үйл явдлаар дүүрэн байна.
Монголын соёл урлагийн амьдрал сонирхолтой үйл явдлаар дүүрэн байна. Уламжлалт “Морин хуур” наадам хөлтэй, үзэгч олонтой, уран бүтээл арвинтай, өрсөлдөгчид хүчтэй, шүүгчид ч буурьтай сайхан өндөрлөлөө. Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад элдэв хэл ам, хэрүүл шуугиангүй болсон нь шүүгчдийн ажил сайн, маргаангүй байсных биз ээ.
Энэ жилийн “Морин хуур” наадмыг хөгжмийн зохиолч Т.Сэр-Од тэргүүллээ. Тэрбээр мэргэжлийн дууны төрөлд гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгсийн дуулж олон түмэнд хүргэсэн “Бөхөн шарын нуруу” дуугаар номинацдаа тэргүүлсний зэрэгцээ наадмын Гран При шагналыг ч хүртэв.
Нийтийн дууны төрөлд хөгжмийн зохиолч Д.Түвшинсайханы “Ингэн буйл” дуу тэргүүлсэн бол эстрад дууныхад “Гранд” хамтлагийн продюссер С.Баттөрийн “Миний Монгол” дуу шалгарлаа.
Мөн бас нэгэн чухал арга хэмжээ ДБЭТ-т болж өнгөрлөө. Энэ нь “2009 оны шилдэг уран бүтээлч”-дэд “Мөнгөн цом”, мөнгөн шагнал гардуулах ёслол байлаа.
ҮДБЭЧ-ын ерөнхий балетмейстер Д.Баярбаатар “Нүүдэл” бүжгийн жүжгийн дэглэлт, найруулгаар, ҮДБЭЧ-ын бүжигчин А.Даваахүү “Нүүдэл” бүжгийн жүжгийн гол дүрээр, ДБЭТ-ын гоцлооч С.Мөнгөнцэцэг М.Глинкийн нэрэмтжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдааны тэргүүн байрын амжилтаар, ДБЭТ-ын концертмейстер багш Б.Солонго М.Глинкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдаан, Й.Штраусын “Сарьсан багваахай” хошин дуурь, нийслэлийн 370 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зэрэг уран бүтээлийн амжилтаар, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг “Парисын Дарь эхийн сүм” жүжгийн Промо ламын дүрээр, УДЭТ-ын зураач Т.Ганхуяг “Парисын Дарь эхийн сүм” жүжгийн тайзны шийдлээр, Ховд аймгийн морин хуурч М.Довчин “Үзүүр эгшиглэнт Алтай” цомог олноо толилуулсан амжилтаар оны шилдэг уран бүтээлч болсон тухай бид урьд мэдээлсэн. Шагналаа хүлээж авахаар ирсэн уран бүтээлчдээ хамт олон нь дэмжиж, уран бүтээлийн шилдэг үзүүлбэрүүдээсээ тоглож сонирхуулсан. Харин үүнийг нь сайд, яамны газрын дарга, шагнал авсан уран бүтээлчдийн гэр бүлийнхэн, найз нөхдөөс нь өөр хүн үзсэнгүй.
Засгийн газрын хэмжээнд хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг шалгаруулалтаар шилдгээр тодорсон уран бүтээлч тус бүрт “Мөнгөн цом”-ын зэрэгцээ гурван сая төгрөг олгосон юм.
Р.Оюунжаргал
Зочин
ok
Зочин