Голын эргийн өвөлжөөний хавар
Харин тэр үед мал эмнэлгээ яаснаа яг санах хүн гардаггүй юм. Замандий гуай болохоор “мал эмнэлгийг захиргааны конторт оруулаад, захиргаа нь сумын даргын илүү гэрт төвлөрөх болсон,
-хошин тууж-
Үргэлжлэл түрүүч нь ... дугаарт
Харин тэр үед мал эмнэлгээ яаснаа яг санах хүн гардаггүй юм. Замандий гуай болохоор “мал эмнэлгийг захиргааны конторт оруулаад, захиргаа нь сумын даргын илүү гэрт төвлөрөх болсон, мэдэх хүн гэвэл доёгор Арилд байсан, Арилд ноднин унаад өгсөн, тэхээр надаас өөр гэрч алга” гэдэг юм.
-Мэдэж ядах юу байна вэ? Мал эмнэлэгийг Товуучийн саравчинд аваачаагүй юу, Товуучийн хашаа сургуулийн дотуур байртай залгаа ш дээ. Багачууд л болсон хашааны завсраар юу эсийг харахав дээ. Тэгээд байрны дэггүй хүүхдүүд малын эмчийг дууриан нохой зохиомлоор хээлтүүлж тоглоод, гайтай юм шиг тэрийг нь аймгийн боловсролын хэлтэсийн байцаагч харчихаагүй юу.
Зайлуул Нямаанбуу захирал донго аваад, малын эмч хархүү улсын мал эмнэлгийн нууц задруулсан гэж хөөгдөөд. Хөөх ч гэж дээ, эхлээд сумын нутаг дэвсгэрээс 48 цагийн дотор гарсан байхыг тушааж байгаа юм. Дараа нь дарга нар “ёх” гэж ирээл бодсон чинь суманд өөр малын эмчгүй, ерөөсөө ийм мэргэжилтэн улсын хэмжээгээр ховор байсан, нэгдлийн мал эмчгүйгээсээ болоод үхэж хорогдвол яана вэ гэсэн айдас төрөөдхөж.
Тэгсэн чинь нэгдлийн нягтлан Ланжин гуай “За дарга нар минь, надад ямар хамаа байхав. Уржнан Дундговийн “Маогийн замнал” (тэр үед хятадтай сайн байсныг өмнө дурьдсан) нэгдлийнхэн улсын зардлаар бэлдсэн боловсон хүчнийг хөөж явуулаад намаасаа хусуулсан явдал гарсныг санавал ч санахаар л улс хойно” гэсэн үг хаясан нь мань хэдийн үнхэлцгийг хагалан алджээ.
Яг нарийндаа бол малын эмч хархүү малтай ноцолдохынхоо хажуугаар Ланжингийн дунд охинтой чамгүй ноололдоод авчээ. Ер нь бол өдий насны эр хүн зөвхөн мал хээлтүүлээд зогсдогч юм биш гэдгийг нотолсон байж болохыг өвгөн сэжиг цохиодохсон хэрэг.
Ингээд сандарсан дарга нар хөөсөн хүнийхээ хойноос ачааны “Зил-130”-аар хөлдүү айраг, гэсгээсэн хорхог явуулан баймаажин эргүүлж ирсэн гэгддэг. Тэр үеийн намын ажилтнуудын ажлын арга барилын онцлог энд маш тодорхой харагддаг юм. Тухайлбал сумын үүрийн дарга бээр Ланжин нябогийн ярианаас сэдэв авчээ. Тэгээд “коммунист хүн бол малынхаа хээлийг төдийгүй гэр бүлийнхээ гишүүдийн бэлгийн амьдралыг намдаа мэдээлж байх учиртай” хэмээн түүнд итгүүлж чадсан байна. Чадах юу байхав, намын гишүүн хүн даргадаа итгэх үүрэгтэй гэдгийг сайн мэдэх Ланжин үнэн учраа хэлжээ. Ингээд Ланжингийн хүүхнийг авчруулаад хартал гэдэс мэдэс нь хүн анзаараад байхааргүй харагджээ. Намын дарга бээр ленинч тактик хэрэглэн хүүхний өвөрт өөрийн болон сумын хянан шалгахын даргын кракуль малгайг чихэж сүр оруулаад угтагсдын дунд оруулсан нь хөөгдөнгөө -уригдах хархүүд ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн гэгддэг.
