Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Ерөнхийлөгчийн сонгуульд Юлия Тимошенко, Виктор Янукович нар тунаж үлдлээ
Украйнд өчигдөр Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. ЗХУ задарч Украйн тусгаар улс болсноосоо хойш тав дахь удаагаа Ерөнхийлөгчөө сонгож байгаа нь энэ.
Украйнд өчигдөр Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. ЗХУ задарч Украйн тусгаар улс болсноосоо хойш тав дахь удаагаа Ерөнхийлөгчөө сонгож байгаа нь энэ. Нийт 18 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн тухай тус улсын Сонгуулийн төв комиссоос мэдэгдсэн. Тэднээс өдгөө Ерөнхийлөгчийн албыг хашиж буй Виктор Ющенко, Ерөнхий сайд Юлия Тимошенко, сөрөг хүчинй болох Бүс нутгийн намыг төлөөлж буй Виктор Янукович нар ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтайд тооцогдож байгаа. Ерөнхий сайд Юлия Тимошенко өчигдөр өөрийн төрсөн нутаг болох Днепропетровск хотод саналаа өгөхдөө “Энэ бол нэр дэвшигчийг сонгож байгаа хэрэг биш. Украйны хэдэн арван жилийн ирээдүйг сонгож байгаа хэрэг” хэмээн хэлсэн. “Блок Юлия Тимошенко” намаа төлөөлөн нэр дэвшиж буй Засгийн газрын тэргүүний хэлсэн нь үнэн юм.
Улбар шар хувьсгалыг хийж, ардчиллын замыг сонгосон боловч сүүлийн хэдэн жил Украйны улс төрийн байдал нэлээд ээдрээтэй байгаа. Нэг үгээр хэлэхэд улстөрчдийн хоорондох зөрчилдөөн улс төрийн гүн хямралд оруулчихаад байгаа юм. Энэ бол тус улсад хамгийн нөлөө бүхий гэгддэг гурван улстөрч Виктор Ющенко, Юлия Тимошенко, Виктор Янукович нартай холбоотой асуудал. Үнэндээ Киев хотын Майданы талбайд ардчиллын төлөөх тэмцэлээ эхлүүлсэн Ерөнхийлөгч Виктор Ющенко, Ерөнхий сайд Юлия Тимошенко нарын зөрчилдөөнөөс улбаатай. Үүнийг Виктор Янукович тэргүүтэй Бүс нутаг намынхан овжноор ашигласаар байна. Сонгуулийн урьдчилсан дүн ч үүнийг баталлаа. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Виктор Янукович, Юлия Тимошенко нар хамгийн олон санал авсан. Гэвч аль аль нь 50 хувийн дэмжлэг авч чадаагүй тул хоёрдугаар шатны санал хураалт явуулахаас өөр аргагүй болоод байна. Ийнхүү ажиглагчдын ярьж хэлж байсан батлагдлаа. Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Виктор Ющенко энэ удаад ялалт байгуулж чадахгүй гэдэг нь урьдчилсан санал асуулгын дүнгээс тодорхой байсан. Виктор Ющенко бол америкчуудын дэмжлэгийг хүртдэг, барууны маягийн ардчиллыг хөгжүүлэхийг тууштай дэмжиж ирсэн улстөрч. Харин Ерөнхий сайд Юлия Тимошенко сүүлийн жилүүдэд түүнтэй хэл амаа ололцож чадахгүй болсноос Оросын эрх баригчдыг түших болсон. Энэ холбоогоо ашиглан Украйн Оросын хооронд хий, газрын тосны маргаантай асуудлыг шийдэх гэрээнүүд байгуулсан юм. Бас нэг чухал зүйлийг дурдахад Украйн бол Орос, Европыг холбодог гүүр. ОХУ-аас Герман зэрэг орнууд руу нийлүүлдэг хийн хоолой тус улсаар дамжин өнгөрдөг энэ нь Украйны гадаад харилцаа, улс төрийн нөхцөл байдалд хамгийн ихээр нөлөөлсөөр ирсэн.
Украйны Ерөнхийлөгчийн хоёрдугаар шатны Ерөнхийлөгчийн сонгуулийн тов хараахан тодроогүй байна. Гэхдээ Украйн аль улсыг түшин хөгжих нь тодорхой. Виктор Янукович тэргүүтэй Бүс нутгийн нам нь хуучин Зөвлөлтийн үеийн үзлийг баримтлагч. “Блок Юлия Тимошенко” намыг тэргүүлдэг Юлия Тимошенко ч Оросын эрх баригчидтай сайн харилцаатай. Тиймээс Юлия Тимошенко хэдийгээр ардчиллыг дэмждэг ч төрийн тэргүүнээр сонгогдсон тохиолдолд Оросоос шууд зайгаа барих боломжгүй юм.
Ю.Дэлгэрмаа
sainzaya
236