Хожмоо намын даргын зүүн, хянан шалгахын даргын баруун чих тус тус хулгар болсон нь чухам энэ үеэр хөлдөөсөнтэй холбоотой. Тэр хоёр уг нь хоёр гараараа чихээ дараад байсан боловч намын дарга хөөгдөн- уригдагчтай гар барих торгон агшинд чихээ хайруулчихжээ. Харин хянангийн дарга морь харахдаа чихээ жаварт хайруулсан гэдэг боловч мал эмнэлгийн түүхийн нэгэн адил оньсого таавар дүүрэн үлдсэн бөлгөө. Юуны өмнө бие засах гээд хоёр гар завгүй байсан юм бол нөгөө чих нь яагаад хөлдсөнгүй вэ гэсэн асуулт гарна.
Нэг чихээ гараараа дарж байсан юм бол өвлийн хүйтэнд, хээр гадаа ганц гар ашиглан хэрхэн бие засаж чадав гэсэн оньсого үүснэ. Мань хүн нэг ярихдаа хоёр гараараа чихээ дарж байгаад бие засч чадсан ч юм шиг, нөгөө ярихдаа хоёр гараа ашиглан нэлээн ариун цэвэр байдлаар морь харсан ч юм шиг, дахиад хэлэхдээ ерөөсөө бие засаагүй гэх боловч гарнуудаа хаа байснаа санадаггүй гэх шиг хачин юм хэлдэг. Ингээд сумын ард түмэн төдийгүй нийт хүн төрөлхтөн тэр нэгэн түүхт өдөр хянан шалгах хорооны дарга хэрхэн бие зассныг огт мэдэж чадаагүй үлджээ.
Орон нутгийн намын байгууллага өөрсдийн асуудлыг хэр хэмжээндээ чамгүй шийдэж ирснийг дараахь баримт харуулж байгаа юм. Малын эмчээ хөөж-урих шалтгаан дахиад гаргахгүйн тулд юуны өмнө дотуур байр, мал эмнэлэг хоёрыг тусгаарлаж буй хашааны завсрыг цууямбуугаар нягт чигжин хөндлөнгөөс ажих, харах боломжгүй болгожээ.
Түүнчлэн хүүхэд багачууд социалист ёсоор цаашдаа хүмүүжсээр байхыг бодолцон хашааны гадаа ба хээр хөдөө мал зохиомлоор хээлтүүлэх болвол гэрийн бүрээс болон түүнтэй дүйцүүлэх материал нөмөргөн үйлдэх шийдвэр гарган хэрэгжүүлж байжээ.
Энэхүү “Нөмөргөн үйлдэх” кампанит ажил чамгүй дэлгэрч байсныг гэрчлэх Алдархааны Шар чавганц гэгч хүнээс аймгийн сурвалжлагчид өгсөн нийтлэгдээгүй ярилцлагын ам дамжсан хувилбар байдаг. Тэнд “манай малын эмч Жанчив хүү хүрэн үнээтэй маань дээвэр нөмөрч хэвтэж байгаад дор нь хээлтүүлчихлээ. Ийм сайхан жалхтай боловсон хүчингүүд байхад бухын хэрэг ч алга даа” хэмээн өгүүлснээр гардаг бөлгөө.
Малын эмчийн гэрээрээ авахуулсан зураг, намтар энэхүү түүхийг гэрчлэн сумын лавлахад орсон боловч мал эмнэлгийн талаар ерөөсөө дурьдаагүй байдаг нь уг асуудал хичнээн ээдрээтэй болохыг хэлээд өгч байна.
gan
zochin
Зочин
dddd
bbbb
x4erchuud.mn
baldan
Зочин
Зочин
VperV
VperV
Зочин
зохиолч
VperV
Зочин
шл мэдэх